6 страница30 апреля 2026, 01:33

Бүлэг 6. Мэдрэмж

"Тэр үргэлж зүрхээрээ биш, толгойгоороо боддог эр хүн. Зүрх бол зүгээр л мотор. Харин толгойг бол барих(удирдах) зориулалттай."
            - Mario Puzo

---------

Кристал (Krystal)

Би байшинд орж ирээд шууд өрөөндөө орон хэвтлээ.

Нэг амрах юмсан.

Тэгтэл нэг сайхан санаа орж ирэв.

Би хурдан босоод усанд цохиулан хамгийн халуухан гэсэн хувцас өмсөхөөр шүүгээндээ очин зогслоо.

"Хэзээ хамгийн сүүлд бааранд орсоноо санахгүй байх чинь," гээд би инээснээ, "Яахав нөгөө нэг тэнэг ажлыг эс тооцвол."

Удаан зогссоны эцэст хар бариу мөргүй өвдөг шүргэх даашинз өмсөн доороо хамгийн өндөр боловч хамгийн эвтэйхэн өндөр өсгийтээ өмсөж нүүрээ будахаар тольтой ширээний өмнө ирэн зогслоо.

Сандал дээр суун сэнсээр үсээ хатаан үзүүр хэсэгт долгион оруулаад нүүр амаа янзалхаар болов.

Өмнөхөө бодвол арай зөөлхөн алгадсан бололтой.

Би нүүрэндээ өө дарагч ихийн ашиглаж улаасан хацраа нуугаад ув улаанаар уруулаа будан гарахад бэлэн боллоо.

Машиндаа суун хамгийн их ордог газраа очив.

Машинаа унтраан буугаад хаалган дээр орох гэж овоорох хүмүүс дээр очин зогсоход Зак намайг харлаа.

"Сайн уу, Кристал. Ойрд чамайг харсангүй шүү," хэмээн надад хаалга онгойлгож өгөхөд,

"Жоохон ажилтай л байлаа."

Хаалгаар дөнгөж оров уу, үгүй юу чанга дуу хонгилоор цуурайтаж эхэллээ.

Энэ бол Алонзогийн шөнийн цэнгээний газар. Алонзод төрөл бүрийн үйлчилгээний цэг байдгийн нэг нь энэ газар юм.

Хүмүүсийн голоор шүлжиж яваад бааран дээр нь тулан очлоо.

Дөнгөж очин хэн үйлчилж байгааг харвал миний хуучин газар хамт ажиллаж байсан Кенди зогсож байх нь тэр.

"Кенди."

Тэр надруу эхлэж хараад хэн билээ гэсэн маягтай харсанаа гэнэт санаж,

"Жэйн?" гэв.

Би толгой дохин инээмсэглэхэд,

"Нээрээ чи гэж үү? Чамайг бүр таньсангүй. Шар үстэй болсон чинь өөр хүн шиг болчихож."

"Будсан байсан юмаа."

Тэр арагшаагаа Лора руу орилон,

"Чи миний зайг авчих. Би хүнтэй уулзаатхий," гэлээ.

"За. Сайн уу, Кристал ойрд харагдсангүй шүү," Лора Кендигийн байрыг эзлэхдээ хэлэв.

"Завгүй байлаа."

Ширээгээ тойрч Кенди ирчихээд,

"Кристал?" гэж нэг хөмсөгөө өргөн гайхан асуулаа.

Би түүний бугуйнаас барин хүнгүй өрөөрүү ороод хүмүүс саад болж магад хэмээн хаалгаа түгжин савхин буйдан дээр суув.

"Энд ингээд орж ирж болж байгаа юм уу?"

"Зүгээр ээ. Би байсан гээд хэлчихнэ."

"Чамайг сая Кристал гэсэн үү? Жэйн биш юм уу?"

"Жэйн миний дундах нэр. Энд намайг Кристал гэж хүмүүс сайн мэддэг юм."

Тэр ойлгон толгойгоо дохив.

"Чи ер нь хаана, хэнтэй байгаагаа мэдэж байна уу?"

"Мафи л гэж ойлгосон. Гэхдээ чи мафитай ямар холбоотой юм?"

"Их урт түүх ээ," гээд би арагшаагаа налан хэвтээд нүдээ анин,

"Товчоор бол би босстой нь ойр," гэлээ.

"Ойр гэхээр хамт байдаг ойр уу?"

"Тийм л байх."

Тэр бас л чимээгүй толгой дохилоо.

"За тэр ч яахав. Чиний талаар ярья. Чи яаж байна? Хэзээ ирсэн юм? Яаж энэ ажилд оров? Нөгөө байрандаа байгаа юу?"

Тэр инээгээд,

"Их асуулт байна шүү," гэв.

"Угаасаа шүү дээ. Мэдмээр байна."

"Ммм. Тэгвэл би эхнээс нь хэлье."

Би түүнд ойртон суулаа.

"Чи надад хаяг өгөөд явуулсандаа," гэхэд би толгой дохиж, "тэр үеэс хойш би маргааш ажлаас гарлаа гэж ирэх гэж байхад хаалттай байсан. Тэгээд би чиний өгсөн газар очиход дотор нь төрөл бүрийн аймар аймар хүмүүс байсан. Үнэхээр их айсан. Чи ядаж надаа тийм газар очино гээд хэлчихгүй. Золтой нь зүрх хаагдчихаагүй."

"Уучлаарай."

"Зүгээр ээ. Чиний ачаар л энд орсон. Тэгээд ороод чиний нэрийг хэлэхэд шууд бараг энд ороод ирсэн. Чамайг яаж тийм том хүн болсон юм бол гэж бодсон чинь чи босстой нь учир ургуулаад байгаа юм байна шүү дээ," хэмээн намайг тохоогоороо нудран инээмсэглэн хэлэв.

"Яахав. Тэгэж хэлж болноо," гээд бид хоёр инээлдлээ.

"Тэгэхээр чамайг би Кристал гэж дуудах юм байна, тийм ээ."

"Зүгээр ээ. Жэйн гэж болноо. Чи л ганцаараа тэгэж дуудаж байхгүй юу."

"Тэгье. Бас миний анхаарлыг нэг зүйл аймар татсан," гэснээ босож миний урд ирээд зүүн гарыг минь өргөлөө.

"Чи яаж ийм их шивээстэй болсон юм?"

Би гараа зөөлхөн татаж аваад,

"Зүгээр л. Сонирхол," гэв.

"Гоё юмаа. Би шивээсэнд дуртай ч айгаад байдаг юм."

"Эхэндээ өвдөөд сүүлдээ сурчихдаг ч юмуу өвдөлт нь нээх аймар санагдахаа байчихдаг юм."

"Тийм үү? Тэгвэл би нэг үздэг юм бил үү?"

"Тэгээч. Би хамт явья. Миний байнга ордог газар орно шүү."

Тэр инээмсэглэн толгой дохин түүнийг ажлаас нь хаалга тогшин дуудлаа.

"Дараа нь хоёулаа уулзья. Ажлаас гадуур."

"Тэгье," хэмээн хэлээд баарны ардуур эргэн ороод надад таван хундага архи гарган тавив.

"Би даая."

Би талархан инээмсэглээд аягалсан архинаас балган бүжгийн талбай дээр өөрийгөө алдахаар очлоо.

Хүмүүсийн голоор шүлжисээр тохиромжтой газар олж хөгжмийн хэмнэлд тааруулан биеэ хөдөлгөж эхлэв.

Нүдээ анин, таазаа хөдөлгөж гараа дээш өргөөд хэнийг ч бодолгүй зүгээр өөрийгөө сулаллаа.

Архи ч удалгүй үйлчилж толгой манарж эхлэв. Эрэгтэй хүмүүс миний араас ташаагаар тэврэх ч би эргэж хараад бүгдийг түлхэн холдуулж байлаа.

Учир нь би ганцаараа баймаар байв.

Нэлээн удаан бүжиглэж, олон эрэгтэйд татгалзсаны дараа гэнэт дахиад өөр хүний гар мэдрэгдэв.

Гэхдээ энэ гар бол бусад хүнээс өөр байлаа. Тэр гар надад хүрэх төдийд л бүх л биеэр минь цахилгаан тог гүйж байгаа юм шиг мэдрэгдэж, тэр газар нь халуу оргиж байв.

Хэн ч надад хүрэхэд тийм мэдрэмж төрж байсангүй. Хичнээн би тэр үл мэдэгдэх эрэгтэйг хараагүй ч шууд түүнд татагдан нуруугаа цээжинд нь наалаа.

Намайг ойртоход тэр эрэгтэйн ташаанд байгаа гар бага зэрэг чангарч улам өөртөө наалдан, намайг тэр эрэгтэйн үнэртэй ус улам согтууруулж байв.

Түүнээс гаа болон эрэгтэй хүний чамин үнэр үнэртэнэ.

Дууны хэмнэлээр бид хамтдаа хөдөлж, би хоёр гараа явуулан хүзүүгээр нь тэврэн зогслоо.

Эргэж би тэр хүнийг харах гэсэн ч түүний гар хүчтэй байсан болохоор эргэж харж чадалгүй зогсоход тэр үл мэдэгдэх эрэгтэй нүүрээ миний хүзүү болон мөрний голд аваачин зөөлхөн үнсэхэд түүний зөөлхөн уруулыг хөлнийхөө үзүүрт хүртэл мэдэрч байв.

Тэр эрэгтэйн цээж хөдлөх бүрт булчин нь чангарч байгаа нь мэдрэгдэж байлаа.

Би нүдээ анин хөдлөхөд бид хоёр бие биедээ уусаж байгаа юм шиг санагдав.

Олон дуунууд чихний хажуугаар өнгөрөх ч миний анхаарал ганцхан тэр хүний хүрсэн газар болон хүзүүрүү минь амьсгалах агаарт л байлаа.

Удалгүй дуу дуусахад тэр хүн намайг тавин дахиад тэр хүний гарт байсан аюулгүй мэдрэмжийг мэдрэхийг хүсэв.

Намайг тавихтай зэрэгцэн эргэн харвал хэн ч байсангүй. Бүгд бүжиглэж байсанд тэр эрэгтэй хүмүүсийн голоор уусаад алга болсон байлаа.

Би буцаад Кенди дээр найган алхаж очив.

"Ганц хундага уучихаад хурдан согтож байна шүү."

Би толгойгоо сэгсэрэн түүнрүү харж суугаад,

"Чи намайг сая хэнтэй бүжиглэснийг харсан уу?" хэмээн түүнийг хэн гэдгийг нь мэдэх байх гэж асуулаа.

"Аан. Сая чиний наалдаад бүжиглээд байсан эрэгтэй юу? Мэдэхгүй ээ. Тайзны гэрэл тод байсан болохоор ямар хүн гэдгийг нь харсангүй. Ямар ч гэсэн сайхан эрэгтэй байна лээ. Өндөр, өргөн мөртэй сайхан залуу байх шиг байсан."

"Тийм үү."

"Чи хараагүй юм уу? Хамт бүжиглэж байж хэн гэдгийг нь хараагүй гэж үү?"

"Мэдэхгүй ээ. Харах гэхээр намайг эргүүлэхгүй байсан," гээд түүний үнссэн газар гараараа хүрэв.

"Нууцлагдмал юмаа."

Би толгой дохиж цагруу харвал үүрийн гурав болж байлаа.

"Би явлаа. Маргааш ажилтай. Тэгэж байгаад хоёулаа уулзанаа," намайг хэлэхэд тэр намайг ширээ даван тэврээд дараа заавал уулзана гэж хэлэв.

Би хаалгаар гарахад хүйтэн агаар сийж, өөрийн эрхгүй шарталт тайлагдав.

Би хурдан согтох ч удалгүй шарталт гарчихдаг болохоор уусан ч машин бариад явчихдаг юм.

Байшинд ирээд өрөөрүү шууд орон усанд хайлт цохиулсан юм болоод орлуугаа шурган орлоо.

Миний хамгийн сүүлд бодсон зүйл бол тэр халуун боловч зөөлхөн гар байв.

-----

Юу байнаа хүмүүсээ.

Би зохиолынхаа нэрийг сольсон. Анзаарсан бол хха.

Шинэ нэр таалагдаж байгаа гэж найдаж байна. Бас уншиж байгаа хүмүүстэй баярлалаа.

Vote болон comment үлдээхээ мартваа :))

6 страница30 апреля 2026, 01:33

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!