Бүлэг 5. Болзоо
"Энд хэзээ ч сайн мөнгө, муу мөнгө гэж байхгүй. Энэ бол зүгээр л мөнгө."
- Charles "Lucky" Luciano
--------
Кристал (Krystal)
Би Уилиамыг цамцнаас нь чирэн машинаас гаргалаа.
Тэр өөрөө алхана гэж байсан ч би түүнийг чирсээр Алонзогийн өрөөнд оруулан шал руу түлхэн оруулав.
Биднийг орж ирэхэд Алонзо сандал дээрээ сууж байлаа.
"Сайн уу, Уилиам. Анд минь," хэмээн Алонзо костьюмаа янзалан ширээгээ тойроод гарч ирэв.
"Алонзо," тэр амандаа бувтнаж байгаа мэт хэллээ.
"Чамаар юу байна даа?"
Тэр гайхан газар дөрвөн хөллөн унасан байснаа босож,
"Гайгүй л байлаа," хэмээв.
Алонзо урдаас нь хүйт даасан инээмсэглэлээр инээмсэглэн,
"Завгүй байсан юм биш үү? Мөнгө зөнгө гээд л."
Уилиамын царай илт цайв.
Миний инээд хүрч инээмхийлэн ойрхон байх сандал дээр очин суулаа.
"Ю-юу?"
"Чамайг мөнгөний ажил хийж байгаа гэж сонссон."
Тэр юу ч хариулалгүй чимээгүй арагшаагаа бага багаар алхахад Алонзо урдаас том томоор алхан ойртож байлаа.
"Чамайг миний мөнгийг авсан гэж сонссон. Ойрын үед мөнгө алга болоод байсан. Чи аваад байж л дээ," хэмээн инээгээд гэнэт ноцтой царайлан,
"Миний мөнгө хаана байна?" гэж асуухад түүнээс нуруугаар хүйт даамаар аура ялгаран байв.
Уилиам чимээгүй бараг л доороо шээсээ алдах гэж байгаа мэт царайлан хөл нь чичрэн зогсож байлаа.
Ийм байж өөрийгөө эр хүн гээд байгаа юм шүү.
"Миний мөнгө хаана байна?" хэмээн Алонзо дахин асуухад Уилиам урдаас нь хоолой чичрэн,
"Дансанд байгаа," гэлээ.
Алонзо инээмсэглээд,
"Тэгвэл миний мөнгийг яг одоо явуул. Байсан газар руу нь."
"Одоо," гэж Алонзо чанга хэлэхэд Уилиам халааснаасаа утсаа гарган баахан юм чичирсэн хуруугаараа бичээд Алонзод харууллаа.
"Явуулчихлаа."
Алонзо буцан компьютер дээрээ очин суугаад баахан гараараа нүдэв.
"Ирчихсэн байна. Баярлалаа," хэмээн инээмсэглэн хэллээ.
"Би одоо чөлөөтэй юу?"
Алонзо толгойгоо дохин,
"Тийм," гэхэд Уилиам эргэн харан хаалгаа онгойлгох гэж байхад Алонзо хар гар буугаа гарган түүнийг буудав.
"Энэ ертөнцөөс чөлөөтэй. Талархах хэрэггүй ээ. Зүгээр."
Уилиам газар үхэтхийн уналаа.
Би Алонзо руу үнэнээсээ-юу гэсэн харцаар хараад,
"Мөнгөө авчихаад түүнийг алах ямар хэрэг байсан юм уу?" хэмээн асуув.
Тэр буугаа буцаан нурууныхаа ардуур өмдөндөө хийгээд,
"Тэр миний мөнгийг хэр их байгааг мэднэ," гэж хариуллаа.
Би толгойгоо сэгсэрэн инээмсэглээд,
"Итгэмээргүй юм," гэв.
"Нааш ир," хэмээн намайг дуудахад би ширээг нь тойроод дээр нь гарч суулаа.
"Хоёулаа ойрд болзоод яваагүй юм байна. Өнөөдөр жоохон гадуур хоолонд ороод нар жаргах үед далайн эргээр алхая."
Би инээмсэглэн,
"Тэгье л дээ. Хамгийн сүүлд хэзээ тэгэж явсанаа ч санахгүй байна," хэмээн намайг хэлэхэд Алонзо урдаас дулаахан инээмсэглэлээр инээмсэглэв.
"Би чамгүйгээр яах байсан бол?" би түүний уруулыг зөөлхөн үнсэн хэлэхэд,
"Чи надгүйгээр ганцаараа байх байсан. Гэхдээ удалгүй би чамайг олох л байсан. Чиний энэ занг чинь би л давж чадна даа."
Би түүнрүү муухай хараад,
"Би ямар юм? Шулам шиг байна уу?" гэлээ.
"Миний сонссоноор бол чи их л хатуу байна лээ. Чамаас хүмүүс айдаг хэвээрээ гэсэн биз дээ."
Би толгой дохив.
"Гэхдээ зүгээр ээ. Надад ганцхан чи л хэрэгтэй. Өөр хэн ч хэрэггүй," хэмээн намайг бүсэлхийгээр минь тэвэрч нүүрээ хүзүүрүү минь явууллаа.
"Би заримдаа боддог. Хэрвээ чи намайг тэндээс гаргаагүй бол яах байсан бол? Би ингээд тайван сууж байх байсан болов уу? Эсвэл аль дээр үхчихсэн байсан болов уу?"
"Битгий тийм юмны талаар бод, Кристал. Тийм юм хэзээ ч болохгүй. Надад хэрвээ гэсэн үг байхгүй. Би чамайг авна гэсэн л бол авна. Чамайг хаана ч байсан би олоод очих болно."
Би инээмсэглэн түүнрүү наалдан суулаа.
"Хоёулаа гарахгүй бол захиалсан цаг дуусах гээд байна шүү."
Би түүнрүү итгэж ядсан байртай хараад,
"Захиалсан?" гэж асуув.
"Би чамтай хоолонд орох гээд чиний хамгийн дуртай хоолны газар захиалга өгчихсөн. Хурдлахгүй бол өнгөрөх гээд байна."
"Тэгвэл юу хийгээд байгаа юм? Хурдан гарья," хэмээн би түүнийг татан сандалнаас нь босгоход Алонзо инээлээ.
"Хүлээж байгаарай. Чи хаалган дээр байж бай. Харин би дээшээ гялс гүйгээд зохистой хувцас өмсөөд ирье."
Түүнийг юм хэлэхээс өмнө би цогцосыг тойрон хурдан гүйн гарлаа.
Өмсөж байсан өмд цамцаа шидээд шүүгээгээ онгойлгон хар бие барьсан даашинз болон улаан ултай өндөр өсгийт өмсөөд үсээ янзалан гар цүнх бариад доош буув.
Намайг сүүлийн шатан дээр ирэхэд Алонзо урдаас алхаж ирээд миний бүсэлхийгээр барин эргүүллээ.
"Чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна."
"Баярлалаа," бид байшингаас гаран хар машинд нь суув.
Биднийг ресторанд ирэхэд олон хүн ширээ хүлээн сандал дээр сууж байлаа.
Алонзо миний гарыг том гараараа атган хүлээн авдаг хүн дээр очин,
"Алонзо ДиСтефано,".
Жижигхэн ширээний ард суух эмэгтэй шуудхан босож ёслоод,
"Ноён ДиСтефано. Тавтай морил. Намайг дагаад явна уу," хэмээн биднийг хамгийн хол хүмүүсээс тусгаарлагдсан ширээн дээр суулгалаа.
Удалгүй үйлчлэгч ирэн биднийг юу авах талаар асуув.
"Агуулахдаа байгаа хамгийн сайн дарсаа авиад ир," гэхэд эмэгтэй толгой дохин хурдан алхалан явж өглөө.
"Чи хүмүүсийг бүр үргээгээд хаячих юм аа," хэмээн түүнрүү үл ялиг ойртон хэлэв.
"Би ямар хүссэндээ биш дээ," гэж залхасан маягтай хэллээ.
Үйлчлэгч бидэн дээр хоёр хундага болон олон зуун жилийн настай дарсаа авчиран хундаглаж өгөв.
"Хоол юу авах гэсэн бол?"
Алонзо надруу харан инээмсэглээд,
"Чи сайн мэдэх юм чинь захиалчих," гэв.
Би толгой дохин үйлчлэгч рүү хараад,
"Тогоочын нэрийн хоолноос хоёрыг болон хажууд нь хөнгөн зууш. Танай тогооч бараг миний нэрийг хэлээд ойлгох байх," гэлээ.
"Таныг хэн гэдэгсэн бол?"
"Кристал," гэж би инээмсэглэн хэлэхэд тэр толгой дохин гал тогооруу ухасхийв.
"Чи ч энд их ирж дээ. Тогооч нь хүртэл чамайг таньдаг болно гэхээр?"
Би инээн,
"Ойрын хэдэн жил энд их орж ирдэг байлаа. Тогоочтой нь яаж байгаад билээ танил болчихсон. Тэгээд л дандаа тогоочын хоолноос захиалдаг," гэлээ.
Бид дарсаа шимэн сууж ойр зуурын баахан зүйл ярьв.
Хоол ирж бид дундаа орж байхад Алонзо нэг зүйл санасан бололтой сэрээгээ буулгаад,
"Нээрээ маргааш Шонди ирнэ," гэлээ.
"Тэр яах гэж байгаа юм?" хэмээн амаа арчин асуув.
"Надтай ярих яриа байна гэсэн. Бас хүн танилцуулна гэсэн. Их том хүн юм шиг байна л ээ. Маргааш харна даа."
"Би хажууд чинь байх уу?"
"Тийм. Тэдэнтэй асуудалд орвол чиний ажил болно. Тийм болохоор царайг нь сайн тогтоож ав."
Би толгой дохин хоолоо идэж дуусав.
"Маргааш чамайг бас тагнуулд гаргах хэрэг байна."
Би уртаар санаа алдаад,
"Надад амрах цаг өг л дөө."
Тэр надруу өрөвдсөн маягтай харж,
"Уучлаарай. Гэхдээ их чухал," хэмээв.
"Юу юм?"
"Уилиамын хамт ажиллаж байсан хүнийг олох хэрэгтэй байна."
"За," гэх би энгийн үгээр хариуллаа.
Төлбөрөө төлөөд босох гэж байхад Алонзо,
"Өө. Өөр зүйл мартахаа шахлаа. Чамд бас нэг ажил байна. Их хугацаа шаардсан ажил. Чамаас өөр хүн алга," гэв.
Би залхасан маягтай харлаа.
"Бас юу юм?"
Тэр миний урд А4ийн цаас гарган тавив.
