Бүлэг 4. Намайг уучлаарай
"Аллага үргэлж инээмсэглэлтэй ирдэг, хүнийг буудах нь бидэнд үргэлж сүртэй байгаагүй, сайн андууд минь."
- Henry Hill
--------
Кристал (Krystal)
Би аажуу босох гэсэн ч тэр намайг буцаан түлхэж би газар дөрөв хөллөн унав.
"Н*вш минь. Би чамд хэлсэн. Битгий хөдөл."
Би түүний үгийг тоолгүй босож зогсоход тэр буутай үл мэдэгдэх эрэгтэй санаа алдав.
"Битгий хөдөл гээд байхад сонсохгүй юм," өөртөө чимээгүй хэлж байгаа сонсогдлоо.
Намайг чимээгүй зогсоход,
"Энд юу хийж яваа юм? Хэн чамайн ийшээ явуулсан юм?" хэмээн ууртай асуув.
Би чимээгүй зогсоход тэр уурлан,
"Би чамтай ярьж байна. Хэн чамайг явуулсан," гэлээ.
Намайг дахин хариулахгүй байсанд тэр уурлан бууныхаа бөгсөөр цохих гэж байхад би хурдан эргэж хараад буутай гарыг нь хажуу тийшээ цохиж үл мэдэх эрэгтэйтэй харц тулгарав.
Тэр амаа хаан хар алчуураар боож бүх хувцас болон үс нь хав хар байсан ч түүний нүд бүхнээс онцгой байлаа.
Түүний нүд саарал өнгөтэй бөгөөд өглөөний гэрэлд нүд нь гялалзаж байгаа мэт харагдаж байв.
Тэр ч мөн адил надруу харан гацлаа.
Би энэ нүдийг хаана харлаа?
Гэхдээ би удаан бодох боломж байгаагүйд түүнийг хажуу тийшээ өшиглөөд гэдэс рүү нь хүчтэй өвдөглөн түүнийг газар луу хүчтэй түлхэн унагаав.
Тэр газар унахад би хажуугаар нь гүйн доошоо нисэж байгаа мэт буухад түүний алхаа ард сонсогдож байлаа.
Тэгсэн ч би хурдаа хасалгүй гүйсээр машиндаа орон асаалттай байсан машиныхаа хаазыг даран давхин одов.
Толинд харвал тэр саарал нүдтэй эрэгтэй саяхан миний зогсож байсан газар зосгож байлаа.
Би Алонзогийн газар ирээд өрөө рүү нь шууд түлхэн оров.
Тэр цонхоор харан зогсож байлаа.
"Чамайн шууд орж ирэх байх гэж бодлоо. Юу болсон?"
Би түүнд нэг нэгэнгүй бүх сонссон зүйлээ хэлэв.
Харин тэр саарал нүдтэй эрэгтэйг хэлсэнгүй.
"Тэгээд тэд маргааш миний бүх мөнгийг авах гэж байгаа юм уу?" тэрээр ууртай асуухад би чимээгүй толгой дохилоо.
Харин миний чимээгүй байсан нь түүний уурыг хүргэсэн бололтой миний нүүрийг өөрлүүгээ хүчтэй харуулан намайг алгадав.
"Би чамаас асууж байна. Маргааш миний мөнгийг авч зугтах гэж байгаа юм уу?"
Би тэнд байрандаа түүнрүү нүд салгалгүй хараад,
"Тийм ээ. Миний сонссоноор бол тийм байна," гэж төв хоолойгоор хариуллаа.
Намайг хүчтэй түлхэж холдуулаад ширээнийхээ ард очин суув.
"Маргааш түүний хаана ч байсан хамаагүй газраас нь надад олоод ир."
"За."
Түүнд хариулсныхаа дараа тэр өрөөнд чив чимээгүй байдал ирж хэдэн минут чимээгүй суугаад гэнэт тэр босож ирээд намайг хүчтэй тэрвэн авлаа.
"Намайг уучлаарай. Би тэгэхийг хүсээгүй шүү. Намайг үнэхээр их уучил," Алонзо өөрийнхөө сая алгадсан газраа илэн хэлэв.
Би түүнрүү харан инээмсэглээд,
"Зүгээр ээ. Би эрт мэдэх хэрэгтэй байсан юм. Миний буруу."
"Үгүй ээ. Чиний буруу биш. Би л эрт мэдэх хэрэгтэй байсан юм, хайрт минь. Намайг уучлаарай. Би дахиж чамд гар хүрэхгүй."
Тэр ингэж хэлсэн ч намайг болон бусдыг үргэлж зоддог юм.
Би түүний өрөөнөөс гарч өөрийнхөө өрөө рүү явлаа.
Олон удаа уурнаасаа болж алгадсан болохоор би сүүлдээ тоохоо ч байж дээ.
Өрөөндөө орж угаалгын өрөөнөөс тос авчиран хацар дээрээ түрхэв.
Уилиамыг хаана ч байсан хамаагүй ол гэсэн. Макс руу орох хэрэгтэй юм шиг байна.
Макс бол манай гэр бүлийн компьютерийн бурхан. Түүнээс юу ч хамаагүй асуухад тэр хэдхэн минутын дараа бүгдийг нь олж өгдөг.
"Сайн уу, Макс," хэмээн би гуч шүргэж яваа бор үстэй залуу компьютерийнхээ өмнө сууж байхад очлоо.
"Сайн уу, Кристал. Хэрэг гараа юу?"
"Уилиам гээд Алонзогийх ажиллаж байсан хүнийг олоодохдоо. Хэрэг гараад Алонзо авиад ир гэсэн."
"За. Хүлээж байгаарай," түүний хуруу компьютерийн гар дээр урсаж эхлэв.
Харин би түүний ойролцоо байх сандал дээр очин тухлан суугаад хацраа иллээ.
"Яасан. Босс чамайг дахиад алгадчихсан уу?" хэмээн тэр дэлгэцнээсээ хараагаа салгалгүй асуухад би,
"Тийм ээ. Наад хөгийн амьтныг олж Алонзод хурдаг өгөхгүй бол бүр алуулах байлгүй."
"Босс чамд үнэхээр их сайныг чи мэднэ биз дээ. Тэр чамайг дэлхий сөнөж байсан ч хаяж явахгүй байхаа даа. Чи бол түүний хамгийн хайртай хүн нь юм чинь."
"Тийм л байх. Арай хаяад явчихгүй байлгүй дээ. Тэр ч гэсэн намайг аварсан хүн болохоор би түүнийг үнэхээр их хүндэлдэг. Хэрвээ Алонзо ирээгүй бол намайг тэр газар намайг алах байсан."
"Босс хурдан ирсэн нь болж. Тэгээгүй бол манайд ийм сайн хүн байхгүй бөөн уур л байх байсан биз. Чамаас өмнө Берни энэ ажлыг авч байсан. Олигтой юм олоогүй. Ер нь бол тэр надаас юу ч асуугаагүй болохоор түүнийг чирчихсэн агуулах руу явж харагдаж байсан. Гурван өдрийн өмнө байх аа."
"Тэгвэл тэр ч үхэж дээ. Үхсэн нь дээр байсан юм. Юу ч хийж чаддаггүй юм байснаас жоохон хүүхэд аваад сайн сургасан нь дээр биз дээ."
"Чиний зөв," удалгүй тэр, "Олчихлоо. Одоо эндээс арван километрийн цаана нэг зочид буудалд эмэгтэй хүнтэй орж яваа харагдсан байна. Ажлаа хийж байгаа биз," тэр инээмсэглэн хэлсэнд би хурдан босож,
"Надад түүний ажилтай байна уу, ажилгүй байна уу хамаа алга. Миний л ажил бүтэж байвал болоо. Баярлалаа," хэмээн зочид буудлых нь хаягыг хэвлүүлээд гарахдаа хэллээ.
"Зүгээр дээ. Дараагийн удаа заавал ажлаас биш өөр зүгээр буу халж суумаар байвал орж ирж байгаарай."
"Мөрөөдсөний чинь хэрэг. Би ийм газар ирж ярихгүй ээ. Тэрний оронд Алонзо дээр байсан нь дээр байлгүй," хэмээн инээмсэглэн хаалгаа хаав.
Машиныг асаалттай байлгаж байгаарай гэсэн хаалгач биелүүлсэн байлаа.
Би юу ч хэлэлгүй гарнаас нь түлхүүрээ аваад хаазаа гишгэн зочид буудлыг зүг явав.
Үнэхээр царайгаа алдсан газар гэж энийг л хэлэх байх. Зочид буудал гэснийх нь ихэнх үсэг нь асахгүй унтарчисан. Зүгээр л хэдэн үсгийн цуглуулга шиг харагдаж байлаа.
Би муухай царайлан дотогш орвол гаднахтайгаа адил муудсан байшинд кассны ард залуухан охин сууж байв.
"Танд юугаар туслах уу?"
Нэрийг нь харвал Мэнди гэдэг охин байлаа.
"Мэнди энд миний сүйт залуу өөр эмэгтэйтэй орсон гэж би сонслоо. Удахгүй гэрлэх гэж байж яагаад өөр эмэгтэйтээ зууралдана гэж. Би хангалттай биш байгаа юм байх даа?" би цагаан алчуур гаргаж ирэн үл харагдах нулимсаа арчин хэлэхэд тэр шуудхан компьютерээ асааж сандран,
"Хэн гэдэг юм?" хэмээн асуулаа.
"Миний Уилиам. Уилиам гэдэг."
"Овог нь?"
Би мэдэхгүйгээ саналаа.
Гэхдээ надад тэгэх хэрэг байсангүй.
"Олчихлоо. 534. Уилиам Полде."
Полде. Ямар инээдтэй нэр вэ?
Би худлаа урдаас нь нулимсаа арчин уйлах гэж байгаа юм шиг харан,
"Баярлалаа, Мэнди. Үнэхээр их баярлалаа," хэмээн цахилгаан шат руу явахад ардаас гүйж ирээд карт өгөн,
"Хэрэггүй амьтдыг хашраах хэрэгтэй. Энэ түлхүүр нь," гэх нь тэр.
Би толгой дохин ороод хаалга хаагдахад уртаар санаа алдав.
"Угаасаа л тэднийг хашраах хэрэгтэй. Нүд хорсож байна," хэмээн гарандаа барьж байсан нулимс гаргагчаа цүнхэндээ хийлээ.
Таван давхарт ирж өрөөг нь олон очив.
"За. Ажилдаа орцгооё," хэмээн инээмсэглэн бууныхаа урд дуу намсгагч хийн ихэр буугаа бариад өрөөрүү карт уншуулан тайван алхаж орлоо.
Дөнгөж ороход эргэн тойронд төрөл бүрийн хувцаснууд хаа хамаагүй шидэгдсэн байв.
Бүр жорлон дотор ч байлаа.
Тайван алхаж унтлагынх нь өрөөрүү ойртоход дотроос нь төрөл бүрийн дуу гарч байв.
Балиар юм.
Би хаалга хүчтэй түлхэн ороход хаалга саван хана цохиход хана нь дээр байсан зураг уналаа.
Тэд хийж байсан зүйлээ зогсоон надруу гайхан харцгаав.
"Хэн бэ?"
Би урдаас нь инээмсэглэн очиод буугаа гарган тэдэн рүү онилон зогслоо.
"Гар," хэмээн би эмэгтэйд хэлэхэд охин юу ч хэлэлгүй энэ тэнд тарсан хувцасаа барин гүйн гарав.
"Сайн уу, Уилиам."
"Кристал."
Би түүнрүү ойртон зогсоод,
"Хүн болгон миний нэрийг мэдэх юм гээч. Би их алдартай бололтой," гэлээ.
"Чи энд юу хийж байгаа юм?"
Би буугаа гарандаа эргүүлэн,
"Босс уулзмаар байна гэсэн."
"Алонзо?"
"Өөр ямар босс байх юм."
"Гэхдээ би ямар хэрэгтэй юм?"
"Очоод мэднэ. Харин одоо бос."
"Учрыг нь хэлэхээс нааш би хөдлөхгүй," хэмээн зөрүүдлэхэд би санаа алдан буугаа өргөлөө.
"За за. Хувцасаа өмсье," Уилиам хувцасаа цуглуулаад өмсөөд гарахад бэлэн болов.
"Хурдлахгүй бол цаг хурдан яваад байна шүү," түүнийг гутлаа үдэж байхад нь хэллээ.
"Хүлээж бай," гэсэн ч миний тэвчээр барагдаж түүний хувцаснаас базан хаалгаар чирэн гарав.
"Хүлээж байгаа ч."
"Хамаа алга," хэмээн чирсээр цахилгаан шатанд орж хаалга онгойход буугаа нуруунд нь нуун тулгаад,
"Юу ч болж байсан чимээгүй яваарай," гэхэд тэр чимээгүй толгой дохив.
Нэг давхар дээр ирж түүнд буу тулган явахад Мэнди хаалгаар гарахын өмнө харлаа.
Тэгсэнээ зодож байгаа юм шиг гарны хөдөлгөөн үзүүлэхэд би урдаас нь худлаа инээмсэглэн түүнийг түлхэсээр машинд суулгав.
