3 страница29 декабря 2017, 15:20

Бүлэг 3. Мөнгө

"Лас Вегас эмэгтэй хүнийг эрэгтэй болгож, эрэгтэй хүнийг мангар болгодог."
- Bugsy Siegel

--------

Кристал (Krystal)

"Дахиад л шинэ даалгавар уу?" хэмээн Ванда урд минь жигнэмэг тавин асуулаа.

Би цааснаас нүдээ салгаж,

"Тийм. Бас л нэг тагнуулын ажил. Гэхдээ Өмнөд хэсэг рүү их ойрхон юм."

"Өмнөд? Нөгөө хүмүүсийн газарлуу ойрхон юм байна шүү дээ. Чи болгоомжтой байх хэрэгтэй юм шиг байна."

"Харин тийм. Маргаашнаас тагнуулдаа гарна даа. Өнөөдөр жоохон амраад авья."

Би Вандагын намайг байхгүйд юу болсон талаар чимээгүй сонсон суулаа.

Намайг байхгүй байхад шинэ дөрвөн гишүүн гэр бүлд нэмэгдэж орж ирсэн. Жоохон хүүхдүүд байна гэнэ лээ. Арван найм шүргэж яваа хөвгүүд гэнэ.

Би түүний яриаг сонсож дуусаад гадаа агаар амьсгалхаар гарлаа.

Гал тогооноос баруун зүг рүү явж зүүн тийшээ эргэхэд тэнд шилэн том хаалга байна.

Түлхэн гарч хэсэг алхаад модны доор байх сандал дээр очин тэнгэр лүү харан нүдээ анин хэвтлээ.

Хэсэг чимээгүй байсны эцэст би тэвчээрээ алдан хэлэв.

"Гараад ирээ. Би чамайг наанаа байгаа гэдгийг чинь мэдэж байна," хэмээн нүдээ дарсан гараа авалгүй хэллээ.

Модны цаанаас хүн алхан гарч ирэх нь дуулдлаа.

"Таныг мэдээгүй байх гэж бодсон."

Нүдээ нээж харвал шаргал бор үстэй нүдэнд дулаахан хүү надруу харан зогсож байлаа.

Би босож суугаад,

"Чамайг хэн гэдэг юм?" хэмээн асуув.

"Дилан."

"Намайг," хэмээн гараа явуулахад тэр миний гарыг маш хурдан атгаад,

"Кристал. Мэднээ. Бид сайн мэднэ. Таны талаар их сонссон," гэлээ.

Би инээмсэглэн,

"Тийм үү?"

Тэр хурдан толгой дохиж,

"Бидний дунд бол та амьд шүтээн. Тань шиг болохыг бид бүгдээрээ хүсдэг. Та үнэхээр гайхалтай," хэмээлээ.

Би босоход түүнийг миний өндөртэй хөвгүүн байсныг анзаарав.

Хэрвээ биеэ хөгжүүлчихвэл Алонзо шиг сайхан залуу болох нь ээ.

"Тэгвэл одооноос эхлэн би чамайг дасгалжуулбал ямар байна.

"Үнэнээсээ юу?" хэмээн тэр итгэж ядсан байртай хэлэхэд түүний мөрөн дээр гараа тавин,

"Би юу гэж ийм юман дээр худлаа хэлэхэв дээ. Маргааш өглөө зургаагаас шүү," гэв.

"Баярлалаа, эгчээ."

"Зүгээр дээ."

Өглөө би дөрвөөс босон хурдхан
юмаа бэлдэн машиндаа суун заасан газар луу явлаа.

Цүнхээ арагшаа шидэхээсээ өмнө дотроос дурангаа аваад машинаа түгжэн дээвэр лүү гардаг төмөр шатыг доош татан буулгаад дээшээ гарав.

Нэг буланд очин газар давуу дэвсэн тухлан суулаа.

Тэднийг иртэл хүлээж байя.

Нар дөнгөж мандаж гэгээ орж эхлэхэд байрын хооронд дахь гудамжинд машины гэрэл гарав.

Би шуудхан босож дурангаа аван машиныг нэгэн байшингийн гадаа ирэхэд харлаа.

Хар костьюм өмссөн том биетэй залуу урд хаалгаа онгойлгон гарч тойрон хурдан гүйгээд ар талын хаалгыг онгойлгов.

Удалгүй дотроос нь намхан тарган бас костьюм өмссөн дарга нь бололтой эрэгтэй гарч ирэхэд тойрон зогсож байсан хамгаалагч нар нь доош болон ёсоллоо.

Тэр удалгүй нэгэн байшингийн хаалга онгойлгон бүгд шурган оров.

Би аажуухан босоод, дурангаа өмднөөсөө зүүн хэдэн байшингийн дээврээр давж гүйсээр саяны хүмүүсийн байшингийн дээвэр дээр ирлээ.

Тэнд гэхдээ орох газар байсангүй.

"Яадаг юм билээ?"

Би тойрч баахан явсан ч орох газар олсонгүй.

Гэгээтэй үед ирж сайн хардаг юм уу?

Эцэст нь би өдөр ирэхээр буцаад байсан газраа очин машиндаа суулаа.

"Зургаа болох гэж байна. Хурдан явахгүй бол Диланыг дасгалжуулах цаг боллоо."

Өрөөндөө ороод гялс усан цохиулчихаад дээрээ хар цээживч болон доороо иогийн хар өмд өмсөн бэлтгэлийн өрөөнд орж ирэхэд зургаан цаг болов.

"Чи ирчихсэн үү?" хэмээн дээрээ ханцуйгүй цагаан цамц өмсөж доороо сул богино өмд өмссөн Дилан дээр очилоо.

"Тийм," тэр их баясгалантай хэлэв.

"За," би хоёр алгаа хүчтэй цохин, "бэлтгэлдээ орцгооё," хэмээгээд бид байраа эзлэн зогсоцгоолоо.

"Чи хэр биеэ хамгаалж чадах вэ?"

"Энд ирэхээсээ өмнө хоёр жил хичээллэсэн."

"За. Тэгвэл чи гайгүй болчихсон юм байна."

Тэр ичэнгүйрэн доошоо харан шилэн хүзүүгээ маажив.

"Чи надруу дайр. Би хамгаалья," гэсэн тэр толгой дохилоо.

Бид бэлэн байдалд ороход тэр надруу ухасхийн баруун гараа зангидан дайрахад би гялс хажуу тийшээ бултавал тэр тэнцвэрээ алдан газар унав.

"Чи бүх хүчээ ганц гарандаа биш, бусад хэсэгтэй бас зарцуул. Дахиад."

Тэр энэ удаа надруу дахин баруун гараараа цохихоор явахад би доош бултан суугаад түүний гэдэсрүү хүчтэй цохин тэр газар дахин уналаа.

"Нөгөө хүнийхээ юу хийх бол гэсэн таамагтай дайрч бай. Дахиад."

Бид ийм маягаар явсаар хүмүүс бэлтгэлийн өрөөнд нэг нэгээрээ орж ирсээр байв.

Тэр дахин газар хорин хоёрдохоо унахад би,

"Өнөөдөртөө болоо. Маргааш энэ цагтаа," гэхэд тэр газраас ёолон босоод надруу юу ч болоогүй мэт инээмсэглэн толгой дохин гарлаа.

"Чи жоохон хүүхдэд зөөлхөн ханд л даа. Тэр чам шиг биш шүү дээ," хэмээн Роберт хажууд хөлсөө арчин гарч ирэв.

"Тэгэж л байж хатуужина. Зөөлхөн хандаад байвал сайн тулаанч болж чадахгүй. Чи мэднэ биз дээ."

Тэр толгой дохин өрөөнөөс гарлаа.

Харин би буцаж эргэн нэг буланд байх боксийн мешок дээр ирэв. Гараа хамгаалахаар хурууны завсараар цагаан алчуураар боож дуусан мешок руу цохиж эхэллээ.

Хөлс нүүрээр урсаж, бүх л бие хөлсөнд нэвчсэн байв.

"Босс чамайг дуудаж байна," намайг өрөөрүүгээ явж байхад нэг үйлчлэгч надад хандан хэллээ.

Би түүнрүү харан хуурамч инээмсэглэн,

"За," гээд өрөөрүүгээ алхав.

Хувцасаа тайлаад халуун шүршүүрт орон хэсэг зогслоо.

Өнөөдөр нөгөө газраа очиж харах хэрэгтэй юм байна.

Биеэ цагаан хөвсгөр алчуураар боон угаалгын өрөөнөөс гарч хувцасаа өмсөн Алонзогийн ажлын өрөөрүү яван түүний өрөөрүү орон,

"Намайг дуудсан уу?"

Миний дуугаар тэр надруу алхан ирж тэврэн авав.

"Чи бэлтгэлтэй байсан юм уу?"

"Тийн," хэмээн би хүзүүгээр нь гараа явуулж дохилоо.

"Чи ч нээрээ гайхалтай эмэгтэй шүү," гээд тэр тонгойн миний уруулыг хүчтэй үнсэв.

Би ч мөн адил түүний үснээс зулгаахад тэр хоёр гараа явуулж миний хөлийг өргөн би хоёр хөлөөрөө бүсэлхийгээр нь тэврэн авлаа.

Намайг өргөсөн чигээрээ хананд нурууг минь наан нүүрийг минь хүчтэй түлхэн хүзүүг минь чангаар хазав.

Би санаа алдахад тэр миний уруулыг дахин үнсэж бид амьсгаа авахаар бие биенээсээ холдлоо.

"Нөгөө ажил яаж байна?" тэр намайг буулгаад ширээнийхээ ард ирэн суухдаа асуусанд би,

"Өглөө эрт чиний хэлээд байсан байшинд нэг тарган намхан залуу ирсэн. Орох гэсэн ч юм олдоогүй болохоор би одоо очиод сайн судлах хэрэгтэй байна."

"Тэр эрэгтэйг Уилиам гэдэг. Олон мафийн хүмүүстэй холбоотой байдаг. Бид ч гэсэн олон удаа ажилласан. Харин сүүлийн үед миний мөнгө багасаад байна. Өчигдөр хорин сая алга болчихсон. Түүний өмнө бас гучин сая алга болсон."

Би түүнрүү чимээгүй харж зогсоход тэр үргэлжлүүлэн,

"Би түүнийг тийм ажил хийж байгаа гэж сэжиглэж байна. Өөр хэн ч миний мөнгөнд хүрэхгүй. Тэр л тэгэж байгаа. Тийм болохоор чи учрыг нь олох хэрэгтэй байна. Бас миний мөнгийг олж өгөөрэй."

"За."

"Болсон. Явж болно. Надад ажил байна," хэмээн хэлэхэд би өрөөнөөс нь гарч юмаа бэлдэн эдлэнгээс нь гаран явсаар нөгөө байшинд тулан ирлээ.

Тэр байрных нь хажуугаар өнгөрч явахад нөгөө хаалга байсан газар хоёр том биетэй хамгаалагч зогсож байв.

Би байрыг тойрон дээвэр дээр үүрээр байсан газраа ирлээ.

Тэр газрыг хэсэг тойруулж харж яваад нэлээн доор цонх байрлалтай байхыг анзааран,

"Цонхоор нь дахиад өглөө орьё."

Гэхдээ маргааш болон түүний маргааш ч нөгөө Уилиам гэх эрэгтэй ирсэнгүй.

Харин би тэр цонхоор дамжин орж нууц байрыг нь сайн судалсан байлаа.

Гурван өдрийн дараа яг нөгөө цагтаа Уилиам хар машинтайгаа ирэв.

Би гялс явсаар дээвэр дээр нь очин өчигдөр хэрэглэж байсан уяагаа сайтар бэхлээд доош зөөлхөн буун цонхоор шурган орсон юм.

Цонхтой өрөө жижигхэн бараг л хоосон өрөө бөгөөд би хөнгөхөн алхан явсаар хаалга онгойлгож хүмүүсийн яриа сонсогдох зүг рүү алхалаа.

"Чиний хэлээд байсан бүтэх юм уу?" хэмээн нэг нарийндуу эрэгтэй хүний хоолой асууж байгаа сонсогдов.

"Би чамд хэлээд байна. Бүтнэ. Би өмнө нь авсан. Харин энэ удаа бүгдээрээ дансыг нь хоослоод эндээс з*йлаад өгч болно. Алонзо, муу баян н*вш мэдэхгүй," гэж Уилиамын хоолой бололтой хариуллаа.

"Тэгээд чиний төлөвлөгөө чинь юу юм?"

"Би маргааш дансыг нь хоослоод зугтана."

"Өөр юм байхгүй юм уу? Түүний хүмүүс их чадвартай гэж сонссон."

"Тэр бол зүгээр л нэг тэнүүлч гөлөгнүүд. Биднийг гэж хэн ч мэдэхгүй."

Тэд маргааш мөнгө авах гэж байгаа юм байна.

Алонзоод хэлэх хэрэгтэй.

Би нуугдаж байсан газраасаа босож цонхоор дамжин унжих олсноосоо барин дээшээ дээвэр дээр гарлаа.

Тэгтэл гэнэт миний толгойны ард буу тулган нэгэн хүн зогсож байв.

"Битгий хөдөл. Эс бөгөөс буудна шүү."

3 страница29 декабря 2017, 15:20

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!