Бүлэг 2. Өөр даалгавар
"Ямар ч хувийнх байхгүй, энэ зүгээр л бизнес."
- Otto Berman
--------
Кристал (Krystal)
Би Жоржийн өрөөрүү шууд түлхэн орлоо.
Тэр ширээнийхээ ард суун ширээгээр нь дүүрэн цаас хөглөрнө.
Намайг шууд орж ирсэнд Жорж цочив.
"Жэйн, чи энд юу хийж байгаа юм?" надруу уурлан хэлэхэд би инээмсэглэн хананд тулган тавьсан буйдан дээр очиж суун хөлөө ачихад түүний харц миний хөлрүү хараад буцан нүдрүү харлаа.
"Чамайг мөнгөгүй байгаа гэж сонссон."
"Чи юу яриад байгаа юм? Гар. Эндээс яв."
Би инээмсэглэн,
"Босс мөнгөө өг гэсэн," хэмээн би чухал царайлан хэлэхэд түүний нүүр хувхай цайлаа.
"Юу?"
Би босон түүний ширээн дээр очиж нэг зах дээр нь суун жижигхэн банзалын хормойг оролдон,
"Чамд хангалттай хугацаа өгсөн. Юу билээ нэг сар бил үү? Намайг түүнд ажиллаж байхад хүнд нэг сарын нэмэлт хугацаа лав өгч байсныг хараагүй юм байна."
Тэр чимээгүй надруу том нүдлэн харсаар байв.
Би түүнрүү ойртон ширээн дээр нь өөрийн гар буугаа гарган тавиад ширээн дээр гарч суулаа.
"Чи энд яг юу хийх гэж орж ирсэн юм?"
"Мөнгөө авья. Би бас хараал идсэн цалингаа авмаар л байна. Энэ чиний хогийн газарт хөгийн амьтадтай хамт зүгээр байна гэж бодсон уу?"
Тэр миний буу болон надруу ээлжлэн харсаар байв.
Би хумсаа хараад,
"Өчигдөр би чамайг ууттай мөнгө аваад гарч байхыг чинь харсан. Бооцоотой тоглож байгааг бодоход их мөнгөтэй байгаа юм биш үү?"
Тэр хурдан толгойгоо сэгсэрэн,
"Би зээлээ төлөх гэж бооцоотой тоглосон. Надад мөнгө нь байгаа," хэмээн тэр босов.
Ширээгээ тойрон гараад хананд өлгөөтэй байх зургийн доошоо тавихад цаанаас нь сейф цухуйн гарч ирлээ.
Хүн болгон л сейфээ зурагныхаа ард байрлуулах юм. Киноноос санаа авахаа баймаар юм.
Тэр хэдэн код хийн онгойлгон буцаад миний урд ширээн дээр баахан боодолтой мөнгө гарган ирэв.
"Май. Тавин сая."
Би түүнрүү хараад,
"Тавин сая гэхэд их л жоохон харагдаж байна. Яг бүрэн үү?" гэж асуулаа.
Жоохон тоглоно оо.
Тэр толгой дохин,
"Тийм. Би өөрөө тоолж хийсэн," гэв.
Би жоохон боодолтой мөнгө рүү харан буцаад түүнрүү харж инээмсэглэлээ.
"Юу гээч. Ер нь би тоолоод сууж байя. Надад их цаг байгаа юм чинь нэг бүрчлэн тоолсон ч яахав," би алгаа хооронд нь үрэн хэлэхэд тэр надруу итгэж ядсан байртай харж,
"Чи үнэнээсээ хэлээд байна уу?"
Би боодолтой мөнгийг аван онгойлгоод шууд газар бүгдийг нь унагавал газраар нэг ногоон дэвсгэртүүд ийш тийш задран явлаа.
"Би худлаагаасаа хэлээд байгаа юм шиг байна уу?" гэсэнд тэр толгой сэгсэрлээ.
"Намайг толгож байна уу гэдгийг одоо л харчихгүй юу," хэмээн би доор газар суугаад тоолж эхлэв.
Намайг тоолоод сууж байтал Жорж шивнэн нэг зүйл хэллээ.
Би түүнрүү эргэж харав.
"Юу гэсэн бэ?"
Тэр доошоо гарлуугаа харан ширээнийхэн ард зогсож байлаа. Тэгсэнээ гэнэт хурдан хөдөлж миний гар бууг барин аваад надруу чиглүүлэн барив.
"Би амжаагүй."
Хоёрхон үг байсан ч би бүгдийг нь бүрэн ойлголоо. Хурдан босож өмдөө гөвөн,
"Мэдсэн юм. Хэтэрхий жоохон байх шиг байсан. Энд хорин сая л хавьцаа байгаа биз."
Тэр толгойгоо удаан дохисон ч буугаа буулгасангүй.
"Би бүх мөнгө олох арга зөндөө хайсан. Гэхдээ олдоогүй. Надад дахиад хугацаа өгөөч."
"Чи надруу буу чиглүүлэн барьчихаад хугацаа өгөөч гээд байгаа юм уу? Би хугацаа өгдөг хүн биш ээ. Боссоос өөрөө асуу."
Тэр толгойгоо сэгсэрэн,
"Үгүй. Намайг асуувал зөвшөөрөхгүй. Харин чамайг асуувал тэр дуртайяа зөвшөөрнө. Тийм болохоор чи асуу."
"Чи үнэнээсээ хэлээд байна уу?" хэмээн би түүнрүү итгэж ядсан байртай харлаа.
"Би буутай. Чи хоосон. Надад илүү давуу тал байна. Тийм болохоор миний хэлснээр хийхгүй бол би буудна шүү."
"Бууд."
Тэр гайхан харлаа.
Би дахин,
"Буудвал бууд," гэж хэлэв.
Түүнийг тээнгэлзэн зогсохын харан би инээгээд,
"Буудна гэж сүрдүүлчихээд одоо буудахгүй гэдэг чинь арай ичгэвтэр юм биш үү."
"Чи эр хүн шиг намайг бууд. Тэгээд буудчихаад дараа нь боссыг сүрдүүлэхгүй юу? Итгэж магад."
Тэр уртаар амьсгаа гарган гохоо дарлаа.
Чаг.
"Гэхдээ би цэнэгтэй гар буу чиний өмнө тавихгүй байсан л даа," ардаасаа ихэр бууг нь гаргаж ирэв.
"Би хүлээн зөвшөөрье. Чи зоригтой юм. Миний өмнөөс буу тулгаж гохоо дараад л. Харин бусад хүмүүс бүр харц ч тулгарахгүй юм."
Тэр чимээгүй надруу харсаар байлаа.
"Би болдогсон бол чамд хугацаа нэмж өгмөөр л байна," гэхэд түүний нүүр илт сэргэв.
"Гэхдээ," гээд би утсаа гарган нөгөө зурвасыг түүнд харуулахаар дээш харуулан ширээгээр гулсуулж түүний өмнө аваачин,
"Даанч босс ажлаа дуусга гэсэн. Боссын тушаалыг гүйцээх хэрэгтэй," гэлээ.
Тэр түгдэрэн,
"Үгүй. Би ч-" гэхэд би гохоо дарж түүний духыг онон цаад талын хана нь цусанд будагдав.
"Уучлаарай."
Би босон баарнаас гарахын өмнө залгалаа.
"Машинаа бэлд. Мөнгө өрөөнд нь байгаа хүмүүсээ явуулаад авчихаарай."
Намайг хаалга онгойлгон гарвал урд хар машин зогсож байв.
Би хаалгыг нь онгойлгож дотор нь шурган орвол,
"Сайн уу, Кристал. Чамайг ингэж хувцасласан байхыг чинь хараагүй юм байна," хэмээн Трэн хэллээ.
"Амаа тат. Би хурдан энэ хогийн газраас явмаар байна."
"Ойлголоо, хатагтай," хэмээн бид тэр газраас хөдлөн явлаа.
Бид эдлэнгийн гадаа цагийн дараа ирэхэд би хурдан гаран хаалганы нууц кодыг хийн оров.
"Ажлаа ямар хурдан дуусгаа вэ?"
Дуу гарах зүг рүү харвал манай гэр бүлийн хамгийн ахмад зарц Ванда хэллээ.
"Босс хурдан дуусга гэсэн."
"Нээрээ Алонзо чамайг өрөөндөө хүлээж байгаа. Чамайг ирэхээр дуудчих гэсэн."
Би толгой дохин нэг давхрын зүүн жигүүрийн хамгийн том хаалгыг тогшлоо.
"Ор," түүний бүдүүн баргил хоолой хэлэхэд би хаалга түлхэн орвол том дүнзэн ширээний ард үсээ сайхан янзалж гельдсэн гуч шүргэж яваа залуу хар костьюм өмсөн сууж байлаа.
Намайг харангуутаа инээмсэглэн,
"Хонгор Кристал минь. Чамайг их саналаа шүү," хэмээн ширээний ар талаасаа гарч ирэн надруу ирээд чангаас чанга тэврэн авлаа.
"Сайн уу, Алонзо."
Тэр миний эрүүг доороос нь хуруугаараа өргөж миний уруулыг халуун уруулаараа үнсэв.
"Чамайг их саналаа шүү. Тэр ажил их удах шиг боллоо."
Би инээмсэглэн түүний хүзүүний ар талаар гараа явуулж,
"Тийм ээ. Тэр мөнгө олсон ч хүрэхгүй байсан. Тэгээд чиний хэлсэнээр ажлаа гүйцээчихлээ," гэв.
"Миний охин мөн дөө," хэмээн намайг дахин үнслээ.
Хэдэн минут үнсэлцсэний дараа тэр надаас холдон түлхээд ширээнийхээ ард очин,
"За. Чи ирсэн юм чинь чамд өөр ажил байна. Усанд ороод хувцасаа солиод ир," гэж хэлэн буцаад бичиг цаасны ажилдаа орлоо.
"За," өрөөнөөс нь гарч шатаар өгсөн баруун талын гурав дахь хаалгыг түлхэн оров.
Бүх зүйл хэвэндээ байлаа.
Миний өрөө бусад өрөөнүүд шиг бор өнгөтэй ханатай ба өрөөний голд том хоёр хүний ор хэвтэнэ.
Би шууд очин орлуугаа үсэрлээ.
"Сайхан байна шүү. Энд ирээгүй удаж," хэмээн хэлээд хэсэг хэвтэн залгаа байх угаалгын өрөөрүү оров.
Шүршүүрт халуун ус гоожуулж би хувцасаа тайлан шурган орлоо.
Халуун ус биеэр гүйж бүх л өдрийн ядаргаа тайлагдан би нэг гараараа шүршүүрийн ханыг тулан нүдээ анин зогсов.
Одоо л нэг тайвширч байна.
Шампунь гарандаа шахан гаргаад үсээ угаалаа. Хөөсрүүлчихээд усанд угаахад хөөстэй хамт бор өнгийн будаг урсан явав.
Үсээ угааж дуусчихаад биеэ угаан биендээ түрхсэн бүх зүйлийг арилгалаа.
Савандсан гараа зүүн гараараа явуулбал миний зүүн гарыг бүрхсэн шивээс минь тодрон гарч ирэв.
Биеэ угааж дуусан шүршүүрээ хаагаад толины өмнө очин зогслоо.
Миний төрөлхийн үс шар бөгөөд ташаа шүргэм урт юм. Харин миний бие олон жил бэлтгэгдсэн гэсэн шиг булчин нь товойж, зүүн гарыг минь бүхэлд нь төрөл бүрийн зурагтай шивээс бүрхэнэ.
Гараа явуулж би ташаагаараа явууллаа.
Харин тэнд миний багад минь авч байсан сорви тодоос тод харагдав.
"Ааваа. Битгий. Гуйж байна."
"Чамаас болсон юм. Чамаас болж ээж чинь зодуулж байна. Хэрвээ чи байгаагүй бол. Хэрвээ чи байгаагүй бол бид жаргалтай байх байсан," хэмээн хутгаа надруу чиглүүлэв.
Би тэр үеийг бодохоо болин алчуураар биеэ ороогоод угаалгын өрөөнөөс гарлаа.
Хурдхан үсээ сэнсдэж хатаан биед эвтэйхэн бариу өмд болон хар ханцуйгүй цамц өмсөн Алонзогийн өрөөрүү алхав.
Намайг орвол дахиад л ширээнийхээ ард цаасанд нүдээ тогтоосон байлаа.
"За. Чамд өөр ажил байна," хэмээн надад харж байсан цаасаа өгөв.
