1 страница30 апреля 2026, 01:33

Бүлэг 1. Ажлаа дуусга

"Би дриллээ түүний цээж, хөлөнд дээр зоосон, бас түүний толгойн хажуу талд. Би үсийг нь хуу татна."
            - John Veasey

---------

Шөнийн гудамжаар нэгэн хүний амиа бодон гүйх дуу цуурайтна.

Харин тэр эмэгтэйн хувьд бол сайхан аялгуу мэт байлаа.

Тэр залуу түүнээс зугтаж байхад тэр араас нь зүгээр л тайван алхалан явна.

Удалгүй тэр мухар гудамж руу оров.

Бинго.

Тэр үл мэдэгдэх эмэгтэй араас нь ороход нөгөөх залуу түүнрүү удаанаар эргэж харлаа.

"Сайн уу, Девид. Удаан уулзсангүй шүү."

"Кристал," тэр чимээгүй шивнэн хэлэв.

Тэр эмэгтэй өөрийн шаргал үсээ хажуу тийшээ болгон чихэндээ зүүсэн чихэвчээ салган авлаа.

"Чамайг мөнгөө төлөөгүй гэж сонссон."

Тэр эрэгтэй эмэгтэйн урд сөхрөн унав.

"Надад дахиад нэг долоо хоног өгчих. Тэгвэл би та нарт бүх зээлээ төлнөө. Надад дахиад хугацаа өгчих."

Тэр эмэгтэй инээмсэглэхэд түүний төгс цагаан шүд гарлаа.

"Бид чамд хангалттай цаг өгсөн. Харин чи яасан? Зүгээр олохын оронд хүүхнүүдтэй зугаацсан биз дээ. Би харсан."

"Би амлаж байна. Би зээлээ бүрэн өгнө. Хугацаа л өгчих."

Кристал түүнийг урт хөлөөрөө тойрон удаан алхалаа.

"Чи бидэнд ямар дүрэм байдгийг мэдэх үү?"

Түүнийг толгой сэгсэрэхэд Кристал инээмсэглэн түүнрүү тонгойн суув.

"Бидэнд хэдхэн энгийн дүрэм бий. Нэгт, бүх амиа гэр бүлдээ зориул."

"Гуйж байна. Би бүх мөнгийн нь өгнөө."

"Хоёрт, амлалтандаа үргэлж хүрч бай."

Эмэгтэй босон,

"Ингээд харахад чи хоёр дахь амлалтанд хүрээгүй бололтой," хэмээн савхиа сөхөн хар өнгийн гар буу гарган түүнрүү чиглүүлж барилаа.

"Гуйж байна. Би чинь гэр бүлтэй. Намайг амьд үлдээгээч."

"Гуравт, үхэхэд үргэлж бэлэн бай."

Тэр эмэгтэй рүү айдастай нүдээр харав.

"Гуйж байна. Намайг битгий алаач. Би мөнгийг чинь өгнөө."

Эмэгтэй инээмсэглэн,

"Нэмж хэлэхэд, надад бас гэр бүл байсан. Яахав намайг алахаас өмнө," хэмээн тэр инээмсэглэн гохоо дарлаа.

-------

Кристал (Krystal)

Би өглөөний сэрүүлгэндээ хурдлан босож нүүр гараа хальт угаасан юм болон хурдан гэрээсээ гаран ажлын зүг гүйлээ.

Би хотын захад байх царай муутай бааранд ажилладаг юм.

Энэ газарт дургүй байсан ч мөнгөнөөс болон ажиллаж байлаа.

Арын ажилчдын хаалгаар орон гадуур хувцасаа тайлж толинд өөрийгөө харав.

Биеэ үнэлэгч.

Би толин тийм л юм харж байлаа.

Хүйс гарсан богино цамц болон бараг л бөгс гарам жижигхэн богино өмд. Бас дээр нь арван таван см өндөртэй өндөр өсгийт. Энэ газрын ажилчдын хувцас гэхэд болно.

Би хэцүү амьдралаар амьдарсан ч ийм ажил хийх дээрээ тулсан гэж бодохоор өөрийгөө алчихмаар санагдаж байлаа.

Бор долгиолсон үсээ дээш шуун боогоод уух юм бэлтгэгчийн ширээрүү шурган оров.

"Сайн уу, Жэйн. Сайхан амарсан уу?" энд ажилладаг болсоноосоо хойш найз шиг холбоотой байгаа Кэнди надад хандан хэллээ.

Би аль болох эелдэгхэнээр инээмсэглэн,

"Сайхан. Харин чи сайхан амарсан уу?".

"Сайхан."

Тэгээд бид чимээгүй баарыг тойруулан цэвэрлэж эхэллээ.

Удалгүй онгойх цаг болж би ширээгээ хальт цэвэрлэсэн юм болон үйлчлүүлэгчдыг хүлээн баарны ардуур оров.

Нээв үү, үгүй юу хүмүүс олноороо хуйлран орж ирлээ. Хичнээн бохир байсан ч уух юмнууд нь их, бас сайхан охид ихтэй байсанд хүн ихтэй байдаг байв.

"Энд хоёр шил тэкилла."

"Одоо гарлаа," би хурдан түүнд бэлдэн өгөв.

Тэр залуу надад архины мөнгө өгөөд дахин хорин доллар гаргаад,

"Үзэсгэлэн гоо минь. Энүнгээр дуртай юм аа аваарай. Намайг баясгам юм байвал бүр сайн," хэмээн хөмсгөө өргөн тэр инээмсэглэв.

"Чи нээрээ шогч залуу шүү," би хүчлэн инээмсэглэн сүүлд нь давс нэмэхээр ирмэхэд тэр эрэгтэй уруулаа хазан инээмсэглэсэн нь надад сээтэй хаяж байгаа мэт байлаа.

Уруулаа хазаад, ирмэхэд охид гүйж ирдэг гэж бодсон бол чи ч буруу бодож дээ, залуу минь.

Би түүнээс гарны мөнгөө аван хөхөвчин дотроо шургуулан хийлээ.

Удалгүй Шарлотте надруу захиалга хэлэв.

"Арван гурав дугаар ширээн дээр чамаар архиар үйлчлүүлмээр байна гэнээ."

Би толгой дохин уух зүйлийг бэлдэн арван гурав дугаар ширээрүү өндөр өсгийт дээрээ аль болох уначихалгүй алхан очив.

"Гурван цагаан архи," ширээрүү гулгуулан тавихад урд нэгэн хүн мөнгө гарган тавилаа.

Би дээш хартал амьдралдаа хэзээ ч харж байгаагүй саарал өнгийн нүдтэй таарав. Хамгийн сонирхолтой нь түүний хоёр нүд бага зэрэг өөр байлаа. Зүүн нүдэнд нь цэнхэр болон шар өнгө байх ч үүнээс олон төрлийн өнгө байгааг би мэдэж байлаа. Харин баруун нүдэнд нь шар өнгө нь илүү их байв.

Би хурдхан тэр залуугаас харцаа салган мөнгөө аван эргэх гэж байтал миний бөгсийг чангаар алгадах чимээ гарав.

"Чи ч ёстой сайхан эдтэй юм аа. Чи надтай нэг сайхан шөнийг өнгөрөөмөөр байна уу?" хэмээн тэр саарал нүдтэй залуун баруун талд суух хүн хэллээ.

Би эелдэгхэн инээмсэглэн,

"Инээдтэй гэдэг нь. Чи өөр эмэгтэй олоо. Би завгүй. Орой бүр," хэмээн сүүлийн хэсгийн шивнэн өдөөх маягтай хэлсэн ч дотор минь шижиг хүрч байв.

Балиар, балиар, балиар.

Би тэдэн рүү харан инээмсэглэж байсан эргэж хараад муухай харан ширээнийхээ ард орон хуучин байраа эзлэн зогсов.

Би олон төрлийн уух юм бэлдэж байхад Кэнди хажууд ирэн,

"Нээрээ өнөөдөр цалин бууна гэсэн ч захирал мөнгөгүй гээд өгч чадахгүй гэнээ. Одоо гурав дахь нь болж байна. Би одоо юугаараа байрны төлбөр төлөх юм бэ?" хэмээн уйтгарлан хэлэв.

"Гайгүй байх аа. Мөнгө өгөх байлгүй дээ."

Өгөхөөс өөр аргагүй.

Өдөр ийм маягаар өнгөрлөө. 

Хүмүүс орж гарсаар. Харин тэр буланд саарал нүдтэй залуу хүмүүстэйгээ суусаар байв.

Би тэдний зүг харахгүй байж чадсангүй. Байн байн харсаар байлаа.

Энэ урт өдөр өнгөрч сүүлийн үйлчлэгч хаалгаар гарахад хаах цаг болов.

"Урт өдөр байлаа шүү. Маргааш уулзья," Кэдни болон бусад энд ажилладаг охид намайг үлдээн гарцгаалаа.

Би гадуур хувцасаа өмсөж байхад баарны дарга яг өрөөнөөсөө гарч байхдаа таарав.

Тэр хажуудаа хар уутанд баахан юм хийсэн байхыг харвал би шууд мөнгө гэдгийг мэдлээ.

"Даргаа, та цалингаа хэзээ өгөх юм бэ?" гэж би түүний араас дуудан хэлэхэд Жорж надруу эргэн харав.

"Чамайг явчихсан гэж бодсон шүү."

"Одоо удахгүй гарлаа," би гарандаа барьсан хүрмээ түүнд үзүүллээ.

"Би ч бас явлаа," миний асуултанд хариулалгүй шууд гарах хаалга чиглэн хурдан алхалав.

Би араас нь гүйн очоод,

"Би таниас асуусан. Та хэзээ цалингаа өгөх юм?" хэмээхэд тэр хүчтэй эргэж надруу ууртай нүдээр харлаа.

"Би өгнө гэсэн бол өгнө. Битгий надаас байн байн шалгаагаад асуугаад бай."

Би түүнрүү ойртон,

"Гэхдээ наад хар уутыг чинь харахад мөнгө л байгаа юм шиг байх юм," гээд ардаа нөгөө уутыг нуув.

"Чамд ямар хамаатай юм. Зүгээр ажлаа л хий."

"Гэхдээ-," хэмээн намайг хэлэх гэж байхад тэр намайг баруун хацар дээр минь хүчтэй алгадан би тэнцвэрээ алдан газар бөгсөөрөө уналаа.

"Миний хэлсэнээр битгий хүний ажилд хошуугаа дүрээд бай, *нхан минь," гээд намайг газар үлдээн шууд гаран харанхуй руу уусан алга болов.

"Муу тэнэг н*вш. Чамайг хараал идэг," халуу дүйх хацардаа хүрэн ёолоод гэрийн зүг явган алхалаа.

Маргааш ч мөн адил байв.

Согтуу хүмүүс, хагас нүцгэн охидууд тэдний хажууд суун бага багаар мөнгөнөөс нь авсаар байлаа.

"Жэйн, хацар чинь яачихсан юм бэ?" Кэнди миний хажууд ирэн асуув.

"Зүгээр шон мөргөчихсөн юм."

Тэр итгэж байсан янзтай хараад,

"Их сонирхолтой шон байна," гэхэд би толгой дохин цэвэрлэх ажилдаа орлоо.

"Өнөөдөр дахиад цалин байхгүй гэнээ," Кэнди их л сэтгэлээр унасан маягтай хувцас солих өрөөнд орж ирэв.

"Би одоо яг байрнаасаа хөөгдсөн юм шиг байна."

Би тэвчиж чадсангүй.

Өөр дээрээ биднийг үнэгүй ажилдаг гэж бодоод байгаа юм уу?

Би маш ууртай хурдан утасаа гарган мессеж бичив.

Удалгүй хариу ирлээ.

"Ажлаа дуусга."

Би инээмсэглэн Кэнди рүү эргэн хараад,

"Май. Энэ мөнгийг ав. Харин чи маргааш энэ бааранд ирээрэй. Би чамд өөр ажил олж өгье," хэмээн би түүнд цүнхэндээ байх мөнгө болон цаасны өөдөс дээр бичсэн хаяг өглөө.

Кэнди гайхан,

"Би энэ мөнгөөр яах юм? Чиний мөнгө юм чинь чи өөрөө ав," надад буцааж өгөх гэж байхад би толгой сэгсэрэв.

"Үгүй ээ. Чи ав. Харин одоо хурдан гэртээ харь надад энд хийх нэг ажил байна."

"Юу юм?"

"Их чухал," би инээмсэглэн түүнийг хаалга руу түлхэн явууллаа.

Тэр гарах гэж байсанаа надруу эргэж хараад,

"Баярлалаа, Жэйн. Би хэлсэн газарт чинь очноо," хэмээн хэлээд гарав.

Би эргэж хараад цүнхээ уудлан өөрийн нандин эрдэнэ болох гар буугаа гарган ирлээ.

"За. Ажилдаа орцгооё," би инээмсэглэн буугаа цэнэглэн өрөөнөөс гарав.

1 страница30 апреля 2026, 01:33

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!