Бүлэг 27. Сайхан үзүүлбэр

Кристал (Krystal)
"Чи мэдээ үзсэн биз дээ?" би буйдан дээр суун хутгаа оролдон хэлэхэд цааснаасаа нүдээ салгалгүй тэрээр,
"Харсан. Сайн байна," гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Түүнийг өөр юм хэлэх болов уу гэж хүлээсэн ч түүний цаасан дээр байгаа зүйл илүү сонирхолтой байгаа бололтой надруу хялам ч хийсэнгүй.
Би санаа алдан буйдан дээрээс босч,
"Өөр юм байхгүй бол.." гээд эргэн алхаж хаалга онгойлгохоор гар бариулруу явтал араас,
"Белла," гэх Блейкийн дуу гарахад би байрандаа гацан маш удаанаар түүнрүү эргэн харлаа.
Тэр ямар нэгэн юм хэлэхийг хүссэн ч эргэлзэж байгаа бололтой харагдсаар миний нүднээс харцаа бууруулан буцан ширээн дээрх цаасруугаа харж,
"Чи өнөөдөр шөнийн клубт очих хэрэгтэй," гэв.
Би ёжлон нэг талаараа инээмсэглээд,
"Яасан? Намайг гэрээсээ хурдан явуулж ажлаа дуусгах гээ юу?"
Миний юу ярихыг ойлгосон тэр надруу хурдтай хараад харцанд нь тэрхэн хугацаанд юм үзэгдээд өнгөрсөн ч би юу гэдгийг нь харж амжсангүй.
"Белла, тэр-"
Би гараа өргөн түүнийг яриаг таслаж,
"Надад тайлбарлах хэрэг байхгүй ээ. Энэ бол чиний хэрэг. Би эр хүнийг яаж стрессэй тайлдагыг мэднэ," гээд би эргэж хараад, "Дараа уулзья," хэмээн хаалгыг нь хүсээгүй ч чангаар хаан явлаа.
Шөнийн клубт ирэхэд ид хүнтэй үе тааран хүмүүс бужигналдаж байв. Намайг орж ирэхийг харсан том биетэй Найтын эдлэнд харсан эрэгтэй надруу алхаж ирж,
"Сайн уу. Намайг Роб гэдэг. Чамайг ирэхийг босс хэлсэн," хэмээн намайг улам цааш явж явсаар нэгэн хаалга онгойлгон орвол дотор нь клубыг олон талаас харсан олон дэлгэцтэй өрөөнд орж ирэв.
"Чи энд л байна байх."
Би өрөөг тойруулан харсаар түүнрүү дээш хараад,
"Тэгээд би юу хийх юм? Бүтэн өдөр камер гөлрөх болж байна уу."
Роб эрүүгээ илэн амьсгаа гарган,
"Яг үнэнийг хэлэхэд чамд энд хийх ажил алга. Яах гэж чамайг босс ийшээ явуулсныг нэг л ойлгохгүй байна."
"Тэр эмэгтэй хүнтэй байгаа. Намайг явуулахыг хүссэн. Тэгээд л ойлгочих," гэхэд Роб толгойгоо дохин,
"За за. Тэгвэл чи өнөөдөр өөрийгөө аргалаад байж байхгүй юу."
"Чи дарга шүү дээ," намайг хэлэхэд тэр камер харан бидний яриаг сонсон суух хоёр хүнтэй үлдээн гарлаа.
Би хэсэг байж байгаад өрөөнөөс гарч жоохон юм уухаар шийдэн бааран дээр очвол гуч шүргэж яваа бололтой эмэгтэй надруу инээмсэглэн ирэв.
"Сайн уу. Чери. Юу уумаар байна?"
"Бодож байгаад л өгчих."
Чери толгой дохин цааш явахад би эргэн харж клубыг тойруулан харвал зарим нэг ширээн дээр хар хувцастай хүмүүс хүүхнүүдээр хүрээлүүлэн сууж байснаас өөр сонин юм байсангүй.
Чери надад нэг хундагатай хүрэн өнгийн юм өгөхөд би үүнийг нь аван нэг ширээрүү гулган суулаа.
Баруун талд буюу миний ард эрэгтэй эмэгтэй хүмүүс гийнах нь дуулдсанд би нөгөө талруугаа эргэн дуунаас аль болох хол суухыг оролдов. Учир нь одоохондоо надад ороонд орж байгаа амьтдын дуу хэрэггүй байлаа.
Черигийн өгсөн юмыг нэг балгавал хоолойгоор халуу дүйн гулгаад орсон мэт болж хэзээ хамгийн сүүлд архи ууснаа санасангүй.
"Хойд хэсгээр хэрэг их гарч байгаа гэсэн," ард хүний дуу гарахад би чимээгүй болон сонслоо.
"Хүн амийн хэрэг их гарч цагдаа нар их завгүй байгаа гэж дуулсан. Бодвол ДиСтефаногынхы хийж байгаа хэрэг бололтой."
Алонзо?
Түүний нэрийг санасан даруйдаа түүнийг өгүүлэх шиг санагдлаа. Түүний тэр хэрцгий гар, халуун уруулыг санах шиг болоход өөрийн эрхгүй би санаа алдав.
"Тэдний эдлэнрүү орж нөгөө нэг г*чийг цагдаагынхан авсанаас хойш би түүнийг зугтаад алга болсон гэж бодсон юмсан. Тэгсэн үгүй бололтой."
"Гэхдээ тэр эмэгтэйд би итгэхгүй байна," өөр бүдүүн хоолой дуулдаж,
"Босс яагаад түүнийг авсаныг ойлгохгүй байна. Шоронгоос түүнийг аврах ямар ч хэрэг байгаагүй."
"Харин тийм. Тэр өөрөө зугтах боломж байхад яагаад зугталгүй хүлээснийг ойлгохгүй байна."
"Магадгүй тэр ДиСтефаногын доор одоо ч хүртэл ажиллаж байгаа ч юм билүү хэн мэдлээ," хэмээн эхний хоолой хэлэхэд ширээнд суух хүмүүс санал нийлэх нь дуулдлаа.
Би инээн толгойгоо сэгсэрэн хундагыг эргүүлж,
"Та нар юу ч мэдэхгүй байна даа," амандаа чимээгүй шивнэн хэлж суухад миний ширээрүү нэгэн залуу дөхөн ирхийг харав.
Дээш харвал шар үсээ сайхан гэх чинь гельдсэн, сэтгэл татам инээмсэглэлтэй сайхан хослол өмссөн залуу зогсож байлаа.
"Би чамд яаж туслах уу?" түүнрүү инээмсэглэн харвал тэр ч мөн адил ёжлон инээмсэглэж,
"Сайхан бүсгүйг яаж ганцааранг нь байлгахав дээ," гээд миний урдаас харан суулаа.
"Тату," хэмээн гараа сунгахад би түүний гарыг сэгсэрэн,
"Кристал," хэмээн хэлэв.
"Кристал? Нөгөө шинээр орж ирсэн тачаангүй алуурчин уу?"
"Мөн мөн," хэмээн би үсээ оролдон инээмсэглэж хэлэхэд тэр инээн,
"Чиний ч талаар эдлэнгээр төрөл бүрийн яриа байдаг шүү."
"Яг ямар?" сандал хагас дугуй хэлбэртэй байсан болохоор би хажуу тийшээ болон түүнрүү жоохон ойртож суулаа.
Намайг түүнрүү ойртож ирэхийг харсан Тату доошоо миний хөлөө ачин суух гуяруу хараад,
"Сайн ч, муу ч байна."
"Муугаас нь?" түүнрүү дахин ойртон хэлэхэд тэр ч мөн адил надруу ойртон,
"Хүйтэн, цэвдэг сэтгэлтэй алуурчин."
"Би сонссон юм байна."
"Хэзээ ч чамаас урваж магадгүй."
"Магадгүй шүү," хэмээн би инээмсэглэн түүний уруулруу хараад буцан нүдрүү нь харж,
"Тэгвэл сайн нь?"
"Хамгийн сайн тулаанч."
"Тэгээд?" би уруулруу нь харан улам ойртоход тэр,
"Халуухан," гэлээ. Би түүний нүдрүү харвал түүний харцанд хүсэл тачаалал харагдсанд миний ч мөн нүдэнд тийм юм үзэгдэж байгааг би мэдэж байлаа. Хэзээ хамгийн сүүлд хүнтэй унтаж, таашаал авсанаа мэдэхгүй байв.
"Үзэсгэлэнтэй."
"Мхм," би уруулаа хазан хэллээ.
"Тачаангүй."
"Өөр?" миний үг чимээгүй шивнээнээр гарлаа.
"Хамгийн сайхан шөнийг өгч чадна."
"Чи итгэж байна уу?" түүний уруулруу улам л ойртон хэлбэл,
"Мэдэхгүй байнаа," гэлээ.
"Тэгвэл чи одоо харахгүй юу," гээд би түүний нүүрийг өөрлүүгээ татан хүчтэй үнсэн авав.
Түүний уруул надад хүрсэн даруйд хэл нь миний амруу орон бид хэн нь эзнийг үзэхээр тулалдаж байгаа мэт үнсэлцлээ.
Тату миний бүсэлхийгээр тэврэн намайг дээш өргөхөд би түүний хоёр талд хөлөө тавин таазыг нь хөлөн голдоо хавчуулж үснээс нь татан үнсэхэд түүний хоолойн гүнд хүрхрэх дуу гарч миний уруулруу улам нь галзуу хүн мэт дайрч доод уруулыг хазахад би амьсгаа чангаар гарган гийналаа.
Миний цамцны доогуур халуун гар нь явж эхлэхэд би түүний гарыг барин түүнээс холдоход тэр урагшлан миний уруулыг дахин үнсэв.
"Би энд хиймээргүй байна," хэмээн амьсгаа давчдан ярин,
"Ийшээ," түүний гарнаас татан явсаар яг камерны доор хүмүүсээс далдуур газар очин түүнийг ханаруу түлхэн үнсэхэд тэр миний өндөрт таарахаар доош бөхдийн үнслээ.
Би эргүүлэн уруулыг нь хазан дээр бидэнрүү чиглэн улаан гэрэл нь асах камерлуу харан инээмсэглэхэд үүнийг Блейк өрөөнөөсөө харж байгааг мэдэж байлаа. Түүний оффисны нэг хананд олон төрлийн дэлгэц байж хааяа энэ өнцөг харагддаг байсан юм.
Тату намайг эргүүлэн нурууг минь хананд түлхэн хөлнөөс минь дээш өргөхөд би хөлөөрөө түүний ташааг ороон барьлаа.
Би шар үсээр нь гараа явуулж үнсэхэд тэр миний эрүүг үнсээд доошлон хүзүүг минь шимж эхлэхэд би толгойгоо камерлуу харуулан инээмсэглэн нүдээ аньж таашаал авахыг оролдож байв.
Чи намайг чадахгүй гэж бодож байна уу? Тэгвэл чи буруу бодож.
Татугийн гар миний хувцас доогуур шурган орж хөхийг минь базан эхлэхэд би түүний уруулыг буцаан өөрлүүгээ авчиран халуухан үнсэлцлээ.
Бид хоёр хэсэг үнсэлцэж байтал утас миний өмдний халаасанд дуграхад би тоолгүй түүнийг улам нь озон үнсэв.
Утас тасрасан ч үргэлжлүүлэн залгаад байсанд би хөлөө Татугийн хашаанаас салган газар буулгаад халааснаасаа утсаа гарган хэн гэдгийг нь харалгүй таслаж утсаа унтараагаад хонгилын нэг үзүүрлүү шидлээ.
"Чи хэн гэдгийг нь харахгүй байсан юм уу?" Тату миний хүзүүрүү амьсгалан хэлэхэд би толгойгоо сэгсэрэн,
"Хэн ч байсан тэр өөрийгөө ш**ж болно," хэмээгээд түүний гарнаас татан камерт харагдах нэг өрөөний хаалгыг түлхэн түүнтэй ороод сүүлийн удаа камерлүү харан үнсэлт итгээн хаалгаа хаалаа.
Өрөө бараантан харагдаж буйдан дээр Тату надруу инээмсэглэн харж байсанд би түүнрүү харж зогсоод,
"Чи ш**лцмаар байна уу?" хэмээн асуув.
"Тийм," тэр уруулаа хазан дээрээсээ доош гүйлгэн миний биег харахад би халааснаасаа уруул өнгөлөгч гарган урууландаа түрхэн түүнрүү ойртон очиж өвдгөн дээр нь түүнрүү харж суун уруулыг нь дахин үнсэхэд тэр миний толгойн ард гараа аваачин үнсэлтийн улам гүнзгийрүүллээ.
Түүний гар миний хөхөвчийг тайлахаар явж эхлэхэд би гарыг нь түлхэн доошлуулаад,
"Удаан," хэмээн толгойг нь арагш түлхэн хүзүүг нь зөөлхөн үнсэж эхлэв.
Удалгүй миний бүсэлхийгээр тэврэх түүний гар доош буйданруу унан түүний амьсгаа нэгэн хэвийн болоход би түүнээс босч хувцасаа янзалаад гүн нойронд автах түүнрүү харан инээмсэглэв.
"Гэхдээ надад хүсэл алга," хэмээн өрөөнөөс гаран алхалаа.
Алхаж явсаар хонгилын нэг буланд хэвтэх утсаа аван асаагаад удаагүй байтал Блейкээс дуудлага ирэв.
Би санаа алдан ногоон дээр дарахад тэр,
"Чи яг одоо хүрээд ир," гэх нь тэр.
Би үсээ янзалан дээш камерлуу хараад,
"Яагаад би чиний үгэнд орно гэж?"
Түүний хүнд амьсгаа сонсогдоход түүнийг би ууртай байгааг мэдэж байлаа. Энэ бодол улам л намайг баясгав.
"Зүгээр л хүрээд ир. Чамд ажил байна," түүний хоолой бүдүүн сэрэмжлүүлсэн маягтай хэлэхэд би толгой дохин,
"Хэлснээр чинь хийе," хэмээн хэлээд яг таслахыг өмнө камерлуу инээмсэглээд,
"Би чамайг сайхан үзүүлбэр үзсэн гэж бодож байна," гээд түүний хариуг сонсохоос өмнө утсаа таслан толгойгоо нэг тийш нь гэлжийлэн камерлуу хараад буцан эргэн харж гарах хаалгыг чиглээ явлаа.
----
Ю юу юууу. Хэтэрхий хоот байлаа нтр хаха.
Хичээл дараа долоо хоногоос орж эхлэх болохоор магадгүй би нэг өдөр дандаа тавьж магадгүй шүү. Харж байгаарай.
Vote, comment үлдээхээ мартваа. :)
