28 страница30 апреля 2026, 01:33

Бүлэг 28. 7 сарын 4

7abfa9133e25eb9543f3f4a33bb32ee5.jpg

Кристал (Krystal)

Гадаа гарч ирэхэд шөнийн хүйтэн салхи үлээн өөрийн эрхгүй би өөрийгөө тэврэн машиныхаа зүг алхан явлаа.

Машинхаа хаалгыг онгойлгон орохын өмнө зүүн тийшээ харвал хэдэн хар хувцас өмссөн эрчүүд бөөгнөрөн зогссон байн надруу нэг нь харсанаа буцан эргэж нөгөө хэддээ шивнэн хэлж байгаа бололтой улам л ойртон ярьхад би машиндаа орон сууж эдлэнгийн зүг хурдлан явав.

"Фаив. Намайг Блейк дуудсан," цонхоороо орилон хаалгачид хэлэхэд тэр толгой дохин надад том үүдийг нээн өгвөл би байшинруу чиглэн очиж гадаа нь машинаа үлдээн дээш харвал Блейкийн оффисын өрөөний гэрэл асаалттай байлаа.

Түүний хаалгыг тогшин ороход тэр ширээн дээрээ суун хоосон ширээрүү харан гүн бодолд байгаа бололтой сууж байв. Түүнрүү ойртон явахдаа хажуу тийшээ харвал камерны бүх дэлгэц унтраастай байж, хулгана болон зарим нэг юмс ширээн дээрээс түлхэн унагсан бололтой газар хөглөрч байлаа.

Би инээдээ барин,

Түүнд таалагдаагүй, түүний өмнө ирэн суухад тэр дээш харахгүй хэвээр байв. Гэхдээ намайг ирснийг илтгэх түүний бие чангаран буцан суларлаа.

"Намайг яах гэж дуудсан юм?" энэ үгнээс сүүлдээ залхах шиг болж байв.

Миний яриаг сонсон тэр хэсэг сууснаа удалгүй санаа алдан дээш харан надруу адил биш саарал өнгийн нүдээрээ харлаа.

"Чамд ажил байна."

Би толгойгоо сэгсэрч инээмсэглэж,

"Чи намайг их үзэн яддаг бололтой, тийм ээ? Надад амрах ч зав өгмөөргүй санагдаад байгаа юм уу."

Түүнрүү инээмсэглэн харах суухад тэр хажуугаасаа цаас аван надруу сунган ширээнийхээ нэг буланд тавьлаа.

"Кристофер Гориг барих хэрэгтэй."

Би босон түүний ширээнээс цаасыг аван урдаас нь харан зогсоод,

"Лам уу? Эцэг Кристофер."

Тэр толгой дохин компьютерийн дэлгэн дээрээ юм бичин,

"Түүнийг манай газраар хар тамхи хулгайлж байгаа гэсэн мэдэгдэл ирсэн."

"Итгэмээргүй юм. Эцэг лам байж ингээд хар тамхи татаад мансуураад л. Үнэхээр итгэмээргүй юм."

Би цаасыг гүйлгэж хараад,

"Хэр хугацаатай юм?"

"Нэг сарын дотор бид түүнээс мэдээлэл авах хэрэгтэй. Тийм учраас үүнээс өмнө түүнийг надад авчир."

"За за. Тэгээд болоо биз дээ?" цаасыг голоор нь нэг нугалаад утсаа гарган цаг харан буцаан хийтэл,

"Бас нэг юм," тэр хэлбэл,

"Одоо бас юу вэ?" түүнрүү би уурлахад,

"Чи хамтрагчтай болсон," гэв.

Би түүнрүү итгэж явсан байртай харан,

"Юу? Хамтрагч? Яагаад?"

"Чамд хэрэгтэй."

"Хэн тэгэж хэлж байна?"

"Би хэлж байна. Миний үг бол хууль. Чи захирагдах ёстой," түүний дууны аясанд эрх мэдэл мэдэгдэн,

"Би хэлж байгаа болохоор чамайг би хамтрагчтай ажиллаж багийн ажиллагаандаа санаа тавих ёстой гэж бодож байна," хэмээн ширээн дээр хэвтэх утсаа аван нэг дугаар хийн,

"Ороод ир."

"Би ганцаараа л анхнаасаа ажиллаж байсан. Би Алонзотой байхад дандаа л ганцаараа байсан. Тэгвэл би илүү хурдан ажиллаж чадна."

Тэр миний үгийг сонсоогүй мэт царайлж дэлгэцрүү харсаар байсанд би,

"Одоо чи сонсож чадахаа байсан уу? Инээдтэй юм. Үнэхээр инээд хүрч байна," би чангаар толгойгоо арагш хаян инээхэд тэр надруу харсан ч юу ч хэлсэнгүй.

"Блейк, чи толгоогүй биз дээ? Яагаад би гэж?" гэхэд ард хаалга онгойн сонсоогдож би дургүйцлээ илэрхийлэн чангаар амьсгаа гарган харвал шар бордуу үстэй, залуухан банди инээмсэглэн орж ирлээ.

"Финн. Нааш ир," гэхэд тэр бөхийн надруу нэг хараад буцан доош газарлуу харан алхаж явсаар түүнрүү хагас эргэн харах миний хажууд ирж зогсон дээш тэнийн зогсоход миний өндөр түүний хамраар шүргэж байв.

"Энэ бол чиний хамтрагч. Чи түүнтэй хамт ажиллах болно," хэмээн Блейк Финнрүү заан хэлээд,

"Кристал. Чиний ахлагч," гэсэнд Финн надруу эргэж хараад доош бөхийн ёслон инээмсэглээд,

"Танилцахад таатай байна. Намайг Финн гэдэг. Тантай ажиллана гэдэг нэр төрийн хэрэг," хэмээн гараа сунгахад би түүний гарлуу харсанаа буцан түүний бор нүдрүү харж дээрээс нь доош түүнийг ажин гүйлгэж ажлаа.

Бодвол метр 80 гаруй бололтой туранхайдуу, гозон банди. Инээмсэглэл нь охидын сэтгэлийг гэгэлзэхэд хүргэм, баруун хацар дээрээ хонгойн бор нүд нь гэрэлтэж байв.

Түүний хувцас гэвэл дээрээ хар хослол өмссөн байсан ч өндрийн хувьд таарч байсан ч биений хувьд хэтэрхий том байн яг л дээрээ хар уут угласан мэт байсанд би Блейкрүү харж,

"Чи тоглоод байгаа юм уу? Надад яах гэж саваа өгч байгаа юм? Надад хутга, буу байгаа. Надад модны нэг нарийнхан ганц юм цохиход хугарах мөчир хэрэггүй."

Миний үгийг сонссон Финны харцанд гомдол үзэгдэхэд би түүнрүү эргэн харж инээмсэглээд,

"Чиний ингэж төрсөн чиний буруу биш ээ. Битгий хүндээр хүлээж аваарай," гэхэд тэр сулхан инээмсэглэв.

"Би ганцаараа баймаар байна," гэсэн ч Блейкийн харц хурц болсонд би ууртай санаа алдан,

"Н*вш гэж. За за," гээд бүтэн эргэн харж өрөөнөөс гаран алхан хаалгыг савахад удалгүй хаалга онгойх дуулдан миний араас Финн намайг гүйцэн гүйж ирлээ.

"Одоо бид юу хийх үү?" түүний дууны өнгөнд баясал сонсогдсонд би байрандаа гэнэт зогсвол тэр намайг өнгөрч алхаад буцан эргэн ирж миний хажууд зогсов.

"Финн. Би үргэлж ийм муухай зантай байдаггүй л дээ. Гэхдээ чи намайг яг ууртай үед ажилд минь хөл алдаад ороод ирлээ."

Миний үг бүрийг тэр сонсон надру харж байв.

"Тиймээс би одоо үнэхээр ууртай байна. Хэнтэй ч ярьмааргүй байна. Лхавга гарагт өглөө зургаан цагт хаалган дээр байж байгаарай," хэмээн хэлээд явахад араас,

"За," гэх дуулдав.

Хөөрхөн дуулгавартай банди байх чинь.

Блейкийн байшинд ирэхэд би эндээс яваад тусдаа өөрийн байртай болмоор гэнэт санагдлаа.

Үйлчлэгч нар ийш тийш гүйлдэн хичнээн орой байсан ч завгүй байсанд би гадуур хувцасаа нэг охинд өгөн дээш өрөөрүүгээ явав.

Өөрт эвтэйхэн хувцасаа солиод доош гал тогооруу буувал энд ирснээс хойш надад үлгэлж л сайхан ханддаг Синди эгч надад тавагтай хоол өглөө.

"Чамайг чинь ирэхгүй нь л гэж бодлоо," хэмээн инээхэд түүний нүдний буланд үрчлээ үүсч байв.

"Боссоосоо л асуу. Намайг хэтэрхий ажилласнаасаа болоод стрессдэж галзууруулахыг хүсч байгаа бололтой."

Синди инээн аяга арчин,

"Блейк тийм ч муу залуу биш л дээ. Үнэхээр сайхан сэтгэлтэй."

Би инээн,

"Мэдэхгүй ээ. Эхэндээ надад сайхан хандсан л даа. Тэгсэн гэнэт нэг өдөр барьж байсан утас нь тасарсан юм шиг ааш нь зуун наян градус эргэсэн. Би сүүлдээ намайг аварсан хүн энэ мөн үү л гэж бодож байна."

"Хааяа нэг иймэрхүү ааштай болчихдог юм," хэмээн санаа алдан,

"Гэхдээ л чамайг аврах гэж тэр их ажил хийсэн шүү," гэлээ.

Би түүнрүү ойртон,

"Яг ямар? Ер нь намайг яах гэж аварсан юм бол? Та мэдэх үү?"

Синди мөрөө өргөн,

"Мэдэхгүй ээ. Нэг юмнаас л болж гэсэн. Гэхдээ яг юунаас гэдгийг нь мэдэхгүй юм байна."

Би идэж дууссан тавгаа угаалтуурт хийн угаахад Синди миний хажууд хурдан алхан ирж,

"Яах гэсэн юм дээ. Надад л өгчих. Энэ чинь миний ажил."

"Хэрэггүй ээ. Би бас өөрөө юм хийж чадна шүү дээ. Гэхдээ тань шиг хоол бол арай л хийхгүй байх," гэсэнд тэр инээлээ.

"Би чинь насаараа л энд ажилласан. Блейкийн эцэгт ажилладаг байсан юм. Их залуухан ирж дээ."

Хөргөгчнөөс би лаазтай ундаа аван,

"Та хэдтэйдээ Наитын нэг хэсэг болсон юм?"

Синди хэсэг бодон,

"Насанд хүрээгүй байсан гэхэд арван тав, зургаатай л байсан."

"Тийм жоохон доо юу?" түүнрүү нэг хөмсөгөө өргөн харлаа.

Синди толгойгоо дохиж,

"Аав тэд нартай орооцолдож би голд нь хутгалдчихсан. Тэгээд л эдний нэг болсон."

"Та төлбөрөө төлж дууссан нь ч гэсэн үү? Тангараг өргөөд та гарч болох байсан."

"Надад анхнаасаа тэд муухай ханддаггүй байсан юм. Өрөө төлж дуусахад би хорь хүрч намайг сул тавьж энгийн амьдрах талаар асуусан ч би яваагүй л дээ. Тэгэж би бас нөхөртэйгээ уулзсан."

"Та нөхөртэй юм уу?" түүний гарлуу харахад бөгж байсангүй.

Түүний гарлуу харж байгааг анзаарсан Синди гэж инээн,

"Би бөгжөө зүүдэггүй юм. Ажилд садаа болоод байдаг болохоор би зүүлтэндээ хийчихдэг," хэмээн зүүлтээ цамцнаасаа гарган ирвэл том голд нь болортой үнэтэй бөгж байв.

"Бид намайг ирсэн үеэс хойш нийлж таван жилийн дараа гэрлэсэн дээ," гэхэд зочны өрөөнд байдаг том цаг оройн найм болсныг илтгэх дуу гаргахад Синди эгч бээлийгээ тайлан угаалтуур дээр тавив.

"Явах ч цаг боллоо. Чи томоотой байгаарай," хэмээн толгой дээр үнсээд салах ёс хийх бусад үйчлэгч нартай хамт хаалгаар гарч би цонхруу ойртон түүнийг хэн авах гэж байгааг харвал Себестиан машинаасаа гаран Синдигийн уруулан дээр үнсээд машиндаа орон суув.

---

Маргааш ялалтын баяр байсанд бүх хүмүүс Блейкийн эдлэн дээр цуглах байлаа. Би эрт очихыг хүсэлгүй найр оройн наймд байсан болохоор сайхан гэх чинь амран, усан ороод, номын санд орон ном уншихаар суув.

Хичнээн хүн алаад л гүйгээд байдаг байсан ч би номонд үнэхээр нугасангүй байлаа.

Блейк өчигдөр ирээгүйд өнөөдөр байшинд надаас өөр хүн байсангүй. Цаг таван цагийг заахад номоо хаан хувцасаа солиод түүний гэрээс гаран явав.

Намайг ирэхэд байшин дүүрсэн байлаа. Том харш байсан ч яагаад ч юм өнөөдөр энэ жижигхэн байшин шиг харагдаж байв, яахав өндөр таазтай.

Баруун талд олон хүний инээлдэх дуу гарахад би чиглэн алхахад миний өндөр өсгийтийн дуу цуурайтан чанга сонсогдож байлаа.

Булан тойрон хоолны том зааланд орж ирэхэд уртаас урт ширээн дээр дүүрэн хол байх бөгөөд хана даган олон үйлчлэгч охид зогсон, хар костьюмтэй залуучууд сандалыг дүүргэн сууж байв.

Намайг орж ирэхийг харсан залуусын уруулан дээр инээмсэглэл тодрон дээрээс миний ил цээжийг харан доош гүйлгэн даашинзны хажуу талаар гарч ирэх урт хөлийг минь ажиж байлаа. Орж ирхийг минь мөн ширээний голд цаана суур Блейк ч харав.

Инээмсэглэж байсан түүний царайнд гайхшрал тодрон амаа жимийн миний хөдөлгөөн бүрийг нэгд нэгэнгүй харж байсанд би сайхан гэх чинь янзалсан үсээ арагш мөрөө давуулаад ширээ даган явсаар түүнээс таван хүний цаана Себестианы хажууд хоосон сандал дээр суув.

"Чи ирчихсэн үү? Чамайг ирэхгүй нь л гэж бодлоо," Себестиан өөрийн улаан дарстай хундагнаасаа нэг балган надад хэлэхэд би үйлчлэгч охины авчирсан улаан дарсыг минь адил өргөн авлаа.

"Ирэхгүй байснаас хоцорсон нь дээр биз дээ," инээмсэглэж хэлээд түүний цааш харвал Блейк надруу харж байснаа харцаа салган түүний зүүн талд суух өнөөх надтай таарсан эмэгтэйрүү харахад би сая л өнөөх биеэ үнэлэгчийг сууж байгааг анзаарав.

Тэр бариу улаан мөргүй даашинз өмссөн байсан ба уруулаа тод улаанаар будаж, шар нүдээ тойруулан хараар будсан нь түүний нүдийг бүхнээс илүү тод харагдуулж байлаа.

Тэр Блейктэй амаа олохгүй хажууд нь суун ярьж байн байн түүний урдаа байх гарнаас атган инээхдээ түүний мөрөнд хүрч байсанд би хартай эмэгтэй шиг харагдахыг хүсэлгүй харцаа бууруулан ширээг тойруулж харлаа.

Түүний бараг л бүх ажилчид гэр бүлтэйгээ ирсэн байх бөгөөд ширээг тойрон хүүхдүүд гүйлдэж байв.

Би урд тавьсан хоолыг идэх хүсэл байгаагүйд жижиглэн зүсэж суутал гэнэт ширээн дор хөлөнд юм хүрэх шиг санагдан гайхан сөхөж харвал нэг жоохон банди ширээн доор надруу харан сууж байх нь тэр.

"Чи наанаа юу хийж байгаа юм?" би түүнрүү ойртон асуухад тэр банди инээмсэглэн надад гарандаа барих бөмбөгөө харууллаа.

"Аан. Бөмбөгөө авсан юм уу? Тэгвэл одоо гарахгүй бол чамайг эмэгтэй хүний хормойн доогуур харах гэж байна гэж энэ аймар ах нар чинь бодчихно шүү," хэмээн хэлэхэд өнөөх банди,

"За," гээд мөлхөж явсаар яг миний хажуугаар гарч ирэхдээ толгойгоо ширээнд хүчтэй цохин ширээ хөдөлгөвөл бидний ойролцоо суух хүмүүс бүгд дуу гарсан зүгрлл харлаа.

Өнөөх банди толгойгоо илэн ёолон гарч ирэхэд би түүний сайхан хар костьюмны өмдийг гөвөн,

"Ийм сайхан хувцалчихаад ингээд мөлхөөд яваад байж болох юм уу? Ээж чинь уурлахгүй юу."

"Эмээ уурлахгүй ээ. Харин өвөө л уурлаж магадгүй," тэр чимээгүй хэлэн миний хажууруу Блейктэй ярих Себестианруу заалаа.

"Аан чи Синдигийн ач хүү юм уу?"

Тэр инээмсэглэхэд түүний эрүүн дээр хонхойж цагаан шүдээ гаргахад би түүний өмнөөс инээмсэглэхгүй байхын аргагүй байн урдаас нь харан инээгээд хацрыг нь чимхэлээ.

"Та үнэхээр үзэсгэлэнтэй юм аа," тэр надад хэлтэл миний араас,

"Питер, чамайг саяхан эмээ чинь хайгаад л явж байсан," Себестиан орж ирэв.

"Чи ер нь эгчдээ өөрийгөө танилцуулсан уу?" гэхэд тэр надруу жижигхэн гараа сунган,

"Питер Санторе. Таван настай. Одоо удахгүй зургаа хүрч сургуульд явна."

"Намайг Кристал Андерсэн гэдэг. Хорин тавтай. Би энд ажиллаад удаагүй."

"Кристал эгчээ та үнэхээр үзэсгэлэнтэй юм," гэсэнд би инээн,

"Чи хэлсэн шүү дээ," гэлээ.

"Өвөө надад үргэлж эмэгтэй хүнд үзэсгэлэнтэй гэж хэлж байгаарай гэсэн. Би өмнө нь зөндөө хэлж байсан л даа. Гэхдээ өнөөдөр би үнэнээсээ хэлж байна."

"Баярлалаа, Питер," гэхэд ширээ даган Синди эгч биднийг чиглэн хурдтай алхан ирээд,

"Питер. Би чамайг ямар их хайсан гэж бодноо. Аав чинь дуудаад байна. Гадаа ирчихсэн, хурдан яв," гэсэнд Питер надруу харж,

"Дараа уулзья, Кристал эгчээ. Дараа та Италид ирвэл манайд ирээрэй," гээд гүйн хоолны заалаас гарахад Синди эгч болон Себестиан нар араас нь даган явлаа.

Би тэндээ араас харж суусаар буцан эргэн харвал Блейкийн харцтай таарчихав. Тэр надаас харцаа салгалгүй харсаар байсанд би харцаа бууруулаад хоолоо оролдон суулаа.

Хүмүүс тойрон ярилцаж инээлдэцгээж байхад би нэг зүйл маш сайн анзарч харав.

Тэр хар үстэй эмэгтэйг хүн болгон таньдаг байлаа. Түүнрүү бараг л хүн болгон ирж ярилцах бөгөөд энэ нь түүнийг энд удаан байсныг илтгэж байв.

Блейк утсаар ярихаар гарахад надад боломж гарсан мэт тэр өрөөнөөс гаран зугтахаар шийдэн замруу гараад машинаа асаан явлаа. Тэнд байхад надад гадны хүн мэт санагдаж байсанд хамгийн хулчгар зан болох зугтахаар яаран явж Блейкийн байранд ирсэн байв.

Хувцасаа тайлан шидээд биенд эвтэйхэн хувцас өмсөн өрөөндөө утсаа оролдож байтал гадны хаалга дуулдан би өрөөнөөс Блейкийг ирсэн байх хэмээн бодон хаалгаа онгойлгон гараад үүдрүү ойрттол Блейк үдэшлэг дээр байсан цагаан өнгийн даашинзтай эмэгтэйг галзуу мэт үнсэж байв.

Би нүдэндээ итгэж ядсан байртай харан гацан зогсоход Блейк амьсгаа авахаар нүдээ нээхтэй надтай харц тулгарлаа.

"Чи ирчихсэн байсан юм уу?" саяхан солиотой мэт үнсэлцэж байгаагүй мэт тэр надад хэлэхэд өнөөх охин надруу эргэж хараад инээмсэглэн Блейкийн бүсэлхийгээр тэврэн авав.

"Надад очих өөр газар байх биш," би тэр эмэгтэйн гарлуу харсанд Блейк гарыг нь өөрөөсөө салган түүнээс нэг алхам урагш надруу ойртон зогслоо.

"Та хоёр чимээгүй байхыг хичээгээрэй," хэмээн намайг эргэн харж алхахад өнөөх охины нарийн дуу сонсогдов.

"Хэн юм? Чамайг эмэгтэй хүнтэй байдаг гэж мэдсэнгүй."

"Чамд хамаагүй. Алив, явцгаая," гээд тэдний алхаа хамт дуулдан алхасаар түүний оффисын хаалга хаагдлаа.

---

Америкийн ялалтын баяр 7-4нд байдаг гэдгийг мэдэх үү хаха.

28 страница30 апреля 2026, 01:33

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!