Бүлэг 29. Гэлэнмаа, бие хамгаалагч хоёр

Кристал (Krystal)
Эдлэнгийн үүдэн дээр ирвэл Финн өглөөний хүйтэнд өөрийгөө тэврэн зогсож байснаа намайг харан зорчигчын талд сандран орж ирлээ.
"Яаая, хүйтэн байна шүү," тэрээр гараа хооронд нь үрвэл би түүний суудлыг халаагаад тэндээс хөдлөн явав.
"Одоо тэгээд юу хийх билээ."
"Би өмнө нь хэзээ ч хамтрагч гэх мэтийн бонус хүнтэй байж үзээгүй болохоор ойлгоорой. Би хаяадаа төлөвлөгөөгөө өөрөө бодоод тэгээд заримдаа яг хийх гэж байснаа хэдхэн секундын өмнө өөрчилчихдэг юм. Тийм болохоор намайг яг юу гэж хэлнэ тэрнийг л хийгээрэй, за," би замаас нүдээ салган түүнрүү харвал тэр цүнхнээсээ жижигхэн компьютер гарган ирж байлаа.
"Чи яах гэж байгаа юм?"
"Танд хэлээгүй л байх л даа. Гэхдээ би хуучин хакерчин байсан," хэмээн удалгүй баахан юм бичин суув.
"Тэгээд юу байна?" хэсэг хугацааны дараа асуухад тэр нүдээ дэлгэцнээс салгалгүй харах нь нүдний буланд харагдсааар удалгүй толгой дохин,
"Өнөөдөр манай хүн гарахгүй бололтой. Хувийн цагийн хуваарь дээр юм алга. Бас харахад тэр өрөөндөө л байгаа бололтой."
Би чимээгүй түүний яриаг сонсон сууж байлаа.
"Бид ер нь түүнийг алах юм уу, эсвэл Босс дээр явиачих юм уу?" надруу тэр том бор нүдээрээ харахад би хажуу тийш эргэх зүгээ өгөөд эргэн,
"Алсан бол амар байх байсан. Гэхдээ тэр өөрөө уулзахыг хүснэ биз."
"Ммм," Финн чимээгүй авиа гарган толгой дохиод буцан дэлгэцрүүгээ харлаа.
"Энэ ч ёстой өөртөө хайртай бололтой. Хэдэн ч хамгаалагчтай юм бэ дээ? За байж байгаарай. Нэг, хоёр, гурав..." чимээгүй хуруугаараа заан тоослоор,
"Арван нэг. Бид яаж ийм ихийг арагдах болж байна? Тэд чинь анчин ноход шиг л хажууд нь дагаад л алхаад байдаг юм байна."
"Зүгээр ээ. Болно."
Тэр хэсэг чимээгүй юм бичсээр,
"Ажлын нь өрөө баруун жигүүрын цаана нэг том хаалга юм байна. Бас сүм нь хүртэл ганц орох хаалгатай. Арын хаалга гэж байхгүй бололтой."
Сүмийн бараа үзэгдэн ирлээ.
"Гэхдээ бидэнд орох ганц гарц байна. Газар доогуур нэг хонгил байдаг юм байна. Яах гэж байдгийг нь мэдэхгүй л байна. Гэхдээ орж болох юм байна."
Би нэг буланд машинаа тавин,
"Сүм тэр харагдаж байна," хэмээн оройлуу нь заав.
Финн толгойгоо дээшээ өргөн хараад машины цагийн харахад би ч мөн адил харлаа.
Өглөө нь 7:40.
"Бидэнд цаг их байна. Ядаж хүмүүс ихтэй болоход хоёулаа сүмрүү шургаж ороод төлөвлөгөөгөө зохиосон дээр байх."
"За. Харин тэр болтол юу хийх үү?" тэр цүнхэндээ компьютерээ хийн арагш суудал дээр тавив.
"Тэр болтол хоёулаа өглөөний цайгаа ууя."
Тэр толгойгоо дохин инээмсэглэхэд би машинаа асаан гудам даган доош уруудан явлаа.
---
"Амттай байна," Финн амандаа чихэн өндөг хийхэд би толгой сэгсэрч цайнаасаа балган уув.
"Чи өглөө хэр эрт сэрсэн юм?"
"Тав гуч гээд л."
"Уулзахын гучин минутын өмнө үү?"
"Мхм," тэр доошоогоо болон өндөг зүсэн амандаа хийлээ.
"Хоёулаа хэр удаан хамтарч ажиллахыг мэдэхгүй учраас ядаж бие биеэ хэн гэдгийг мэдсэн дээр биз дээ?" надруу гуйсан харцаар харсанд би санал нийлэхийг хүсээгүй ч санаа алдан толгой дохилоо.
Хүлээн зөвшөөрөхийг харсан Финн инээмсэглэн эгц суун надруу ойртон,
"Та Босстой ямар харьцаатай юм?" гэлээ.
"Шууд үнэн учирдаа орж байх чинь."
"Тойрч алхаж байснаас шууд чиглээд алхасан дээр биз дээ."
Би инээн толгойгоо сэгсэрэн үсээ чихнийхээ ард хийн цонхоор ажилдаа явах хүмүүсийг харан суув.
"Би ч гэсэн мэдэхгүй байна. Эхэндээ надад сайхан хандаж байсан ч, гэнэт нэг өдөр үнэн зан нь гараад ирсэн юм шиг л муухай хандаж, баахан төрөл бүрийн охидтой унтаж, охидыг оймс шиг л сольж байна."
"Босс анхнаасаа л тийм байсан," гэж түүнийг хэлэхэд зүрхрүү юм орох шиг санагдан хоолойнд юм гацсан мэт санагдав. Би цааш залгин,
"Тэгээд л нэг иймэрхүү л байна. Би ч гэсэн түүнийг ойлгохгүй байна. Нэг бол намайг эмэгтэй хүн шиг үзэж, нэг бол намайг ажилчинаа гэж харах юм."
Финн толгой дохин чимээгүй суусны эцэст,
"Намайг хамгийн анх Босс аварсан."
Түүнийг яриаг сонсон толгойгоо эргүүлэн түүнрүү харлаа.
"Би анхнаасаа л өнчин байсан. Асрах газар насанд хүрсэн гээд хөөгдөхөд би гудамжинд гарсан. Тэгэж яваад санамсаргүй мафихантай орооцолдсон. Тэд намайг алах гэж байсан ч тэр үед Босс ирээд намайг өөрийн болгож надад бүх юмаа зааж өгсөн."
"Чи ээж аавыгаа хайна гэж боддог байсан уу?"
Миний асуултыг сонссон тэрээр хэсэг чимээгүй тавагруугаа харсаар,
"Хайна гэж боддог байсан ч намайг хүсэхгүй байгаа хүмүүсийг хайгаад яах билээ гээд л орхисон."
Тэгсэнээ надруу харан,
"Харин таны эцэх эх яасан юм?"
Асуултыг нь сонсон би өөрийн мэдэлгүй амьсгаагаа барьж удаанаар гаргалаа.
"Би айлын ганц байсан. Сайхан аз жаргалтай гэр бүл байсан. Ядаж л би тэгэж бодсон," гээд би санаа алдан,
"Урт түүхийг богиноор ээж, аав үхсэн. Би зугтсан. Тэгээд Ла Баллад баригдаж сургагдсан. Нэг тиймэрхүү л," цааш ярихыг хүсэлгүй чимээгүй болсонд Финн илүү юм шалгаалгүй толгой дохилоо.
Хүмүүсийн хөл хөдлөгөөн бидний суух жижигхэн зоогийн газарт ихсэх үед би төлбөрөө ширээн дээр үлдээн,
"Гарцгаая," бид машиндаа орон суув.
Сүмийн гадаа ирэхэд гэлэнмаа нар нааш цааш холхилдон явцгааж байсанд бид машинаасаа гаран цүнх цүнхээ барин сүмийг тойрч алхалаа.
"Ийшээ," Финн урд гаран зам заасаар явсны эцэст нэгэн хүмүүсээс хол төмөр цоожоор хаасан хаалганы өмнө ирэн зогсов.
"Энэ хаалга."
Би хайсаар нэгэн бүдүүн төмөр олоод цоож болон хаалганы голоор хийн доош дарахад зэвэрсэн цоож эвдрэн газар уналаа.
Хаалгыг онгойлгоогүй удсан нь түлэхэхэд мэдэгдэн хүнд хаалгыг цааш бид хоёр түлхэсээр харанхуй хонгилд орж ирэв.
Цүнхнээсээ гар чийдэн гарган бид доош буун хаалгаа хаагаад явахад бидний алхаа чулуун хонгилд цуурайтан сонсогдож байлаа.
"Сүмийн доор ийм бохир газар байна гэж бодохоор," хэмээн эвгүй үнэртэх хонгилыг хэлэн тэр хамраа чимхэн миний хажууд зөөлхөн алхан явав.
Бид түүний зурсан газрыг зургийг даган явсаар булан эргэтэл хоёр хүний яриа сонсогдож бид хоёр хана налуулан тавьсан нэгэн том юмны цаагуур орж хананд нуруугаа наан зогслоо.
Хүмүүсийн яриа чангаарсаар бидний байх хонгилыг өнгөрч явахад нэгэн гэлэнмаа болон хар хувцастай хоёр эр эм байхыг олж харав.
Тэд инээлдэн явсаар өнгөрөхөд нь би нуугдах юмныхаа цаанаас гарч тэр хоёр хүний араас чимээгүй алхан явлаа.
"Яах гэж байгаа юм? Хаалга ийшээ," гэж тэр зүүн тийшээ заавал,
"Хараад сурч ав," хэмээн түүнийг үлдээн тэр хоёр хүний араас даган зөөлөн гүйлээ.
Тэр хоёр хүмүүс инээлдэн явсаар булан эргэхийг өмнө ийш тийшээ харахад би нуугдан доошлов.
Алхаа нь холдоход би араас нь явж булангаар зөөлхөн харвал гэлэнмаа нуруугаа хананд наан бие хамгаалачтай үнсэлцэж байлаа.
Гэлэнмаа минь дээ.
Тэд намайг ойртон алхахыг мэдэлгүй завгүй байхад би доороос төмөр шон аван алхасаар бие хамгаалагчын толгойг хүчтэй цохьсонд тэр эрэгтэй ухаан алдан хажуу тийшээ унав.
Гэлэнмаа цочин газар хэвтэх эрэгтэйгээ хараад надруу харан орилохоор амаа нээхэд би гараа зангидан түүнийг шанаадаг ухаан алдуулж эрэгтэйн хажууд унаглаа.
"Та ч ёстой," хэмээн алга таших дуулдан удалгүй Финн миний хажууд алхан гарч ирэв.
"Чи бие хамгаалагчын хувцсыг, харин би гэлэнмаагийн хувцасыг өмсөё."
Хувцасаа бүрэн сольж гарч ирээд дотуур хувцастайгаа хэвтэх тэр хоёрын аманд скоч наан нуруу нурууг нь наалдуулан уяад явлаа.
Бид хоёрыг хаалга онгойлгон гарч ирэхэд хүмүүс харагдаагүйд би Финнрүү эргэж хараад,
"Чи Ламтай аль болох ойрхон байгаарай," хэмээн хэлээд баруун эргэн би алхаж явахад нөгөө зүгрүү Финн явах харагдлаа.
Би Ламын бараа харахаар явж байтал гэнэт хажуугаас,
"Эгчээ. Одоо эхлэх гэж байна," гэлэнмаа гарч ирэн миний бугуйнаас барин чирсээр хаалгыг түлхэн орвол зүүн талд баахан гэлэнмаа нар хана даган залбиран зогсож байв.
Намайг энд авчирсан эхний гэлэнмаа намайг хажуудаа зогсоон гараа залбирлын барилтаар барин зогсоход би бас адил зогслоо.
Хүмүүс дүүрэн сүмийн танхимд Пап Лам алхан орж ирэхэд бүх гэлэнмаа ёслон бөхийхөд би дагасаар дээш харвал Ламын цаана зогсох бие хамгаалач нарын голд Финн надруу ирмэн инээмсэглэн нухацтай байдалд орон зогсоход би зөөлөн инээмсэглэн залбирч байгаа мэт зогсов.
"Өнөөдөр бид ариун эцэг..." Лам чангаар ярьж эхлэхэд би яриаг нь сонссон мэт энэ юмыг хурдан дуусаасай хэмээн хүсэн залбирч эхэллээ.
Цагийн дараа уулзалт дуусан бүх хүмүүс босч явж эхлэхэд удаан зогссон хөлөө амраахаар би сандал дээр суун харвал Пап Лам цаашаа хаалгаар орох нь харагдсанд би араас нь даган гүйн оров.
"Эцэг Ламтаан," би араас нь гүйн очиход тэр эргэн харахад түүний хамт явж байсан Финн мөн бусад гурван хамгаалагч надруу харлаа.
"Яасан?"
Би Финны надад хэлсэн түүний өнөөдрийн цагийн хуваарийг бодон,
"Хотын дарга таньтай ярих хэрэгтэй байна гэсэн," хэмээхэд тэр толгой дохин,
"Алив өрөөрүү орьё."
Пап Лам түрүүлж алхан явахад би араас нь гэлэнмаа нар шиг доош хөлрүүгээ харж алхасаар түүний өрөөний өмнө ирэн,
"Грегээс бусад нь гадаа үлд," хэмээн ороход би Финнрүү нэг хараад толгой дохивол тэр ч мөн адил толгой дохин цаашаа эргэн явлаа.
Би түүний өрөөрүү орон хаалгыг хаахын өмнө хаалга нь дуу тусгаарлагчтайг анзаарч инээмсэглэн хаагаад эргэн харахад Лам ширээнийхээ ард очин зогсож байв.
"Хэзээ залгасан юм?"
"Яг залгасан гэхэд хэцүү ч таныг түүний юмыг авч байгааг харсан гэж надад хэлсэн."
Тэр гайхан,
"Юу?"
"Хар тамхи," энэ хоёр үг гарах төдийд түүний царай хувхай цайн надруу нүдээ томруулан харав.
"Чи-чи..яаж-"
"Хар шөнө гэж сонссон уу?"
"Чи хэн юм?" түүнийг асуухад би хормойгоо сөхөн дотор нь талд нь өмдөндөө тогтоон байрлуулсан буугаа гарган бие хамгаалагчруу буудахад тэр үхэтхийн газар уналаа.
"Асуултанд чинь хариулчих шиг боллоо."
Пап лам арагш бөгсөөрөө унан газар чанга дуу гаргахад би түүнрүү ойртон алхаж очихоор хөдөлтөл баруун талд байх хаалга онгойж хүн орж ирсэнд бие хамгаалагчын бараа харсан Лам ориллоо.
"Хамгаалагчаа, түүний бууд. Алуурчин," тэр чангаар орилон хэлтэл тэр түүнрүү харан инээв.
"Чи жоохон хоцорчихлоо, Финн."
Тэр газар хэвтэх Грегийг харан,
"Тийм л байна," хэмээн ардаа хаалга хаан орж ирэв.
"Одоо тэгээд яах уу?" бидэнрүү том нүдлэн харах Ламруу харж хэлэхэд би таазаа тулан,
"Чи үргэлж надаас л асууж байх юм. Чи өөрөө нэг юм бодоод юм хийдээ."
Финн хэсэг бодон зогсож байснаа Ламруу том том алхан очиход тэр арагш явсаар хана налан зогслоо.
Удалгүй тэр гараа өргөн түүнийг цохиход тэр ухаан алдан унав.
"Ядаж ингээд түүнийг ухаан алдуулчихья," гэхэд би инээн буугаа барин урд хормогчиндоо бариад,
"Одоо явцгаая," гэсэнд Финн Ламыг мөрөн дээрээ өргөн байрлуулан,
"Хүнд юмаа," гээд бид түүнийг орж ирсэн хаалгаар гаран өөр өрөөрүү орвол газар хүн хэвтэж байв.
"Одоо буцаад газар доогуур гарах хэрэгтэй."
"Эсвэл зүгээр ухаан алдсан гэж хэлээд урд хаалгаар гарч болно," Финн санал болговол би түүнрүү нэг хөмсөгөө өргөн хараад,
"Ухаан алдсан хүнийг мөрөн дээрээ биш, нуруун дээрээ үүрдэг юм. Бас дээр нь нөгөө нэг хамгаалагч нэртэй ноход байна."
"Нээрээ тийм."
Бид өрөөн хаалгыг зөөлхөн онгойлгоход хүн харагдсангүй.
"Алив," би аль болох чимээгүй алхан гартал араас Финн гарч ирэхдээ хаалганы хажууд байсан том ваарыг унагаан хагалан чанга дуу гаргалаа.
Юм хагарах дуугаар хүмүүсийн алхаа дуулдсанд би түүнрүү эргэн харж,
"Бурхан минь, Финн. Жоохон болгоомжтой байж болсонгүй юу."
----
Манайхаан жоохон сэтгэгдэл бичиж байгаач тэгэхүү. Би бүр сүүлдээ хүмүүст таалагдахгүй байна гэж бодож эхэлж байна шүү.
Ядаж л гоё байна нтр гээд бичиж байгаа ч. Сэтгэгдэлийн тоо явуулах гэсийн биш би бас бичсэн зүйлээсээ урам авмаар л байна шүү дээ :)
Эсвэл таалагдахгүй нуршаад уйтгартай байна уу?
Хурдан дуусгамаар байна уу?
Би ерөөсөө мэдэхгүй байна
