30 страница30 апреля 2026, 01:33

Бүлэг 30. Түүнийг бодохгүй байж чадахгүй нь

3541519ed7a80b20a36ea64acf8d088f.jpg

Блейк (Blake)

"Түүний талаар мэдээлэл байна уу?" би Фредин өмнөөс харан хэлэхэд тэр надруу нэг нүдээрээ харан толгой сэгсэрч,

"Хуучнаараа л байна. Бид юу ч олж чадахгүй байна."

Би санаа алдан түүний өгсөн цаасыг аван эргүүлэн хараад,

"Алонзо үнэхээр сайн нуусан бололтой," хэмээн би Кристалын зурагтай мэдээллийг буцаан ширээн дээрээ тавьлаа.

"Эсвэл магадгүй бичсэн шигээ ч юм бил үү?"

Би тэр шаргал үстэй буу барин зогсох эмэгтэйг бодон толгойгоо сэгсэрэв.

"Үгүй ээ. Юм байгаа. Тэр яагаад ч тэгээд байж байх эмэгтэй биш."

"Schnitter ohne Herz (Зүрхгүй тамын элч нар) угаасаа л тийм хүмүүсийг бэлгэдэг газар."

Гэхдээ тэр яагаад намайг санадаггүй юм бол?

Би цаасыг буцаан түүнд өгөн,

"Ухаад байгаарай. Гэнэт нэг өдөр юм гараад ирж магадгүй."

"Ойлголоо, Босс," хэмээн тэр намайг үлдээн өрөөнөөс гарав.

Тэр өдөр ажил их байлаа. Баахан газар мөнгөний асуудлаас болон хүмүүсээ өөрийн бүх газруудаар тараан явсаар цаг харвал үүрийн гурван цаг зааж байсанд гэрлүүгээ явахаар шийдэн тэндээс хөдлөн явав.

Намайг ирэх үед байшин чимээгүй байсанд би түүнийг унтсан байх хэмээн таамаглан явсаар Кристалын хаалганы өмнүүр удаан алхан явсаар өрөөндөө орж шүршүүрт орон гарч ирэн оронлоо орж хэвтээд дээш таазруу харж дөнгөж хэвтэхэд хүний алхаа дуулдлаа.

Кристал бололтой.

Би хажуу тийшээгээ харж хэвтээд хаалгаруу харан түүнтй хөнгөн алхааг сонсон байв.

Тэр алхан явсаар чимээгүй болж удалгүй алхаа ирэн түүний өрөөний хаалга хаагдах дуулдлаа.

Түүнтэй хамт байдаг болсоноос хойш тэр орой бүр ингэж хольхидог байв.

Магадгүй тэр нойргүйдэлтэй байх. Алонзогийнд уулзахад ч гэсэн ингээд сууж байсандаг.

Түүний өрөө чимээгүй болоход миний нүд өөрийн эрхгүй аниглан нэг мэдэхэд зургаан цаг зааж орны хажууд утас дуграхад би өндийн босоод утсаа аван ногоон дээр дарлаа.

"Босс, бид Игорийн нэг ажилчиныг олсон," гэв.

"Би одоо гарлаа," хурдхан усанд ороод бэлэн болон өрөөнөөс гарахад түүни өрөөний хаалга хаалттай байсанд би түүнийг унтаж байгаа байх хэмээн таамаглан өөрийн эрхгүй өрөөнийх нь өмнө ирэн зогсоод онгойлгон түүнийг харахыг хүссэн ч түүний хувийн орон зайнд тэвтрэхийг хүссэнгүй.

Амьсгаа аван гаргаад эргэн хаалгын зүг яван эргэж харалгүй байшингаас гарлаа.

---

"Би түүнд өөрөө хэлчихье. Түүнийг дууд," хэмээн Себд хэлвэл тэр бөхийн явах гэхэд,

"Себ?"

"Яасан, Босс."

"Чи түүнийг миний байраас очиод авчих," гэсэнд тэр гайхан надруу харан нэг хөмсөгөө өргөн инээмсэглээд толгой дохин гарав.

Кристалын алхаа хаалганы гадаа дуулдахад өөрийн мэдэлгүй ширээгээ цэгцэлэн хувцасаа тэнийлгээд баахан хэрэггүй юм бичсэн хэдэн өдөр хараагүй цаасаа өргөн харахад түүний сайхан үнэр оффисоох нэг халхалан тэр орж ирлээ.

"Намайг дуудсан уу?" түүний дууны өнгөнд залхасан маяг сонсогдоход би түүнийг ядарч байгаа байх даа хэмээн бодон түүнд энэ ажлыг өгөх эсэхдээ хэсэг тээнгэлзэн гацсан байхад тэр буйдан дээр ирж суусанд би түүнд үүнийг өгөхөөс өөр арга байсангүй.

Бүх юмаа тайлбарлаж дуусан тэр босоход түүнийг дуудан,

"Зүгээр үү?" хэмээн асуухыг хүссэн ч би саяжингаа харах цаасаа харан түүнийг тоохгүй байгаа мэт царайлж байлаа.

Түүни амьсгаа гаргах дуулдан оффисын хаалга хаагдахад би дээш өнгийн харан цонхруу ойртон доош харав.

Кристал Себтэй ярих харагдан машиндаа орж суухад би тэдний машин харагдахаа байтал араас нь харан зогслоо.

----

"Босс. Эдлэн дээр хэрэг гарлаа."

"За. Очлоо," утсаа салган халаасандаа хийгээд өрөөнөөсөө гарвал чимээгүй байшин намайг угтан авлаа.

Кристалыг явсанаас хойш чимээгүй намайг нөмрөн, түүнтэй хамт байснаас хойш би энэ газрыг гэр гэж дуудах болсон. Учир нь тэр надад энэ хоосон, хүйтэн байшинд минь гэрэл гэгээ оруулдаг байв.

Хичнээн би түүнд уурлаж, бухимдан, харахгүй байхыг хичээх ч бодлыг үзүүрт үргэлж намайг хүлээгээд сууж байдаг байлаа.

Эдлэнд орж ирэхэд бүх хүмүүс надад бөхийн хүндэтгэл үзүүлэн цааш ажилаа хийцгээн явахад би өөрийн ажлын өрөөнд орж ирэхэд Себестиан зогсож байв.

Би ширээгээ тойрон очин суухад тэр миний урд цаас тавин,

"Игорь их чимээгүй байна. Манай хүмүүс түүнийг яг хаана байгааг тодорхойлж чадахгүй байгаа бололтой."

Муу Орос н*вш.

Дотроо чимээгүй хараан санаа алдан түүнрүү харлаа.

"Кристал яаж байна?"

Себ яг л миний асуултыг хүлээж байсан мэт надруу инээмсэглэн харж толгойгоо сэгсэрэн,

"Чи ч ёстой өөрчлөгдөжээ. Намайг явсанаас хойш их зүйл болсон байна шүү."

Би өгсөн цаасыг нь эргүүлж хараад буцаан ширээний өнцөгрүү шидэхэд Себ барьж авлаа.

"Тэр зүгээр байгаа. Их зоригтой эмэгтэй байна лээ."

Намайг юм хэлэхгүй байсанд Себ толгой дохин намайг өрөөнд минь үлдээн гарлаа.

Тэр өдөр Кристалаас өөр зүйл толгойд байсангүй. Тэр хоёр өдрийн ажил хийж байсанд маргааш ирнэ гэсэн бодол бодогдон түүнийг ирвэл тайван суух боломж олдох мэт байв.

Тэгтэл оффисын хаалга онгойн өрөөгөөр нэг хурц үнэр үнэртэхэд би хэн гэж шууд таньлаа.

"Эстер, хаалгаа тогшиж сур."

Эстер инээн хар үсээ арагш шидэн надруу инээмсэглэн алхаж ирэхэд түүний өндөр өсгийт шалан дээр чангаас чанга сонсогдож байв.

"Блейкий, муухай ааш гаргахаа боль л доо. Чи намайг ямар их хугацааны дараа ирж байгааг мэдэж байгаа биз дээ."

Би санаа алдан гарын үсэг зурж суухад тэр миний урд буйдан дээр хөлөө алцайн суулаа.

"Хэр байв?"

Миний ярихыг сонссон тэр баярлан босох нь харагдаж ширээ тойрон миний гарнаас үзгийг суглаж авахад би түүнрүү дээш харвал тэр миний сандалыг арагш түлхэн ширээний өнцөг дээр суув.

"Чи намайг санасан биз дээ?"

Би түүнийг дээрээс доош ил гарах хөлийг нь харан буцан түүний нүдрүү хараад,

"Надад бодох ч зав байсангүй."

Тэрээр нарийн хоолойгоороо инээн урагшлан миний цамцны захыг янзалан,

"Чи ч инээдтэй халуухан залуу шүү."

Би түүний гарыг өөрөөсөө холдуулаад босч түүний хурц үнэртээ уснаас холдон өөртөө шингээхийг хүссэнгүй.

"Блейк, намайг байхгүй байхад ямар байв? Жоохон уйтгартай байсан уу?" тэр миний араас ирэн нуруугаар тэврэн авахад би цонхоор харсан хэвээр байлаа.

"Харин би чамайг үнэхээр их санасан. Чамайг бодоогүй өдөр гэж байхгүй, Блейк."

Түүнийг тоохгүй байсан тэр эргэн тойрч ирээд өөрлүүгээ намайг харуулав.

"Блейк, би чамд хайртай хэвээр байгааг чи мэдэж байгаа биз дээ?"

Түүний нүдрүү харан зогсохдоо би Кристалын цэнхэр нүдийг надруу ингэж харааса хэмээн хүсч түүний уруулруу харахдаа Кристалын ягаахан зөөлөн уруулыг бодлоо.

Харин миний ингэхийг харсан Эстер буруугаар ойлгон намайг үнсэн авав. Түүний гар миний үсэн дундуур явахад би гарыг нь өөрөөсөө салган аваад нэг алхам арагш зогслоо.

"Эстер, чамд өөр ажил байгаа гэдэгт итгэж байна."

Тэр инээмсэглэн миний уруулан дээрх өөрийн улаан уруулын будгаа арчин,

"Аав дээр одоо очно. Чамайг асууж байсан. Чи яагаад намайг явсанаас хойш түүн дээр очиогүй юм."

"Ажил ихтэй байсан," хэмээн түүнээс холдон алхан явахад түүний утас дугран удалгүй,

"За. Ойлголоо. Одоо очлоо, ааваа," гээд таслаад надруу инээмсэглэн харж,

"Аав дуудаж байна. За за. Дараа уулзья," хэмээн надруу үнсэлт илгээн хурц үнэрээ үлдээн өрөөнөөс гарахад миний толгой өвдөн удалгүй араас нь гартал урдаас намайг Кристал угтан авлаа.

30 страница30 апреля 2026, 01:33

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!