31 страница30 апреля 2026, 01:33

Бүлэг 31. Хар хэрээ

48a58557fa840661aeb562aeb7d17230.jpg

Кристал (Krystal)

"Наашаа," хаалгаа онгойлгон өгвөл Финн араас хурдлан орж ирэн бид хоёр хэсэг амьсгаагаа даран зогсоцгоолоо.

"Эхний даалгавар ийм хэцүү байх байсан юм уу?" Финн хүндээр амьсгалан хэлэхэд би хөлсөө арчин,

"Харин ч энэ чинь амархан байна. Би үүнээс илүү хэцүүг хийж байсан."

Хүмүүсийн гүйх дуулдан бидний байх өрөөг өнгөрөн явах сонсогдоход би хаалгаа жижигхэнээр онгойлгон харвал хонгил хоосон байлаа.

"Цэвэр. Алив явцгаая," хэмээн түүний дээр ухаан алдсан ламыг үүрүүлээд би өрөөнөөс гарч хүмүүс явсаны эсрэг зүгрүү болгоомжтой явав.

Хэдэн хонгил амжиллтай явж байтал гэнэт урдаас булан эргээд юугаа ч мэдэхгүй хамгаалагч гарч ирлээ. Бид хэд хэсэг бие биерүүгээ харан гайхцгаан зогсоход тэр хамгаалагч миний ард зогсох Финны нуруун дээрх ламыг харан гар нь өмднийхээ бүсрүү явахад би бугуйгаар нь барин гарыг нь холдуулан өмднөөс нь бууг нь авсан ч тэр гуталныхаа хажуугаас хутга гарган урдаа барив.

"Би буутай, чи хутгатай. Аль нь давуу талтайг харах уу?" түүнрүү буугаа барин зогстол гэнэт ард хүн дуудах сонсогдохтой зэрэгцэн Финн намайг барин зүүн тийшээ бултахад буун дуу цуурайтаж эхэллээ.

Бид хоёр бултсан хонгилоо даган явж нэгэн хаалга онгойлгон өрөөрүү орвол гал тогооруу орсон байв. Финн хаалгыг хаан том юм түрч авчираад надруу эргэж хараад инээмсэглэснээ гэнэт нүд нь томрон миний ташаан дээр харц нь гацлаа.

Би гайхан харвал яг миний хуучин буудуулсан газараа би хутгалуулсан байв.

Хэзээ дээ...

Би арагш зөөлхөн алхан юманд тулж зогсоод хутгыг суглахаар шийдэн гараа явуултал,

"Хэрэггүй," гэх Финны дуу сонсогдлоо.

"Би ингээд хутгаар бүлүүлчихээд хутгатайгаа алхаад байхгүй. Авсан нь дээр биз дээ?" гээд хутганы ишнээс барин, "Тэгээд ч өвдөхгүй байна," хэмээн хутгыг суглан авав.

Хутгаа зөөлхөн гаргаж ирэхэд цус миний хар хувцасыг улаанаар будаж байлаа.

Би гараараа дээр нь даралт өгөн цусаа хаан явахад ард Финн чангаар хараан өрөөнд хоёр тийш холхиж байв.

"Н*вш. Н*вш," Финн амандаа бувтанаад л байсанд би түүнрүү эргэн харж,

"Тайвшир. Би сандрахгүй байтал цус алдаж байгаа нь би байдаг.  Харж байна уу?" хэмээгээд босч хажуугаас нэг алчуур аван шархан дээрээ тавин хормойгоо уран урт уяа гаргаад ташаагаа тойруулан боолоо.

"Одоо яах уу?" Финн надад дахиад алчуур авчиран өгөхөд би шархан дээрээ давхарлан барив.

"Чи тэдний анхаарлыг сарниулах хэрэгтэй байна. Бид хаалгатай их ойрхон ирсэн болохоор би тэр," гээд хоол чирдэг тэргийг харуулан, "наад ламыг чинь тавиад түрээд гарчихна. Харин чи дараа нь машинруу хүрээд ирээрэй. Яг арван таван минутын дараа би энэ өрөөнөөс гарна. Харин тэр болтол чи тэднийг хаалганаас хол байлгаарай"

Тэр толгой дохин ламыг тэргэн дээр тавин надад бэлдээд зогслоо.

"Та зүгээр үү?" миний улаан болсон гарлуу заан хэлбэл би 'зүгээр' гээд түүнийг яв гэхэд тэр хэсэг надруу санаа зовсон маягтай харж байснаа удалгүй хаалгаар гаран хаав.

Би хүндээр амьсгалан чимээгүй ёолон цусанд будагдсан хувцасаа харлаа.

Яг арван таван минутын дараа босч тэргийг түрэн дээр нь нэг даавуу шидээд хаалга онгойлгон гарахад ямар ч хүний бараа байсангүй.

Би шархаа хөндчилгүй зөөлхөн алхан явсаар гарах хаалгыг чиглэн маш удаан, бараг л тайван алхан явсаар гадаа гаран машиндаа удалгүй ирж ламыг машины ард бөөн юм болж хэвтүүлээд гар, хөлийг нь бэхлэн аманд нь даавуу чихэхэд лам сэрэн сандран тийчилж эхэлсэнд би хаалгыг хаан жолоочын суудалд суун машинаа асаагаад сүмийн үүдэн дээр Финныг хүлээн зогслоо.

Би шархаа доош харан хажуугаас цүнхнээсээ өвчин намдаагч гарган ирж ташаан ойролцоо тариад хэсэг тайвшран дээш хартал сүмийн цаанаас хар утаа хаяж байв.

Юу гээчийн н*вш нь болоод байнаа?

Сүм шатаж байлаа.

Эхэндээ хар утаа харагдаж байсанаа удалгүй сүмийн дээвэр шатан удалгүй урд хаалга онгойн баахан гэлэнмаа нар болон төрөл бүрийн хүмүүс амиа бодон гүйцгээн гарч ирэхэд тэр голоос Финн инээмсэглэчихсэн хурдан алхаж ирээд урд зорчигчын хаалгыг онгойлгон суув.

"Би чамд анхаарлыг нь сарниул гэсэн болохоос, энэ биш," хэмээн одоо бүр дүрэлзэн шатах сүмийг заахад тэр хэнэг ч үгүй инээн,

"Гэхдээ л анхаарлыг нь татсан л байгаа биз дээ."

Би инээн толгой сэгсэрэн хаазаа гишгээд цагдаа нар ирэхээс өмнө тэднээс явлаа.

Машин багатай байсан болохоор би хурдлан давхин явахад ташаа минь халуу оргин улам л өвдөж байв.

Өвчин намдаагчын үйчлэл дуусчих шиг боллоо.

Эдлэн дээр ирэхэд Финн ламыг Боссруу оруулах санаа гаргаж би толгой дохин,

"Чи намайг Блейкт цус алдаж байгаа гэж битгий хэлээрэй. Удахгүй зүгээр болчихно. Одоо буугаад ирнэ гээд хэлчих."

Миний яриаг сонссон тэрээр толгой дохиж би даллан дээш өрөөрүүгээ явлаа.

Тольны өмнө ирэн шархаа боохдоо хэдэн ч удаа ингэж зогсоноо тоолоод барашгүй болсон байв.

Улаан хувцасаа угаалтуурлуу шидээд боож дуусахад өвчин нь дарагдсан ч жоохон хүчтэй хөдлөхөд өвдөж байлаа.

Үсээ дээш ороон боогоод гар хөлөө угаан өрөөрүү орж Блейкийн оффисруу явахаар хувцасаа солин гарав.

Хаалгыг сурсанаараа тогшилгүй түлхэн орвол өрөөнд нөгөө хар үстэй эмэгтэй байж байлаа.

Би өрөөг тойруулан харж,

"Блейк хаана байгаа юм?"

Тэр надруу тайван ногоон нүдээрээ харан инээмсэглээд,

"Одоо удахгүй ирнэ. Надад юм авчирахаар буусан."

За за.

Би хаашаа явахаа мэдэлгүй хаалганы хажууд зогсоход тэр эмэгтэй надруу харсаар байв. Түүний нүд намайг дээрээс доош гүйлгэн хараад харц нь миний шивээсээр бүрхсэн зүүн гарлуу минь хэсэг харан буцаад надруу харвал би түүнрүү нэг хөмсөгөө өргөн харлаа.

Намайг тэгэхийг харсан тэрээр толгойгоо сэгсэрэн инээмсэглэж,

"Үгүй ээ. Зүгээр Блейкийгийн доор ямархуу эмэгтэй байдаг бол гэж сонирхосон юм. Ийм эмэгтэй байдаг юм байна," гээд надруу гараа сунган, "Өөрийгөө танилцуулахаа мартаж. Эстер."

"Кристал," түүний зөөлхөн гарыг атган авахдаа түүнийг хүн алдаг төрлийн хүн биш хэмээн таамаглав.

"Блейк хэр сайн дарга байна?" Блейкийн сандал дээр суун үүдний хажууд залхасан мэт зогсох надаас асуулаа.

Би мөрөө өргөн 'мэдэхгүй' гэсэн үйл хөдлөл үзүүлэхэд тэр надруу өнөөх ногоон нүдээрээ харав.

"Та хоёр хэр ойрхон бэ? Их ойр харагдах шиг санагдсан."

"Бид байдаг л энгийн харьцаатай."

..байх..

"Гэхдээ би чамайг эдлэнд хараагүй юм байна. Чи тустай амьдардаг юм уу?"

Нуух шаардлагагүй хэмээн бодон би үнэнийг түүнд хэлэхэд түүний харцанд хэсэгхэн хугацаанд юм үзэгдэн өнгөрсөн юм.

"Тийм үү?" итгэж ядаж байгаа бололтой асуусанд би,

"Мхм," гэлээ.

Эстер доошоо харан юм бодож байгаа бололтой эрүүгээ маажвал би түүнийг гүн бодолд автахдаа ингэдэх гэдгийг олж мэдэв.

"Тэгвэл сайхан байгаа байх даа, тийм ээ. Хоёулахнаа," хэсэг чимээгүй суусан тэр надруу буцан харж хүчлэн инээмсэглэн хэлвэл,

"Яах вэ. Гайгүй."

"Би өмнө нь түүнтэй бас амьдардаг байсан," гэж гэнэт хэллээ.

"Тэр үед ч их сайхан байж билээ дээ. Биднээс өөр хэн ч байхгүй. Эхэндээ Блейкий эсэргүүцэж байсан ч удалгүй аавыг хэлсэний дараа маш хурдан санал нийлэн тэр өдрөөс хойш бид хоёр хамтдаа бараг хоёр жил амьдарсан," тэр инээгээд,

"Блейк ёстой галзуу. Түүнтэй тайван унтах үе ерөөсөө байгаагүй. Үргэлж л," хэмээн чимээгүй болоход би тэднийг юу хийдэг байсаныг ойлгон инээмсэглэн дурсамжаа сэргээх түүнээс өөр зүйлрүү харав.

"Одоо чамд сайхан байгаа байх даа. Халуухан Босстой хамт байгаад л. Жаргаад л," Эстер инээмсэглэн мөрөөдөхөд би нэг талаараа инээмсэглэн,

"Би чам шиг г*чий биш л дээ," хичнээн чимээгүй хэлсэн ч түүнийг сонсоосой хэмээн хэлэхэд түүний толгой надруу хурдтай харсанд түүнийг би хүзүүгээ хугалсан байх гэж таамаглав.

"Юу гэнээ?" Хар хэрээн нүд улаанаар эргэлдэж, саяхан л жаргалтай байсан хэрээ ор мөргүй алга болон ууртай харагдсан ч надад ямар ч нөлөө байсангүй.

"Сонссоныг чинь хэллээ. Би чам шиг хаа хамаагүй газар гортиг шиг хөлөө алцайлгаад явахгүй," намайг ингэж хэлэхэд тэр аль хэдийн миний өмнө ирэн зогссон байв.

Тэр уурласандаа гараа өргөн намайг цохих гэхэд би түүний гарыг барин зогсоолоо.

Түүний гарыг барьсанд түүний уур улам л хүрч гараа татаж авах гэхэд миний атгалтаас гарч чадсангүй.

"Намайг тавь," хэмээн галзуу охин шиг орилоод байсанд би гарыг нь тавихад тэр тэнцвэрээ алдан арагш хэд алхаад зогсон надруу муухай харлаа.

"Юу гэнээ? Г*чий? Гортиг шиг хөлөө алцайдаг? Чи хэн болоод намайг ингэж хэлээд байгаа юм?"

Би инээмсэглэн,

"Кристал. Танилцсандаа таатай байна."

Түүнийг өдөн ингэж хэлэхэд тэр дахин надруу гараа өргөвөл би эргүүлэн гарыг нь цохиход өндөр өсгийт дээрх Хар Хэрээ хөлөө алдан газар унаж, миний шарх сэтрэн хаалга онгойж Блейк орж ирлээ.

Гайхалтай, Блейк. Чи яг цагаа оллоо.

Тэр доор газар хэвтэх Эстерлүү хараад буцан надруу ууртай харав. Би түүнийг юу харж байгааг сайн ойлгож байлаа.

Түүний хамт амьдардаг байсан цагаахан хун нь алуурчны хөлөн доор байхад хүн бүхэн л алуурчны буруу гэж бодно.

"Кристал, чи юу хийж байгаа юм?" тэр бидэнрүү ууртай алхан ирэхэд газар унасан Хэрээ уйлж эхлэв.

Түүний уйлахыг харсан би доош итгэж ядсан байртай харлаа.

Хөөх. Чи үнэхээр сайн жүжиглэх юм.

"Блейкий," Эстер уйлахад Блейк надруу нэг муухай хараад түүнийг дээш өргөн босголоо.

Уйлах Эстерийг би хараад Блейкрүү харан,

"Энэ чиний бодож байгаа шиг биш. Блейк наадах чинь өөрөө-"

"Би үнэхээр сайн ойлгож байна, Кристал. Би хэн хүнээс илүү ойлгож байна," хэмээн надад ууртай хэлээд түүнийг мөрөөр нь тэврэн уйлах хэрээг аван өрөөнөөс гарахад надад үргэлжлүүлэх боломж олдсонгүй.

Угаасаа шүү дээ.

Тэр хоёр түүхтэй.

31 страница30 апреля 2026, 01:33

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!