Бүлэг 32. Шерлок

Кристал (Krystal)
Ташаандаа гараа наан алхаж явахад ганц ч хүнтэй аз болж таарсангүй.
Өрөөндөө орон хаалгаа савж хаагаад нойлруу гялс орон ардаас нь эмийн хайрцагаа гаргаж тавив.
Чимээгүй ёолон цустай боолтоо тайлан харвал саяхан зүгээр байсан шарх сэдэрчихсэн улаан цус жоохон ч гэсэн урсаж байлаа.
"Н*вш," дотроо хараан савыг онгойлгон харвал ариутгагч болон мэдээ алдуулагч байсангүй.
Байшинруу явахгүй нь бол болохгүй бололтой.
Худлаа ч гэсэн боолтоо улам зузаанаар ороовол хөдлөхөд улам л бэрх болж байв. Дээрх цамцаа маш болгоомжтой өмсөн босч зогсоод толинд харвал цус цагаан даавууг цаанаас нь нэвтлэн харагдаж эхэлж байлаа.
Хуучин өрөөнийхөө орон дээр хэвтэх гадуур савхиа өмсөн өрөөнөөс гаран хаалгаа зөөлхөн хаагаад хурдхан л өвчин намдаагч тарих хэрэгтэй байв.
Шатаар доош зөөлхөн буугаад явахад хүмүүс гайхан харж байсан ч юм асуулгүй намайг хараагүй мэт хажуугаар өнгөрөн явж байлаа.
Машиндаа арайхийн тонгойн суугаад хүндээр амьсгалан хөлсөнд норсон үсээ арагш самнан өвдөлтөөс болоод базалж байгаа толгойгоо хэсэг барин машинаа асаан тэндээс хөдлөн явлаа.
Лифтээр явахдаа хананд налан хүнд амьсгалан гараа ташааруугаа явуулбал нойтон мэдрэгдэж цус нэвтэрсэн гэдгийг илтгэж байв.
Блейкийн хаалганых нь гадаа зогсон хүндээр амьсгалаж байтал хаалга нь онгойн Блейк гараад ирэх нь тэр.
Намайг эхлээд гайхан хараад, дараа нь миний өвдөлтөнд болоод муухай харахыг анзааран ташааруу минь харав.
"Бурхан минь, чи цус алдаж байна."
"Үгүй. Миний юм ирчихсэн. Тийм л байгаа биз дээ, Шерлок. Алив намайг түшээтэх."
Миний захирангүй хоолойг сонссон тэр миний нэг гарыг өөрийнхөө өндөр мөрөн дээр давуулан тавиад тонгойн миний хөлийг өргөн намайг гүнжийн өргөлтөөр өргөн гэрлүүгээ нуруугаараа түлхэн орлоо.
Миний толгой өвдөж байсан болохоор би толгойгоо нэг тийш далийлган нүдээ тас анин ёолохгүй байхыг хичээн амаа жимийн явахад Блейк намайг орон дээр тавих үед бид аль хэдийн миний өрөөнд орж ирснийг анзаарав.
Тэр намайг орон дээр зөөлхөн тавихад би хэзээ ч ингэж их сэтгэлийг мэдэрч байсангүй.
"Зөөлхөн, зөөлхөн," надад маш чимээгүй хэлэн орон дээр хэвтүүлээд алхан явж байгаа дуунаар удалгүй юм онгойлгох сонсогдоход би түүнийг миний анхны тусламжын хайрцгыг авчирсаныг мэдэв.
Тэр миний цамцыг хайчаар хайчлаад дэлгэн,
"Чамд юу болоо вэ?"
"Миний юм ирсэн."
Түүнээр жоохон тогломоор санагдан хэлэхэд хичнээн түүнийг харахгүй байгаа ч би түүнийг надруу битгий-тоглоод-бай-инээдтэй-биш-байна гэсэн харцаар харж байгааг мэдрэн өөрийн эрхгүй уруулан дээр минь сулхан инээмсэглэл тодорлоо.
"Би эмэгтэй хүний сарын найзыг хаанаас гардагийг мэднэ, Белла. Битгий тоглоод бай," түүний дууны өнгө аясд залхасан маяг дуулдахад би нүдээ нээн дээш таазруу харав.
"Хутгалуулчихсан л байгаа биз дээ. Харахгүй байгаа юм уу, Мафийн Боссоо. Чи ийм мэтийн юмыг бол хаана ч танин биз," түүнрүү эргэн адил биш саарал нүдрүү харлаа.
Тэр надруу өөрийн ховсдуулам нүдээрээ харан,
"Хэзээ?"
"Ламыг авчирдаг үед. Нэг хүний хутга зоолттой байсан."
Тэр хэсэг миний ташааг харж байсанаа түүний халуун гар хуучин шархан дээр минь хүрэхэд би өөрийн эрхгүй биеэ чангалаад, тэр чангалсанаас болоод нөгөө шарх гэнэт часхийн өвдлөө.
"Битгий чангалаад бай," тэр миний шархыг цэвэрлэн дээрээс нь төрөл бүрийн юм боон,
"Гэхдээ чи өнөөдөр л ганц удаа хутгалуулаагүй бололтой, тийм ээ."
Гярхай байх чинь.
"Игорийг алддаг өдөр тэр намайг хутгалсан. Их сонирхолтой биш л дээ. Би чинь ямар ажил хийж байгаа билээ дээ. Би чинь хараал идсэн алуурчин."
Тэр чимээгүй янз бүрийн юм хийн эргэн тойронг нь арчиж,
"Би чамд хэлээгүй зүйл байна. Чиний Игорийг алддаг өдөр азаар тэр их чухал бичиг баримт үлдээчихсэн байсан."
Би нүдээ анин амьсгаа гаргав.
"Болж дээ. Би өөрийгөө шал хэрэггүй зүйл хийж гэж бодсон."
Блейк хэсэг чимээгүй байхад өрөөнд миний хүнд амьсгаа сонсогдож байхад эцэст босч,
"Болчихлоо. Одоо харин чи амар. Би чамд долоо хоногийн чөлөө өгч байна. Тэр хугацаанд илүү дутуу хүнд ажил хийхгүй шүү," гээд эргэж харалгүй цааш эргэн хаалгаа хаахад түүнийг энд байсан гэж илтгэх ганцхан түүний үнэртэй усны үнэр л байв.
Буцаад л нөгөө хөндий байдалдаа орох шив.
Хэсэг дээш харан хэвтэхдээ түүнтэй ингээд юу ч болоогүй мэт ярьсанаа хэзээ гэдгийг санах гээд чадсангүй.
Хааяа ингээд цус алдаад хэвтэж байвал сайхан ч юм уу? Блейк намайг хүн шиг үзээд л.
Орноосоо зөөлхөн босоод цус болсон хувцасаа тайлан орныхоо хөлрүү шидэн орондоо ороход хаанаас ч юм тайвшуулах эмэнд дарагдан зүүдгүй нойр ирээд намайг цохьсон байлаа.
Би хэр удаан унтсанаа мэдэхгүй намайг хүн дуудах сонсон би нүдээ нээв.
"Кристал," Синди байлаа.
"Кристал, босоод ир. Шөл уу. Чамайг Блейк хүнд гэмтсэн гэсэн," хэмээн хэлэхэд би нүдээ нээн дээш зөөлхөн өндийвөл миний нурууны ард тэрээр том цагаан дэр тавив.
Синди эгч надад халуун шөл нэг нэгээр нь халбагдан өгөхөд надад ярих ямар ч тэнхэл байгаагүй учраас түүнрүү хараад л залигаад байлаа.
"Чамайг хэдэн өдөр орноосоо битгий бос гэсэн. Хэрэг болвол энэ," хэмээн миний орны хажууд байх тавиуран дээр байрлах улаан товчлуур заан, "товчлуурыг дарвал над дээр дохио ирнэ. Тийм болохоор ямар нэг юм өвдвөл шууд дараарай, за," шөлөө өгч дуусаад миний амыг арчингаа хэлэхэд би сулхан инээмсэглэн,
"Баярлалаа, Синди. Ингэх хэрэггүй байсан юм."
"Зүгээр дээ. Одоо харин амар. Сайхан амраарай," гээд намайг үлдээн гарахад би нүдээ унтахыг хичээх ч унтаад байгаа сэрүүн байгаагаа мэдэлгүй хэдэн цаг хэвтсэн байлаа.
Үүр цайж эхлэхэд би зөөлхөн өндийн орон дээрээ суув. Байранд ямар ч дуу байгаагүйд би нилээн эрт сэрсэн байх хэмээн таамаглан доошоо боосон бүсэлхийрүүгээ харлаа.
Хүрч үзэхэд өвдөлт арай багассан байсанд усанд орохоор босон гэрлээ асаалгүй харанхуй шүршүүрт оров. Боолтоо тайлахыг хүсч байсан ч бөөн цус дахин болохыг хүсэлгүй боолттой чигээрээ халуун усанд цохиулан бие сулрах шиг санагдан би гарлаа.
Үсээ ороон дээрээ халаат өмсөж гарвал орны хажууд Блейк костьюмтайгаа зогсож байв.
Би санаа алдан,
"Чи хувийн орон зай гэж мэдэх үү?"
Миний дууг сонсон тэрээр эргэн харж намайг дээрээс доош гүйлгэн хараад,
"Чи өвдсөн байж босох хэрэггүй гээд байхад шууд босчихож байгаа юм уу?"
"Би өвдөлтөндөө шаналаад хэдэн өдөр орон дээр хэвтэх хүн биш," шүүгээрүү ойртон дотроос нь биенд эвтэйхэн гэх өмд цамц авахад өрөөний хаалга дуулдав.
Хувцасаа солиод гарч ирэхэд Блейк утсаар ярин зогсож байлаа. Би хөргөгч онгойлгон дотроос нь цэвэр ус аван балган уув. Дууссан хуванцар савыг хогийн саванд хийхэд одоо л утасаар ярьж дууссан Блейк надруу эргэн хараад,
"Чи боолтоо яасан юм?"
Өөрийн нойтон боолттой бэлхүүсрүүгээ заан,
"Байгаа газартай л байгаа."
"Би чамд шинийг боогоод өгье."
"Хэрэггүй. Би өөрөө чадна."
"Энэ асуулт байгаагүй," гээд буйдан дээр суун хайрцаг гарган ирж, "Энд суучих," гэлээ.
Түүнтэй маргах ямар ч хүсэл байгаагүй учраас нүдээ эргүүлэн түүний урд очин суув.
"Цамцаа сөхчих."
Амьсгаа гарган түүний хэлснээр цамцаа сөхөхөд тэр миний нойтон боолтыг тайлан шинийг боож байлаа.
"Чи яагаад гэнэт санаа тавиад байгаа юм?" намайг шаналгасан асуултаа асуухаар шийдэв.
"Чи үнэхээр их цус алдсан-"
"Үгүй ээ. Чи яагаад гэнэт санаа тавиад байгаа юм?" гэнэт гэдэг үгэн дээр тодруулан хэлэхэд тэр хэсэг чимээгүй миний боолтыг боосоор эцэст нь,
"Мэдэхгүй," хэмээн ганц үгээр тайлбарлав.
"Мэдэхгүй?" хэмээн би инээн, "Үнэхээр инээдтэй байна, Босс оо. Чи мэдэхгүй л байв гэж."
Тэр хайрцгыг хаан хажуудаа тавиад босон өөрийн үрчийсэн хувцасаа янзалж,
"Нөгөөдөр хүлээн авалт болно. Чи очоорой."
Би хувцасаа доошлуулан,
"Яах гэсэн юм? Чи чинь намайг амар л гээд байсан биз дээ."
"Тэнд чиний харах ёстой хүн байгаа."
Би инээмсэглэн толгойгоо сэгсэрээд босон түүний өмнөөс харан зогслоо.
"Гайхалтай. Чи үнэхээр л мафийн босс юм даа, Блейк. За за, ойлголоо."
Тэр надруу харахад түүний харц жоохон зөөлрөн удалгүй буцаад юу ч илэрхийлэхгүй байдалдаа эргэн хаалгаар гаран хаав.
Хоёр өдөр хурдан ч өнгөрөн нэг мэдэхэд өнөөх хүлээн авалт хаяанд тулаад ирсэн байлаа.
Би шүүгээнээсээ улаан өвдөг шүргэх даашинз сонгон өмсөөд үсээ чадхаараа засан бэлэн болов.
Шарх одоо бараг өвдөхгүй мэт болсон ч жоохон хүчтэй хөдлөхөд хөндүүрлэдэг хэвээрээ.
Даашинз дотроо хөлөндөө буугаа тогтоон гарахад бэлэн болж доош буухад намайг машин хүлээж байлаа.
Харшыг ийм дуутайг анх удаа харав.
Урд баахан машин байх бөгөөд дотор нь төрөл бүрийн миний хэзээ ч харж байгаагүй хүмүүс хамаг сайхан дээрээ тавин алхахад би тэнд ирэх ёсгүй хүн мэт санагдаж байлаа.
Шууд орон бааран дээр очин өөртөө хөнгөхөн улаан дарс аваад эргэж харахад Себестиан, Синди хоёр хамтдаа зогсож байв.
Намайг ойртож ирэхийг харсан Синди тэврээд,
"Бие чинь зүгээр үү?"
"Одоо зүгээр болсоон," гээд тэдэнтэй хэсэг юм ярин зогсов.
"Энэ ер нь юуны уулзалт юм?" Синдиг уух юм авахаар явахад Себестианаас асуухад тэрээр,
"Нэг хүнтэй энх найрамдал тогтоож байгаа гэсэн. Одоо хэн гэдгийг харах гээд л байж байна. Би бас сайн мэдэхгүй байна."
Би толгой дохин дарснаасаа шимэн уухад урд хаалга онгойн хүлээн авалтын гол эзэн орж ирэв.
Гэхдээ тэр ганцаараа байсангүй. Тэр өөрийн болзоотойгоо ирсэн бололтой.
Эстер.
Итгэмээргүй юм.
