33 страница30 апреля 2026, 01:33

Бүлэг 33. Хүчилтөрөгч

13e00d4c6f0352354423dfae426812ed.jpg

Кристал (Krystal)

Тэр хоёр өнгөө хослуулан хувцасласан байсанд хичнээн холоос харж байсан ч би тэднийг хамтдаа сайхан хос болно гэдгийг мэдэж байв.

Блейк хар өнгийн хамгийн тансаг гэмээр костьюм өмсөн, үсээ гельдэн янзалсан бол Эстер бие барьсан цагаан өнгийн бараг л бөгс гарам жижигхэн даашинз өмссөн байх бөгөөд Блейк цагаан өнгийн алчуур нэг халаасандаа хийсэн нь тэднийг бараг л хуримын хувцас гэж харахаар байв.

Манай хэрээ Блейкийн сугдан явах бөгөөд хамгийн сайхан гэх инээмсэглэлээ нүүрэндээ нялга наасан байлаа.

Блейк тэр хоёр алхан явахад хүмүүс тэдэнд зам гарган явсаар тэд Себестиан бид хоёрын өмнө ирэн зогсов.

Себ инээн,

"Сайхан харагдаж байна. Эстер, чи ч гэсэн үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна," гэхэд хэрээ инээн хар үсээ арагшлуулан надруу өдсөн маягтай инээмсэглэн харлаа.

"Баярлалаа. Надад энэ даашинзыг Блейк сонгож өгсөн юм," хэмээн хэлэхэд би Блейкрүү харахгүй байж чадсангүй. Түүнрүү эргэн харвал тэр аль хэдийн надруу харж байсантай тааран надруу юу ч илэрхийлэхгүй хоосон харцаар харсаар байв.

Би буцан ЭстерХэрээрүү хараад буцаад Блейкрүү харан инээмсэглэн,

"Чиний миний уулзах ёстой хүн гээд байсан энэ нэг юм байсан юм уу," сайхан харьцах хүсэл байсангүй.

Түүнрүү хуруугаа заасанд Эстер миний гарыг түлхэн,

"Газраа мэдэж чалчи. Чи хэнтэй ярьж байгаагаа мэдэх хэрэгтэй," Блейкийн гарлуу өөрийнхөө цээжийг наан түүний харцыг өөр дээрээ авиачихыг хүсч байгаа бололтой ойртоход Блейк түүнрүү хялам ч хийсэнгүй.

"Би өнөөдөр та нарт өөрийн ажиллах гэж байгаа шинэ хамтрагчаа танилцуулах гэсэн юм. Зарим нь түүнтэй түүхтэй байх ч," хэмээн эргэн тойроноо харан ярьж байсан түүний харц над дээр тусан, "тайван байхыг хичээгээрэй," гэлээ.

Би нэг хөмсөгөө өргөн түүнрүү гайхан харахад тэр хаалгаруу заан,

"Танилц. Манай шинэ хамтран ажиллагч, Борис."

Би маш хурдтай хаалгаруу харахад яах аргагүй өнөөх хөгшин Борис зогсож байлаа.

Өнөөдөр чинь яасан их гэнэтийн бэлэгтэй өдөр вэ? Би баруун хөл дээрээ боссон юм байх даа.

Борис хажуудаа Ритаг дагуулан орж ирэхэд тэнд байсан хүмүүс шивнэлдэн ярих сонсогдов.

"Тэр бидэнд Оросын бүх тал дээр туслах азын хөзөр л гэсэн үг," гэхэд тэд бидний хажууд ирэн зогсов.

Яагаад заавал миний ойродцоо байх ёстой юм.

Борис надруу гараа сунган,

"Кристал авхай. Чамтай дахиад ингэж таарна гэж бодсонгүй шүү."

Би инээмсэглэн түүний гарыг атгаад,

"Хүмүүсээс урваад чамд сайхан байгаа бололтой, Борис хөгшин амьтан минь. Яах гэж энд ирсэн юм? Алонзо чамайг хаячихаа юу?"

Түүний нэрийг сонссон түүний харц өөрчлөгдөн,

"Би түүнтэй ажиллахаа больсон," хэмээн хариулав.

Би бас л сайхан хувцаслах гэж оролдсон Ритаруу харан,

"Сайн уу, Рита. Чамтай хэдэн жил таарсангүй. Чи ерөөсөө өөрчлөгдөөгүй байна."

Түүний харц хурц болон надруу харахад би инээмсэглэхэд хажуугаас Блейк, 

"Миний оффисруу ороод ярья," гээд биднийг даган явах гэж байсан ХэрээЭстерлүү харан, "Харин чи эндээ үлд," хэмээн түүний гарнаас өөрийгөө суглан урд зам заан алхан явахад муухай харан зогсох түүнрүү би ирмэн түүнийг өнгөрөн алхан явлаа.

Блейкийн оффис орон би хаалганы хажууд зогсон үлдэв. Учир нь тэдэнрүү ойртохыг хүссэнгүй.

Буйдан дээр суухгүй байхыг харсан Борис гараараа дохин,

"Кристал, хуучин үеэ дурсаад сайхан чөлөөтэй байцгаая л даа. Энд суу."

"Чи яах гэж тэдэнтэй нэгдэх гэсэн юм?" Борисыг үгийг тоолгүй ширээнийхээ ард суух Блейкэд хандан хэлээд,

"Би түүнтэй зууралдмааргүй байна."

Блейк амьсгаа гарган,

"Хэрэгтэй болоод л тэгсэн юм."

Би нүдээ эргүүлэн толгойгоо сэгсрэхэд Рита,

"Чамтай тэр зочид буудалд таарах үед би чамайг Борис дээр явж явах гэж байсан юм."

"Би санаж байнаа."

"Чамайг Блейктэй ажилладагыг мэдсэн бол бид аль дээрээс түүнтэй нийлчих байсан юм," Борис хэлээд тамхи гарган асаав.

"Чамд тэр ямар хэрэгтэй юм?" Блейкрүү харан Борисрүү заан асуулаа.

"Бид Оросуудтай харьцаа их муу. Бас бидэнд Игорийг барих том ажил байгаа. Тэр тал дээр туслах болно."

"Түүний тусламжгүй бид болоод л байсан. Одоо яагаад гэнэт?" гээд би Борисруу харан,

"Намайг явахын өмнө чи Алонзотой нийлчихсэн үс үсээ сүлжилдээд л сууж байан санагдах юм."

Борис тамхи нэг том гүн сороод дээшээ үлээхэд өрөөн дотор үүл үүсч байгаа мэт харагдаж байлаа.

"Алонзо сураггүй болоод их удаж байгаа. Түүнийг барихын тулд чи хэрэгтэй байсан юм. Чи түүнтэй үргэлж л холбоотой байдаг."

"Тэр ДиСтефанод ажиллахаа болиод их удаж байгаа. Кристал одоо миний хүн болсон," Блейк тэдэнд хэлэхэд Борис толгой дохин,

"Мэднээ. Тийм учраас л бид энд ирсэн юм."

"Алонзо чамайг яачихсан юм?" тэднээс би нүдээ үл салган асуув.

"Түүнийг засгийн газрынхан их удаан хайж байгааг чи мэдэх байх," гэхэд би толгой дохилоо.

"Тэд их ойрхон ирсэн. Тэгтэл Алонзо бидний байрыг заагаад өгчихсөн. Үүнээс болоод би олон тооны хүнээ алдаж, шоронд насаараа суух хүмүүс болсон," гээд надруу харан, "Өөрийгөө аврах гэж биднийг барьж өгсөн тэр өөрөө түрүүлж урвасан. Тийм учраас би түүнийг буулгахыг хүсч байна. Харин түүний байгаа газрыг чи л ганцхан мэднэ, Кристал. Чи бидэнд туслаач. Би түүнээс өшөөгөө авмаар байна."

Түүний яриаг сонсон зогсох би толгойгоо сэгсэрэн,

"Тэр намайг хаяад явсан. Чи сайн ухсан бол би шоронд байсан. Блейк аварсан, намайг."

"Чи түүнийг хаана байгааг үнэхээр мэдэхгүй гэж үү?"

Би амаа жимийн толгойгоо сэгсэрлээ.

"Кристал. Би чамайг ямар хүн гэдгийг мэднэ. Чи үргэлж л нэг юм нууж явдаг," Борис надад хэлэн,

"Тийм учраас би чамд итгэхийг хүсдэггүй юм. Гэхдээ энэ удаа бол ингэхээс өөр арга алга. Чи түүнийг хаана байгааг мэдэж л байгаа."

Түүнийг яриаг сонсож зогссны миний уур гэнэт хүрэн,

"Би мэдэхгүй. МЭДЭХГҮЙ. Мэдэхгүй гээд байхад яагаад шалгаагаад байгаа юм. Би чамайг ч гэсэн ямархуу хүн гэдгийг мэднэ. Би чамайг ямар их хүнээс урваж ямар их гай тарьж байсныг чинь мэднэ. Би ч гэсэн чамд итгэхгүй байна. Гэхдээ энэ удаа жинхнээсээ би хэлж байна. Би Алонзог хаана байгааг мэдэхгүй," хэмээн хүнд амьсгаа аван гаргавал ташаанд часхийн, тэр өрөө хэтэрхий бүгчим санагдаж би хаалгаар гаран тагтан дээр гарахаар алхан явлаа.

Шөнө болж хүйтэн агаар үлээхэд би одоо л нэг гүн амьсгаа авч байгаа мэт санагдан гараа ташаан дээрээ аваачин шархаа жоохон дарав.

"Зүгээр үү?" ард түүний бүдүүн хоолой сонсогдоход би эргэж харалгүй урагш гэгээтэй байх шөнийн цэцэрлэгт хүрээлэнг харан зогслоо.

"Би хэлснээр чинь хийсэн. Би ирсэн. Түүнтэй уулзсан. Одоо би явж болно биз дээ."

Блейкийн алхаа сонсогдон удалгүй нүцгэн мөрөн дээр минь халуун пиджак тавих мэдрэгдэв.

Тэр миний хажууд зогсон урагш надтай адил харан зогслоо.

"Игорийг эрт барих тусам бидний ажил хөнгөн болно. Гэхдээ энэ удаа би чамайг ямар нэг төрлийн ажил хийлгэмээргүй байна," тэр надруу эргэн харахад би дээшээ түүний саарал нүдрүү харав.

"Чамайг гэмтсэн байхад ингээд авчирах хэцүү байгаа ч чамгүйгээр энэ ажил ерөөсөө явахгүй мэт санагдаж байна. Гэхдээ би чамайг дахин гэмтэхийг чинь харахыг хүсэхгүй байна," түүний дууны өнгө улам л гүн болон гар нь миний хацрыг илэн хүзүүн дээр минь ирлээ. Би түүний өмнөөс харахаас өөр юм хийж чадахгүй байв.

"Белла, би чамайг дахин тэгэж байгааг чинь харахыг хүсэхгүй байна," түүний харц миний уруулан дээр буун үг хэлэх бүрт түүний толгой доошлон явсаар түүний халуун уруул мэдрэгдэв.

Намайг үнсэх үед түүнд амьсгал өгсөн мэт зөөлхөн үнсэх ч удалгүй түүний хоёр гар миний хацрыг барин хүчтэй үнсэх бөгөөд тэр яг живж байгаа харин би агаар мэт намайг үнслээ.

Түүний үнсэлтэнд мансуурах зогсох үед бидний ойролцоо эмэгтэй хүний амьсгаа авах дуулдахад бид салан хүнд амьсгалан харвал Эстер амаа даран нүдэнд нь гомдол үзэгдэн биднийг үлдээн эргэн харан гүйхэд Блейк нүдээ анин хараагаад түүний араас даган явлаа.

33 страница30 апреля 2026, 01:33

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!