34 страница30 апреля 2026, 01:33

Бүлэг 34. "Эмч, үгүй."

5096fade42909951c164fbf8e382796c.jpg

Кристал (Krystal)

Анхны үнсэлтээ алдсан мэт би гацан тэнд зогсон галзуу мэт хүчтэй цохилох зүрхэн газраа гараа аваачив.

Блейк түүний араас алхан явахдаа надруу ганц эргэж харсангүй. Яг л сайных юу ч байгаагүй мэт.

Би чамайг дахин гэмтэхийг чинь харахыг хүсэхгүй байна.

Өсвөр насны охин шиг догдлох шиг санагдан халуу оргих хацраа барин толгойгоо сэгсэрч,

"Кристал. Тайван. Саяных зүгээр л үнсэлт байсан."

Гайхалтай үнсэлт.

"Чамайг ингээд зогсож байхыг чинь мэдсэн юм," дуугаар эргэн харвал Рита надруу тамхи сорон ирээд, "Алив. Агаартай газар гарья," хэмээн дохиж бид тагтан дээр гаран зогсов.

"Ингээд харахад чи Босстойгоо бас л учир ургуулаа юу," Рита миний мөрөн дээр байх пиджакын заахад би нүдээ эргэлдүүлэн гадагшаа харлаа.

"Чамайг яагаад үргэлж ингээд Босс бүрийн толгойг эргүүлдэгийг ерөөсөө ойлгохгүй юм. Чи ДиСтефанотой их л дотно харагдаж байсан чинь энэ," гээд хонгилруу заан, "Энэ Босс ч гэсэн бүр галзуурчихаж. Чамд яагаад хүн бүр итгэдэгийг ойлгохгүй юм."

"Тэгээд одоо хамтарч ажиллах гэж байгаа би биш шүү дээ."

Тэрээр инээн толгойгоо сэгсэрээд,

"Тийм дээ. Үнэн үнэн."

Бид хэсэг чимээгүй зогсоход Ритагийн утаа салхинд туугдан тагтнаас үлээгдэн явж байв.

"Борис, одоо үнэхээр аргаа барж байгаа," тэр ярьж эхлэхэд би хүрмийг өөртөө улам наан сонсон зогслоо.

"Бид чиний хуучин хайрыг чинь хайн олон жил болж байгаа. Чамайг түүнтэй хамт байх үед бид түүнийг хайж байсан."

"Тийм үү? Би тэгэж санахгүй байх юм."

"Өмнө нь бид түүний сул талыг хайж байсан. Борис эхлээд түүний сул талыг чи гэж бодсон," гэхэд би инээв.

"Тэгтэл үгүй бололтой. Чамайг шоронд оруулаад л. Блейкийн хүн болгоод л. Өөрийнхөө хамгийн том дайсандаа өөрийн хайрт эмэгтэйгээ өгөхгүй байлгүй дээ. Эсвэл нэг том ажил байгаа юм болов уу?"

Би мөрөө өргөн толгойгоо сэгсэрч,

"Үгүй л гэж бодож байна даа. Би ч гэсэн түүнд их итгэдэг байсан. Харин одоо би яагаад ингэж бүх амьдралаа өгсөнийг ойлгохгүй байна. Блейк надад сайн хандаж байгаа."

Рита уртаар сорон гаргаад,

"Тэр чамд чиний эхний боссоос илүү хайртай юм шиг санагдаж байна."

Хайртай?

"Яагаад тэгэж бодов?"

"Зүгээр л байгаа байдал нь чамайг үргэлж хамгаалахад бэлэн. Алонзо чамтай хэзээ ч тийм байгаагүй."

"Алонзо намайг өөрийгөө хамгаалж чадна гэж итгэдэг байсан."

"Хүн хайртай хүнээ үргэлж л хамгаалахыг хүсдэг."

Бид дахин чимээгүй зогсоход тэр тамхиныхаа бөгсийг газар хаян гишгээд,

"Чи дахин бодоорой. Бидэнд тусалбал бид дараа илүү том юман дээр ч туслаж магадгүй," хэмээн гараа даллан намайг үлдээн дотогш оров.

Илүү том юман дээр туслана ч гэх шиг.

Би өвдөх шархаа гараараа даран үзвэр нойтон оргилоо.

"Яагаад зүгээр болохгүй байгаа юм бэ?"

Блейкийн байшинд ирээд түүний хүрмийг буйданруу шидэн өрөөрүүгээ оров.

Маргааш Блейк ажилгүй хэмээн байрнаасаа гарсангүй. Түүнтэй бүтэн өдөр хамт байна гэж бодохоор сонин санагдан өрөөнөөсөө ч гарах бодол байсангүй.

Гэхдээ хүн юм хойно өлссөн болохоор гал тогооруу орж явбал Блейк кофе уун сонин уншихтай таарав.

"Чи өлсөж байна уу? Би хоол захиалчихсан," намайг хариу хэлхээс өмнө хэлэн харцаа сонингоос салгалгүй , "Шарх чинь зүгээр үү?" гэлээ.

"Чамд хамаагүй. Тэгээд ч зүгээр," тэр үнсэлтээс хойш тэр юу ч болоогүй мэт байсан болохоор би ч мөн адил өөрчлөгдөхийг хүссэнгүй. Гэхдээ түүний уруулруу харахгүй байж чадалгүй байнга байнга харж байсанд өөрийгөө зэмлэж байлаа.

"Гэхдээ чи их сульдсан харагдаж байна."

"Би зүгээр," тод хэлэн алхан явахад жоохон өвдөлтөөс болоод урсах хөлсөө арчин дахиад л цус нь нэвтэрсэн боолтоо солиход тэр хаалга тогшин хоол ирсэн гэж хэллээ.

Би сул цамц өмсөн өрөөнөөс гаран алхахад гэнэт толгой эргэн шал босоод ирэх шиг санагдан унахад Блейкийн бүдүүн хоолой сонсогдон чимээгүй болов.

Гэхдээ арай газар уначихсангүй. Учир нь тэр аль хэдийн намайг тэврэн газар сууж байлаа.

"Юун зүгээр. Чи халуунтай байна. Одоо хангалттай. Би эмч дуудлаа," гэхэд хаагдаж байсанд нүд бүлтийн би түүний цамцнаас барин сандран маш хурдан ярьж эрлэв.

"Эмч, үгүй. Надад эмч хэрэггүй."

Миний яриаг сонссон тэр надруу доош харан миний гарыг барин,

"Яагаад үгүй гэж? Тэд чамд юу болсныг хэлж чадна."

Би толгойгоо хурдан сэгсэрэхэд толгой улам л эргэж байсан ч би үүнийг тоолгүй чичрэх гараараа түүний цамцнаас зуурсан хэвээр байлаа.

"Блейк, гуйж байна. Эмч битгий дууд," миний аврал ирсэн чимээгүй айдастай хоолойг сонсон тэр миний нүүрний хажуугаар гараа явуулж хөлс арчин,

"Яагаад эмч үгүй гэж? Белла, чи өвчтэй байна."

Нүдээ анихад цагаан хувцастай хүмүүс тойрон зогсох харагдан би нүдээ хурдан нээн толгойгоо сэгсэрэн түүнээс гуйсаар байв.

Намайг харж суусаар тэр амьсгаа гарган,

"За за. Би эмч дуудахгүй. Гэхдээ би эмч биш ч бидэнд туслах хүнийг дуудаж болох уу?"

Эсэргүүцэх гэтэл,

"Тэр эмч биш. Эмч байгаагүй. Гэхдээ эмчилж чадна."

Түүний санаа зовон харах нүдрүү харан би толгой дохиж тэр намайг өрөөнд минь оруулан орон дээр хэвтүүлээд утасаар ярихаар гарлаа.

Тим хэмээх эрэгтэй миний шархыг үзэн суухдаа миний ташаанаас нэгэн сум гарган ирэв.

Хаанаас орсныг мэдэхгүй гайхан харахад Тим,

"Магадгүй хутгалуулах үед чинь хэн нэгэн бас буудсан бололтой. Чи хутганы өвдөлтөөс болоод мэдэхгүй байж. Бас дээр нь сум бутраад чамд өвдөлт өгөн цус гаргаад байж," хэмээн миний одоо юу ч үгүй болсон шархыг арчин боогоод,

"Одоо зүв зүгээр. Харин чи шархаа эдгэтэл амрах ёстой. Том бас их гүн шарх байсан болохоор хурдтай хөдөлгөөн болон, болж өгвөл битгий биендээ ачаалал өгөөрэй," гээд Блейкрүү толгойгоо дохин тэндээс гаран биднийг үлдээв.

Би дээш харан таазруу харахад Блейк орны хажууд байх буйдан дээр суун,

"Чи яагаад эмчид тийм дургүй юм?" гэлээ.

Намайг хариулахгүй чимээгүй суухад тэр санаа алдан,

"Чиний амийг аварч байхад ядаж тиймхэн зүйл хэлж болохгүй гэж үү?"

Хэлэхэд надад буруутаад байх зүйл байхгүй л дээ.

"Бэлтгэдэг байхад тэд хатуужуулдаг байсан юм," хэмээн ярьж эхлэхэд тэр надруу харан арагш түшлэгээ налав.

"Нэг явдалаас хойш тэд намайг хатуужуулах нэрийдлээр над дээр туршилт хийдэг байсан гэхэд болно," хэмээн би амьсгаа гарган тэр тамлалт өдрүүдийг бодлоо.

"Эхлээд төрөл бүрийн хор уулгаж би өдөр бүр бөөлждөг байсан. Хэдэн сарын дараа гэхэд би хорны эсрэг эсэргүүцэлтэй болсон. Тэгээд би зовлон дуусна гэж бодсон ч үгүй байсан. Тэд намайг тогтой сандал дээр суулгадаг болсон."

Блейк ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан ч би түүнийг надруу өрөвдсөн харцаар харахыг мэдрэн түүнрүү харахгүй байхыг хичээж байв.

"Хэрвээ би засгийн газарт баригдан шүүлгэн, тогтой сандал дээр суулгавал тэдний нууцыг дэлгүүлэхгүй гэж намайг тогтой сандал дээр суулган зовоож эхэлсэн. Би өмнө нь тэнд суугаад үхэж байгаа хүн бүрийг харсан. Миний нийлдэг найзууд бүгд суусан ч хэд нь амьд үлдэн дараагийн шатруу явсан ч би.... Би амьд үлдэх бүрт тэд чадлыг нэмж байсан," гээд би хэсэг чимээгүй болоход миний хэлсэн үгс агаарт нисэж байлаа.

"Тэгээд л би хамгийн хатуу алуурчин болсон. Гэхдээ тэд их тэнэг. Олон жил бэлдэж амьд алуурчин робот бүтээчихээд дараа нь хэтэрхий хүчтэй гээд устгах гэсэн. Тэгтэл аз болж миний аврал ирсэн дээ."

Алонзо.

"Намайг үргэлж тамлаж байсан болохоор би эмчээс айх багийн айдастай болсон. Чи намайг хамгийн анх хэдэн настайдаа тэр бараг л одоо ямар сандал гэдгийг хэлэх сандал дээр суусан гэж бодож байна," хэмээн би уруулаа норгон, "Арван хоёртойдоо. Би хараал идсэн жоохон хүүхэд байсан," би инээхэд ташаа өвдөн би ёолов.

Миний яриаг таслалгүй сонсож суусан Блейк хоолойгоо засан намайг ярьж эхэлсэнээс хойш ганц хөдлөөгүй буйдан дээрээсээ босон,

"Чи одоо амар. Би чиний сарын ажлыг хоосон болгочихно. Тийм болохоор ажил бодолгүй тайван амрахыг бодоорой."

"Борис яах болж байна?"

"Би зохицуулна," гээд надруу нэг харан өрөөнөөс гаран хаалга хаахад би дээгүүрээ хөнжил нөмрөн хүнд мэдрэх нүдээ хаавал бүхнийг эхлүүлсэн үеийг зүүдэлнэ гэж санасангүй.

----

"Чиний байх газар чинь энэ байх болно," хориотой орж болохгүй гэсэн хаалганы хажуугаар алхан явахад дотор нь эрэгтэй хүний дуу сонсогдов.

Би алхаж явсанаа хоолойг сонсон зогсоход дотор нь хүн уйлж байгаа мэт дуу гарлаа. Улам л хаалгаруу ойртон сонсвол жоохон хүүхдийн уйлан гинших дуу байв.

Гайхан хаалгыг маш удаанаар, маш чимээгүйгээр онгойлгон харвал баахан халуун усны хоолой байх харанхуй өрөөнд намайг анх энд чирч ирсэн Шон зогсож байлаа.

Тэр надруу нуруугаа харуулсан байсанд би хэрэгт дуртайгаараа өрөөрүү оров.

"Чиний ах чинь чамайг аварч чадахгүй. Чи энд бидэнтэй байх болно. Хэрвээ чи хэтэрхий их хэрэг тарьвал, харсан биз дээ, өчигдөр тэр хүнийг яаж үхэхийг?"

Би чимээгүй бөхийн алхаж явсаар түүнийг хэнтэй ярьж байгааг харвал нэгэн сандал дээр шаргал үстэй жоохон, бодвол дөрөв тавтай гэмээр амандаа даавуу чихээстэй уйлчихсан, хүлээстэй охин сууж байв.

"Чамайг түүнээс арай зөөлнөөр тамлах болно. Магадгүй эхлээд хуруу нэг бүрийг чинь хугалаад, дараа нь хөлийг чинь хугалавал ямар байна."

Охин айсандаа уйлах сонсогдож байлаа.

"Битгий уйлаа, хонгорхон минь," хэмээн Шон гараараа хацрыг нь илэхэд тэр гарнаас нь бултан холдохыг хичээв.

Тэгтэл хонгилоор хүн гүйн ирэх дуулдсанд би бушуухан нэгэн том овоолоостой хогны ард нуугдавал хаалга онгойн хөлсөндөө баригдсан Ден амьсгаадан орж ирлээ.

"Тэд ирж байна," гэх дуутай зэрэгцэн дээр буун дуу шуугиж эхлэв.

Түүний хэлэхийг сонссон Шон чангаар хараан,

"Н*вш. Хурдан байна шүү. Бусдыгаа дууд," гээд хүлээстэй охиныг татан сандал дээрээс босгон мөрөн дээрээ давуулж шидэвэл охин хөлөө савчин улам л чангаар уйлах сонсогдлоо.

Тэд гарч явахад хичнээн би юу ч хараагүй мэт явахыг хүссэн ч намайг ч мөн адил яг ингэж барьсанд ядаж нэг хүүхэд гэр бүлийхэнтэйгээ хамт байгаасаа хэмээн хүсэн араас гэтэн явав.

Тэд алхаж явсаар зоорийн хаалга онгойлгон гарахад буун дуу улам л тод сонсогдон тэд ид буудалцаан болох том хүлээлгийн өрөөнд орлоо.

Би тэдний араас даган нэгэн баганын ард нуугдав.

"Буудахаа зогсоо. Үгүй бол тэр үхэх болно," Шон аман дахь алчуурыг нь авсан орилох охины хоолойноос барин дээш өргөхөд буун дуу чимээгүй болж гэмтэлтэй байгаа хэд нь ёолох сонсогдоно.

"Түүнийг битгий гэмтээ," олон хүний дундаас нэгэн бүдүүн хоолой хэлэхэд би хэн гэдгийг нь олж харсангүй.

Чимээгүй болсон өрөөнд би тэдний араар чимээгүй алхан явж ард зогсоход надтай хамт бэлтгэгддэг байсан хүмүүс харсан ч тоолгүй ийшээ дайран орж ирсэн хүмүүсрүү харан зогсож байв.

"Чи бууж өгөхгүй бол охин үхнэ," Шоны дуу чангаар цуурайтлаа.

Удалгүй хүмүүс доошлон буугаа тавих сонсогдон би араас нь нэг нэг алхамаар ойртсоор байв.

Шон урагш харан юм тэдэнд хэлэх ч би ганцхан охиныг Шоны гарнаас салган авна гэсэн бодолтой байлаа.

Намайг ойртон ирэхийг харсан охин авралын харцаар харахад би хуруугаа урууландаа наан 'чимээгүй' хэмээн ойртон алхан тулж ирээд бидэнд цаанаас нь өгсөн өөрийн хайрт буугаа гарган түүний толгойн ард барив.

"Охиныг буулга, Шон."

Намайг сонсон Шон гацаж,

"Кристал, чи юу хийж байнаа?"

"Би чамайг дахиад ийм үйлдэл хийхийг чинь харж чадахгүй. Охиныг буулга."

Шон маш удаанаар охиныг буулгахад хаанаас ч юм буу дуу гарч бидний нэгнийг буудвал бүгд буцан буудалцаж эхлэв.

Шоны мутраас гарсан охин урагшаагаа харан чангаар уйлан гүйлээ.

"АХ АА."

"РОЗА," түүний ах нь бололтой хамгийн эхэнд ярьсан хүн дүүгийнхээ өмнөөс гүйсэн ч би анзаараггүй байдлаасаа болон Шоныг мартаж, тэр буу гарган ирээд охиныг онилов буудлаа.

Сум охины нурууг онон тэр чигээрээ урагш хөл алдан унахад ах нь түүний өмнөөс гүйн дүүгээ тэврэн барин авав.

Түүнийг харан зогсох намайг Шон гарнаас бууг минь аван доош даран хэвтлээ.

"Чи яана гэнээ? Буу надруу тулгаж байгаа юм уу?" чихэнд хэлээд намайг барин өргөөд хоолойг минь боон барин тэр шуугиантай өрөөнөөс чирэн гарахад би ахынхаа гаран дээр үхэх охиныг сүүлийн удаа харсан юм.

34 страница30 апреля 2026, 01:33

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!