8•Баатар
A/N: Анх бичвэрээ эхлүүлэхдээ Стэллагаа Стэлла Камбэрбатч гэж танилцуулж байсан. Тэгээд овгийг нь өөрчлөхөөр шийдээд Стэлла Аустин болгож байгаа шүү. За тэгээд уншаад vote, comment-оо бүү мартаарай, dearies 💋
•••
Түс тас хийсэн чимээнд нүдээ нээн харвал шалан дээр шилэн бөмбөг унаад ойсоор өнхөрч яваа нь тэр байж. Мэргэ төлгийн хичээл дээр унтаад урагш хойш дохиж байхдаа ширээн дээр байсан шилэн бөмбөлгийг түлхээд унагаачхаж л дээ. Сандлаасаа босоод бөмбөлгийг газраас авч ширээн дээрээ тавих хүртэл анги чив чимээгүй байсан бөгөөд бүх хүүхдүүд надруу цоо ширтэцгээнэ. Мэрлиний сахал, энэ хичээл ямар их уйтгартай гээч. Болдог бол дэрээ авчирж ирээд хамгийн булангийн ширээн дээр дэрлээд унтчихмаар санагддаг шүү. Үүнээс уйтгартай зүйл гэж үгүй байхаа. Хааяа бүр профессор Трэлавнэе-аас айдаг шүү. Зүв зүгээр байж байгаад л гэнэт хэнийг ч хамаагүй барьж аваад шал өөр хүн болчихов уу гэлтэй сонин сонин зүйлс яриад эхэлдэг нь хэн бүхний айдсыг хүргэж орхино.
Гэхдээ хичнээн тийм байлаа ч хоёр жилийн хоцрогдолтой учраас шалгалтаа сайн өгөхийн тулд хичээх хэрэгтэй. Тиймээс л энд дэрээ барьж орж ирээд хэвтээд өгчихгүй яваад байна. Үгүй байсан бол жинхэнээсээ дэртэйгээ явж байх байсан юм.
Цааш нь олон зүйл бодолгүйгээр унталгүйхэн шиг хичээлдээ анхаарлаа хандууллаа.
Ингээд ар араасаа уусмал, түүх, хувиргалт зэрэг хичээлүүд ээлж дарааллан орсоор эцэст нь хичээл тарж өдрийн цайны цаг боллоо. Цагтай цамхгийн доогуур их танхимд очихоор явж байтал хэн нэгэн гадаа талбайд дээрэлхүүлж байна хэмээн хүүхдүүд шуугин гүйлдэж эхлэв. Хэзээ ч хаана ч явсан сонирхолдоо дагагддаг би хүүхдүүдийн яарах зүгрүү очоод сурагчдын дундуур байх бяцхан завсраар хармагцаа бие маань уураар дүүрч саваагаа нөмрөг дотроосоо сугалан гаргаж ирээд урд байсан бүгдийг замаасаа холдуулан урагш хурдан алхалж очоод саваагаа дээрэлхэж буй сурагчийн эрүүнд хүчтэй тулгаж, нүдрүү нь өөрт байгаа хамгийн ширүүн харцаараа харлаа.
-Драко Малфой...Чи!!!! Өөрийгөө юу хийж байна гэж бодоов?! Өөрөөсөө дор нэгнийг бүр явж явж эмэгтэй хүүхдийг дээрэлхээд чи өөрийгөө сайхан харагдаж байна гэж бодоо юу, айн? Муу хогийн...,
гээд хэлж дуусаагүй байтал миний зүгрүү бас нэгэн хүн саваагаа чиглүүлж ирээд өнөөх Слизерний ханхүү болсон өрөвдөлтөй амьтныг хамгаалахаар урдуур нь орж зогслоо. Тэр мөчид л би хамгийн их гайхширсан юм. Аргагүй шүү дээ, миний хамгийн сайн найз Жинагийн найз залуу бас энэ бүх хугацаанд надад Жина, Лидиа-гаас дутахааргүй сайн хандаж байсан тэр сайхан сэтгэл, эелдэг зантай Блайс Забини дөнгөж сая надруу саваагаа чиглүүлэн зогслоо шүү дээ! Мэрлиний сахал юм даа, нээрээ. "За яахав та нар өөрсдөө л эхэлсэн шүү!" гэж бодоод хойш нэг алхан яг шившлэг илгээх гэж байтал хажуу талаас хэн нэгэн "экспэллиармус" хэмээн орилох нь сонсогдлоо. Шившлэг надруу чиглэн ирж саваагаа гараас минь мултрахыг тэрхэн мөчид хүлээсэн авч минийх бус Блайсын саваа агаарт нисэх нь тэр. Саваагаа гараас нь алдагдахыг хараад шившлэг илгээсэн сурагчийн зүгрүү харсан Блайсын эрүү нь бараг л газарт тулах шахжээ.
-Р..Рэжина. Хайраа энэ чиний харж байгаа шиг,
хэмээн Блайс Рэжинаг тэрхүү шившлэгийг илгээснийг хармагцаа түгдчин байж үгээ гүйцээж амжаагүй байтал Жина өөдөөс нь,
-Юу гэж? Миний харж байгаа шиг биш гэх гэж байна уу? Тийм бол цааш нь үргэлжлүүлээд хэрэггүй! Элла, явъя.
Миний ард нуугдан зогсох Малфойд дээрэлхүүлж байсан Равьнклавийн охины гараас атган Рэжинатай хамт нийтийн өрөөрүү явлаа. Бидний ард Малфой, Блайс болон бүх хугацааны туршид кино үзэж буй мэт биднийг ажиглаж байсан сурагчид хоорондоо шивнэлдэн хоцров.
-Муу хөгийн амьтан, яаж чамруу саваагаа чиглүүлж чадав аа!! Элла, уучлаарай.
-Зүгээр дээ, Жина. Чи яасан гэж уучлалт гуйж байгаа юм? Чиний буруу биш шүү дээ. Блайс ч бас найзыгаа хамгаалж л тэгсэн болохоор та хоёр Малфой бид хоёрын хоорондох асуудлаас болж муудалцах хэрэггүй ээ.
Нийтийн өрөөнд ирээд нөмрөгөө тайлж тавьчихаад орон дээрээ суув. Рэжина ч мөн нөмрөгөө тайлаад надад их танхимруу явж хоолондоо орох эсэхийг асуулаа.
-Үгүй ээ, саяны явдлыг Панси Паркинсон сонсчхоод их танхимд намайг хоол идэхээс илүү бөөлжмөөр болтол утгагүй зүйлс ярих биз.
Гэтэл Рэжина орон дээр минь надтай зэрэгцэн суугаад хойш хэвтэн,
-Тэгвэл би ч бас явахгүй ээ. Блайстэй ганцаараа явж байгаад таарахыг хүсэхгүй байна.
Би ч санаа алдан түүнтэй хамт хэвтэхээр хойш хүчтэй гэгч нь уналаа. Итгэл минь нуран унаж, урам минь хугарчээ. Үүний оронд сая хэвтэхэд нуруу минь хугарсан бол арай бага өвдөх байсан юм шиг санагдаж байна. Итгэл минь нурсаныг бодоход би түүнд тэгэж их итгэсэн байсан гэж үү? Түүний жинхэнэ төрх миний төсөөлсөн шиг биш байсанд урам хугарсныг харахад түүнийг би цайлганаар төсөөлж явсан бололтой. Мэрлин минь, би ийм гэнэн байхаа үнэхээр болих хэрэгтэй байх. Хүчтэй байх хэрэгтэй, Элла! Гэнэн зангаасаа болж үхэл амьдралын заагтай нүүр тулж байсан атал ахиад л хэн нэгэнд итгэж өөрийгөө өвтгөчихлөө. Эсвэл би энэ ертөнцөд угаасаа л жаргахаасаа илүү зовох гэж ирсэн байх. Магадгүй л юм...
•••
Малфой руу саваагаа чиглүүлдэг тэр өдрөөс хойш сургуулийн хонгилоор явах тутамд минь хүүхдүүд ам уралдан шивнэлдээд үлддэг болсон. Зарим нэг нь бахархаж харин зарим нь үзэн ядна. Тэдний харц намайг булан тойрон алга болохоос нааш салалгүй дагасаар байдагт нь анх ар нуруу минь шатах шиг санагддаг байсан ч удалгүй дасчихсан. Гэхдээ л энэ бүхэн намайг үнэхээр залхааж байна. Өнөөдөр 3-р дамжааныхан 2 дохь удаагаа Хогсмид руу аялах өдөр. Шинэ жил дөхөж байгаа учраас бүгд л гэр бүл, найз нөхөддөө бэлэг авахаар төлөвлөж, явалгүй үлдэх хүн байхгүй байлаа. Тэдэнтэй хамт явна гэхээр миний дотоод сүнс маш чангаар аймшигтай орилж байна. Ямар ч сүртэй зүйл байхгүй юм шиг бусдад санагдаж магадгүй л дээ, гэхдээ би тангараглая, энэ бүхэн үнэхээр хэцүү.
Одоо цагийн зүү 9:50ыг зааж байна. Бид 10 цаг гэхэд цагтай цамхгийн дор цугларсан байх ёстой. Бүр явж явж өнөө Малфой, Блайстай муудалцдаг тэр газарт цуглардаг нь ч юувдээ. Одоо яалтай билээ, тэднийг огт тоохгүй байгаа мэт дүр гаргаад бэлэгнүүдээ зөв сонгож авах нь л чухал шүү дээ.
Хогсмид руу явах замд Слизерний хэдэн хөвгүүд намайг ажиглаад байгаа нь надад мэдэгдлээ. Тэд хоорондоо шивнэлдэх бөгөөд тэр үедээ над руу харц чулуудаж байв. Харин тэд намайг өөрсдийг нь мэдсэн гэж бодохгүй байгаа бололтой. Би ч бас өмнө хэлснээрээ мэдээгүй дүр үзүүлсэн хэвээр явлаа. Энэ удаагийн аялал дээр онцолсон маршрут байхгүй учраас бүгд л Хогсмидэд ирмэгцээ хувь хувийн замаа хөөн, тал тал тийшээ тарцгаалаа. Рэжина, Лидиа бид 3 эхлээд өөрсдийн гэр бүлийнхэндээ бэлэг авахаар шийдэв. Ээж, аавдаа бэлэг үзэж явахдаа би Лидиа, Рэжина ба хоёр Парвати-д өгөх бэлэгээ ерөнхийдөө бодчихсон байлаа. Гэрийнхандаа бэлгийг нь авч дуусаад, найзууддаа бэлэг авахын тулд тэр хоёрт мэдэгдэлгүй ганцаараа явах хэрэг гарав. Тиймээс тэдэнд би,
-Би номын дэлгүүр орлоо.Хогсмидэд ирснийх тийшээ оролгүй өнгөрч болохгүй шүү дээ. Та хоёр хамт явах уу?
Би тэднийг хамт явахгүйг нь маш сайн мэдэж байсан учраас ядаж л ямар нэг зүйл нууж байгаа мэт харагдахгүйн тулд тэднээс ийнхүү асуулаа. Яг миний бодсоноор Рэжина,
-Лидиа бид 2 гурван шүүрт ороод сууж байя даа. Чи орчихоод хүрээд ир.
Ингээд тэр хоёроос салж яваад өмнө нь ирэхэд болон сая ороход таалагдсан хэдэн дэлгүүрүүд руу явлаа. Гадаа цас бударч эхлэв. Том том ширхэгтэй цаснууд газар дээр очин хэвтээд эргэн тойрныг цагаан өнгөөр хучна. Дэргүүрийн буланд зогсонгоо тэнгэрээс унах цасан ширхэгүүд өөд толгойгоо өргөн нүдээ аниад түр зогсов. Амар амгалан үеийг эвдэн хэн нэгэн намайг мөрлөх нь тэр. Нүдээ нээн хойш эргэн харвал нэгэн хөвгүүн байлаа. Мэрлин минь, одоо л биш шүү. Хогсмид ирж явахад намайг ажаад байсан өнөөх хөвгүүд байсныг хараад би бурханд гомдож байлаа. Харин тэд зүгээр ч цааш явсангүй буцаад над руу дөхөн ирж,
-Хөөх.. Хэнтэй таарсныг хараач ээ? Сургуулыг шуугиулаад байгаа алдарт Аустин байх шивдээ, айн?!
Дэлгүүрийн буланд нилээн цааш зогсож байгаа дээрээс нь хөл хөдөлгөөн ихтэй байгаа энэ үеэр бидныг анзаарч байгаа хүн гудамжинд үл байх аж. Өрөөсөн мөрөндөө үүрч явсан цүнхрүүгээ гараа сэмээрхэн ойртуулан саваагаа гаргаж ирээд тэдэн руу чиглүүлж ч амжаагүй байтал надаас түрүүлээд тэдний нэг нь экспэллиармус илгээж орхив. Миний саваа ч гараас мултарлаа. Тэдэнд муугаа үзүүлэхийг хүссэнгүй үг хаяахаар шийдэж,
-Слизерний тэнхимийнхан та нарыг зүгээр л нэг том амтай гэж боддог байсан чинь бас дажгүй юм гээч. Түрүүн яриаг чинь сонсоход та нар яг одоо хэний өөдөөс саваагаа чиглүүлээд зогсож байгаагаа сайн мэдэж байгаа байх. Гэхдээ л ганц охины өөдөөс олуулаа дайр нь гэдэг жоохон шудрага бус биш гэж үү? Эсвэл тэгэж их айгаад байгаа юм уу?
Миний савааг хаяж чадсандаа бахархсан юм уу гэлтэй байдлаар нүүрэндээ тодруулсан байсан ёжтой инээмсэглэлүүд нь намайг сонсмогцоо огцом үгүй боллоо. Намайг мөрлөсөн өнөө хөвгүүн гэнэт чангаар инээж,
-Инээдтэй юм. Хэн чамаас айх юм? Ном уншиж олсон мэдлэг чинь биднийхаас илүү гэж бодоо юу?
Тэр үг хэлэх тоолондоо над руу ойртсоор харин би ухарсаар хананд тулах нь тэр.
-Новш гэж. Кинонд тоглоод байгаа юм шиг санагдчихлаа.
гэж амандаа үглэсээр цааш явах газаргүй болсондоо тун их харамсаж байлаа. Гэнэт хэн нэгний савааны үзүүрээс гэрэл цацрах нь харагдаж над руу дайрч байсан хөвгүүдийн саваа унах нь харгдлаа. Араас нь саваагаар бус гараараа хэд хэд цохин авах нь сонсогдов. Дагаж явсан хөвгүүд нь зугтаасан тул намайг буланд шахсан байсан нэг нь үг дуугүй тэдний араас гүйв. Ашгүй нэг агаар амьсгалах шиг болж цасан дээр унасан саваагаа авч норсон хэсгийг нь ханцуйндаа арчлаа.
-Их гоё саваа байна. Өвөрмөц юм аа. Би ойроос харж болох уу?
Намайг авардаг нөгөө кинон дээр хэлдгээр баатар болсон залуу гуай миний саваа руу гараараа заагаад над руу инээмсэглэлээ. Харин би царай руу нь харсан чигээрээ саваагаа цүнхэндээ хийгээд,
-Баярлалаа
-Тэр новшнуудаас аварсанд уу эсвэл савааг чинь магтсанд уу?
-Савааг минь магтсанд.
Би булангаас гаран гудамжруу орж гурван шүүрийн зүгрүү алхлаа. Баатар залуу араас минь гүйж ирээд зэрэгцэн алхахад нь түүнийг доороос нь дээшээ ажиглав. Өмссөн гутал, хувцас зэргийг нь хараад шууд л ид шидийн ертөнцийх биш гэдэг нь илт. Угаасаа ч хэр баргын шидтэнгүүд гараараа зодолдохгүй нь ойлгомжтой. Харин царайны хувьд хмм...дажгүй юм гээч. Битгий намайг буруутга, бүх л эмэгтэйчүүд эрэгтэй хүний царайг хараад ямар нэг үр дүнд хүрдэг нь маргашгүй үнэн билээ.
Нүүрний хэлбэр нь зуйвандуу гэмээр, давхраатай хар нүд, өтгөн хөмсөгтэй ба үс нь шанаагаа хүрсэн урттай цайвар бор өнгийн аж. Түүнийг Равьнклавд харж байгаагүй, түрүүний зодооныг бодоход Слизерн биш байх. Тиймээс Грифэндор эсвэл Хафлпафф болж таарч байна. Ойлгомжтой, дээд ангийнх байж таараа. Баатар ахин ам нээж,
-Харин тэр новшнуудаас аварсанд минь яаж талархал илэрхийлэх гэж байна даа?
Би түүнрүү дээш харлаа. Өө тийм, тэр бас нилээн өндөр юм билээ.
5 секунд ч өнгөрөөгүй байтал тэр ахин,
-Чи гурван шүүр рүү явж байгаа юм уу? Тэгвэл надад талархал илэрхийлж хамт цөцгийтэй шар айраг уугаач?
Би түүнд талархах нь зүй ёсны хэрэг бөгөөд бас би хэзээ ч цөцгийтэй шар айрагнаас татгалзахгүй. Тиймээс түүнд зөвшөөрөн толгой дохингоо,
-Яахав, татгалзах зүйл алга.
-Хөөх! Сургуулийг шуугиулсан охинтой хамт нэг ширээнд суух нь ээ? Ямар сэтгэл хөдөлмөөр юм бэ?
...хэмээн тэр баярласан хүүхдийн дүр гаргаж хошин өнгөөр ярив. Түүний хоолойны өнгө нилээн өндөр бөгөөд чанга юм. Хоолойноос нь болоод ч тэр үү, их л аз жаргалтай сонсогдоно. Хэлж буй өгүүлбэр бүрт нь хошин үг яриа орсон байх аж. Залхмаар ч гэсэн уйтгартай биш. Тэр нэг хүний яг л эсрэг тэсрэг нь гэлтэй санагдлаа. Малфойн талаар бодол орж ирмэгц би толгойгоо сэгсэрлээ. Харин баатар миний энэ үйлдлийг хараад хошин үг хэлэн дээр нь гарж ирсэн нь тодорхой,
-Миний сайхан царай бодогдоод мартаж чадахгүй байна уу?
Заза би буруу бодож. Тэр дөнгөж сая Малфойтой ижилхэн Pick-up line (найрааны үг гхимуу хха) хэрэглэчихлээ гэж үү? Мэрлиний өмд, бас гурван шүүрт шар айраг уух гээд явж байдаг. Гайхалтай үйл явдал болж байна даа!
Гурван шүүрт орж ирлээ. Нүдний үзүүрт Малфой үзэгдэв. Тэрний зүг харахыг хүссэнгүй эсрэг зүгт нь байсан сул ширээн дээр очих гэтэл нөгөө баатар гуай гараас минь барьж аваад дагуулсаар яг Малфойтой зэрэгцсэн ширээнд очиж суулгаад,
-Энд сууж бай. Би яваад цөцгийтэй шар айргийг чинь аваад ирье!
Баатар гарийг минь тавин захиалах хэсэг рүү явах гэхэд нь би гарыг нь тавиулалгүй чанга барьж,
-Гэхдээ би мөнгийг нь төлөх ёстой биз дээ?
-Үгүй дээ, би чамайг надтай хамт шар айраг уугаач гэсэн болохоос надад аваад өг гээгүй шүү дээ.
Би толгой дохин түүнийг явууллаа.
-Май, хатагтай Стэлла Аустин. Таны цөцгийтэй шар айраг ирлээ.
Баатар буцаж ирээд миний өмнө шар айргийг минь тавьж өөрөө өөдөөс харсан сандал дээр суув. Харин би шар айрагнаас нэг балгачихаад амаа арчиж,
-Тэгэхлээр чи намайг мэддэг. Харин би чамайг харж ч байгаагүй юм байна. Жоохон шурдрага бус сонсогдож байна шүү.
Тэр ч гэсэн өөрийн шар айрагнаас балгалаад шанаагаа тулан нүдрүү минь эгцэлж харангаа,
-Хэрхэн Аустин чамд шудрага бус хандах билээ дээ. Санаа зоволтгүй, би өөрийгөө танилцуулъя. Намайг Кал Оссэйми гэдэг. 5-р дамжааны сурагч. Тэнхим-Хафлпафф. Аа бас, түрүүн чамайг аварсан баатар.
Тийм ээ, би уулзсан цагаасаа хойш түүнийг баатар хэмээн толгой дотроо дуудаж байсан ч түүнийг ингэж хэлнэ гэж бодсонгүй. Би суудлаасаа бага зэрэг өндийн түүний ар талруу хартал тэр намайг даган өөрийнхөө ард юу байгааг харах гэсэн ч ард нь юу ч байгаагүй юм. Оссэйми гайхан,
-Юу хараад байгаа юм бэ?
-Баатар гэхлээр чинь л нөмрөг байгаа эсэхийг нь харах гэсэн юм. Тэгээд нөмрөг чинь хаана байгаа юм дээ?
Харин тэр миний асуултанд маш энгийнээр авч мөн нууцлагаар хариуллаа.
-Хонгор минь, бүх баатрууд нөмрөгтэй байдаггүй юм.
