9 страница30 апреля 2026, 00:49

9•Цус

Гурван шүүрт ороход Рэжина, Лидиа, Падма, Парвати дөрөв хамтдаа нэг ширээнд сууж байсан. Намайг Оссэймитай хамт орж ирэхийг хараад тэр дөрөв намайг бүхэл хугацааны турш харцаараа шатааж байлаа. Хоорондоо шивнэлдэж, намайг тэдэн рүү хааяа нэг харах үед над руу ирмэх бас хөмсгөө өргөх мэтээр тоглоцгоон инээлдэнэ. Тэдний энэ хүүхэд шиг үйл хөдлөлүүдийг нь харах бүртээ би инээд алдан толгойгоо зөөлөн сэгсэрч байв. Хошин Оссэйми тэдэнрүү харснаа,

-Найзууд чинь бололтой тийм үү? Чамайг надтай хамт сууж байхыг хараад ингэж байна гэхлээр чи барагтай бол эрэгтэй хүмүүстэй уулздаггүй байх нь ээ. Хамт сууж чадсандаа баярлаж байна шүүүүүүү.

Ингэж хэлээд Оссэйми Малфой руу харан ёжтой гэгч нь инээлээ. Малфой ч бас өөдөөс нь харсан бололтой Оссэйми хэсэг түүний ширээний зүг харав. Гэнэт үүссэн тэр эвгүй нөхцөл байдлыг үгүй хийхээр би,

-Найзууд маань үргэлж л ингэдэг юм. Бодоод байхад чиний найзууд хаана байгаа юм?

Ашгүй нэг түүний харц Малфой-оос салж над дээр ирлээ. Хачирхалтай нь Малфойн зүгээс миний зүгрүү харах тэр секундын хооронд түүний ёжтой инээмсэглэл илүү "ялдам" гэмээр болж өөрчлөгдлөө. Харин би үлдсэн багахан шар айргийг уухаар шилэн аягаа дээш өргөн хамартаа тулган балгахдаа Малфойн зүгрүү харцаа үл ялиг чиглүүлэв. Яг тэр мөчид Малфой Оссэйми руу харснаа над руу харах нь тэр. Аманд байсан шар айраг миний сандрахтай зэрэгцэн буруу хоолойруу орж орхилоо. Энэ үед хүн ямар үйлдэл гаргадагтай ижил гахан, ханиалгав. Оссэйми хүчтэй гэгч нь босмогц сууж байсан сандал нь хойш унаж, өөрөө миний дэргэд хүрч ирээд нуруу руу цохиж эхлэв. Удалүй гаххаа больж, би шууд инээд алдлаа. Оссэйми гайхсан байдалтай,

-Яагаад инээгээд байгаа юм?

Би арай гэж инээдээ даран,

-Тэр сандлаа байранд нь тавиад сууж үз. Би ямар үхэх гэж байгаа биш юун ч сүртэй юм. Чи царайгаа харсан ч болоосой.

Би инээдээ барьж дийлэлгүй ахин инээв. Оссэйми хэсэг бодсоноо хамт инээгээд толгойгоо үл ялиг сэгсрэн сандлаа дээш босгоод байрандаа суучихаад,

-Хүн гахаад үхэх боломжтой шүү дээ. Тийм учраас би саяны үйл явдлыг чиний амийг хоёр дахь удаагаа аварсан гэж үзлээ. Чи надад ахиад өртэй шүү.

Түүний яриа ихэнхдээ л хошин байдаг юм хойно саяных ч бас хошигнол байх гэж бодоод,

-За яахав. Тэр өрөндөө юу авмаар байгаа юм?

Гэтэл түүний харц өөрчлөгдөн, өнөөх ёжтой инээмсэглэлээ уруул дээрээ тодруулаад, хоёр тохойгоо ширээн дээр тулан, гарынхаа хуруунуудыг хооронд нь салаавчлаад дээр нь эрүүгээ тавьж над руу ойртон,

-Цаг нь болохоор хэлнээ.

Би огт амьсгалахгүй байснаа гэнэт анзаармагцаа гүнзгий амьсгаа авж гаргалаа. Оссэйми гараа ширээн дээрээс аван цээжнийхаа өмнө авчирж ирээд элгээ эвхэн, хойш сандлынхаа түшлэгийг налав. Түүнийг тоглож байна гэж бодсон чинь үгүй бололтой дог оо. Мэрлиний өмд, би түүнд ахиад өртэй болчихлоо гэж үү? Bloody hell, хошин бас зальтай Кал Оссэйми юм биз дээ. Би ч бас хойш болж түшлэгээ налаад,

-Хөөх, бүр сонирхолтой санагдчихлаа байна.

Харин тэр түр дуугүй байснаа удалгүй ам нээж,

-Миний найзууд хаана байгааг асуусан байх аа? Хариулт нь гэвэл надад хамт гадуур явж, хамт цөцгийтэй шар айраг ууж, нэг охинтой хамт байхыг хараад миний өмнөөс баярладаг тийм дотно найз байхгүй ээ. Зүгээр л хичээлээс хичээл хооронд цуг явдаг, их танхимд хамт хоол иддэг, нэг өрөөнд унтдаг хүмүүс л бий. Гунигтай байгаа биз?

-Чамайг "гунигтай байгаа биз?" гэж асуух хүртэл гунигтай л байлаа. Гэхдээ Хафлпафф та нар чинь сайн нөхөрлөгчид биш бил үү?

-Мэдээж хафлпаффууд сайн нөхөрлөгчид мөн. Зүгээр л би биш.

-Одоо л илүү үнэмшилтэй санагдлаа.

-Ваав, их хатуу үг байна шүү. Чи ер нь Равьнклав мөн юм уу?

Би түүний өмнө нь хийсэн үйлдлийг давтан тохойгоо ширээн тавин түүнрүү ойртоод,

-Бүх Хафлпаффууд сайн нөхөрлөгчид байдаггүй шиг, бүх Равьнклавууд сайхан сэтгэлтэй байдаггүй юм. 

Оссэйми ч бас хариу үйлдэл хийн над руу ойртов. Бид хоёрын хамар бараг л шүргэлцэхээр тийм ойрхон байлаа. Оссэйми,

-Би чамайг сайхан сэтгэлтэй гэдгийг мэдэж байна аа. Хафлпаффууд бас их сайн таамаглагчид шүү!

Хажуугийн ширээнээс тас хийх чимээ намайг аймшигтай цочоож орхив. Оссэймитай тун ойрхон байсан би хойш цочин холдлоо. Юун чимээ байсныг харахаар өнөө ширээрүү харцаа чиглүүлтэл Малфойн сууж байсан ширээн дээр цөцгийтэй шар айраг урсаж гаднах шил нь хагаран энд тэнд бутарчээ. Ширээн дээрх тэр эмх замбараагүй байдлаас гадна Малфойн гараас цус урсаж байхыг хараад миний нүд дороо харанхуйлан бие минь таталцлын хүчнээс холдох шиг болов.

•••

Нүдээ нээн харвал тас харанхуй. Дэрэн дээр байгаа толгойгоо хөдөлгөн эргэн тойрноо ажиглавал орны дэргэдэх ширээн дээр жижигхэн дэнлүү байх ба цагаан хөнжлөөр намайг хучиж, орны минь дэргэд тусгаарлах хөшиг татжээ. Энэ бүгдийг хармагцаа хаана байгаагаа төвөггүй ойлгов. Хөнжлөө сөхөн дээш бостол нүд харанхуйд дасаж эхлэн хажуу ширээн дээр саваа минь байгааг олж харлаа. Саваагаа гартаа аваад шившлэг илгээн нөгөө дэнлүүнд гэрэл асаав. Эргэн тойрон арай л тодорч, цаах нь талд гэрэл хараад ирж байгаа бололтой өсгийтэй гутал тас тас хийн нааш ойртоно. Оронд ойртож ирхэд нь гэрэлд харвал хатагтай Помфри байх аж. Намайг боссон байгааг хармагцаа хатагтай Помфри,

-Өө, хатагтай Аустин сэрчихсэн байх шив. Дотор муухай оргисон эсвэл толгой өвдсөн гэх мэт хүндүүртэй ямар нэг зовиур байна уу, хатагтай Аустин?

Би хэсэг зуур биеийнхээ байдлыг ажигласны эцэст хатагтай Помфрид ямар нэг хэсэг зовиуртай зүйл алга байгааг хэлээд, яаж энд ирснээ санахгүй байгаагаа ч бас хэллээ. Харин хатагтай Помфри ширээн дээр жижиг эм тавиад,

-Юмыг яаж мэдэх вэ, зовиур илэрвэл наад эм ээ уугаарай. Харин чиний яаж ирсний хувьд бол 5-р дамжааны Кал Оссэйми чамайг нааш хүргэж ирээд надад чамайг гурван шүүр дотор ухаар алдаж унасан талаар хэлсэн. Хатагтай Аустин та яагаад ухаан алдсанаа санаж байна уу?

-Тийм ээ, хатагтай. Хэн нэгэн аяга хагалж, гараас нь цус гарж байхыг хараад ухаан алдчихсан. Та мэдэж байгаа байх, нөгөө явдлаас хойш цус харж чаддаггүй болчихсон.

Ямар нэгэн явдлаас болоод тэр явдалтайгаа холбоотой зүйл харахаараа айх цочих бүр цаашлаад ухаан алдах зуршил гэмээр зүйлтэй болчихдог. Хэдий тэгэх нь сэтгэл санааны л асуудал ба хэрвээ би тэр үйл явдлыг хүндээр хүлээж авах аа больчихвол ухаан алдхаа болих магадлалтай ч гэлээ би хэзээ ч тэр явдлаас хагацаж чадахгүйгээ сайн мэдэж байгаа учраас санаа алдан дэмий л доош шал ширтэв. Хатагтай Помфри дэргэд минь ирж суугаад,

-Зүгээр дээ, Стэлла. Чамайг эргэж ирсэнд чинь баяртай байгаа шүү. Хоёр жилийн араас хичээлүүд чинь хүнд байгаа байх. Хичээх хэрэгтэй шүү, Стэлла. Бие чинь өвдвөл шууд над дээр ирээрэй, за?

-Ойлголоо, хатагтай Помфри. Танд маш их баярлалаа. Гэхдээ Оссэйми өрөөрүүгээ явсан уу?

Хатагтай Помфри санаа алдахад нь ямар нэг зүйл буруу байгаа нь илт байлаа. Харин юу буруу байгаа нь миний санааг үнэхээр зовоож орхив. Нэг л эвгүй санагдаад явчих нь тэр. Би сандран хатагтай Помфри руу хараад,

-Арай? Ямар нэг зүйл түүнд? Үгүй биз дээ?

-Айхтар хүнд биш ч гэлээ тэр ч бас энд байгаа. Чамайг ухаан алдмагц үүрч гарч ирээд Хогсмидоос наашаа гүйхээрээ нэг ирсэн юм билээ. Харамсалтай нь, таныг үүрч явсан бүх хугацаанд ил явсан гар нь энэ 12 сарын дундах өвлийн хүйтэнд...

Би хатагтайн яриаг дундаас нь таслан,

-Хөлдчихсөн юм уу??? Одоо тэгээд гайгүй юу?

-Тайвширдаа. Яг ч хөлдчихөөгүй. Бараг л хөлдөхөө шахсан байна лээ. Гарыг нь уусмалтай давуугаар боосноос гадна, эмийн уусмал ч бас уулгасан учраас зүгээр ээ. Тийм ч сүртэй биш болохоор би түүнийг өрөө рүүгээ явж амар гэтэл чамайг орхиж явахгүй гээд байхаар нь хажуугийн чинь оронд хэвтүүлчихсэн. Босж ирэхгүй байгааг бодоход унтчихсан бололтой. Санаа зовох зүйлгүй учраас хүсвэл өрөө рүүгээ явж амардаа.

Намайг нааш нь үүрж авчраад бүр дээрээс нь гараа хөлдөөхөө шахсан. Бас намайг үлдээж яваагүй атал би яаж орхиж яваа билээ дээ. Түүний зөв бололтой, би сайхан сэтгэлтэй юм байна. Маргаангүй. Гэхдээ бас түүний буруу бололтой. Учир нь Оссэйми үнэхээр сайн нөхөрлөгч мөн.

-Би түүнийг сэртэл нь эндээ хамт байя даа.

Ингээд Хатагтай Помфри өвчтөнүүдийн өрөөг орхиж, би орны дэргэдэх хөшгөө хажуу тийш болгоод Оссэймигийн орны хажууд очин суув. Үнэхээр унтаж байгаа бололтой их л амар амгалан харагдах аж. Ижилхэн цагаан өнгийн хөнжлөөр цээж хүртлээ хучаад, боолттой хоёр гараа гадуур нь гаргажээ. Түүний гарыг ямархуу байгааг сонирхон өөрийнхөө гарыг Оссэймигийн гаранд ойртуулан барив. Намайг гэнэт хүрэхээр цочих шиг болон сэрэхдээ Оссэйми миний гарыг атгаж орхилоо. Тэгснээ миний зүг хараад нүүрэнд нь инээмсэглэл тодорлоо. Хэдий инээж байгаа ч дөнгөж сэрсэн царай нь нойрмог хэвээрээ. Мөн адил нойрмог хоолойгоор,

-Ашгүй дээ, чи сэрчхэж. Бие чинь гайгүй юу?

-Хха үнэхээр гэж үү? Үнэхээр миний биеийг асууж байгаа юм уу? Өөрөө ийм байдалтай болчихоод.

-За яахав. Наадахыг чинь 'баярлалаа' гэж хэлж байна гээд бодчихъё.

Өвдчихөөд хүртэл хошин яриагаа огт мартахгүй юм гээч. Ямартай ч түүний хошин яриа байдлыг дээрдүүлж байлаа. Гэтэл би тэр одоо хүртэл миний гарыг атгачихсан, би атгуулчихсан байгаад байснаа анзаарав. Түүнд бяцхан дохио өгөхөөр хоолойгоо засаад над руу хармагц нь нүдээрээ гарлуугаа заалаа. Тэр миний юу хэлэх гэснийг ойлгох шиг болж,

-Өө, яагаад ингээд хөтлөлцчихсөн байгааг мэдэхгүй ч гэлээ яаж ч бодсон унтаж байсан хүн лав түрүүлж гарыг нь барихгүй байх, тийм үү?

Би Оссэймигийн гараас өөрийнхөө гарыг хүчтэй татаж аваад хоёр гараа цээжнийхаа урд авч ирэн хооронд нь эвхлээ. Нүүрэн дээрээ ууртай байгаа мэт царай гаргаад, хайнга байдалтай чангавтар дуугаар,

-Би зүгээр л гарыг чинь дулаахан байгаа эсэхийг шалгах гэж байсан юм. Хөлдөөхөө шахсан байж хөнжлийнхөө гадуур гаргачихсан байсан болохоор чинь.

-Тийм байж дөнгөж сая хөлдөхөө шахсан гараас минь гараа тэгэж хүчтэй татаж авч байгаа юм уу? Өвдөж байна шүү дээ.

Дотроо бодохдоо би хийсэн үйлдэлдээ гэмшсэн ч гэлээ тэрнийгээ гаднаа ил гаргахыг огт хүссэнгүй. Ууртай гэмээр царайтай хэвээр түүнрүү муухай харж,

-Бааштай гэдэг нь.

-Би бааштай биш ээ. Чамайг гэнэт ухаан алдаад өгөхөөр чинь би үнэхээр их айсан шүү. Эхлээд эрэгтэй хүүхдүүдээр тойруулчихсан зогсож байсан. Дараа нь цөцгийтэй шар айрганд гахсан. Эцэст нь ухаан алдаад унаж байдаг. Нэг өдрийн дотор миний санааг хангалттай зовоож чадлаа шүү, Равьнклавын өөрийгөө сайхан сэтгэлтэй биш гэж боддог айхтар охин минь. Яагаад ухаан алдсан юм бэ? Цочоод уу?

Би сонссондоо итгэлгүй амаа ангайн хэсэг зуур байрандаа суухад минь доод эрүү минь бараг л шаланд хүрчихсэнгүй. Сэтгэл хөдөлсөндөө биш, хэтэрхий гайхсандаа тэр. Намайг цочсондоо ухаан алдсан юм уу гэчихлээ шүү дээ! Би жинхнээсээ уурлан дуугаа өндөрсгөөд,

-Би цочсондоо ухаан алдсан уу гэж үү? Би өнөөдөр чиний өмнө олон удаа эвгүй үйлдлүүд гаргасан байх. Гэхдээ цочоод ухаан алдахдаа тулаагүй байна, муу нөхөрлөгч Кал Оссэйми гуай. Би зүгээр л...

Цааш үргэлжлүүлэн хэлэхдээ би эвхсэн байсан хоёр гараа доош сул буулган санаа алдав. Тэгээд аяархан дуугаар,

-Зүгээр л цус харж чаддаггүй нэг тийм зүйл бий. Харин чи, Оссэйми. Наад орондоо аймшигтай их тухтай байгаа юм шиг харагдаж байгаа болохоор энэдээ хононо биз. Би өрөө рүүгээ явлаа. Өглөө эмийн уусмалаа уухаа мартав!

Ингэж хэлээд би сууж байсан газраасаа босон нөгөө хөшгийг буцааж байранд нь татаад, асаасан дэнлүүгээ унтраан, савааныхаа үзүүрт гэрэл асаан танхимаас гарлаа. Хойно Оссэйми "Чи үнэхээр намайг орхиод явчихаж байгаа юм уу? За яахав чи ингээд надад ахиад нэг өртэй боллоо шүү, Аустин" хэмээн орлих нь сонсогдов. Хонгилуудаар дамжсаар Равьнклавын үүдэнд ирж асуултанд хариулаад өрөө рүүгээ орлоо. Бүгд унтаж байсан тул аль болох чимээ бага гаргахыг хичээсээр орондоо шургав.

"Надад санаа нь зовсон бас айсан гэл үү. Хошин ч гэлээ хааяа бас их нухацтай юм гээч."

Энэ бодол унтхаас минь өмнөх сүүлчийн бодол байлаа. Нүд анилдан унтлагын цаг үргэлжиллээ.

9 страница30 апреля 2026, 00:49

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!