7•Одон оронгийн цамхаг
Хаалга хүчтэй гэгч нь онгойж урт хар үс, урт хар нөмрөг нь хурдан алхлах алхаанд нь хойш хийссээр профессор Снэйп орж ирлээ. Орж ирмэгцээ саваагаа дохин анги танхимд буй бүх цонх, хаалга, хөшиг зэргийг хааж дуусаад бидний зүг хүйтэн, ширүүн харцаараа нэвт харан зогсов.
-Хуудас 394-г нээ!
Профессор Снэйп амаа үл ялиг хөдөлгөх авч хэлсэн үгс нь хурц тод сонсогдоно.
Гэтэл Гриффиндор-н ухаалаг охин гэгддэг Хэрмиона Грэйнжэр шуудхан ам нээж профессор Снэйпээс,
-Гэхдээ профессор оо, профессор Лүпин өнөөдөр яасан юм? гэж асуулаа.
-Хатагтай Грэйнжэр та гараа өргөх ёстой биш билүү! Өнөөдөр би энэ хичээлийг орох болно. Өөр ямар ч асуулт хариулт үгүй! Одоо хуудас 394-г нээ.
Хачирхалтай л юм. Уусмалын багш профессор Снэйп, профессор Лүпиний оронд хар урлагаас хамгаалах хичээлийг орохоор бидэнд үргэлж л байж байдаг хүйтэн хатуу зангаараа, түргэн түргэн ярих нь энэ. Профессор Снэйпийг хар урлагаас хамгаалах хичээлыг заахыг хүсдэгийг бараг л сургуулийн бүх сурагчид мэднэ. Тийм ч учраас энэ хичээлийг зааж чадалгүй уусмалын хичээлийг заах болсонд нь хүүхдүүд араар нь шоолдог байлаа. Гэтэл хүсэн хүлээсэн хичээлээ орж байгаа гэхэд түүний царайнд огт өөрчлөлт үгүй. Ямар байдаг, бахь байдгаараа. Угаасаа ч чулуун хөшөө шиг л төрхтэй явдаг юм чинь хэн л чулуун хөшөөг хөдөлнө гэж бодож хүлээхэв дээ.
Дөрвөн тэнхим хичээлд хуваагдаж орохдоо Слизерн, Гриффиндор хоёр хамтдаа, Равэнклав, Хаффлэпафф хоёр хамтдаа ордог билээ. Харин шинэ долоо хоногоос буюу өнөөдрөөс эхлээд хуваарьлалт өөрчлөгдөж Слизерн, Равэнклав хоёр хамт ордог болчихсон. Драко намайг маггл гэдгийг мэддэг явдлаас хойш Блайс-ээс өөр Слизерний хүнтэй харилцаагүй хоёр долоо хонож байна. Гэтэл ингээд яалт ч үгүй Слизернтэй хамт орохоор болж түүний шаргал үс, цагаан царайг нь хархаас өөр аргагүй боллоо.
Өнөөдөр нилээн хэдэн хичээл алгасаад хүн чонын тухай хичээл оров. Аль болох Малфойтой харц тулгарахгүй байхыг хичээж байлаа. Тэгтэл илбэдүүлсэн цагаан цаас ширээн дээр минь буух нь тэр. Илбэдүүлсэн байгаа учраас эргэлзэх зүйлгүй надад ирсэн байх нь. Нугалсан цаасыг дэлгэж үзвэл дотор нь бичиг бичсэн байх ажээ.
"Оройн хоолны дараа одон орны цамхаг (Astronomy tower) дээр уулзъя. Гуйж байна, заавал ирээрэй."
Цаасны доод өнцөгрүү хартал,
"-Д.М"
гэсэн байлаа. Хичээл тарангуут хамгийн түрүүнд ангиас гүйж гараад өнөөх цаасыг хамаг чадлаараа базан түргэн алхах явцдаа цонхоор шидэж орхив.
Нэгэнт намайг маггл гэдгийг мэдчихээд одоо яах гээд байгаа юм болоо. Зүгээр л бие биенийгээ таньдаггүй байсан үе шигээ бүхнийг мартаад өгч болдоггүй л юм байхдаа. Угийн л магглуудыг үзэн яддаг байж надаас юугаа хүсээд байдаг байна аа. Ёстой ойлгогдохгүй юм.
Гэрийн даалгавраа хийхийн тулд номын сангаас ном авах шаардлагатай байснаа санан чиглэлээ өөрчилж номын санруу явлаа. Хэрэгтэй номоо хайн том өндөр тавиурууд дундуур холхиж байтал Хэрмиона Грэйнжэр үргэлж л сууж байдаг газраа ном шагайн суух аж. Хэдий би ном унших дуртай ч түүн шиг 7 хоногийн 24 цаг гэхэд хэлсдэхгүй хугацаагаар уншдаг байсан бол одоо аль хэдийн галзуурчихсан хэвтэж байгаа биз. Гэхдээ л Хогвартс-д магглуудын сургуульд заадаг шиг математик, хими, нийгмийн ухаан зэрэг толгой өвтгөм хичээлүүд ордоггүй нь бас ч гэж аз юм шүү.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Оройн хоолон дээр түүнтэй таармааргүй байсан ч үнэхээр их өлсөж байсан учраас их танхимд ирэхээс өөр арга байсангүй. Гялс хоолоо идчихээд л түрүүлээд гардаг хэрэг.
-Жаахан тайван идээч дээ, Элла.
Хурдан далд орохын хүслэн болсон намайг ширээн дээрх хоолнуудаас түргэн түргэн идэж байгааг хараад Рэжина ийнхүү хэлэв.
-Зүгээр ээ Жина, хурдан идчихээд хийх зүйл байна.
-Юу тэр вэ?
-Мм.. Профессор Лүпин надаас туслалцаа хүссэн юм аа.
-Гэхдээ профессор багш нарын ширээн дээр их л тайван хооллож байна даа.
-Би түрүүлээд хийж байх ёстой юм аа, Рэжина. Харин би одоо яриад байлгүй гялс хоолоо идчихээд гарах хэрэгтэй байна. Ойлгосон уу?
-К.
Бодсон байснаараа хоолоо идэж дуусчихаад нийтийн өрөө рүү түргэн түргэн алхаллаа. Өрөөндөө орж ирээд санаа алдан орон дээр суусныхаа дараа өдөр номын сангаас авсан номоо өгөх ёстойг санав.
-Мэрлиний өмд! Буцаад гарах хэрэгтэй юм байна шүү дээ..
Ughhh.. гэж орилсоор орноосоо босон номыг аваад болгоомжтой гэгч нь эргэн тойрноо ажсаар амжилттай номын санд очиж номоо өглөө. Одоо буцаад өрөөндөө оччихвол болох нь тэр. Номын сангаас гараад жоохон явж байгаад булан дагаад эргэтэл өөдөөс шаргал үстэй хэн нэгэн ирж явна. Би энэ өчнөөн олон сурагчтай сургуульд Малфой-оос өөр шар үстэй хүн харж байгаагүй. Луна шар үстэй л дээ. Гэхдээ би эр эм хүнийг ялгачихтайгаа гэдгээ мэдэж байна. Бас нэмж хэлэхэд Поттэроос өөр шилтэй хүн ч бас харж байгаагүй. Тийм учраас би түүний царай луу харж Малфой гэдгийг баттай болгох шаардлага байсангүй доошоо харсан чигээрээ эргээд нөгөө тийшээ гүйхээрээ алхав. Нилээн явсныхаа дараа би Малфойн явж байгаа зүгрүү буюу одон оронгийн цамхгийн зүгрүү яваад байгаагаа ухаарлаа.
-Өө бурхан минь гэж. Тэр намайг өөртэй нь уулзахаар тийшээ явж байна гэж бодож байгаа байхдаа. Би ч ёстой тэнэг юм даа.
Шууд хурдаа нэмж одон оронгийн цамхгийн доторх хашаагаар (courtyard) дамжин гүйсээр цагтай цамхгийн доторх хашаа руу дамжиж орлоо.
-Балрах шахлаа шүү. Одоо шууд өрөөрүүгээ яваад орондоо ороод эргэж гаралгүй унтах минь.
Ингэж явсаар өрөөндөө очиж амьсгаагаа даран орондоо орлоо.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Шүүгээн дотор юу байгааг бүх сурагчид гайхна. Тэр дотроос гарахыг тэсэн ядан хүлээж буй ямар нэг зүйл тэр шүүгээнд хүчтэй хөдлөн шүүгээ хөл дээрээ арай хийн тогтох аж. Хар урлагаас хамгаалах хичээлийн багш Профессор Лүпин хичээлээ эхлүүлэн бидний сонирхлыг татах шүүгээнд буй зүйлийн талаар ам нээлээ.
- Энэ бол Боггарт. Боггарт ямар хэлбэр дүрстэй байдгийг хэн ч мэдэхгүй. Учир нь энэ зүйл та нарын урд гарж ирэх үедээ аль хэдийн та нарын хамгийн их айдаг айдсын чинь дүрд хувирсан байх болно. Гэхдээ энгийн нэгэн шившлэгийн тусламжтайгаар бид энийг буулгаж авч чадна. Намайг дагаад хэлээрэй! "РИДДИКУЛУС".
Ангид буй бүх сурагчид нэгэн зэрэг,
- Риддикулус.
- За сайн байна. Хамгийн чухал нь зөвхөн шившлэг биш. Та нар өөдөөс чинь гарч ирсэн айдсыг инээдэм болгох хэрэгтэй. Боггартыг буулгаж авдаг гол хүчин зүйл бол түүнийг шоолох инээд юм. Харин одоо бүгдээрээ түршиж үзэцгээе! Саваагаа бэлэн байдалд аваад нэг нэгээрээ ээлжлэн явна шүү.
Ингээд хамгийн эхлээд Падма урагш гарч Профессор Лүпин шүүгээг нээмэгц аварга том Кобра гарч ирлээ. Падма тун сандарсан байдалтай түр зогссоноо саваагаа гаргаж ирээд кобран зүг чиглүүлж шившлэгийг хэлхэд өнөөх кобра хайрцган доторх пүрштэй тоглоом болон хувирав. Бүгд шоолон инээлдэнэ. Иймэрхүү байдлаар нэг нэгээрээ явсаар миний ээлж дөхсөөр л... Нэрийг минь дуудахаас өмнө хичээлийн цаг дуусахыг ямар их хүсэж байна гээч. Үнэндээ яг юу гарж ирэх нь тодорхой бус ч гэлээ ямартай ч тэр өдөртэй холбоотой байх болно гэдгийг би мэдэж байна. Түүнийг инээдэм болгох битгий хэл саваагаа чиглүүлж амжилгүй үхэх юм шиг санагдаж, нэр дуудах тоолонд санаа алдсаар эцэст нь нэр минь дуудагдахын өмнөхөн цаг дууслаа. Ангиас гарч ирээд Рэжина,
-Өө, Мэрлин минь! Чи бүр хувхай цайчихсан байна шүү дээ, Элла.
-Зүгээр ээ, Рэжина.
-Үгүй ээ, Элла. Чи явж жаахан амс хий. Харин би ургамал судлалын багшид чамайг өвчтэй байгаа гээд хэлчих учраас санаа зоволтгүй. Ойлгов уу?
-Зааза. Тэгвэл би өрөөрүүгээ явлаа.
Өрөөндөө орж ирээд унтах гэсэн боловч нэг л болж өгсөнгүй. Орны дэргэдэх шүүгээн дээр нөгөө цэнхэр ном маш удаан дэлгээстэй чигээрээ хэвтэж байгааг хараад хаан шургуулаг руу хийх гэтэл шургуулгад захианы дугтуу болон цаас байлаа. Удахгүй шинэ жил болох гэж байна. Ирснээсээ хойш ээж аавруугаа огт захиа илгээгээгүй учраас захиа бичихээр шийдэн дугтуйг гаргаж ирээд өдөө бэхэнд дүрэн бичиж эхлэв.
"Сайн сууж байна уу, ээж аав? Та хоёрыгоо их санаж байна шүү. Захиа бичээгүй удсанд уучлаарай. Энд өвөл ойртоод жоохон хүйтэрч л байна. Гэхдээ гоё байгаа. Огт өвдөж, муудаагүй сайн байгаа учраас та хоёр минь битгий санаа зовоорой. Хөөрхөн дэлдэн чихтэй эрх нохой Бэллагаа ч бас санаж байна. Зул сарын амралтаар та нар дээрээ очно гэхээс хүлээж тэсэхгүй нь ээ! Хуучин найзууд маань намайг их эелдгээр хүлээж авсан учраас би тэдэнтэй хамт их хөгжилтэй байгаа болохоор муу зүйл огт алга. Удаан хугацааны дараа эргэж ирэхийг зөвшөөрсөн та хоёртоо үнэхээр их баярлаж байгаа шүү! Хайртай шүү!
Хайрт охин, Стэллагаас нь."
Захиагаа бичиж дуусаад дугтуундаа хийж хаяглан Эларад өгөн нисгэлээ. Элара бол миний ууль. Тэр цагаан өдтэй болохоор бусад уульнуудаас ялгарч харагддаг нь тун үзэсгэлэнтэй. Түүнд захиагаа өгөөд нисгэсний араас ээж аав хоёртойгоо ярилцсан мэт сэтгэл санаа тайвширчихлаа байна.
•••
Өчигдөр Малфой-оос зугтсан ч гэлээ тэр өнөөдөр надтай харилцах гэж ямар нэгэн байдлаар огт оролдсонгүй. Амар л биз. Ядаж байхад хичээл хамт ордог учраас яаж түүнээс холхон байх талаараа санаа зовж байсан юм. Гэхдээ ахиад бодоод үзэхэд тэр өчигдөр надаар яах гэсэн юм болоо? Түүнийг дээрэлхүү, их зантай зэрэг тодорхойлолтууд үргэлж тойрж байдгаас харахад магадгүй намайг доромжилж, муу үгс шидэх гэж байсан ч юм бил үү... Гэвч түүнийг тийм зан гаргаж байна гэхээр нүдэнд нэг л бууж өгөхгүй байх юм даа. Олон бодол толгойд эргэлдэж санаа алдсаар оройн хоолноос амссан ч үгүй нийтийн өрөөрүүгээ явлаа. Өрөөндөө очоод бүх бодлоо тархинаасаа авж хаяад найзуудтайгаа хөгжилддөг хэрэг ээ. Хогвартсд байх хугацаанд найзууд минь байхад бусад нь хамаа алга. Бас ид шид...
A/N: заавал уншаарай!
За бичвэрийг минь уншдаг та бүхэндээ үнэхээр их баярладаг шүү :) Би саяхан facebook дээр Mongolian wattpad authors and readers гэсэн грүпп нээсэн байгаа шүү. Хэн бүхэнд нээлттэй учраас бүгдээрээ join хийгээрэй. Грүппээ HeavenPageMongolia бид 2 удирдаж явах болноо :") За тэгээд бичвэрээ уншаад vote хийхээ битгий мартаарай, dearies 💋 Та нарын минь vote, comment бүр урам зориг өгдөг шүү.
