6•Буруу газар буруу цагт
Бүтэнсайн өдөр учраас сэрүүлгийн дуугаар биш өөрөөрөө сэрлээ. Нойроо гүйцэд авч, өөрөөрөө сэрнэ гэдэг энэ хорвоогийн сайхан мэдрэмжүүдийн нэг яах аргагүй мөн. Тэр сайхан мэдрэмжийг мэдрээгүй удсан учраас ахиад жоохон орондоо хэвтэж амар амгалан бодолд хэсэг автав. Хэсэг тэгж хэвтсэний дараа хэвтээд л байвал хэвтээд л байх юм байна гэдгээ ойлгоод хайртай ороо орхихоор шийдэж хөнжлөө сөхөхөд хүйтэн агаар намайг угтаж шууд л "Бурхан минь гэж.. Болдог бол ортойгоо гэрлээд хэзээ ч салж хагацахгүй хамт байж байх юмсан." гэсэн бодол толгойд минь төрлөө. Ugh... Муухай царай гарган орноосоо босох шийдвэртээ харамссаар угаалгын өрөө рүү ороод түргэхэн шиг халуун ус гоожуулан шүршүүрт орж зогсов. Шүршүүрийн халуун усанд толь цантаж, хана даган ус дусална. Биеэ угааж дараа нь үсээ угаачхаад шүршүүрээс гарлаа. Биеэ ванны том алчуураар ороочхоод үсээ самнаж ширэлдээг нь гаргасныхаа дараа хатаах шившлэг ашиглан дор нь хатааж угаалгын өрөөнөөс гаран унтлагын өрөөний захад байрлах хувцасны шүүгээрүүгээ очиж биед эвтэйхэн хувцас олж өмсөөд цаг харахад өглөөний цайны цаг яг болж байх нь тэр. Охидын хэсгийг орхиж нийтийн өрөөний төв хэсэгрүү буухад Рэжина, Лидиа, Падма 3 буйдан дээр инээлдэн сууж байв.
-Өө ашгүй, чи буугаад ирэв үү. Яг дээш гарч чамайг дуудах гэж байлаа. Лидиа хэлэв.
-Мхн. Хоолны цаг болчихсон. Их танхимруу явцгаах уу даа??
-Мэдээж.
Тэр 3 нэгэн зэрэг зөвшөөрснөө илэрхийлэв.
Их танхим руу орох мөчид шууд л нүд минь Слизерний суудлын хэсэг рүү зүглэлээ. Тэр дундаас түүний шаргал үс илт онцгойрч харцанд минь ямар ч асуудалгүй өртөв.
-Би Слизерний хэсэг рүү очиж Блайстэй цуг хооллолоо шүү! Чи хамт явах уу, Элла?
Рэжина их танхимд орж ирээд надаас асуулаа.
Рэжина хааяа Забинитай хамт Слизерний ширээн дээр, хааяа Забини Равьнклавийн ширээн дээр ирж хооллодог байлаа. Би Слизерний ширээн дээр очиж суух эсэхдээ хэсэг эргэлзэж байгаад Паркинсонтой ойр байхыг үнэхээр хүсээгүй учраас татгалзсан хариуг өгөхөөр болж өөрийн тэнхимийн ширээн дээр очиж Луна Ловгүүдийн хажууд сууж харин Падма, Лидиа 2 миний өөдөөс харж суув.
-Өглөөний мэнд!
-Чамд ч бас өглөөний мэнд, Луна!
Луна надад их таалагддаг. Тэр үргэлж л тайван, намуухан байр байдалтай байдгаас гадна түүний үзэл бодол нь ухаалаг, яриа нь дөлгөөхөн байдаг нь түүнийг бусдаас онцгой болгодог. Түүний хажууд хамт байхад л өөрийн эрхгүй амар амгалангаар хүрээлэгдсэн мэт нэг л тайван намуухан байдалд бүрхэгдчихдэг. Хүмүүсийн өөрөөсөө цацруулж явдаг энерги их сонин юм шүү. Луна лав маргалтгүй цагаахан цэвэрхэн энергийг цацруулж явдаг. Харин би... Би лав хичнээн сайн сайхан, баяр баяслыг хүссэн ч үргэлжид муу муухайн хар энергийг цацруулж явдгаа маш сайн мэдэж байна. Тийм үйл явдалд өртөж, тийм байдалд орсон би яаж өөрөөсөө сайхан энерги цацруулдаг гэж бодож зүрхлэх билээ. Тэр л явдал миний амьдралыг бүхэлд нь 360 градус эргүүлж орхисон.
Хоолны цаг дуусч бусад хүүхдүүдийн хамтаар их танхимаас гарахдаа равьнклавийн номын сангаас ном аваад нийтийн өрөөний төв хэсэгт галын өөдөөс харсан буйдан дээр суугаад зүгээр л уншихыг хүсэв. Тиймээс ч өөр тийшээ явахаар зэхсэн ч үгүй шууд л нийтийн өрөө рүүгээ явлаа.
Нийтийн өрөөний үүдэнд ирвэл нүд минь орой дээрээ гарчихсангүй. Зогсож байна гэж зүүдлээч гүй хүн равьнклавийн баримлын урд хана налаад зогсож байлаа. Хармагцаа эргэж хараад явах гэснээ ер нь би яагаад зугтах гэж? гэж бодоод баримлын зүг чиглэж очиход баримал асуулт асуухтай зэрэгцэн тэр надруу зүглэх нь тэр. Тэр миний нүдийг хоёр хоног дараалуулан толгой дээр минь гаргуулах шахлаа. Залхмаар ч юм шиг...
-Стэлла, өчигдөр болсон явдалд үнэхээр уучлаарай. Би... Ммм..
-Зүгээр дээ, Малфой. Зүгээр... Харин би одоо өрөөндөө орж амармаар байна.
Түүнд хүйтэн хоолойгоор ийнхүү хэлээд нийтийн өрөө рүү нэвтрэх оньсого-д хариулахад хаалга онгойлоо. Яг орох гэтэл Малфой гарнаас минь бариад өөрлүүгээ эргүүлэв.
-Стэлла! Гэхдээ.. Хацар чинь зүгээр үү??
Түүний гар миний нүүрлүү ойртохыг хараад яагаад ч юм зүгээр л уур хүрээд явчхав. Тэр ер нь надаас юу хүсээд байгаа юм бэ??!!? Зүгээр л алга болоод өгөөсэй. 30н минутын өмнөхөн шахуу түүнийг хайж эрж байсан нүд минь түүнрүү муухайгаар ширтэж, гарыг нь миний эрүүнд хүрэхээс өмнө хүчтэй түлхэж холдуулаад,
-Малфой, би зүгээр гэж хэлсэн. Одоо болно!!! Хангалттай. Яваад өг! гэчихээд нийтийн өрөө рүү гүйж ороод өөрийнхөө өрөө рүү шатаар дээш өгсөв. Өрөөндөө орж ирээд орлуугаа үсэрлээ. Гэтэл доороос нухаж, хатуу зүйл мэдрэгдэв. Ёоё, юу байдаг билээ? гэж бодтол Малфойн өгсөн өнөөх номон дээр хэвтээд орхиж л дээ. Ном хараад уул нь сэтгэл санаа сайхан байсныг бас ном унших гэж байснаа саналаа. Тэгээд л өөрийгөө яагаад гэв гэнэт тэгж уурлах болсноо гайхаж орхив.
Мэрлиний сахал гэж, би чинь яачихаав дээ... Өчигдрийн талаар ярихад нь болсон зүйл нүдэнд үзэгдээд л өөрийн эрхгүй уурлачихлаа. Уул нь түүний буруу биш юмсан.
Хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ харамссан ч нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг яаж ч чадахгүй учраас зүгээр л мартахаар цэнхэр хавтастай номыг нээгээд уншиж эхэллээ.
-Стэлла! Хөөе Элла! гэх дуу чихэнд цуурайтан нүдээ нээгээд эргэн тойрноо харвал Рэжина орны дэргэд зогсчихсон орилж байлаа.
-Стэлла, сэрээрэй! Өдрийн хоолны цаг болчихсон. Хурдан бос.
-Ммм..
Дээшээ өндийж суугаад нэг сайн сунайж аваад орноосоо босонгоо,
-Ном уншиж байгаад унтчихаж гэтэл Рэжина,
-Дэлгээстэй ном орон дээрээ тавьчихсан, чи өөрөө хөнжил дотроо бус хөнжил дээрээ эв хавгүй хэвтчихсэн байгааг чинь харахад хангалттай ойлгомжтой байсаан, Элла.
Орон дээрх номын дэлгээстэй 2 хуудсын завсар чимэглэсэн байсан туузыг нь хавчуулж хаагаад ширээн дээрээ тавив. Цаг харвал өдрийн хоолны цаг хараахан болоогүй байна. Их танхимруу явахаас өмнө Рэжинад өглөө болсон зүйлийг ярих эсэх талаараа бодож байтал Рэжина түрүүлэн чимээгүйгээр шивнэх шахам,
-Надад хэлэх зүйл байна, Элла гэв.
-За. Би сонсож байна.
•Flashback•
Рэжина P.O.V
Эллагаас Слизерний ширээнд хамт сууж хооллох талаар асуусан ч тэр татгалзаж би ганцаар Слизерний ширээн дээр очин Блайсын хажууд суулаа. Блайс хацар дээр минь үнсээд,
-Өглөөний мэнд, love гээд урдаа байгаа хулууны жүүснээс балгав.
-Чамд ч бас өглөөний мэнд, love.
Крабб, Гойел хоёр инээдтэй зүйлс ярьж бусад нь яриаг нь улам өргөжүүлэн хамтдаа инээлдэн суув. Тэдний хөгжилтэй байдлыг ажиглан хамтдаа инээлдэн сууж байгаад тэр дундаас нэг их хөгжилтэй бус харагдах Драког олж харлаа. Гараараа шанаагаа тулчихсан суух бөгөөд инээдтэй зүйл сонссон үедээ бяцхан инээмсэглэл нүүрэндээ хальт тодруулан суух аж. Түүний ийм байхыг анх удаа харж байгаа болоод ч тэр үү их л хачин санагдаж байна. Блайсын гэнэтийн асуултанд цочин,
-А..айн?? хэмээн сонсож амжаагүй асуултаа ахин сонсохоор асуув.
-Хөөрхөн гэдэг нь гээд Блайс хацрыг минь хөнгөн чимхчхээд цааш үргэлжлүүлэн,
-Манай хайр чинь цэвэр цуст шидтэн бас дээрээс нь онц сурлагатай мундаг. Хамгийн гол нь хөгжилтэй бас муу зүйлс сэдэхдээ ч мэргэжлийн мангар охин шүү дээ.
Би бага зэрэг ичингүйрэн хацар минь улайхыг мэдэрлээ. Өмнөх яриаг нь анзаарч сонсоогүй учраас яагаад гэнэт миний талаар яриад эхэлснийг нь мэдэхгүй юм.
-Мэрлиний өмд гэж, Блайс! Бид хоол идэж байна шүү дээ. Нялуун юм аа!
Бусад хүүхдүүд үг нэгтгэн бидний нялууныг ярьж, бөөлжих гэж буй мэт царай гарган ахиад хөгжилдөж эхлэв. Харин Блайс,
-Алив ээ! Та нар энгийн нэг байдаг л Равьнклавийн охид шиг бус харин тэс ондоо охинтой хамт нэг ширээнд байгаадаа баярлах хэрэгтэй шүү.
Түүний энэ үгс миний чихэнд тийм ч сайхан сонсогдсонгүй. Равьнклавийг энгийн, байдаг л гэсэн тодотгол нь намайг бага зэрэг сонин болгож орхилоо. Бас цэвэр цустай гэдгийг маань ч ихээхэн тодотгож хэлсэн. Гэхдээ түүнийг би муу талаас нь яриагүй гэдэгт итгэхээр шийдэж, онц ач холбогдол өгөхгүйг хичээв. Удалгүй Драког ширээний араас босохыг харлаа. Цаг руу хартал хоолны цаг дуусах хараахан болоогүй байна. Блайс ч бас анзаарч,
-Mate, хаачих гэж байгаа юм?
хэмээн Дракогоос асуулаа.
-Хийх ажил байна аа. Би ганцаараа явчихна. Та хэд хоолоо идчихээд шууд нийтийн өрөө рүү яваарай.
Түргэн алхалсаар Драко их танхимаас гарлаа. Би Элла-руу хартал Элла-д анзаарч байгаа шинж алга, Луна-тай ярилцан суух аж.
Удалгүй хоолны цаг дуусч хүүхдүүд их танхимаас гарж эхлэв. Блайс бид хэд сүүлдэж гарахаар шийдээд бусад хүүхдүүдийг гарж дуустал нь хүлээлээ.
Хүүхдүүд гарч дуусаад бид ч их танхимыг орхив. Замдаа элдэв зүйл ярилцан алхацгаасаар бүгд Слизерний нийтийн өрөөнд очиж дээш өгсөн Блайс-ийн унтлагын өрөөнд орж нэг нэгээрээ 'хүссэн амьтан шигээ дугарах чадварыг өгдөг чихэр' (Harry Potter and The Prisoner of Azkaban дээр Харри-гийн өрөөнд Рон, Нэвилл эдр идэж байгаа хэсэг гардаг. Номон дээр нь бичээгүй зөвхөн кинонд зориулсан хэсэг учраас тэр чихрэнд нь нэр байдаггүй юм байна лээ) идэн арслан, заан зэрэг амьтдын дууг дуурайн дуугарч хөгжилдөцгөөж байлаа.
Хоёр цаг гаруй тэдэнтэй хамт үхтлээ инээлдсэний эцэст өөрийн нийтийн өрөөнд очихоор шийдэж тэдэнд баяртай гэж хэлээд Блайс-ийг үнсчихээд өрөөнөөс гарлаа. Доош нийтийн өрөөний төв хэсэгрүү бууж иртэл Драко ганцаараа галын өмнөх буйдан дээр цонхийчихсон царайтай сууж байхыг хараад түүнээс юу болсныг асуух нь зүйтэй гэж бодов. Түүн дээр очиж хажууд нь суугаад,
-Сайн уу? гэтэл тэр юу ч дуугарсангүй. Надруу харсан ч гүй. Намайг сонсоогүй юм байна гэж бодоод мөрөн дээр нь гараа зөөлөн тавиаад,
-Драко, чи зүгээр үү? хэмээн асуулаа.
Тэр одоо л намайг анзаарсан бололтой нэг юм над руу харлаа. Бодолд автсан нүдээрээ хэсэг намайг ширтэв.
-А..аан. Рэжина, чи юу. Би зүгээр ээ. Зүгээр.
-Үгүй ээ, Драко. Чи яав ч зүгээр биш байна. Чамайг ийм байхыг өмнө нь огт харж байгаагүй юм байна. Юу болсон юм?
-...Үнэндээ, Стэлла..
-Элла юу??!? Элла яасан гэж? Түүнд ямар нэг болоо юу?
-Үгүй ээ, яг ч тийм биш. Өчигдөр гурван шүүрт болсон явдлаас болоод би уучлалт гуйхаар өглөө хоолы цаг дууссаны дараа түүнийг Равьнклавийн нийтийн өрөөний үүдэнд хүлээгээд зогсож байсан юм. Тэгээд түүнийг ирэхэд нь би уучлалт гуйгаад хацар нь зүгээр эсэхийг харахаар гараа ойртуултал тэр гэнэт л уурлаад гарыг минь холдуулчихсан. Би яагаад гэдэгийг нь ойлгохгүй байна. Өмнө нь хэн ч надад тэгэж хагдаж байгаагүй.
-Өө, Драко минь дээ! Тэр чамд уурлаагүй гэдэгт би итгэлтэй байна аа. Зүгээр л жаахан уцаартай байсан үед нь чи таарчихсан байх.
-Гэхдээ...
-Драко бас дээрээс нь тэр бусдаас огт өөр хүн. Чиний өмнө нь харьцаж байсан хүмүүсээс чинь тэс өөр. Тийм болохоор битгий бусад хүмүүстэй харьцуул. Гэхдээ чамайг ингээд түүн шиг хүнд санаа зовоод сууж байна гэж зүүдэлж ч байсангүй.
-Түүн шиг гэж??
-Тийм ээ, түүн шиг магл гаралтай хүмүүсийг чи үзэн ядсаар ирсэн шүү дээ!
Драко "бараг-толгойгүй-Ник"-ийг бүр ямар ч толгойгүй харсан мэт болж, нүд нь томорч ирээд над руу харснаа,
-Магл гэнэ ээээ??!!? гэж өндөр дуугаар цочирдсон байдалтай асуухад нь л буруу зүйл хэлчихсэнээ шууд ойлголоо.
Мэрлиний сахал гэж.. Тэр энэ талаар мэдээгүй байсан байх нь шүү дээ!! Өө, Рэжина минь дээ чи юу л хийчхэв дээ! Одоо тэр Элла-г үзэн ядаж байгаа болов уу? Би Элла-д юу гэж хэлнээ? Bloody hell!!!
-Драко..чи.. гэтэл тэр цааш нь сонссонгүй унтлагын өрөө рүүгээ шатаар өгсөн гүйлээ.
•Flashback ends•
Стэлла P.O.V
Рэжина намайг унтаж байх хойгуур минь болсон үйл явдлыг бүгдийг нь ярьж дуусаад хоёр гарын алгаа хавсран уучлалт гуйж гарлаа. Харин надад хэлэх үг олдсонгүй. Би яаж түүнийг буруутгах билээ дээ. Би л буруутай. Анхнаасаа Малфойтой танилцаж, түүнтэй хамт гурван шүүрт нэг ширээнд сууж, түүнээс бэлэг авах хэрэггүй байж. Түүн шиг бас Паркинсон шиг маглуудыг үзэн яддаг хүмүүс надад хэзээ ч тохирохгүй. Анхнаасаа л Рэжинаг надад түүнийг цэвэр цустнуудыг л үнэлдэг талаар хэлэхэд нь би зогсох ёстой байсан юм. Хий дэмий зүйлд өөрийгөө ч бусдыгаа ч оруулчихлаа. Одоо цаашид ийм зүйл болохыг зөвшөөрөхгүй ээ. Одоо л ухаарсан дээрээ зогсъё.
-Стэлла, намайг үнэхээр уучлаарай. Түүнийг чиний талаар мэдээгүй байсныг мэдсэнгүй. Уучлаарай. Би ч муу найз юм даа.
Рэжина уучлалт гуйсан хэвээр.
-Рэжина, одоо болно оо. Битгий уучлалт гуй. Би зүгээр. Энэ огтхон ч чиний буруу биш. Бид зүгээр л буруу газраа буруу цагтаа байгаад таарчихсан хэрэг. Түүнд миний талаар хэлсэн чинь харин ч сайн хэрэг боллоо. Түүнийг ахиж над дээр ирэхгүй гэж найдаж байна.
