5 страница30 апреля 2026, 00:49

5•Туузаар чимэглэсэн ном

"Би Хогвартсад тогтмол суралцаж байгаагүй" гэдгээс өөр тайлбар миний амнаас гарсангүй угаасаа энэ олон жил дагаж мөрдсөн журмаар минь гарах ч ёсгүй.

Түүний царай руу харвал миний хэлснийг ахин эргүүлж бодоо бололтой сонссоноо гүйцэт ойлгоогүй нь тодорхой харагдаж байх ба над руу эгцэлж хараад амаа бага зэрэг нээх үед нь юу асуух гэж байгааг нь таамаглаад сандарч эхлэв. Түүнд дэлгэрэнгүй зүйлсийг ярьж чадахгүйгээс хойш саяны богино тайлбарыг ч хэлэх ёсгүй байж. Сандарлаа мэдэгдэхгүйн тулд шар айрагнаасаа ахин хэд хэд балгаад

-За тэгэхээр чиний талаар сонирхье л доо. Намайг түр мартацгаая, тэгэх үү?

Тэр хэлэх гэж байсан үгээ больж амаа хаагаад уруул дээрээ өнөөх ёжтой инээмсэглэлээ ахин тодруулан зивүүн гэгч нь хоолойгоор

-Миний тухай мэдхийг хүсээ юу?

Түүний асуух гэж байсан миний өмнөх жилүүдийн талаарх асуултанд хариулж чадахгүй. Хий дэмий өөрийнхөө гарж чадахааргүй асуудалд орж байснаас өөрийг нь мэдхийг хүсэж байна гээд надад эвгүй ч гэлээ сэдвийг өөр тийш эргүүлсэн нь хамаагүй дээр байх.

-Тийм ээ. Зөвхөн өөрийхоо тухай ярихыг хүсэхгүй байна. Чамайг мэдэхийг хүсэж байна.

Хэдийн би үүнийг өөрийнхөө өнгөрснөөс зугтах гэж хэлж байгаа ч гэлээ яагаад ч юм мэдрэмж минь 'чамайг мэдэхийг хүсэж байна' гэх үгстэй хамт цогцлох шиг. Түүний өөдөөс хараад зөөлнөөр инээмсэглэлээ.

-Намайг мэдмээр байвал таатай яа өөрийнхөө тухай хуваалцахсан.

Тэр уруулынхаа үзүүр дээр үл ялиг инээмсэглэл тодруулж харин би нүдээ эргэлдүүлээд хамтдаа инээлдэв.

-Өө нээрээ, гар чинь одоо зүгээр болчихсон уу?!

-Тийм ээ бараг л. Хатагтай Помфрий хараан доороо намайг хэд хоног эмнэлэгт байлгаж хэрэгтэй эм, уусмалыг өгсөн. Харин одоо гам сайн барих нь чухал.

Гар нь зүгээр байгаа гэдгийг харуулах гэж Малфой гэмтээсэн гараа ширээн дээр тохойлдуулан тавиад гараа хүчтэй атгаж, сул тавьж үзүүлнэ. Гараа хүчтэй атгах үед нь түүний гарын булчингууд чангарч, судас нь товойн гарч ирэх нь гайхалтай. Түүнийг ахиад л 'халуухан гарыг минь барьж үзмээр байна уу!?' гэх мэт тэнэг зүйл ярьж намайг дахин эвгүй байдалд оруулахаас нь өмнө харцаа хурдхан салгаж аваад шар айрагнаасаа балгав.

Тэр өөрийнхөө гараас нүдээ салган эрүүгээ өргөж надруу эгцэлж харахдаа миний царай луу нүдээ цавчилгүй хэсэг ширтсэнээ гараа нүүрэндээ ойртуулаад долоовор хуруугаараа уруулынхаа зүүн дээд хэсгийн өнгөцхөн товших байдлаар хөдөлгөөд инээх үед нь би яагаад тэгэж хөдөлснийг нь бодолгүй зүгээр л түүний цагаан гар ягаахан уруултай нь төгс цогцлох тэр мөчийг яг л аппаратаар зураг дарах мэт нүдэндээ дүрслэн авлаа. Гэтэл аажмаар түүний гар байсан газраасаа хөдөлж надруу ойртож байгааг би анзаараад гайхан гарнаас нь бултав.

-Байрандаа байж бай! Уруул дээр чинь бага зэрэг хөөс үлдчихэж.

Би шууд л өөрийгөө ямар тэнэг байдалтай харагдаж байгаагаа төсөөлөөд нүүрээ буруулан ханцуйгаа сунгаж аман дээгүүрээ хурдтайгаар хоёр тийш үрж дараа нь гараагаа арилсан эсэхийг нь мэдэхээр уруулаа тойруулан мэдэрж үзэхэд хөөс юм уу нойтон зүйл мэдрэгдсэнгүй. Ахиад л хацар луу халуу дүйгээд явчхав. "Бурхан минь гэж би яагаад байна аа?!?"

-Зүгээр дээ, арилчихлаа.

Малфой нөгөө л ёжтой инээмсэглэлээ тодруулсан хэвээр надруу харангаа ийнхүү хэллээ. Эвгүй байдлаас гарахын тулд яагаачгүй мэт хоолойгоо засаад түүнрүү эгцлэн сандлаа бага зэрэг урагшлуулаад хоёр гараа ширээн дээр хумин тулж тавив. Харин тэр эсрэгээрээ биеэ ширээнээс бага зэрэг холдуулснаа гараа татаж аваад өмссөн байгаа хар хүрэмнийхээ дотор тал руу гараа хийгээд буцааж гаргаж ирэхдээ хатуу, хар хөх өнгийн хавтастай номыг гаргаж ирээд миний урд ширээн дээр байрлууллаа. Би гарыг нь дагуулан харсаар миний урд өнөөх номыг тавьхад нь харц минь ном руу шилжиж нүд минь бараг л бүлтрээд гараад ирчихсэнгүй. Хөх өнгийн чамин хавтастай номыг туузаар ороосон байлаа. Би дээш Малфой руу нэг харж эргүүлэн ном руу бас ахиад түүнрүү хараад эцэст нь нүд минь бүлтрэх шахсан хэвээрээ түүн дээр тогтож үлдэв.

-Тэгэж харах хэрэггүй дээ. Хэтэрхий аймар байна. Яг л нүд чинь гараад ирчих гээд байгаа юм шиг. Хаха.

-Гэхдээ.. Г..гэхдээ энэ чинь яг миний авахыг хүсэж байсан ном байна шүү дээ?!??!

-Тэгээд яагаав дээ. Чамайг авахыг хүссэн болохоор л чамд өгч байна.

Тэр яаж намайг энэ номыг авмаар байсныг мэддэг байна аа. Цаг гаруйн өмнө номын дэлгүүрт харчхаад авж чадалгүй орхиод гарсан ном маань яг мөн байлаа. Номыг гартаа бариад туузыг нь задлан нээж үзвэл гарчиг болон хуудасны материалууд нь яг л мөн дөө!

-Гэхдээ яаж?!?

-Чи номын дэлгүүрийн урд талын хэсэг шилээр хийгдсэн байдгийг саначихвал ч ингэж гайхаад байх хэрэг гарахгүй л байх.

Нээрээ тийм шүүдээ. Номын дэлгүүрийн урдуур явахад доторх бүх зүйл нь нэвт харагддаг. Тэгэхлээр.. Тэр намайг энэ номыг бариад зогсож байхыг харсан хэрэг үү?

-Номын сангийн урдуур явж байгаад чамайг дотор нь байхыг харсан. Энэ номыг барьж байснаа санаа алдаад буцааж тавихад авмаар байгаа чинь шууд л мэдэгдэхээр байна лээ.

-Тийм байх нь. Яагаад надад ер нь энэ номыг авч өгсөн билээ??

-Чи надад тусалсан. Харин би одоо чамд тусалж байна.

-Заавал ингэх хэрэг байгаагүй шүү дээ. Ямартай ч үнэхээр баярлалаа.

Түүнрүү инээмсэглээд номыг эргүүлж тойруулан харж бах минь ханасан янзтай улам том инээмсэглээд санаа алдлаа.

                            ϟ ϟ ϟ ϟ ϟ

-Хацрын чинь улаан нь бараг мэдэгдэхгүй байна аа. Санаа зоволтгүй. Хүүхдүүд анзаарахгүй байх.

Рэжина миний эрүүнээс бариад толгойг минь баруун тийш нь эргүүлж хацрыг минь хараад санаа алдах нь сонсогдлоо. Тэгснээ гараа татаж аваад хүчтэйгээр цээжнийхаа урд хумиад ууртайгаар яриж эхлэв.

-Тэр муу хогийн охин!! Үргэлж л муу зүйл хийж, хүнд садаа болж байх юм аа!!! Бүр чамайг алгадсан гэж бодохоор л гүйж очоод шившлэг илгээчихмээр санагдаад байх юм.

-Тэгвэл тэр биш чи л шийтгүүлэх хэрэг гар нь шүүдээ. Намайг алгадах үед нь чи ширээнийхаа араас босож ирээд саваагаа гаргах үед чинь баларлаа л гэж бодсон шүү. Забини байгаагүй бол үнэхээр балрах байсан. Чи бид 2 энд өрөөндөө биш профессор МакГонагалл-ын өрөөнд шийтгэлээ хүлээгээд сууж байх байсан биз.

Хэдий Рэжинаг ингэж тайвшруулж байгаа ч гэсэн би өөрөө дотроо бол үнэхээр ууртай байна. Би тэр охинд үнэхээр дургүй. Панси Паркинсон. Үргэлж л их зантай, муухай ааштай явж байдаг тэнэг охин. Өдөр яасныг нь бодхоор л үнэхээр явж очоод мэддэг бүх хараалаа урсгаад хаячихмаар санагдаад байх юм. Хог гэж.. Гэхдээ хэрвээ тэгэх юм бол би түүнээс ялгаагүй тэнэг болж хувирна шүү дээ.

Хаалга онгойж өрөөний минь хамтрагч болох Лидиа орж ирээд Рэжинагийн ууралсан байдал, миний сэтгэлээр унасан царай хоёрыг хараад орон дээр минь ирж суулаа.

-Юу болоо вэ? Аялал дээр ямар нэг зүйл болсон юм уу?

Лидиаг ирээд ингэж асуухад нь Рэжина шууд л түүнд ярьж эхлэв.

-Паркинсон аялалын үеэр гурван шүүрт Стэллаг алгадчихсан.

-Тэр яасан гэнэ ээ?!!?

Лидиа бараг л орилох шахуу асуугаад надруу харж юу болсныг асуусан царайгаар амаа ангайлган хархад нь би хариу толгой дохиж Рэжинагийн хэлсэн үнэн болохыг баталлаа.

-Яасан гэж тэр чамайг алгадаж байгаа юм?

-Би гурван шүүрт Малфойтой хамт сууж байтал Малфой намайг өөрт нь тусалсанд баярлалаа гээд ном бэлэглэсэн юм. Харин Паркинсон гурван шүүрт орж ирээд намайг түүнтэй сууж байхыг хараад хэлэх үггүй зогсож байгааг нь бид хоёр анзаараагүй байтал хангалттай ууралчихсан байгаа дээр нь Малфой надад ном бэлэглэж байгааг хараад шууд л хүрж ирээд намайг алгадчихсан хэрэг.

-Чи тэгээд юм хэлсэн үү??

-Үгүй ээ. Юу болсныг ойлгож амжаагүй сууж байтал Малфой миний урдуур орж зогсоод Паркинсонруу уурлаж тэр хоёр хэрэлдсэн. Тэгснээ Паркинсон надруу хандан "Чи хэн юм??!? Огт харж байгаагүй нэг муу тэнэг охин гэнэт л энэ жилээс эхлээд сургууль дотор үзэгдээд байсан өөрийгөө хэн гэж бодоод түүнээс бэлэг хүртэл авдаг байна аа" гээд Малфойн өгсөн номыг авч шидээд сүүлд нь Малфой түүнийг гурван шүүрээс чирээд аваад гарсандаа.

Хэрвээ жоохон хүйт орчихсон байгаад гурван шүүр гал түлчихсэн байсан бол Малфойн өгсөн ном аль хэдийн шатчихсан байж байхгүй юу. Аз болж гал байгаагүй болхоор л зүгээр л шидэгдсэн учраас яагаачгүй байна даа гэж бодоод орон дээрээ хажуудаа тавьсан номыг хараад бага зэрэг инээмсэглэлээ. Гэтэл Лидиа хэсэш дуугүй байснаа гэнэт л нүд нь томорч ирэв.

-Тэгэхээр тэр муу Паркинсоны хэлснээр бол тэр чамайг хэн гэдгийг танихгүй байгаад тэгээд бүр алгадсан хэрэг үү?!

Би түүний юу яриад байгааг маш сайн ойлгож байсан учраас хөмсөгөө зангидан толгой дохилоо.

Тэр намайг танихгүй байгаад уур хүрч байна! Тэгээд болоогүй намайг алгадаж байдаг. Түүнд ахиж дээрэлхүүлэхгүй гэж бодож байсан юмсан.

Панси Паркинсон Хогвартсын эхний жилд маань намайг "бохир цуст" (mudblood) гэж дуудаж байсан өөдгүй амьтан!!! Түүнийг болон тэр үгийг нь би хэзээ ч мартаж чадахгүй. Зөвхөн тэр үг ч биш. Паркинсон л байгаагүй бол би Хогвартсыг хэзээ ч орхиж явахгүй байх байсан юм.

5 страница30 апреля 2026, 00:49

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!