4 страница30 апреля 2026, 00:49

4•Хогсмид аялал

A/N: За ингээд 4-р хэсэг маань бэлэн боллоо. Аймар их удаасанд уучлаарай :) Ахиж ингэж их удаахгүйг хичээнээ.

***

-" 'Амралтийн өдрүүдээр гуравдугаар дамжааны сурагчид Хогсмид тосгонд зочлох болно' гэж хичээлийн жил эхлэхээс өмнө Хогвартсийн захианд дурдагдсан байсныг та бүхэн бүгд мэдэж байгаа байх" хэмээн Професор МакГонагал Их танхимд сууж буй дөрвөн тэнхмийн хүүхдүүдэд хандан хэлээд цааш үргэлжлүүлэн
-" Тиймээс гуравдугаар дамжааны хүүхдүүд маргааш буюу амралтын өдөр Хогсмид тосгонд очхоор болсон тул өглөө 10 цагт Их танхимд цугларахыг хүсье! Зөвхөн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй сургачид явах болно гэдгийг санаарай! " гээд индэрээс буун багш нарын суудалд суулаа.

Сурагчид оройн хоолоо идэж дуусаад танхимаас гаран өөрсдийн тэнхим рүү явцгаана. Өнөөдөр хоёр дохь долоо хоногийн хичээлийн сүүлийн өдөр буюу бямба гариг бөгөөд бүгд л маргааш Хогсмидруу явцгаах болсон доо баярлацгааж байсан юм.

Өрөөндөө орж ирээд суутал Рэжина хаалгаа сүртэй гэгч нь хаагаад хажууд их л ёжтой царай гаргаж ирж сууснаа

-"Зиаа Элла, өнөөдөр шившлэгийн хичээл дээр чи Слизерний халуухан хөвгүүнтэй их л дотно харагдсан шүү! Надаас нуусан зүйл байгаа юм биш биз, Элла"

-"Хаха. Нуусан зүйл ээ??!!?!? Тэгээд халуухан хөвгүүн гэнээ!!?! Мэрлиний сахал гэж, тэр чинь зүгээр л мэдэмхий царай гаргасан жаал шиг л санагдсандаг"

-" Мэрлиний сахлаа мартаж үз, тэр Слизерний хамгийн халуухан нь гэдэгт би 'бараг-толгойгүй-Ник'-ийн толгойг бүтэн таслахад ч бэлэн байна"

-"Мэдэхгүй юмдаа. Түүнийг би сайн мэдэхгүй шүү дээ"

-" Сонс. Малфой цэвэр цустай гэр бүлийнх, шидгүй гэр бүлээс гарсан шидтэнүүдийг эсэргүүцдэг. Эцэг эх нь Харанхуйн эзний дагалдагчид. Түүний талаар хэн ч мэддэг шүүдээ, Элла. Чи ямар ч зүйл огт мэдэхгүй юм!!!"

-"ЖИНА!!!!!" Би уурлах гэснээ болиоод доошоо харан
-"Уучлаарай. Чиний зөв өө, би хогвартсад тогтмол суралцаагүйгээсээ болж юу ч мэдэхгүй яршигтай байгаагаа мэдэж байна"

-"Үгүй дээ, би тэгэж хэлэх ёсгүй байсан юм. Зза одоо ингээд яахав унтаж амраад маргааш Хогсмид руу еээээе!!!"
~~~~~~
Өглөөний найман цагт сэрүүлэгний дуунд муухай царайлан сэрээд хогийн сэрүүлгийг унтраачихаад буцаад унтаад өгчээ. Аз болж яг ингэхээ мэдээд есөн цагт тавьсан байсан дараагийн сэрүүлэг дээр цагаа харчихаад
-"Өө чөтгөр гэж" гээд угаалгын өрөө рүү яаравчиллаа.

Угаалгын өрөөнөөс гарж ирхэд Рэжина аль хэдийн бэлэн болчихсон намайг хүлээж байв. Хурдал л даа гэсэн харцаар намайг ширтээд зогсож байгаа Рэжинад
-"Би болчихсоон. Явья" гэлээ. Нийтийн өрөөнөөс гараад цамхагаас буун Их танхим руу алхаж явтал
-"Элла, өнөөдөр Хогсмид аялал дээр би чамайг түр хугацаан орхих хэрэг гарах нь дээ, Уучлаарай" гээд жижиг инээмсэглэл тодруулахад нь
-"Зиазаза. Болзоот хостой охин өөр яах ч билээ" гэж егөөдсөн хариу барилаа. Их танхимд орход Профэссор МакГонагалл үг хэлэв.
-"Өглөөний хоолонд орсны дараа гуравдугаар дамжааныхан 10:30 гэхэд Хогвартсаас хөдөлж Хогсмид руу явцгаах болно!"

Цагийн зүү 10:30 заахад хүүхдүүд ширээнээсээ босож Их танхимийн хаалгаар нэг нэгнээсээ зууран гарцгаалаа. Рэжина надруу гараа даллаад Слизернийхан байгаа хэсэгрүү гүйн шинэхэн найз хөвгүүн дээрээ очив. Найзууд минь хайртай нэгнээ олж авцгаагаад эхнээсээ үерхээд эхэлчихсэн байгаа нь гурав дугаар улирлын эхлэлээс л намайг бага зэрэг ганцаардуулж байна шүү. За яахав, тэд нар минь л жаргалтай байгаа нь сайхан зүйл тэгээд ч болсон бүх зүйлсээ ярихаар сэтгэл нь догдлон охидын шөнийн ярианд яалтач үгүй дурсагддаг. Ингээд Хогсмид тосгон руу явхаар Хогвартсийг орхицгоож Падма, Парвати хоёртой хамтдаа явлаа. Шинэ жилийн өмнөхөн ахиад нэг явах боломж байгаа болхоор энэ удаад бусдад биш өөртөө шинэ зүйлс авхаар шийдсэн.

Маршруутаар хэд хэдэн газраар бүгд явцгаасны дараа бидэнд хувьдаа өнгөрөөх цагийг өглөө. Хоёр ихрүүдийн хамт дэлгүүрүүдээр хэсэж шинэ жилээр өмсөх хувцас, гоёл зэргээ сонирхон таалагдсан хэдэн гоёл чимэглэлээ худалдан авж явсаар байгаад хангалттай зүүлт ээмэгтэй болсноор арай өөр зүйлс үзхээр бид гурав замд таарсан номын дэлгүүрээр орохоор болов.

Номын дэлгүүрийг хэд хэд тойрон эргэлдсэний эцэст сая нэг дажгүй ном олж аваад хавтсыг нь нэлээд ажиглан харж тэгээд нээж үзэн эхний хэдэн мөрийг уншиж эхлэхэд сэтгэлд нийцхээр үгс, үйл явдлыг урнаар дүрслэн гаргаснаас гадна номын нэр болон хавтас нь хүртэл үнэхээр таалагдасан авч худалдаж авахад хүрэлцэхүйц мөнгө үлдээгүй гэдгээ санаад дэмий л зүүлтүүдээ харж санаа алдана.

Патилийнханы хувьд ном унших тийм ч сонирхолтой онц зүйл биш бөгөөд миний л номын дэлгүүрээр ороод гары гэсэн гуйлтыг биелүүлсэн хэрэг. Тийм учраас хурдан гарч 'Гурван Шүүр'-лүү орохоор тэр хоёр байж ядсан харагдаж байлаа. За яахав дараа ирэхдээ л авахаас даа гэсэн бодлыг өвөрлөөд шунал шингэсэн номоо тавиур дээр нь санаа алдан буцааж тавив. Падма
-" За алив гарцгаая аа, Элла. Энд байгаад байвал бидэнд өгсөн чөлөөт цаг бараг дуусах нь байна шүү дээ" гэхэд нь
-" Гарах гэж л байна даа" гэсээр чирэгдэн гадагш гарлаа.

Нээх хол байгаагүй учраас 'Гурван Шүүр'-т удалгүйхэн хүрээд ирэв. Орж ирэхэд Рэжина Слизернийхантай хамт нэг ширээнд найз хөвгүүнийхаа хажууд сууж байснаа намайг хараад гараа дээш сунган даллалаа. Хариуд нь мөн л өөдөөс нь даллахад Парвати
"Тэр хоёр үнэхээр хөөрхөн харагдаж байна шүү" гэхэд нь
"Тийм байгаа биз" гээд зогсож байтал Падма
"Хоёр оо нааш ирээ. Ширээ олчихлоо". Бид хоёр түүний дуудсан зүгрүү очоод сандалд суулаа.

Суунгуутаа эргэж босоод би
"Та 2 цөцгийтэй шар айраг ууна биздээ? Би яваад аваад ирье." Тэд толгой дохиж би ч шар айраг авчрахаар алхлав.
"Гурван цөцгийтэй шар айраг өгөөч" гэчихээд хүлээгээд зогсож байсан чинь
"Шар айраг уунгаа хөгжилдөх гэж байгаа юм уу?" гэсэн асуултыг нэг л танил хоолой асуув. Хэн гэдгийг нь хархаар хоолой гарсан зүгрүү харах тэр ганцхан хормын дотор 'Хэн билээ?? Их л сонссон хоолой байна даа. Аан байз..." гээд түүний царайг нүдэндээ төсөөлсөөр байгаа зүгрүү нь харахад яг л тэр мөчид төсөөлсөн хүн нь дүрээрээ зогсож байхыг хараад гайхширсан мөртлөө баярлас хийх мэдрэмж ч бас зэрэгцэн төрж өөдөөс нь ширтэн хэсэг байснаа гэнэт байдлыг ухаарч
"Чи таа л даа" гээд инээмсэглэхэд тэр ч мөн хариу инээв. Инээмсэглэл нь өөрт нь гайхалтай зохих юм гэсэн бодол яагаад ч юм бодогдоод уруул руу нь хараад хөшчихсөнөө анзаарах үгүй зогсож байснаа мэдсэнгүй.
"Яасан бэ?? Миний уруул тийм халуухан харагдаа юу, Стэлла? Хха"
гэхэд нь л нэг цочин ухаан ороод хаашаа ширтээд юу бодож байснаа гэнэт ойлгож толгойгоо зөөлхөн сэгсрээд "Үгүй ээ. Юм бодоод хаашаа харж байснаа анзаарсангүй" гэж дэмий л доошоо шал ширтэн хэлэв.
"За яахав. Энэ удаад тэгсэн болог гээд бодчихъё" гэж их л шоглонгүй хэлээд ахиад л инээлээ.

"Гурван цөцгийтэй шар айраг бэлэн боллоо хатагтай"
"За, баярлалаа" Шар айргаа нэг нэг гартаа бариад гурав дахийг нь нэг гартаа давхарлан авах гэтэл Малфой
"Алив би тусалъя" гээд өнөөх шар айргийг гартаа авхад нь би баярлалаа гэсэн илэрхийллээр толгойгоо бага зэрэг дохиод Патилыхны сууж буй зүг рүү алхаж очоод барьж явсан хоёр шар айргаа тэдний урд нэг нэгээр нь тавиад өөрөө суух гэтэл Малфой миний шар айргийг тавихын оронд мөрний минь доошхон хэсгээс гараараа тулж босоогоор минь үлдээгээд Патилынхны зүг харан
"Уучлаарай, найзыг чинь Хогвартс хүртэл түр хугацаанд зээлчихье" хэмээн өнөөх инээмсэглэлээ ахиад л уруул дээрээ тодруулан намайг дагуулаад өнөөх шар айргаа барьсан хэвээр Слизерийнхны сууж байсан ширээрүү дөхлөө.

"Танилцацгаа. Энэ бол Стэлла Камбэрбатч. Өнөөх миний хэн юм бол гээд хайгаад байсан амийг минь аварсан охин чинь байгаа юм."
"Амь аварсан гэж дээ, тусалсан л төдий шүү дээ" гэж сул дуугаар амандаа бувтналаа. Хацар маань улайгаад байгаа нь надад өөрт минь хүртэл ил мэдэгдээд ирэхэд тэдэнд харуулахгүй гэж толгойгоо доош гудайлгалаа.

"Хөөх Элла, Драко!! Та хоёр чинь хэзээдээ ийм дотно болчихоо вэ?? Бүр нэгнийгаа тэвэрхээр хэмжээнд!??!?" гэж Рэжина ёжтой хоолойгоороо бид 2оос асуухад нь Малфой түрэгхэн намайг мөрөөр минь тойрсон гараа татаж аваад хоолойгоо засан
"Чиний хэлж байгаа шиг дотно болно гэж найдаж л байна. Харамсалтай нь одоогоор нэг нэгнээ таних л төдий байгаа" гэж Малфой хариулаад үргэлжлүүлэн
"Энэ ширээнд бид хоёр багтахгүй бололтой. Өөр ширээнд очиж суусан нь дээр байх" гээд тэр ширээнээс холдоход нь тэнд эвгүй байдалтай зогсоод байхгүйн тулд яалт ч үгүй түүний араас даган өөр ширээрүү явав. Буланд байгаа хоосон ширээнээс өөр илүү суудал харагдахгүй байсан болхоор тийш зүглэн очоод сандал дээр суун Малфой-д мэдэгдэлгүйхэн шиг гүнзгий амьсгаа авлаа.

Гартаа атгасаар байсан шар айргаа сая нэг миний урд тавиаад
"Чамайг хэр баргийн юманд ингэж ичэж улайна гэж бодоогүймсэн хмм"
гэхэд нь хоёр хацраа гараараа жаал бариад шар айрагнаасаа хэд хэд балгаад
"Би ч бас тэгэж бодож байсан юмсан" гээд бяцхан инээдтэй хариулт өгөхийг оролдлоо. Амжилттай болсон бололтой Малфой инээж харагдахад нь даган хамтдаа инээв.

"Нэг юм их сонин санагдаад байна л даа. Асуучих уу??"

"Тэг ээ тэг" гээд юу Малфойд тийм сонин байгааг нь сонсохоор хүлээлээ.

"Чи нэг л танил бус санагдаад байх юм. Нөгөө.. Юу гэх гэсэн бэ гэхээр чамайг Хогвартсад анх удаа л харж байна гэхүүдээ. Би бодохдоо надад харж байгаагүй хүүхэд бараг л байхгүй болхоор их сонин байна л даа."

"Хүмүүс намайг анзаардаггүй юм уу эсвэл анзаарсан ч асуудаггүй юм уу би сайн мэдэхгүй юм. Ямартай ч энэ талаар асууж байгаа 'дотны биш' анхны хүн нь чи. Тийм ээ, чи намайг бараг харж байгаагүй байх. Би ч бас чамайг харж байгаагүй. Юу вэ гэхлээр энэ их адармаатай асуудал. Хамгийн энгийнээр бөгөөд товчоор хэлхэд би Хогвартс-д тогтмол суралцаж байгаагүй."

4 страница30 апреля 2026, 00:49

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!