3 страница30 апреля 2026, 00:49

3•Слизерний хүү

***
A/N:
За манайхаан chapter 3аас эхлээд flashback буюу Хогвартс дахь 3р жилд болсон үйл явдлууд хэсэг хугацаанд гарах болно шүү. :) Баярлалаа :*
***
Flashback• (3-р жил)
Хогвартсийн 3-р хичээлийн жил маань эхлээд эхний долоо хоног маш энгийн өнгөрлөө. Өнөөдөр хоёр дахь долоо хоног эхэлж байгааг илтгэн 1-р дамжааны шинэ сурагчид танхим дунд төөрч, зам асуудаг байсан нь илт багасчээ.

3р жил бол сурагчдын хувьд илүү их хариуцлагатай байх хэрэгтэй жил билээ. Учир нь энэ жилээс эхлэн сурагчид сонгон суралцах хичээлд суух зөвшөөрөлтөй болж сурагч бүр багадаа 2 хичээл сонгон суралцах ёстой.
Рэжина, Падма бид 3ийн сонирхол ихэнхдээ нэгддэг тул бидний эхний хичээл Care of magical creatures байсан нь бидний сонгон сууж буй хичээл юм. Энэхүү хичээлийг бидэнд ойн хамгаалагч, харуул Хагрид заадаг учир энэ удаад бид хориотой ойруу нэвтэрхээр түүний араас дагасаар нээх удаан явалгүй зогслоо.
-" Цан цараан!! Гайхалтай үзэсгэлэнтэй амьтан биш байна гэж үү?" гэсэн Хагридийн баяртай хоолой сонсогдоход түүний хэлээд буй амтнийг хараад үнэхээр үзэсгэлэн төгс гэдгийг нь хүлээн зөвшөөрхөөр сайхан амьтан байв.
-" Хагрид, энэ яг юу гээч нь вэ?" гэж Рон Уизли асуухад
-" Хиппогрифф. Бакбийк гэж дууддаг юм. Түүнд 'Сайн уу' гэж хэлэх сурагч байна уу??" гэхэд бүгд ухарч Харри Поттэр ганцаар урд үлдлээ.
-" Сайн байна Харри, алив нааш ир"
Харри БакБийк-д ойртон түүнээс холгүй зогсоод Хагридийн хэлж буйг даган өнөөх амьтанд ёслоход Поттэрд хүрэх зөвшөөрлийг олгон өөдөөс нь ёслож Поттэр түүнрүү бага багаар ойртсоор хүрж чадлаа. Эцэст нь Хагрид түүнийг өргөн Бакбийк дээр суулгахад Бакбийк дээш нисэв. Хүүхдүүд бүгд Поттэрийг хараад араас нь түүнд баяр хүргэн орилолдож байхад Слизерний хэдэн хүүхдүүд уурсаж харагдана. Хүүхдүүдийн баярлан хөөрөх дуу ахин чангарч алдарт Поттэр буцан газарт ирхэд өнөөх Слизерний хүү шууд л бусдыгаа түлхэн холдуулж Бакбийкийн зүг ямар ч хүндэтгэл, ёсолгоогүй хурлан алхан очвол шууд л түүний өөдөөс үсрэн босч гарыг нь урж орхив.

Хагрид Бакбийкийг түүнээс холдуулан яахаа мэдэхгүй эргэлдэх зуур би шууд л гүйж очоод өнөөх хүүгийн урагдсан ханцуйг тасалж аваад гарых нь шархадсан хэсгийг боох зуур Хармиона Грэйнжэр (Хармаяни гэж уншигддаг шүү)
-"Хагрид, түүнийг эмнэлэгт хүргэхгүй бол болохгүй"
-"Өө тийм л дээ. Заза би түүнийг аваад явъя" гээд намайг боож дуусхад түүнийг өргөн хориотой ойгоос гарлаа.

~~~~
Өнөөх Слизерний хүүг хэр байгаа бол гэсэн бодол төрөн Хар урлагаас хамгаалах хичээлийн танхимийг орхиж Равьнклавийн нийтийн өрөөрүү явлаа.

Хогвартсийн хамгийн өндөр цамхаг нь Равьнклавын цамхаг бөгөөд бусад тэнхимүүдийн нийтийн өрөөг бодвол манайх арай том. Тэр ч утгаараа манай цамхагаас Хогвартс сургуулийн эргэн тойрон маш тодорхой харагддаг юм. Нэвтрэхийн тулд нууц үг хэлхээс илүүтэй тааварт хариулдаг нь бага зэрэг залхуутай санагддагаас биш бусад бүх зүйлс нь гайхалтай зохицдог байлаа.

Нийтийн өрөө рүү ормогцоо л дээш шатаар өгсөн өөрийн өрөө рүүгээ ороод шүршүүрт орхоор шийдэв. Яагаад ч юм өнөөдөр хүндхэн өдөр болж өнгөрсөн мэт санагдаж бодлоо цэгцлэхээр хүйтэн устай шүршүүрт түр зогслоо. Биеийн эд эс маань арай сэргэгчээр болж шүршүүрээс гаран үсээ алчуураар үрж усыг нь бага зэрэг шүүж авчихаад шууд л хатаах шивлэг хэрэглэв. Өрөөнд хэн ч байгаагүй тул Рэжинаг хайхаар доош бууж байтал Рэжина яг дээш өгсөж тааран
-" Өө. Элла би яг чамруу явж байлаа. Оройн хоолний цаг болчихоод байхад чи чинь бууж ирэхгүй яав аа??"
-"Аан. Би шүршүүрт орсон юм аа. Тэгээд цаг анзаарсангүй л дээ."
-"Зза. Алив явахгүй бол хоцрох нь." гээд эргэн доош буухад нь араас нь даган Их танхимийг зорилоо.
-"Та хоёр чинь хаашаагаа алга болчихвоо?" гээд Падма урдаа байсан махнаас аван тавгандаа тавив.
-"Хаачвал гэж дээ. Элла гэдэг энэ охин л үргэлж удаж байдгаараа намайг хүлээлгэж байхгүй юу!?" гээд Рэжина над руу инээлээ.
-"За боль доо, Рэжина." гэхэд Падма тэр хоёр инээлдэн би ч мөн хамт инээгээд хоолоо идхээр сэрээгээ авав.

Унтлагын өрөөндөө орон нүүрээ цэвэрлэж шүдээ угаачихаад шууд л орлуугаа ороод хичнээн их ядарснаа ухааран нойрондоо нам дарагдлаа.

~~~~~
Хангинах сэрүүлэгний дуугаар сэрэн цаг хараад орноосоо босож сунайн чилээгээ гаргавал Рэжина босож байгаа харагдав. Өчигдөр шүршүүрт орчихсон болхоор зүгээр нүүр гараа цэвэрлэчихээд Рэжинаг шүршүүрт оруулахаар угаалгийн өрөөгөөс хурдхан гаран дүрэмт хувцасаа өмслөө. Хичээл эхлээд удаагүй тул хараахан хуваариа гүйцэт цээжлээгүй учраас өнөөдрийн хуваарийг харлаа. Эхний цаг би хичээлгүй юм байна. Гайхалтай..гэж бодоод ямар ч дэвтэр ном авалгүйгээр Рэжинаг гарж ирмэгц өглөөний хоол идхээр явлаа. Рэжинаг ном барьсан байхыг хараад
-"Эхний цаг чи ямар хичээлд суух юм?" гээд номруу нь заахад
-"Эхний цаг уу. Аа..тэр нөгөө..Би зүгээр номын сан орж өгөх ёстой ном байгаа юм л даа. Эхний цаг хичээлгүй ч хийх ёстой юм байгаа." гээд л их л хачин байхаар нь
-"Алив л дээ, Жина. Чи намайг хуурж чадна гэж бодсон юм биш биздээ??!? За яахав ажлаа хийж дуусчихаад надад тэр чухал ажил чинь хэн байсныг яриж өгөөрэй." гэтэл Рэжина их л баярлаж байгаа бололтой
-"Элла, чи ч гайхалтай найз шүү. Мэдээж, би ярина даа. Санаа зоволтгүй" гээд бид хоёр Их танхимруу орон суудалд суулаа.

Хооллож дуусаад танхимаас гаран алхаж явтал Грэйнжэр, Поттэр, Уизли нар хажуугаар зөрхөд
-"Тэнэг Малфой-оос болж Хагридад хэцүүхэн хариуцлага ноогдох байхдаа" хэмээн Грэйнжэр уурсангуй хэлэх нь сонсогдов. Хагридад хариуцлага ноогдоно гэж байхыг бодвол өчигдөрийн хэрэгтэй холбоотой бололтой. Тэгхээр Малфой гэж нөгөө Слизерний хүү байж таарах нь.
-"Элла, би явлаа шүү. Дараа уулзы" гэхэд нь бодол сарнин
-"Аа..Аан за. Баяртай, амжилт!" гэж хэлээд Рэжинагаас саллаа.

Хичээлгүй байх гоё ч гэлээ ганцаараа байна гэдэг хэтэрхий уйтгартай байсан тул өчигдөр шууд л унтаад өгсөн болхоор хийж чадаагүй даалгаваруудаа хийхээр Равьнклавийн номын сан руу явхаар болов. Тийм ээ, номын сан. Равьнклав хувийн номын сантай бөгөөд сургуулийн номын сангаас бараг л их гэмээр номтой. Мэдээж хориотой хэсгийн номнууд байхгүй л дээ.

Өнөөдөр орох хичээлүүдийн даалгаварыг хийж дуусаад цаг харвал хоёрдугаар цаг орох дөхжээ. Үлдсэн даалгаваруудыг дараа дуусгахаар шийдээд номын сангаас гарч хэрэггүй дэвтэр номоо өрөөндөө оруулж тавин хоёрдугаар цагийн хичээлийг харвал өнөөдөр ахиад л care of magical creatures (шидэт амьтдын арчилгаа гэх юмуу даа) орох ажээ. Гриффиндорийн сурагч Лонгботомийн хувцасыг бараг л юу ч үгүй болтол нь идчихдэг өнөөх айхтар номыг аваад Хагридийн овоохой руу (gamekeeper hut/Hagrid's hut) явлаа. Очоод хүүхдүүдийг цуглаж дуусхийг хүлээн Падматай хамт зогсож байтал
-"Рэжина ирж явна" гэхээр нь харж байгаа зүгрүү нь хартал Рэжина нүүр дүүрэн инээмсэглэлтэй наашаа гүйж харайсаар ирж яваа харагдана. Гүйсээр бидэн ирээд амьсгаадан зогсов.
-"Ямар нэг зүйл болоо юу??" гэсэн Падмагийн гайхширсан асуултанд хариулхаар амьсгаагаа даран зогсоо Рэжинаг харангаа би юу болсон талаар сонсохоор догдлон хүлээж байлаа.

Одоо л нэг ярих амьсгаатай болоод шууд л бид хоёр луу томоо гэгч инээгээд
-"Охид оо, надад үерхэх санал тавьсан" гээд л баярлаад дэлбэрэх нь гэмээр царай гарган бидний ямар хариу өгхийг хүлээн тэсж ядан байгаа нь илт. Падма бид хоёр бие биерүүгээ харж инээгээд нэгэн зэрэг
-"Хэн тэр вэ??!!?!" гэсэн асуултыг тавьлаа. Рэжинагийн хоёр нүдэнд нь Лумос шившлэгийг хийчихсэн юм шиг гэрэлтэж ирээд л
-"БЛАЙС!!!" гээд бусдад сонсогдохгүйгээр орилж болох хэмжээгээр аяархан орилов. Би шууд л
-"Гайхалтай!!" гэхэд Падма
-"Чи тэгээд ямар хариу өгсөн юм дээ?"
-"Мэдээж 'Тийм' гэсэн". Бид хоёр түүнийг тэврэн баяр хүргэлээ.
-"... Гэхдээ Блайс гэж хэн билээ??" гэсэн миний сулхан асуулт тэднийг сатаарууллаа. Би сурагчдийн нэрс болон зүс царайг бусад шиг сайн мэддэггүй болхоор үргэлж л хэн нь хэн гэдгийг ялгадаггүй юм.
-"Уучлаарай. Гэхдээ та хоёр мэднэ дээ. Би бусдыг сайн.." гээд хэлж дусаагүй байтал Рэжина
-"Зүгээр дээ, бид мэднэ. Түүнийг Блайс гэдэг. Блайс Забини. Слизернд сураглцдаг хөвгүүн байгаа юм"
-"Ммхн"
-"Хха. Удахгүй чамтай танилцуулна даа. Санаа зоволтгүй" гэхэд нь би
-"Мэдээж. Танилцуулахгүй гэсэн ч танилцана" гээд инээлдлээ.

~~~~~
Хичээл дуусч хүүхдүүд дараагийн хичээлдээ орхоор явцгаалаа. Care of magical creatures нь сонгон хичээл болохоор бүх тэнхимийн хүүхдүүд хамтарч ордог юм. Өнөөдрийн хичээл дээр Слизернээс нөгөө Малфой гэдэг хүү ирсэнгүй тухай бодож явсаар уусмалын хичээлдээ орлоо.

Проффэсор Снэйп сурагчдийг орж ирмэгц өнөөдөр агшаагч уусмал хийх талаар мэдэгдэн зааврыг өгөв. Тогоогоо тавин уусмалд бэлтгэж эхэллээ. Миний урд Рэжина хажууд Падма тогоогоо тавиад зэрэгцэн уусмал бэлтгэнэ.

Хонин нүдэн цэцгийн үндсийг ижил хэмжээтэй байхаар нямбайлан хэрчиж хийгээд дараа нь хутгаараа хатсан инжрийг хальслан мөн л уусмал руу хийлээ. Тэгээд жаран хөлтийг зүсэж хийх гэх мэтээр уусмалд хэрэгтэй орцуудийг нэг нэгээр нэмж хийсээр уусмал бэлэн болж хичээл дуусав. Проффэсор Снэйп хүйтэн дуугаар
-"Бүгд ширээгээ цэвэрлэж гарах ёстой шүү" гэлээ. Цэвэрлээд байхаар зүйл миний ширээн дээр байгаагүй тул уусмалаа шалгуулчхаад танхимаас гарч цагаа харвал үдийн хоолны цаг болжээ. Араас Рэжина, Падма хоёр ширээгээ цэвэрлэж дуусаад гарч ирэн хамтдаа Их танхимруу явцгаав.

~~~~~
Пүрэв гаригийн өглөө эрт босоод шүршүүрт орж үсээ угаачихаад сурсан зангаараа шившлэг хэрэглэн үсээ хатааж, дүрэмт хувцасаа өмсөөд Равьнклавийн номын сангаас өчигдөр авсан хэдэн номоо аваад буцааж тавихаар доош буулаа. Номнуудаа тавьж дуусаад цагаа харвал миний босдог цаг ч болоогүй байв. Ямар нэг зүйл болох ёстой ч юм шиг санагдаад догдлоод ч гэх юмуу өглөө эрт сэрчихээд эргэж унтах шинжгүй болхоор нь яалтачгүй тэгээд босчихсон чинь арай л эрт байж дээ. Хийх зүйл байгаагүй болхоор Равьнклавийн цамхагийн цонхоор Хогвартсийн эргэн тойрныг ажиглан нар мандахыг харж суулаа. Суусаар нэг мэдсэн цаг дажгүй өнгөрчхөж. Рэжинаг боссон эсэхийг шалгахаар дээш гаран өрөөрүү ортол Рэжина угаалгын өрөөнөөс гарч ирж байв.
-"Чи чинь хэдэд боссон юм бэ? Сэрхэд л байхгүй байсан" гэж Рэжина асуув.
-"Өглөө харин сэрчихээд унтаж чадахгүй байхаар нь босож жаахан цаг нөхцөөгөөд л байж байлаа"
-"Мянган жилд нэг тохиолдох явдал байна даа. Чам шиг унтамхай хүнд ёстой сонин өдөр болохнээ"
-"Харин тийм ээ" гээд би дүрэмт хувцасныхаа нөмрөгийг нөмрөн Рэжина ч мөн хувцсаа өмсөж дуусан бид Их танхимруу зүглэлээ. Танхимруу орон суудал хайн Слизерний ширээний хажуугаар зөртөл Малфой сууж байв. Хажууд нь нэг охин суусан бөгөөд Панси Паркинсон байлаа. Тэр охинд дургүй болхоороо нэрийг нь сайн мэднэ бас би яагаад Пансигийн гүйгээд байдаг хүү нь шаргал үстэй нөгөө хүү гэдгийг санаагүй юм болдоо. Яагаад ч юм тэдний ойролцоо сууж яриаг нь чагнасхийв
-"Гар чинь их өвдөж байна уу?" гээд л өнөөх Панси нэг л их сайхан хоолойтой юм шиг уянгалуулах гэж хичээн харин ч сөөнгөтүүлэн асуухад нь Малфой
-"Өвдөж л байна" гэсэн хайнга хариу өгөн өөр хоёр хөвгүүдтэй ярилцан сууна.

Би чинь юугаа бодоод л байна даа. Юу хийх гэж яриаг нь чагнаж энд суудаг билээ гэж бодоод хоол бараг идэлгүй суудлаасаа босон танхимаас гарах гэтэл нэг нь миний гараас барин
-"Стэлла Камбэрбатч мөн биз дээ??" гэлээ. Эргэж харвал Малфой байх нь тэр. Би гайхан
-" Тийм ээ, би мөн" гэтэл
-"Ашгүй дээ, чамтай яаж таарах вэ гэж бодож байлаа"
-"мм...яах гэж?!!?!" гээд би их л гайхширсан байдалтай асуусан бололтой нөгөө хүү намайг хараад инээмсэглэн
-"Чамд баярлалаа гэж хэлэх гэсэн юмаа. Нөгөө гар боож өгсөнд" гээд миний гарыг тавин хэлэв.
-"Зүгээр дээ" гээд эелдгээр инээмсэглээд гархаар ахлтал
-"Хүлээгээрэй!!" гээд араас гүйн зэрэнцэн алхаад
-"Чамайг түргэн арга хэмжээ аваагүй бол хэцүүхэн зүйл болох байсан гэж хатагтай Помфри хэлсэн юм л даа"
-"Тус болсон бол ашгүй дээ" гэсээр хамт алхан жижигхэн харилцан яриа өрнөж бид хоёр танхимаас гарч ирхэд Малфой миний өөдөөс харж зогсоод гараа сунган
-"Намайг Малфой гэдэг. Драко Малфой." гэхэд нь гараас нь атган
-"Стэлла Камбэрбатч" гэлээ.

3 страница30 апреля 2026, 00:49

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!