Чиний үнэн♥️
Энэ залуу унтаж байхдаа л хамгийн эгдүүтэй юм байна. Бусад үед үнэхээр хүйтэн байх юм. Яг л туйлын цагаан баавгай шиг. Гэхдээ өнгө нь л өөр юмдаа! -__-
Би өдөржин уйлагнаж Сүжигээс зууралдаад энэ асуултыг л байнга давтан асууж байлаа.
"Сүжи чи хэлдээ би ямар гэм хийсийн? т.т"
"Чи зөвшөөрөлгүй харж, бүр биенд нь хүрж, эрхэнд нь халдсан гэмт хэрэгтэн!" ашгүй нэг хариулт сонслоо -__-.
"Би гэхдээ зүгээр л ахиад нэг харахыг хүссэн шдээ"
"Тэр шуналаасаа болж чи уурын хүргэсэн. Ямар сайндаа хөдөлгөөн ч хийдэггүй хүн гарнаас чинь бариад *Хөөе охион урдуур минь битгий эргэлдээд бай! Ядаргаатай байна!* гэх вэ дээ"
*****
*Жунины талаас*
Би нэг алхамаар хойшлоход тэр надруу хоёр алхамаар ойртоно... Хэзээдээ энэ үл ойлгогдох мэдрэмжүүд иргээд ирчихэв? Зүрх сэтгэлээ удирдлагаа алдаж, ахин барьж дийлэхгүй бололтой...
Гэвч миний дотор түүнийг хайрлаж хамгаалах итгэл зориг хаана ч алга.
Энэ бүх шуугиан намайг харах өнцгүүд хэвээр үргэлжилсээр 7 хоног өнгөрлөө. Яагаад миний талаарх энэ бүх мэдээлэл хаанаас гараад ирэв ээ?? Новш гэж, эндээс явахыг маш их хүсэж байгаа ч явж чадахгүй нь! Ингэж бодон гараа зангидсаар сургуулийн төв үүдээр алхахад нэг зүйл намайг алмайруулахаар тод гарч байлаа.
"Төв өрөөний телевизээр БИ гарч байна уу даа?" Өмнөх сургууль минь нэр төр сурлага минь бас гэм нүгэл минь тодоос тод дэлгэрэнгүй гарч байлаа. ХХА ИНЭЭД ХҮРЧИХЛЭЭ, 3 ЖИЛИЙН ДАРАА СӨХӨЖ МЭДДЭЭЛЛЭХ? БҮР ДАВСАЛЧИХАЖ ГАЙХАЛТАЙ!!! ХАРААЛ ИДСЭН ЯМАР НОВШ НЬ МИНИЙ ТАЛААРХ ӨНГӨРСӨНГ ДЭЛГЭСЭН БЭ!!? Эзэнгүй коридорт гараа чанга атгасаар орилоход
"Тоглоом минь дөнгөж эхэлж байхад буугаад өгчихөж байгаа юм уу? анд минь?" гэх нэгэн залуухан сурагчийн хоолой цуурайтан сонсогдлоо. Би ч хоолойгоор нь хэн болохыг танилаа. Крис!
"Үхсэнээ хийгээд байгаа юм? Юу ойлгуулж хэлэхийг хүсээв?"
"Зүгээр л чамайг 4 жил ажиглаж явахдаа нэг ч инээж байгааг чинь хараагүй учраас инээмсэглээсэй л гэж хүссэн юм" гэж тэр багахан доромжилсон өнгө аясаар хэлж нүүрэндээ зивүү хүргэм инээдийг тодруулж байлаа.
"Новш минь намайг өдөөд зүгээр өнгрөхгүй л байх шүү! өнгөрсөнд л андууд байсан биз!!" харахыг ч хүсээгүй хүнтэйгээ цааш ярихыг хүссэнгүй. Ганц л зүйлд сэтгэл минь зовж, айж байлаа. Анги коридор, энд тэндгүй хайж үзэхэд тэр байсангүй, айж байсан зүйл минь биелчихсэн бололтой...
*****
*Сүёоний талаас*
Түүнийг сургууль даяар гэмт хэрэгтэн, алуурчин гэж шуугиж тэрнээс зайгаа барихад, зарим нь арай өөрөөр царайлаг сайхан залуу л гэцгээх юм. Мэдээж энэ сургуулийн хамгийн биеэ тоосон алцгар, хэл амтай охидын **** бүлэглэлийхэн л энд тэндгүй ярьцгааж байгаа биз. Сонсохоос ч уур хүргэм юм. Хэн энэ бүх цуу яриаг дэгдээдэг байнаа? Тэр зурагтаар хүртэл? Аймшигтай юм, хүнийг ингэж буланд шахаж, гүтгэж хуурамчаар юм зохион ярьж болохгүй шүү дээ. Би зүгээр л түүнд итгэж байна.
Гадаа хэсэг зогсож агаар амьсгалчихаад буцаж сургууль руу орлоо. Яагаад ч юм анги руу орохоос сандарч байв. Зүгээр л хоосон байдаг нэг танхим луу орон хэсэг суухаар шийдлээ. Тайван бай Сүёон, бодоод ч хэрэггүй ер нь яаж тэр цуу яриануудад итгэх юм ? гээд өөртэйгөө яриад сууж байтал нэг өндөр лаг биетэй, шар үстэй залуу хажууд ирж суугаад "Чиний сонссон бүх зүйл ҮНЭН" гэж хэлэхэд би түүнээс "Хэн бэ??...яаж мэдэж байгаа юм " гээд гайхан асуухад тэр өөрийгөө Ким Жунины сайн найз нь гэж өөрийгөө танилцуулаад дулаахан инээмсэглэчихээд яваад өглөө.
Цээжин доторх минь үзүүртэй юмаа хатгуулж байгаа юм шиг л өвдөж эхлэв. Яагаад?
Ангид
Хичээлээ ч анхаарсан юм байхгүй тэдгээр цуу яриаг үнэн гэдэгтэй эвлэрч чадахгүй суусаар тарах цаг болголоо.
Багш "Сүёон чи нэг хүүхэдтэй хамтраад багшийнхаа журнал болон зарим нэг бичиг цаасны ажлыг зохицуулж янзлахад туслаач, багш нь бөөн ажлаар булагдчихдаад байна" гээд алгаа хавсран гуйхад би ч юм бодолгүй зөвшөөрлөө. Гэхдээ хэнтэйгээ хамтрана гэж?
"Сүжи!!!!"
"Үгүй, би завгүй уучлаарай Сүёон, амжилт!" гэхэд нь би нулимс дуслуулсаар үдлээ. Ангийнхан бүгд ажлаас зугтааж байгаам шиг нүд ирмэхийн зуур л явцгаасан байв. Харин тэр...ширээ дэрлээд унтаж байв.
"Өө ашгүй тэр унтаж байгаа хүүхдийг сэрээгээд хамт хийчих гайгүй юм байгаа баярлалаа *ирмэх*" гэчихээд юмаа үлдээгээд явлаа.
"Юу уучлаарай...Ким Жунин гуай?"
"....."
"Хөөе Жунин гуай?"
"Өвөөгөө дуудаж байгаа юм уу? -,_,-"
"уучлаарай, багш харин нэг ажил.." тэр тасалдуулан.
"Ойлголоо чи эхлээд хийж бай."
"За"
Яг одоо бид 2 хамт нэг ширээнд суугаад бичиг цаасны ажил хийж байна. Ийм ойрхон бараг 1см.н зай охххх...амьсгалж чадахгүйнээ о.о Хар нүдний шил..түүнд гайхалтай зохиж байна.

Ахиад л дурлаж орхилоо.
Тиймээ надад түүний өнгөрсөн амьдрал, алдаа дутагдал, гэм нүгэл энэ бүгд хамаагүй би зүгээр л одоо байгаа энэ залууд л хайртай. Гэхдээ л нүдний буланд ийм тод төгс халуухан харагдаж байхад яаж тайван суугаад үг үсэг холбож бичих юм бээ аааааа...
"Надаас айхгүй байна уу? Би гэмт хэрэгтэн, галзуу донтой амьтан шдээ?" чимээгүй байдал эвдэн тэр ийн асуулаа. Би гайхсан чигээр хариулах гэж оролдов.
"Ү...үг...үгүй ээ, би нө...нөг...өө" ээрч муурсаар хариу хэлж дуусаагүй байтал гэнэт чихээр жирс хийгээл явчихлаа.
"Нөгөө юу гэж?" тэр чихэнд минь хүнд хүнд амьсгаадсаар хэлэв.
"Ю..юу л даа н..нө...нөгөө тийн тэр.." ёооё юу ярих гэд юу яриад байнадаа @_@ толгой~ . Гаж донтой галзуу амьтан гэдгийг нь мэдэрлээ шдээ хннн... наанаасаа холд Сүёон!! Гэхдээ гэхдээ...
Алгуурхнаар орж ирэх гар бүсэлхийг минь ороож тэвэрснээ өөрлүүгээ татаад авчихлаа. Амнаасаа үг ч унагаж чадахгүй хий л урагшаа харж суухад тэр гараараа ирүүнд минь хүрэн өөрлүүгээ харуулчихав. Бидний нүүр хэтэрхий ойрхон байна. Түүний халуун амьсгал хацарт минь мэдрэгдэж тэр харц нь уруулыг минь маш ихээр шунаж амтлахыг хүссэн харцаар харж байв.
"Ю...юу х...х...хий...гээд б...бай...байгаа юм бэ?" ичиж улайсан хацраа ч дарж чадахгүй, хөдөлч ч чадахгүй хөшингөд байдалд суухад тэр гараа аван буцаад энгийн байдалтай суув.
Тэр хоолойгоо засан "Уучлаарай чамайг айлгачихвуу? Хэрвээ би нээрэнгээсээ солиотой гаж амьтан байсан бол чи яах байсан юм бэ? Тэгээд л би зүгээр чамд хамаагүй найрсаг зан гаргаж бусдыг өөртөө ойрхон байлгаж болохгүй шүү, үнэхээр аюултай гэдгийг сануулж хэлэхийг хүссэн юм шүү ойлгоорой."
Би нууцхан инээмсэглэж "Ойлголоо. Тэгэхээр чи зүгээр найрсаг бор бамбарууш байжээ?..." сүүлийн өгүүлбэрийг би өөрт сонсогдохоор аяархан хэллээ. Түүнлүү харвал саяхан л нухацтай анхааралтайгаар хэлж байсан хүн одоо яг л гэм хийсэн хүүхэд шиг доош харан сууж байлаа.
"Надаас зайгаа барьж, зивүүцсэн байдлаар хараагүйд, жирийнээр, өмнөх шигээ л хандсанд баярлалаа. Гэхдээ энэ бүх зураг, цуу яриа, бичлэг хүртэл үзчихээд хэвийн байгаад чинь гайхаж байна." гэхэд би..
"Хүн бүр л өөр өөрийн гэсэн өнгөрсөнтэй тийм биш гэж үү?
"Мэдээж б и эхлээд гайхаж бас худлаа гэж бодон өөрийгөө тайвшруулж байсан ч гэнэт хажуунаас чиний сайн найз гэх хүн гарч ирээд надад бүгдэнг нь үнэн гэж хэлчихээд яваад өгсөн."
Каи амандаа "Крис муу новш чи яагаад түүнтэй минь уулзсан юм бэ? Яаж яаж тэр?" гэж шивнэн хэллээ.
Би "Яагаад ч юм энд *зүрхэндээ гараа тавих* их өвдөж байсан" нулимс минь ч аягандаа тогтолгүй урсаад гарчихлаа. Харин тэр гайхаж сандарсаар яахаа мэдэхгүй алгаа хавсран уучлалт гуйна.
"Гайхаж байна уу? Танихгүй нэгэн байж гомдоллож, шархалж байна гэх мэтчилэн утгагүй үгс хэлээд сууж л байдаг." Тэр зүгээр л надруу гэмшсэн харцаар харна. Үгүй дээ бүхнээ хэл гэсэн шиг чимээгүй ширтсээр...сүүлд нь тэр амаа нээн
"Намайг үнэхээр уучлаарай. Үнэнийг хэлэхэд би өөрийгөө муу хүн биш шүү гэж хэлэхгүй ээ."
"Зүгээр ээ, би чамайг тийм ч муу хүн гэж бодохгүй байна."
"Би чамд өнгөрснөө ярьвал чи сонсох уу?"
"Сонсмоор байна." тиймээ би дотроо үнэхээр их баярлаж байв. Өнгөрсөн дэх Ким Жуниныг мэдэх нь...тэр ямар байсан бол? Тэр ярьж эхлэв.
"Өмнөх сургуульдаа би бусад сурагч багш нарт хайрлагдаж, хүндлэгдсэн хүү байлаа. Бүх охид хөвгүүд надад сайн хандаж намайг дэмждэг байсан. Энэ нь яваандаа намайг сургуулийн *од* гэх нэршилд хүргэсэн. Ихэнх банди нар надад атаархсан харагдах ч тэрийгээ нуух нь илт мэдэгддэг байсан, харин охид нь миний араас гүйж үерхэхийг хүсэж, өөрийн биеэ албаар өгөх гэж оролддог байсан. Мэдээж би үл тоож хараагүй, сонсоогүй юм шиг л өнгөрдөг байсан. Тэр болгонд минь уурссан охид нийлээд нэг бүлэг болж энд тэндгүй цуу тарааж эхэлсэн. Гэсэн ч тэднийг тоосон хүн байгаагүй бүгд л хэвийнээрээ намайг хайрлаж байсан. Энэ бүгд нэг л шалтгаантай, би тэдний үнэтэй, чухал хувь нэмэр оруулагчийн хүү нь байсан юм. Аав хүү хоёрын ач гавьяагаар багш, сурагч нар нь үнэгүй сурч ажиллаж, үнэгүй нэмэлт хичээл /гадаад хэл сургалтууд/ гадаадруу сурах эрх гэх зэргийг эдэлж байсан юм. Тэд гэр бүлийн минь өв хөрөнгийг л хүндэлж боддог байсанг нь сүүлд мэдсэн. Гэвч надад тийм ч чухал санагдаагүй, би тоолгүй орхисон. Энэ бүх хүүхдүүд дүр эсгэгчид гэдэгтэй эвлэрсэн. Харин нэг л хүүхэд надтай эгэл жирийн, нэгэн сурагчтай харьцаж байгаа юм шиг чөлөөтэйгөөр ярилцсан. Ямар ч хуурамч дүр эсгэлт байгаагүй. Бид 2 үнэхээр дотно болж яваандаа нэг нэгэндээ дурласан.
Бидний үерхэл тийм ч удаан бас сайхан байгаагүй.. Сургуулийнхан тэр дор нь мэдсэн. Тэд түүнийг минь зовоож шаналгаж эхэлсэн. Багш нар ч дээрэлхэж муухай авирласан. Зүгээр тэвчээд сууж чадаагүй тиймээс би тэднээс хайртай хүнийг минь тайван байлга гэж эелдгээр гуйж хүссэн. Бүтээгүй... тэд нууцаар түүнийг минь сүрдүүлж айлгадаг байсныг би мэдсэн. Бүлэг охид нойлд хүртэл зодож биенд нь хүрдгийг мэдсэн. Нэг өдөр ирэхдээ хөх няц болчихсон ирсэн. Уур минь дээд цэгтээ хүрч эцэст нь би хүч хэрэглэсэн. Тэгж их гуйж байхад? Яагаад? Муусайн дээрэлхсэн новшнуудыг би нэг нэгээр нь эмнэлэг рүү хүргэгдэхэд хүргэсэн. Тэр охидыг ч хол байхгүй бол дэмий шүү гээд айлгаж орхисон. Одоо л сэтгэл минь тайвширлаа гэтэл гэнэт дуудлага ирсэн, түүнийг минь осолд орчихлоо гэсэн ээжээс нь ирсэн дуудлага...
Тэнгэрт ниргүүлж хутганд зоогдуулсан мэт мэдрэмж биеийг минь бүрхэн авч би гэж амьтан ухаангүй 3 жилийг ардаа үдсэн. Би л байгаагүй бол, би л түүнд дурлаагүй бол бүгд хэвэндээ байх байсан юм. Энэ бодол намайг цаг мөч бүрт бүрхэн авдаг байлаа. Сургуулиа үзэн ядаж өөрийгөө ч үзэн ядсан. Гэтэл тэд намайг алуурчин болгосон. Гаж донтой, гэмт хэрэгтэн, аймшигт алуурчин гэж нэрийдсэн. Гэр бүл минь хүртэл намайг ойлгоогүй. Аймшигтай нь би түүнийхээ үхэлд буруутай гэдэг явдал..."
/Нүднээс минь ахиад л нулимс урсаад эхэлчихлээ. Би ямар тэнэг юм бэ? Танихгүй нэгний үгэнд итгэж л байдаг.. Жунинаа т.т/
** "Жунин чи буруутай гэсэн ч түүний үхэл чамаас болоогүй. Тэр сургуулийн хэдэн танхай новшнууд алцгар юмнуудтайгаа нийлж албаар Юнсолыг дээрэлхэж, сүрдүүлж зоддог байсан. Учир нь чи тэдний мөнгөний бурхан нь байсан шүү дээ. Тэд эмээсэн хэрэг, тэр охиноос болж гайхалтай их мөнгө, сайхан амьдрал нь сүйрнэ гэж. Мунхаг амьтад, охиныг чамаас холдуулах гэж байгаад осолд ороход нь хүргэсэн хэрэг." Жунин бид хоёр гайхан дуу
гарсан зүг харахад Жунин гайхан хаалганы зүг харан "Хён?" гэв.
Хммм энэ Крис яг яах санаатай байна?? 🤔Та нар юу гэж бодож байна? Сэтгэгдэл, таамаглалаа бичээрэй :')) vote oo ч дарахаа мартав :')) таалагдсан гэж найдья! дараагийн хэсэг сүүлийнх байх болно хамт байгаарай баярлалаа! 😇🙋🏻❤️
