▫️Black masked NiNi▪️
Бусад охидын адилаар хайртай хүндээ тэврүүлж, энхрийлүүлж, өдөр бүр догдлолыг мэдрэхийг хүсдэг охид олонтаа бий. Би ч мөн тэдний нэг.
Өглөөний мэнд, Сайхан амарсан уу? Юу хийж байна? Санаад байна! Хайртай шүү❤️.
Та нар мэдэх үү?
Энэ үгсээр л жаргалыг мэдрэх өчүүхэн зүрх гэгч эрхтэн цээжиндээ үл багтан сахилаггүйтдэг гэдгийг.
Том бамбарууш, амтат хар шоколад, дулаахан тэврэлт, гайхалтай үнсэлт...
Ертөнцийн аль ч охид үүнийг хүсэх нь мэдээжийн хэрэг. Хайр гэдэг инээмсэглэлийн, нууцхан нулимсын эзэн.
Миний хувьд уйтгар гуниг, баяр баясал ээлжилсэн өдөр хоногууд энэ л хэвээр ямарч өөрчлөлт үгүй үргэлжлэн алхалж явсан. Тэр үл таних нэгнийг ирэх хүртэл тайван алхаж байсан...
Саяхан манай ангид нэгэн хүүхэд шилжиж ирсэн юм л даа. Ирээд олон хоног өнгөрсөн ч найз нөхөдгүй ганцаардмал нэгэн шиг болтой санагдсан. Яагад ч юм эхлээд нэр улсын мэдэх хэрэгтэй ч унтаж байхад нь яаж очих билээ?
"Жүнхёгаа чи тэр хүүхдийг мэдэх үү?" эхлээд зарим нэг хүүхдээс асуух хэрэгтэй байх.
"Мм? Манай ангид сурдаг хэрэг үү?"
"Тиймээ, үнэхээр мэдэхгүй хэрэг үү?
"Сүёон чи юу яриад байгаа юм? Би лав тийм хүүхэд хараагүй юм байна."
"Ойлголоо, баярлалаа.."
Бусдынхтай яг адилхан хариулт. Багш нар ч мөн байнга солигддог учраас мэдэхгүй байх нь аргагүй... Гэсэн ч сонирхлыг минь татаж буй энэ залууг би мэдэхийг хүсэж байна.
"Хэнми ! Чи чи түүнийг таних уу?
".....Аан танинаа яасан?"
"О.О Мэддэг хүн гараад ирлээ воаа, тэр яг юун хүүхэд вэ, хэн гэдгийн? Сонирхол төрөөд байнаа ххи. Гэхдээ багш нар ч, ангийнхан ч мэдэхгүй байнлээ"
"Ким Жунин гэдэг анх ирж байхад нь би бүртгэж, судалгаа нтр авч байсан юм, бараг байгаа үгүй нь мэдэгддэгүй сонин хүүхэд байгаа юмөө"
"Баярлалаа Хэнми"
Яаж тийм царайлаг хүн хий хоосон зүйл байх билээ. Би бол малгай, маск нтрыг нь нэвтлээл харж байгаам чинь яаххх гэхэд Сүжи хажууд хоол идэнгээ
"Тэр залуу чинь гаж донтой эсвэл мафийн толгойлогч энэ тэр байвал яах юм?!" гэсээр анхааруулсан өнгө аястай хэлэв.
"Заа арай ч гүү байхаа."
Түүний биеийн хэмжээ, өндөр, жин гээд бүгд ТӨГС байхад өдөржин хараад суусан ч яахав, миний нүд хэмжигч л гэсэн үг гээд өөрөө өөртэйгөө яриад инээж суухад Сүжи бас л хажуунаас
"Сүёон болио, дараа нь чамайг яах ч юм билээ, энгийн гэхэд хэцүү л сонсогджын" үффф бас л эгч шиг аашлаад эхэллээ..
*Гэрт*
Өрөөндөө ороод орондоо хэвтээд хэсэг түүнийг бодно. Яагаад вэ гэж үү? Би их сониуч л даа, иймэрхүү хүмүүс надад сонирхолтой санагддаг юм. Би байнга хажуунаас нь ширтдэг тэр үнэхээр энгийн тайван нэгэн.
Хэний ч хараанд ч өртдөггүй энэ үл таних нэгэн зүгээр л гараа дэрлээл унтаж байдаг. Хэдий өөрийгөө хар зүйлсээр тагласан ч гэсэн бусдад тийм ч их анзаарагддаггүй ч гэсэн зүгээр л ширээгээ дэрлээд хэвтэж байгааг нь би мэддэг учраас энэ надад хангалттай. Түүний дүр төрх нь үнэхээр дур булаам. Гар нь судаслаг. Орон дотроо ингээл танихгүй залуугийн бие хааг бодоод хэвтэх яасан тэнэг юм бэ, гүэ гэхдээ л.
*Маргааш нь*
Ангид
"Юу гээч Сүжи~яаа би бүр харах болгондоо л ахин дахин дурлаад байх юм. Энэ юуных вэ? XD"
"Архиных л биз."
"Гахх. За тэнэгтээ."
Настргүйшдээ энэ нэг балай юм. Муу талаас нь бодоод л.
Өчигдөр гэрлүү харих замд хэсэг бүлэг хүүхдийн хоорондоо ярьж инээлдэж байсан үгс бодлыг минь гэнт бүрхэн авлаа. Хангул ахлах сургуулийн хажуугаар алхалж явсан юм л даа. Тэд ярихдаа нэгэн алуурчинг ярьж байсан.. Ким Каи..?
*****
Анх надруу ширтэж эхэлснээс нь хойш нэг л эвгүй санагдаж дургүйцмээр байдаг байлаа. Хэнд ч харагдахыг хүсдэггүй, хэнтэй ч нийлдэггүй надшиг зожиг, үл таних нэгнийг сонирхсон харцаар өдөр бүр, цаг бүр харж яадаг байна? Ахиж хэнийг ч тиймэрхүү асуудалд хутгалдуулмааргүй байна шүү дээ. Тиймээс л би өөрийгөө бусдаас нуудаг.
Өдөр хоног өнгөрөх тусам би түүний харцанд бага багаар уусч, зүгээр л намайг ширтэж байгаа нь дулаахан санагддаг болсон. Би ч түүнийг сонирхож, ширээгээ дэрлэнгээ нууцхан харах болсон. Тэр их эгдүүтэй юм, бас жаргалтай.
"Одоо ахиж ганцаардах хэрэггүй, ганцаараа шаналж тэр бүх зүйлсийг өөр дээрээ үүрэх хэрэггүй гэж байна Жунин?!" хэмээн байнга санаа зовж, сэтгэлийг минь тайтгаруулахыг хичээн ийн хэлдэг байсан хүний эдгээр үгс их бодогддог боллоо...Сухо хён.
Зөөлхөн булбарай жижигхэн гараараа нүүрийг минь, өнгөрсөн бүхнийг минь таглаж байсан хаалтыг авч аажуухнаар доошлуулахад нь би зүгээр л унтаж буй дүр эсгэлээ. Жаргал догдлол дүүрэн инээх түүний инээмсэглэл. Би зүгээр л тэгж мэдэрсэн. Үнэхээр уджээ багахан сандарч, бас зүрх цохилтоо нэмээд байх шиг... энэ мэдрэмжүүд ийм байдаг билүү?
Хааяа нэг санаандгүйгээр таарах нь сэтгэлийг минь догдлуулах болсон.
Гэвч өөртөө хол байхыг сануулж хүйтэн дүр төрхөө ахин гарган түүнээс холдон одно.
****
Сургууль үнэхээр хачин санагдаж байна. Зөрж явсан хүүхэд бүр надруу сонин жигтэй харцаар харж, зарим нь намайг харах төдийд л хайлаад урсах гэж байгаа амьтан шиг харагдана. Энэ бүх анхаарлын төв нь би болчихсондоо, зөвхөн миний зам дээр л саад хийн зогсох нь хангалттай гайхшрал, дургүйцлийг минь төрүүлж байлаа. Тэр харцнууд энэ бүхэн өмнөх дурсамжыг минь сэтрээж байна!... Хаа нэгтэйгээс гар орж ирэн нүүрийг минь халхалсан хаалтыг татаад авчихлаа. Бурхан минь уур минь дээд цэгтээ хүрч байна!
"Омо омоо тэр уруулыг нь ээ??"
"Воаааа надтай үерхээч!!"
"Энэ нөгөө Хангул ахлах сургуулийн алдартай сурагч байсан Ким Каи биш үү?? Хүн амины хэрэгтэн энд юу хийж яваан бэ? *зивүүцсэн*"
"Бурхан минь жихүүдэс төрчихлөө.."
"Амиа алдсан хүний л буруу шдээ, Каи нааш ир тэврье >3< "
"Тэр төгс байдал нь гэмт хэрэг шдээ аххх"
Тэдний бодол энэ яриа намайг хангалттай өвтгөж байна.
Бүх зүйл буруугаар эргэчихлээ. ЯАГААД?? Би би...бүх гэм нүгэлдээ харамсаж, бүтэн 3 жил тэр бүхнийг даван туулсан. Арай гэж бүхнийг шинээр эхлэхийг хүссэн байхад? Ахиж тийм зүйл болгохгүйг хичээсэн байхад... !!! Эндээс хурдан холдох хэрэгтэй гэж бодоод яаран гүйсээр анги руугаа орлоо. Аз болоход ганц л хүн сууж байлаа. Тэр охин байна!
Чихэвч зүүсэн тэрээр ширээр дэрлэн унтаж байв. Цонхоор салхилах салхи түүний хацрыг илбэх мэт зөрөн, нүүрийн халхлах үсийг нь хойш самнаж өгнө. Харах төдийд л сэтгэл минь тайвшрах шиг болж нэг л мэдэхэд түүний хажууд ирчихсэн зогсож байлаа. Би ч мөн адил өөрлүү нь харан ширээ дэрлэн хэвтлээ. Чийгтэй бас зөөлхөн уруул.. Бие минь надад захирагдсангүй. Хэн ч үүнийг мэдэхгүй, зөвхөн миний л мэдэх зүйл.
"Ингээд эхлээчгүй хайр минь үүрд баяртай."

Зиа сайнуу уншигчдаа! Аая аймар олон уншигчтай биш л дээ 😂enjoy my ff 😇😂❤️
