✿➳Sweet chokolate✿➳
Бяцхан бор бамбарууш гартаа какаоны хольцтой шоколад барьчихсан, хөвсгөр хөлөө зөөж ядан алхалсаар миний зүг ирж зогслоо.
Энэ бамбарууш дэндүү өхөөрдөм , эгдүүтэй санагдсанд би түүнийг Нини гээд нэрлэчихлээ. Нини бамбаруушхан жаргал дүүрэн инээмсэглэлийг тодруулсаар зогсох нь миний хайрыг хүргэж байлаа.
Надад ирсэн хамгийн гайхалтай онцгой бэлэг шиг санагдаж сэтгэл минь жаргалаар дүүрэв.
*****
"Хён!"
Ёо! Энэ бүх хугацаанд сайн сууж байсан уу? Гэнэт алга болсонд уучлаарай. Чи аавыг мэднэ дээ." тэр залуу ийн хэлээд бидний хажууд ирж суулаа.
"Би ч муугүй л байлаа. Зүгээр ээ хён, аав тань ийм шийдвэр гаргах л байсан байх."
Би энэ хоёрыг орхих хэрэгтэй байх..
Жуниныг сэтгэлээ нээж ярилцсанд үнэхээр баяртай байна. Миний ч сэтгэл тайвшрах шиг болж байтал түүнийг хайртай нэгэнтэй байсан гэдэг бодол орж ирэхэд таагүй санагдаад явчих шиг болов.
Би "та хоёр ярилцдаа би ингээд явлаа." гээд босох гэтэл үл таних нэгэн
"Орой болчихсон байна шүү дээ Каи найз охиноо хүргэж өгөөрэй. Ах нь дараа залгья." гээд ангиас гарахад бид бүлтэлзсээр үлдлээ. Цонхоор харвал гадаа харанхуй болчихсон байв.
"Ммм.... хүргээд өгөх үү?" тэр үл ялиг итгэлхүйхэн асууна. Санаа нь зовж байгаа юм шиг л харагдлаа. Яг л дүүгээ цэцэрлэгээс нь гэр хүртлээ ганцааранг нь явуулах гэж байгаа аятай л. Хөөрхөн юм...
"Зүгээрээ...хммм тэгвэл гарцгаах уу?" тэр толгой дохив. Дараа нь амандаа нэг зүйлийг хэлэх шиг болоод өөр тийш харлаа.
Эхний бөгөөд эцсийн удаа...гэж шивнэх аятай хэлэв.
Бид багшид юмын оруулж өгчихөөд сургуулиас гарцгаалаа. Сэрүүхэндүү хэдий ч яг энэ сарын дулаанд тохирсон салхи биднийг сэргээх гэсэн шиг салхилна. Би юу ч бодсонгүй учир нь энэ төгс залуу хажууд алхаж байна охххххх ,_, хар пальтон дээрээ бас л өнөөх маск малгай хоёр, би доош харан алхах хэдий ч түүний дүр төрхийг маш сайн мэдэрч байлаа.
"Сонсож өгсөнд баярлалаа, аа тийм саяны хүн бол манай ах Ду Кёнсүү гэдэг. Их эелдэг, сайн хүн байгаа юм." гээд тэр үл ялиг инээвхийлэв.
Би зүгээр л инээмсэглээд "Аан ах чинь байх нь их дөлгөөхөн хүн шиг харагдсан." гэлээ. Алхалт дутамд бидний гар үе үе шүргэлцэж байлаа, тэр гэнэт..
*Каи-н талаас*
Тэр түүхийг минь сонссон, чимээгүй нухацтайгаар... Намайг үзэн ядна гэж бодсон ч эсрэгээрээ байж. Хөөрхөн нүднээс нь нулимс урсахад бас л би өөртөө дургүй хүрэв. Ахын хэлсэн үгсд сэтгэл минь бага ч болов тайвшрав. Сүёоныг явах гэтэл ах надад хандаж "найз охиноо хүргээд өгөөрэй" гэчихээд яваад өглөө. Би бүлтэртлээ л алмайрч орхив. Сүёоны хацар нь улайгаал явчиж эгдүүтэй юмаа. Ахх даанч үүнээс илүү удаан хамт байж болохгүй л юмсан. Гэхдээ харанхуйд ганцааранг нь орхилтой биш дээ. Эхлээд би "хүргээд өгөх үү" гээд асуулаа. Харин тэр "зүгээрдээ" гэв. Санаа минь ч зовж байсан бас түүнтэй хамт явахыг үнэхээр их хүсэж байлаа. Эхний бөгөөд эцсийн удаа..үүнийг өөртөө сонсогдох төдий л хэлэв. Тэр хэсэг юмаа янзалснаа "гарцгаах уу?" гэхэд би ч баярлан бид гарцгаалаа.
Цэцэрлэгийн хажуугаар гудамжны гэрэл бараадан алхах явцдаа би түүнд баярласнаа хэллээ. Тэр ч хариу д нь дулаахан инээмсэглэлийг тодрууллаа. Үнэхээр сайхан сэтгэлтэй юм миний дурласан охин. Алхалт дутамд бидний гар шүргэлцэж би ч зориглон атгаад авлаа. Энэ орой л өөрийгөө хорихоо болъё...
*Миний талаас*
Тэр гарыг минь атгаад авчихсан. Халуун төөнөх булчинлаг гар минийхийг хэзээч тавихгүй гэсэн шиг атгачихлаа. Бид яг хосууд шиг хөтлөлцчихсөн энэ харанхуй гудамжаар алхалж явна. Ааааааааааааааааа бид нэг том газарлуу чиглээд байх юм?? Оххх HOTEL??? *-* бүр дээд зэрэглэлийн 5 одтой буудал байна!! Жунины гэр бүлийг баян гэдгийг саяхан судалж явсан материалд минь байсан л даа гэхдээ тэр тэр!? Ээжээ энэ сайхан залууг таны хүргэн болгохын тулд хичээнээ.. Охин чинь охин насаа үдье даа охххх...
Тиймээ наад донтой мөрөөдөлтэйгөө хамт хаднаас нисч үхээрэй Сүёон! 😂 Би зүгээр сандарсандаа буруу зүг алхаж явсанг минь хөөрхий Жунин дагаад явж л дээ. Би ч мэдэгдэхгүйгээр гэрийн зүг алхах замдаа орлоо. Саяны бодсон зүйлсдээ инээд хүрээд золтойл Жунинд шулмын инээдээ үзүүлчихсэнгүй. Бид ч манай гэрийн урд ирэн тэр атгалтаа сулруулан тавьж "баяртай, сайхан амраарай" гэчихээд яваад өглөө. Би ч жаргалдаа умбаж байх шиг байна үнэхээр сайхан байна.
7 хоногийн дараа
Намайг сургуульд ирэхэд Жунинын бүх цуурхал аажмаар намдсаар өмнөх шигээ тайван болж байв. Бүх чимээ шуугиан хараалын үгс чихэнд цуурайтахаа больж хэвийн болцгоосон мэт санагдав. Өмнөх өдрүүдэд тэр надтай огт юм яриагүй. Муу зөн совин татаад ангидаа орж ирэн түүнийг нүдээрээ хайлаа. Ирээгүй байна??!!
Тэр өдрийн орой Жунин "анхны бөгөөд эцсийн удаа" гэж шивнэх төдий хэлж байсан би буруу сонсоогүй хэрэг үү? арай үгүй байлгүй дээ? Жунинаа ирнэ биздээ?
Тэр яваад сар боллоо. Мангар амьтан ингээд бүр мөсөн явчихаж байгаа юмуу? Тэгвэл яах гэж намайг өөртөө дурлуулсан юм, яагаад тэр өдөр гараас минь хөтлөөд хий горьдлого төрүүлсэн юм? Санаж байна, хармаар байна чамайг Ким Жунин! Зүгээр л тэнд *ширээ рүү нь харах* хэвтэж байхыг чинь харж байхад л хангалттай..
Би дотроо ирнэ гэдэгт нь итгэн хүлээсээр л. Энэ хугацаанд би өөр нэгэнтэй танилцаад дотно болсон. Түүнийг Крис гэдэг. Бүх зүйлсээ ярихад тэр намайг сайн сонсож, тайтгаруулах болсон. Сүжи амрах ч завгүй яваа учир нь тэр дугуйлангийн ахлагч тиймээс улирлын эцэст үнэхээр завгүй болчихдог юм. Би бараг л ганцаардалд автаж байв. Харин Крис ойрын өдрүүдэд надад хань болов. Тэр үнэхээр сайн хүн шүү. Тэврэлт, халамж, инээмсэглэл хэрэгтэй байхад тэр бүгдийн хийж хоосон зүйлийг минь нөхөж өгсөн.
Саяхан тэр надад хэд хэдэн удаа сэтгэлээ илчилсэн, харин би эелдгээр татгалзаж сайн найзууд байхыг хүссэнээ хэлсэн. Крисийг гомдоосондоо өөртөө уурлан уулзах тоолонд гунигт автсан харцыг нь харах хэцүү санагдаж байлаа.
*****
"Сүёонаа намайг уучлаарай? Хоёулаа эвлэрье л даа тэгэх үү?"
"Муу өөдгүй амьтан намайг хичнээн их хүлээснийг, хичнээн их уйлсныг чи мэдэх үү?" би уйлж байв. Харин тэр намайг энгэртээ наалаа. Ахдаа аргадуулж байгаа юм шиг санагдчихлаа. "Сүёона" тэр нэрийг минь дуудахад би дээш харав. Харин тэр улам доошлоод намайг тайвшруулах үнсэлтийг өглөө. Уруулнаас минь доошлоод хүзүүг минь үнсэж, цээжинд минь толгойгоо наан...
*****
"Сүёон, Сүёон?? СҮЁОНАА СЭРЭЭЧЭЭ ШУЛМАСАА !? Хөөе муу шулам чинь -__- "
"Ааашш яг гоё хэсэг дээрээ ирж байхад чинь!" би тэгэхээр зүүдэлж байжээ? *гонсойх*
"Жаахан унтаг л дээ"
"Хүүхдүүд тарчихаад байна хөөе ногоороод байлгүй жижүүрээ хийгээч! Энэ нэг нөхрөөр ганцааранг л хийлгээд байх юм."
"Крис чи жинхэнэ найз шүү *эрхий хуруу гозойлгох* Сүжи харин мангар төмс 😪"
"Нойрмог царайлчихаад. Гадаа бүрэнхий болчлоо ццу3 Крисийг эрт хариулаарай байцай гуай!"
Ингэж загинуулсаар нойр сэргэчихлээ. Юмаа хийе дөө. Сургуульд ч Крис бид хоёроос өөр хүүхэд үлдээгүй юм шиг байна.
Крис "усаа сольчихоод ирье чи байж байгаарай" тэр ангиас гарав.
"Заа"
Би энд тэндхийг цэвэрлэж байтал гэнэт гэрэл унтарчихав. Анги коридор тэр чигээрээ хав харанхуй болсон байв. Би ч гайхаж орхилоо. Гэнэт тог тасарчихав уу?сонин л юм гэж бодсоор ангийн хажууд байх шонгийн гэрлийн тусгалаар ангиа бүдэг бадаг харж асаагуурыг хайлаа.
Хөлийн чимээ сонсогдоход нэг хүн ангид байх шиг санагдан, гэнэт бие жирс хийж, айж эхлэв. Асаагуур дээр хэд хэд дарсан ч болсонгүй. Ангиас хурдан гарах гэтэл хаалга тас хаагдаж бүр цоожлох чимээ сонсогдлоо. Би бүр алмайрч "Х..х..хэн бэ?" цочиж айснаасаа болоод хэл ам минь ээрч муурсаар зогслоо. Тэр хариулсангүй. Бурхан минь...
Миний зүрх хүчтэй дэлсэж, хөл салгалаад утсаа яаснаа ч мэдэхгүй хана налан доош суулаа. Үнэхээр их айж тэвдсэнд нулимс минь гарах гэж байв. "Хэн нэгэн туслаарай? Жунин... Жунинаа"
Тэр хэн нэгний хөлийн чимээ миний зүг ойртон алхалж буйг сонсоод сүнс минь биенээсээ зугатаах шахам болов. Том дулаахан гар миний мөрөнд хүрээд намайг зөөлөн дээшлүүллээ. Бидний бие бараг л шүргэлцэж байв. Дараа нь тэр хүнд хүнд амьсгаадан уруулыг минь шунаглан үнсэж хазаллаа. Надад нүдээ нээх ч зориг байсангүй, дотроо зөвхөн Жуниныг л дуудаж байв. Тэр дүрэмт хувцсыг минь удаанаар тайллаа. Эхлээд зангиаг дараа нь цагаан цамцны минь эхний хэдэн товчыг... Нүдээ арай хийн нээн урд зогсох хүнээ харахыг хичээлээ. Анги харанхуй бас нүдэнд нулимс хурчихсан байсан тул сайн харагдахгүй байв. Гэхдээ л энэ гар
бас энэ үнэр танил санагдаж байлаа.
Байрандаа таг гацаж орхисон би биеэ хөдөлгөхийг хичээсэн ч бүтсэнгүй. Чанга орилж тусламж эрэхийг хүссэн ч хоолойноос юу ч гарахгүй байв. Цамцыг минь бараг хагас тайлахад би цамцныхаа дотор хөхөвчнөөс өөр юу ч өмсөөгүй байсандаа боож үхмээр болж байв. Тэр чихийг минь хазлан хальт норгож чихрүү минь амьсгаадах нь биеийг минь жирвэгнүүлж орхилоо. Харин одоо хүзүүг минь үнсэж байна..
...аймшигтай юм. Түүний нэг гар хүзүүг минь ороож нөгөө гар нь миний хоёр гарыг дээшлүүлэн барьж хананд тулгав. Эгэм, цээж, хөхийг минь удаанаар таашаалтайгаар үнсэх нь намайг дуу алдахад хүргэв. Хүзүүгээр ороосон гараа бүсэлхийнээс минь дооших хэсэгт аваачиж гуяыг минь энхрийлсээр....
...Хэн нэгэн надад туслаач дээ, гуйж байна гэж дотроо өчнөөн орилсон хэн ч сонсохгүй хэн ч...
ҮХЭХИЙГ ХҮССЭН ЮМ БИЗДЭЭ МУУ НОВШ МИНЬ???? ЯГ ОДОО НААД САРВУУГАА МИНИЙ ЭМЭГТЭЙГЭЭС ТАТ !!!!!
Хаалга хүчтэй саван орж ирсэн хүн түүнийг цохиод авлаа. Хаалга нилээн их нүдсэн нь тэр цусандаа хутгалдсан гарнаас нь харагдаж байв. Энэ хүн үнэхээр миний харахыг хүссэн хүн байлаа. Эцэст нь миний сэтгэлийг сонсжээ? Миний Нини...
Зиа2 дараагийн хэсэг жинхнээсээ төгсөх болноо хха 😂Тэгэхээх Сүёон маань эцэст нь аврагдлаа. Харанхуйд байсан хүн хэн байсан юм болоо?? 🙄таалагдсан гэж найдья воте сэтээ мартаваа. 🙆🏻l🙆🏻❤️
