제3회 {Буруу зогсоол}
Жина намайг татахад би ухаан орж хэвийн байдалдаа орох нь тэр.
Бэкхён: зүгээр үү?
Би: мхн
Жина: ариун цэврийн өрөө орчоод ирий гээд намайг татсаар босгох нь тэр. Би Жинатай ариун цэврийн өрөөнд орж ирэхэд тэр намайг хананд шахаад
Жина: нөгөө яриад байсан залуу мөн биздээ.
Би: мхн. Гэхдээ би аймар ядраад байна. Тэр миний хамаг энергийг сорчих шиг боллоо.
Жина: Бэкхён та 2 учир ургуулвал үнэхээр сайн юмсан.
Би: агаарт гаряаа!
Жина: эдний дээвэр үнэхээр гоё чи дээшээ гараад байж бай за
Би: заа ...
Би дээвэр дээр гарч ирэхэд буйдангаар тохижуулсан байв. Би ядарсандаа сул буйдан дээр хэвтээд агаар амьсгалана.
Дотор үнэхээр халуун их хэцүү байсан. Харин энд сайхан байна.
Нүдээ анин салхи мэдрэн хэвтэж байтал хэн нэгэн хажууд суух сонсогдон би Жинаг гэж бодон
Би: ямар их уддын бэ? Энд үнэхээр гоё байна
Бэкхён: намайг хүлээж байсан юм уу? Гэхийг сонсоод босож ирэн
Би: энд яаж ...
Бэкхён: Жина намайг явуулсан юм
Энэ охиныг дээ ...
Бэкхён: тэгэхээр чи намайг болзоонд урьсан болохоор бид өдрөө товлох хэрэгтэй байх.
Би: яг ч болзоо биш л дээ. Талархсанаа илэрхийлэх гээд л ...
Бэкхён: би болзоо гэж бодсон юмсан үгүй байжээ.
Би: тхх ...
Түүнтэй удаан ярилцахад л бид хоорондоо насны зөрүүтэй нь мэдэгдэж байлаа. Гэхдээ тэр яг л соронз мэт намайг өөртөө татаж байв. Зөөлөн инээмсэглэл нь нүдээ анихад л төсөөлөлд минь бууна.
~~~~~
Жина: Чона миний яриаг сонсож байна уу?
Хүүе чи яагаад улаан бутраад байгаан
Би: Жина намайг уучлаарай! Гэхдээ би анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байна
Жина: чи дурлачиж! Би наад мэдрэмжийг чинь мэднээ ... Зогсоо зайгүй бодогдож байгааз яг тэгдгийн
Би түүний яриаг сонсож байхдаа яг мэдрэл хүн шиг инээж байлаа.
1-р курсийн хичээл тийм амар биш юм. Суурь хичээлүүдээс гадна мэргэжлийн зохиол бичих дадлага туршлагатай болгох хичээл дээр маш их зохиол уншиж судлах хэрэгтэй. Цонхтой цагаараа "Ромео Жульет" уншихдаа өөрийн эрхгүй Бэкхён уббаг өөртэйгөө төсөөлж уншиж байлаа.
Чөтгөр алгад надад юу тохиолдоо вэ? Би өөрийгөө хэзээ ч ингэж намба алдана гэж төсөөлж байгаагүй юмсан.
Бэкхён реалити нэвтрүүлгийн зураг авалтаар хол тосгон руу явсанг сонссон болохоор би түүнийг хүлээсэнгүй!
Хичээл орсоноос хойш би их завтай байдаг болчихсон. Цагийн ажилгүй бас хэлний сургалтгүй!
Би цагийн ажил хийдэг байсан газраа хүн багатай үед нь ирээд хамгийн тухлаг газар суухдаа ахлахыг хүлээнэ.
Ахлах: нээрэн энэ амралтын өдрөөр хүлээн авалттай. Чи ажиллах уу? Цалин нь их өндөр
Би: завтай юм чинь хийе хийе. Надад санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна. Хэдий эцэг эхээсээ авч байгаач зарим тохиолдолд өөрөө олмоор байна шдээ.
Ахлах: тэгвэл хүлээн авалтуудад ирж ажиллаж байгаарай!
Би: баярлалаа.
Ахлах: оюутан болох хэр байна даа.
Би: гоё байгаа. Найз нар гээд л ...
Ахлахтай удаан ярилцаж сэтгэлээ сэргээгээд гэртээ ирж хичээлээ хийж дараа нь дүүгээ сургуулиас нь тосож аваад гэрийн даалгаврыг нь хийлгэсээр өдөр дуусаж байв.
Энэ мэт өдрүүд өнгөрсөөр амралтын өдрүүд эхлэж би ахлахын хэлснээр хүлээн авалтын бэлтгэлд ирж туслалцлаа.
Оройн 19 цагт зочид ирж би бас хэсэг бүлэг шинэ охид үүдний хэсэгт халуун виногоор угтахаар болов.
Хүлээн авалт зугаацаад гардаг хүмүүст амархан харагдах ч яг үнэндээ ард нь маш их ажил өрнөж байдаг юм.
Хүлээн авалт албан ёсоор 20 цагт эхлэж бид зуушаа ширээнд зөөж зочдод дарс болон ундаа хундагалж өгч байлаа.
Арын өрөөнд орж ирэхэд охид нэгэн царайлаг залуугийн тухай ам уралдан ярилцаж байх нь тэр.
Дараагийн хоол тараах цаг болж ширээн дээрхи хоосон тавагнуудыг хурааж дараагийх хоолоо гал тогооноос зөөж аваачиж тавин хоосон пивоны шил хурааж яваад санамсаргүй нэг зочинтой мөргөлдчихлөө. Түүнээс уучлал гуйгаад харахад түүний хослол заваарчихсан байхыг хараад түүнээс дахин уучлал хүсэхэд тэр над руу дулаахан инээмсэглээд
: зүгээр дээ
Би: та надад нэрийн хуудсаа өгөөч би таны хослолыг цэвэрлүүлээд өгий гэхэд тэр дахин инээмсэглэн нэрийн хуудсаа өгөөд
: өөрт чинь эвгүй байгаа бол тэг дээ. Болгоомжтой ажиллаарай гээд яваад өгөх нь тэр.
Дээд зэрэглэлийн хүн өөр байх юмаа. Боловсон юм гээч!
Өнөөдөр ядарснаа гэртээ ирээд л мэдэх гэж. Өнөөх хүний нэрийн хуудсыг гаргаж ирэн харахад
ЖиЭль ХХК-ий гүйцэтгэх захирал Ким Жүмён гэсэн байлаа.
Үнэхээр гайхалтай боловсролтой хүн бололтой!
~~~~~
Даваа гаригт ч бас мин й ядаргаа гараагүй байлаа. Өглөөний хичээлдээ ядарсан царайтай ирж, Жинад бүх зүйлээ ярихад тэр миний нуруун дээр зөөлөн товшин
Жина: найз минь хүчтэй байгаарай! Ядаж байхад чи өнөөдөр битүү хичээлтэй биздээ
Би: ахх би мартах гэж хичээж байхад чи сануулчих юм
Жина: найз минь хүчтэй байгаарай! Гээд над руу инээмсэглэлээ.
Орой хичээлээ тарахтай зэрэгцэн танихгүй дугаараас залгаж байв. Би хариулцуураа аваад л цаад хүний хоолойг танин инээмсэглэнэ.
Бэкхён: байна уу?
Би: байна.
Бэкхён: сайн сууж байсан биздээ.
Би: тийм ээ, харин та
Бэкхён: бага зэрэг ядарч байгааг эс тооцвол сайн. Би сургуулийн чинь гадаа байна
Би: би хичээлээ тарчихсан одоо гарч байна.
Бэкхён: тэгвэл хүлээж байя!
Би эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд орж ирэн будгаа сэргээгээд түүн рүү яаран очиход тэр үнэхээр ядарсан царайтай зогсож байв.
Бэкхён: цагийн ажил хийгээд ядарсан гэж сонссон.
Би: тийм ээ!
Бэкхён: тэгвэл өнөөдөр гэрт чинь л хүргэж өгий. Дараа болзоцгооё!
Би: болзоо биш шдээ гэж амандаа хэлэхэд тэр инээгээд
Бэкхён: тийм ээ, болзоо биш, талархлаа илэрхийлсэн оройн зоог
Бэкхён убба автобусны зогсоол хүртэл ярьсаар л байлаа. Түүний яриа хөгжилтэй бас сонирхолтой байсан болохоор би анхааралтай сонсож инээх үедээ инээж байв.
Би өмнө нь хэлсэндээ тэр яг соронз шиг гэж ...
Яг миний сонирхдог стилний залуу ...
Бид автобусанд суухад хүн цөөн байсан тул 2 хүний суудал дээр суулаа.
Бэкхён убба ярихаа болин зүүрмэглэж байхыг хараад инээмсэглэн цонх руу харж байтал тэр миний мөрөн дээр унаад ирэв.
Би ийм зүйл болохын мэдэж байсан болохоор инээмсэглэн үргэжлүүлэн цонх руу харж байлаа.
~~~~~
Зохиолчийн талаас
Төд удалгүй Чона ч бас зүүрмэглэсээр Бэкхёнтай толгойгоо нийлүүлэн унтаад өгөх нь тэр. Автобусны хүмүүс цөөрсөөр хамгийн сүүлд тэр 2 л үлдсэн байлаа.
Миний талаас
Хэн нэгэн биднийг "Оюутануудаа" гэх чимээнээр сэрэхэд гэрэлтүүлэг муу газар зогссон байлаа.
Жолооч: автобус зогсож байна. Бас эцсийн буудал шүү!
Бэкхён: энэ хаанах вэ?
Жолооч: сөүлийн баруун хойшоо байдаг тосгон.
Бэкхён: бид унтаад буруу газар ирчижээ. Одоо яаж буцах уу?
Жолооч: автобус зогсож байна бас эндээс такси олдогүй л байх. Эндээс 50км алхаад нэг эмгэн 30000 воноор хонуулдаг гэсэн. Эндээ хоноод маргааш өглөөний автобусанд суухаас өөр арга байхгүй ээ!
Бэкхён: баярлалаа.
Би: би маргааш хичээлтэй байсан.
Бэкхён: өөр арга байхгүй юм чинь тэр газар нь очиж хоноцгооё! Гэв.
Бид 2 зам даган алхаж байхдаа хоорондоо бараг ярьсангүй! Би унтсандаа өөрийгөө буруутган алхаж байхад Бэкхён убба надад гадуурхаа тайлж нөмрүүлээд
Бэкхён: даарч байгаа биздээ
Би: зүгээр дээ та даарчихна.
Бэкхён: тэгсэн ч би эрэгтэй шдээ. Санаа зовох хэрэггүй гээд урд минь гаран алхлаа.
Зэлүүд газар би маш их айж байлаа. Аль болох түүнээс холдохгүй гэж хичээж байв.
Алхаж алхаж өнөөх газрын гэрэл харагдаж эхлэхэд бид бие биеэн рүүгээ инээмсэглэн хурдаа нэмэн алхлаа.
—MN4EVER—
