제4회 {Хичээл таслалт}
Бэкхён: сайн байна уу? Бид 2 2 өрөө авах гэсэн юм.
Эмгэн: уучлаарай! Сул өрөө ганцхан л байна гэхэд Бэкхён убба над руу хархад нь
Би: боломжинд нь л тохируулий
Бэкхён: тэгвэл тэр өрөөг авий!
Бид өрөөндөө орж ирэхэд Бэкхён убба удалгүй гараад яваад өгчих нь тэр. Би түүнийг гарсаны дараа амьсгаа аван өрөөг эргүүлж тойруулан хараад уртаар санаа алдаад хөнжил тэврэн хэвтэж байтал Бэкхён убба жижиг ширээн дээр хоол барьсаар орж ирэв.
Бэкхён: Өлсөж байгаа биз дээ. Би өлссөндөө үхэх нь ...
Би: би тэснэ дээ л гэж бодож байлаа.
Бэкхён убба ширээтэй хоолоо газар тавин өөрөө газар завилж суухад нь би ч бас түүнтэй зэрэгцэн суугаад түүн рүү хархад
Бэкхён: идэхгүй юм уу?
Би: эхлээд эрэгтэй нь хоолондоо хүрсэний дараа иддэг биздээ.
Бэкхён: тийн шдээ. Гэхдээ гэр бүлийнхэн л ингэдэг биздээ гэхэд нь би бантан шүлсээ залгин
Би: манай ээж надад гэр бүл гэж заагаагүй болохоор сурсанаараа л ... Гээд гараараа оролдож байтал тэр шөлнөөсөө амсаад дараа нь хачирнаас идэн
Бэкхён: үнэхээр амттай юм байна гээд нүүрэнд маш их аз жаргал тодруулан над руу харлаа.
Бэкхён: Унтах хүртлээ юу хийх үү? Хөзөр тоглох уу? эсвэл гадаа гарч од харах уу? Эндээс од аймар гоё харагдаж байна лээ
Би: Сөүлээс ч од харах хэцүү шүү
Бэкхён: байж байгаарай гээд гараа над руу ойртуулж эхлэх нь тэр. Би таг гацаж харин Бэкхён убба хацран дээр минь наалдсан будааг аван
Бэкхён: энэ наалдчихсан байна гээд малийв.
Би түүнтэй удаан харц тулгарахгүйг хичээн доош харан үргэжлүүлэн хоолоо идэж эхлэлээ.
Ёстой нээрэн байнга будаа наалдах юм. Соронзтой юм байхдаа энэ хацар ... Т.Т
Бид гадаа гарч од харан сууж байтал од харваж бид 2 2уулаа одонд хүслээ шивнэв.
~~~~~
Яг энэ үед Чона нүдээ тас анин хүслээ шивнэж байтал Бэкхён Чона руу харан инээмсэглэнэ.
Түүний энэ харц зөвхөн зохиогчийн л мэдэх тийм харц юм.
Чона хүслээ шивнэж дуусахтай зэрэгцэн Бэкхён нүдээ анин урагш харах нь тэр ...
~~~~~
Жижиг өрөөнд орж ирэн ороо засахад Бэкхён убба бид 2н орны зай нэгхэн сөөм байв.
Ёооё ичиж үхэхнээ! Бид 2 үерхэдэггүй! Зүгээр бие биенээ сонирхож эхлэж байгаа хүмүүс байж ийм байдалд орох үнэхээр хэцүү юм.
Үнэндээ энэ газар буудал биш зүгээр л энэ эмээгийн байшин болохоор илүү нэг л өрөө байсан юм.
Эмээ биднийг дуудаж бид очиход эмээ жимс арилгаж байлаа.
Эмээ: ийшээ суугаад жимс идэцгээ! Гэхэд Бэкхён убба түүний өөдөөс харж суухад нь би ч бас түүнийг даган Бэкхён уббагийн хажууд суугаад
Би: би арилгах уу?
Эмээ: хэрэггүй дээ! Зүгээр л энээс ид гээд бидэнд сэрээ өглөө.
Би сэрээг аван алимнаас хатган Бэкхён уббад өгөөд дараа нь өөрөө лийрнээс авав.
Бэкхён: эмээ та энд ганцаараа амьдардаг юм уу? Айдаггүй юм уу?
Эмээ: юунаас нь айхав дээ. Энд ирдэг автобусны жолооч залуус хүү шиг минь санагддаг юм. Би эрт дээр үед хүүгээ алдсан хүн болохоор хүмүүст буян хурааж хүүгийнхээ дараагийн амьдралынх нь замыг засах гэж энд жолооч залууст хоол цай өгдөг. Манай өвгөн ч бас хүүгээ нас барсаны дараа удалгүй нас барсан. Амьдын хагацал үзээд тэднийхээ дараагийн амьдралын замыг нь засах гэж хичээж явнадаа эмээ нь.
Бэкхён: та үнэхээр тэсвэр тэвчээртэй мундаг хүн байна. Би хэрвээ таны тухай нэвтрүүлэг хийе гэвэл та зөвшөөрөх үү?
Эмээ: чамд тус болно гэвэл би зөвшөөрнө
Бэкхён: тэгвэл анхныхаа нэвтрүүлгээр таны тухай хийнээ. Өндөр настангуудын амьдралын тухай ...
Гоё санаа байгааздээ! Гээд над руу хархад нь би толгой дохиход тэр дахиад л инээмсэглэв.
Бэкхён убба эмээтэй ярилцах зуур би гарч ирэн тэнгэр ширтэнэ. Тэргэл сар тод гялтганах одод ... Дэндүү үзэсгэлэнтээ юм. Тэртээд гэрэлтэх сөүлийн бүдэг гэрэл ч бас харанхуй дунд үзэсгэлэнтэй юм.
Анх удаа янз бүрийн дуу чимээгүй орчинд одод ширтэж сууж байгаа минь надад ингэжих аз жаргал бэлэглэж байгаад гайхаж байна.
Удалгүй Бэкхён убба эмээг түшсээр гарч ирэн түүнийг өрөөнд нь оруулж өгөөд дараа нь өрөө гарч ирэн
Бэкхён: маргааш хичээлтэй биздээ эрт унтацгаая гэв.
Агаарт цохиулсанаас болсон уу? Дотор орж ирээд л нойр минь хүрч эхлэлээ. Хөнжилдөө шурган Бэкхён уббаруу нуруугаа харуулан хэвтээд зовхи минь хүндэрч эхлэсэн юм.
~~~~~
Өглөөний нар тусаж утсаа гаргаж ирэн цаг харах гэсэн ч цэнэггүй болоод унтарчиж, өрөөний жижиг толинд харж үсээ янзлан өрөөнөөс гарч ирэхэд хоолны үнэр хамар цоргиж хуучны тавилган дээр байрлах цаг руу хархад би аль хэдийнээ хичээлээ таслачихсан байлаа.
Нэг л цагийн хичээлтэй байсан болохоор өнгөрсөн гэж бодон гал тогоонд очиж эмээд хоол хийхэд нь туслангаа
Би: Бэкхён хаана байгаан
Эмээ: усанд явсан
Би: хол юм уу?
Эмээ: гайгүй ээ, одоо бараг ирж байгаа байх гэв.
Бид хоолны ширээ засан гэрийн гадаа Бэкхёныг хүлээж байтал тэр удалгүй ирж
Бэкхён: та 2 энд юу хийж байгаан
Би: таныг хүлээж байсан юм
Бэкхён: өглөөний цайгаа ууцгаая! Гээд бид дотогш орж нэг гэр бүл шиг хамтдаа хооллоод 3 уулаа хамт автобус зогсдог газар ирцгээв.
Удалгүй автобус ирж жолооч ах ч эмээг сайн танидаг байв.
Бид автобусны хамгийн ард талын суудалд сууж, Бэкхён ах цонхон талд харин би наана нь суулаа.
Эмээ жолооч ахад хоолыг нь өгч удалгүй жолооч ах орж ирэн автобус хөдлөн бид эмээ рүү даллахад тэр ч бас бидэн рүү даллав.
30аад минут явсан бид тосгон руу ч орж ирсэнгүй!
~~~~~
Цонхоор салхи орж ирэхэд Чонагийн үс хийсэж Бэкхён инээмсэхлэх аж. Энэ яг л өвлийн хайрын дуу киноны хэсэг шиг санагдсан нь лавтай. Чона нойрмоглосоор төд удсангүй Бэкхёны мөрийг дэрлэхэд Бэкхён дахиад л инээх нь тэр.
Чонаг хараад өөрийн эрхгүй инээмсэглэх Бэкхён харцаа түүнээс салган цонх руу харна.
Аниргүйн дунд үүлс хөвж, цэцэгс алаглах эзгүй хээр тал дэндүү үзэсгэлэнтэй авч бөх гэгч нь нойрсох чи дэндүү хайр татам юм.
- Бюн Бэкхён ... 2018.10 сарын нэгэн өдөр
---MN4EVER—-
