5 страница24 сентября 2019, 16:35

제5회 {Инээмсэглэл}

Гэртээ орж ирэхэд хэн ч байсангүй! Аав ээж 2уул ажилдаа явж дүү ч сургуульдаа явсан байх.

Утсаа цэнэглэж Жина руу залгаж юу болсоноо хэлэхэд Жина утасны цаанаас баахан орилож гарав.

Энэ охиныг дээ!!!

Гэртээ хоногоор ирээгүй болохоор ээж аав 2т тал засах гээд гэр орноо цэвэрлэж, хоолоо бэлдээд тэднийг ирэхийг хүлээн суухдаа сая нэг Бэкхён ахыг бодно.

Хичээлээ тасалсан болохоор өнөөдөр сургууль руу явах хэрэггүй биз. Бэкхён убба руу "Юу хийж байна" гэж зурвас бичтэл удсан ч үгүй хариу ирэх нь тэр.

Хоол бэлдэж гэнэтийн бэлэг барихаар төлөвлөн автобусанд суун ажил руу нь явж байхдаа яагаад ч юм маш их аз жаргалтай байлаа.

Үүдэнд суух ахаас зөвшөөрөл аван Бэкхён уббагийн өрөөний наана ирэн шагайж хартал найруулагч бололтой хүн Бэкхён уббаг чанга чанга хашигчин загнаж байв. Би тэндээс холдон цахилгаан шат хүлээхдээ хоол руугаа харан

Би: буруу цагтаа ирж дээ.

Цахилгаан шатны хаалга нээгдэхэд урьд нь таарч байснаа санах ч нэр нь орж ирэхгүй залуу зогсоно. Тэр залуу намайг харан инээмсэглэн тэр ч бүү хэл нэрийг минь хүртэл хэлж байв. Би цахилгаан шат руу орсон ч тэр хүн рүү гайхан харж байлаа.

: аан намайг танихгүй байгаа юм байна шдээ. Жүмён! Чиний ажиллаж байсан газраас хоол захиалж байсан шдээ.
Би: аан та нөгөө ах байна шдээ. Гэхдээ би таны нэрийг мартчихсан байна уучлаарай!
Жүмён: зүгээрдээ. Уулзаагүй хэр удсан билээдээ. Би зүгээр л хүний нэр царай сайн цээжилчихдэг болохоор санаж байсан юмаа.

Жүмён: чамайг их сургуульд орсон гэж сонссон.
Би: тхх. Хүссэн мэргэжлээрээ суралцаж байгаа.
Жүмён: утасны дугаараа энд тэмдэглэчих. Хэрэг болж магадгүй. Дараагийн удаа уулзахдаа намайг мартаагүй байна гэж найдаж байна.

Түүнд утасны дугаараа бичиж өгөн инээмсэглээд.

Би: одоо таныг мартахааргүй болсон гэхэд тэр инээмсэглээд дараа нь машинд суучих нь тэр.

Бэкхён убба руу ажлых нь гадаа байгаагаа хэлэхэд тэр "удахгүй гарлаа" гэж зурвас бичсэн байв.

Би түүнийг хүлээн ажлых нь гадаа сууж байтал Бэкхён убба юу ч болоогүй юм шиг инээмсэглэсээр гарч ирэхэд нь

Би: завгүй байхад чинь дуудчихсан уу?
Бэкхён: үгүй дээ,
Би: би таньд хоол хийж ирсэн гэхэд тэр жоохон хүүхэд шиг баярлаж байлаа.

Үнэндээ ажил хийх аймар санагдаж байлаа. Хэрвээ би ажил хийвэл Бэкхён убба шиг загнуулчихаад зүгээр л инээмсэглэж чадах болов уу?
Яаж түүн шиг зүгээр л инээмсэглэж сурах вэ?

Бэкхён: хичээл чинь ?
Би: өнөөдөр өглөө л нэг хичээл байсан. Тасалчихсан юм чинь сургууль яваад хэрэггүй гэж бодоод тань дээр ирсийн.
Бэкхён: аав ээж чинь уурлаж байна уу?
Би: өглөө ажилдаа явцгаачихсан болохоор одоохондоо таараагүй байна. Орой загнуулах байхаа гээд шанаагаа тултал Бэкхён убба хацрыг минь чимхээд
Бэкхён: хэрвээ ийм хөөрхөн царай гаргавал ээж, аав чинь загнахгүй байхаа гээд ам дүүрэн хоолтой малийх нь тэр.

Би ичсэндээ хацар минь халуун дүүгэж байгааг мэдэрч байлаа. Би ичиж сандарч догдолж байхад энэ хүн зүгээр хоолоо идэж байгаа нь шударга бус юм.

Бэкхён: ахх цадчихлаа. Их амттай байлаа. Нээрэн орой кино үзэх үү? Болзоо болохоор хөөрхөн болж ирээрэй!

Пшш, ийм үгийг ийм амархан хэлээд. Догдолж үхэх нь ээ,

Би: хэдэн цагт
Бэкхён: 19 цагт ...
Би: амжих юм байна гэж өөр шиг нь хэнэггүй гэгч нь хэлээд түүн рүү харахад Бэкхён убба инээмсэглэж байх нь тэр.

Түүний дэргэд байхдаа аль болох тайван байхыг хичээж байлаа. Бэкхён убба ажил руугаа орж, түүнээс салсан даруйдаа сандарч надад гайгүй даашинз байдаг эсэхийг бодно.

Гэртээ орж ирэн хувцасны шүүгээгээ нээн бүх хувцасаа гаргаж ирэн толины урдуур удаан эргэлдсэний эцэст сонголтоо хийснийхээ дараа үсээ угааж, нүүрээ өмнөхөөсөө бага зэрэг хүнд будлаа.

Толинд харан "Арай тод будчуудаа" гэж өөртэйгөө яриад цагаа харахад цаг дөхчихсөн дахиж янзлах цаг ч алга.

Бэкхён уббатай уулзах газраа ирэхэд тэр ойр хавьд харагдсангүй!

Түүн рүү орж залгахад тэр удаан дуудуулалгүй утсаа аван

Бэкхён: яг орж байна. Удаан хүлээсэн үү?
Би: ирээд нээх удаагүй ээ!

Би хаалга руу харан зогстол тэр удалгүй инээмсэглэсээр орж ирээд намайг харан над руу даллах нь тэр.

Яаж энэ хүн шиг болох вэ? Бүх зүйлийг энэ инээмсэглэлээрээ даван туулдаг байх. Ямар ч хүн энэ инээмсэглэлд нь бууж өгөхөөр юм.

Бэкхён: удаан хүлээсэн үү?
Би: жоохон л ...
Бэкхён: уучлаарай! Ямар попкорн идмээр байна. Ундааны хувьд
Би: хамаагүй ээ!
Бэкхён: тэгвэл би өөрөө мэдээд авлаа шүү!

Бидний киноны цаг болж дотогш ороход тийм ч их хүн байсангүй!

Үнэндээ би ямар кино үзэх гэж байгаагаа ч мэдээгүй. Зүгээр Бэкхён уббад итгэсэн байх! Бидний киноны сонирхол таарна гэж итгэж байна.

~~~~~

Үнэндээ бидний кино сонирхол таараагүй юм. Амьдралдаа үзсэн хамгийн уйтгартай, сонирхолгүй кино байсан юм.

Бэкхён убба гарч ирэн үнэхээр сонирхолтой байсан тухай амаа олохгүй магтаж байв. Би аль болох сонирхолтой байсан юм шиг жүжиглэх гэж хичээж байлаа.

Бэкхён: чи юу идмээр байна ? Хамаагүй гэж хэлэхгүй шүү!
Би: стэйк гэхэд түүний нүд нэг томорсоноо гацан
Бэкхён: хаана орвол зүгээр вэ? Чамд мэддэг газар байвал тийшээ орий! Гэхэд нь би инээдээ барьж ядан
Би: убба уучлаарай! Би таниар тоглосон юмаа. Зүгээр л сангёбсал идий! Гэтэл тэр баярлан
Бэкхён: 5 хүнийхээр идэх үү?
Би: за юу гэждээ. Би лав тийм их идэж чадахгүй шүү!

~~~~~

Бэкхён уббагийн байнга ордог газар бид 2 орж ирэхэд тэр газрын ажумма Бэкхён уббаг маш сайн таньдаг байв.

Ажумма: өнөөдөр найз охинтойгоо ирсэн юм уу?
Бэкхён: хачираа их өгөөрэй!
Ажумма: ингээд давраад байдаг байхгүй юу?

Бид 2 булангийн ширээнд суутал Бэкхён убба тасралтгүй энэ газрын тухай магтаж заримдаа муулж байв.

Тэр үнэхээр их ярих юм.

Би зүгээр л түүний ярихыг сонсон суулаа. Гэтэл ажумма ирж

Ажумма: найз охин чинь эндээс гараад чамаас зугтвал би лав гайхахгүй ээ!
Бэкхён: эгчээ та ямар сонин юм бэ? Хүнийг эвгүй байдалд хийгээд байхын.
Ажумма: хэлснээр чинь хачир их авчирсан шүү!
Бэкхён: баярлалаа эгчээ

Энэ газар яг Бэкхён уббагийн хэлсэн шиг амттай хачиртай газар байлаа. Бэкхён убба хажууд байгаагүй бол тавгаа ч долооход бэлэн байна. 😬😬😬

Биднийг гарч ирэхэд гадаа бороо орж байлаа. Бид 2н хэн нь ч шүхэр авч гарч ирээгүй тул бид 2 хоолны газрын үүдэнд зогсож байтал

Бэкхён: хүлээж байгаарай! Гээд дотогшоо орчихлоо.

Өнөөдөр уул нь бороотой байгаагүй дээ. Яагаад гэнэт бороо орчив. Даашинзтай гарч ирж байхад
Хэрвээ би норчихвол дотуур хувцас маань гэрэлтэх байхдаа. Ичиж үхмээр юмаа. Бэкхён уббаг гарч ирэхээр шууд таксинд суугаад явчихдаг юм билүү? Ахх хэцүү юмаа. Бэкхён уббатай хамт баймаар байхад ...

Убба гарч ирэхдээ гартаа шүхэр барьчихсан гарч ирэх нь тэр.

Бэкхён: шүхэртэй болсон болохоор одоо аюулгүй гээд шүхрээ дэлгэн дээр минь барин бид цааш алхлаа.

Түүнээс би барих уу? Гэж хэдэн удаа асууснаа мэдэхгүй юм. Гэхдээ тэр бүрт татгалзаж байлаа.

Бид ашгүй автобусны буудалд ирж Бэкхён убба шүхрээ хураахад нь би харсан юм. Түүний зүүн тал тэр чигтээ норчихсон байна шүү дээ. Би цүнхнээсээ алчуур гаргаж ирэн түүний нүүрийг арчиж өгтөл бидний харц тулгарах нь тэр.

Номон дээр бас кинон дээр яг энэ үед бүх зүйл чимээ аниргүй болж зөвхөн бидний зүрхний цохилт л сонсогддог гэдэг ч үнэндээ тийм зүйл болсонгүй! Хоромхон зуур зүрх хүчтэй цохилож, биеийн дулаан минь үгүй болж би арагшаа нэг алхам ухарч түүнд алчуураа өгөөд өөр тийшээ харсан ч Бэкхён убба над руу харж байгааг мэдэрч байсан юм.

Бэкхёний талаас

Энгийн инээмсэглэл нь зүрх догдлуулж, энгийн даруу төрх нь өөртөө соронз мэт татах юм. Чиний инээмсэглэл, чиний ичингүйрлийг харахдаа оддын үзэсгэлэнг ч умартах юм.

- Бюн Бэкхён ... 2018.10 сарын бороотой шөнө

—MN4EVER—

5 страница24 сентября 2019, 16:35

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!