6 страница18 февраля 2021, 19:15

제6회 {Гэрэлт цох}

Автобусны буудал дээр удаан зогссон ч бороо зогссонгүй! Автобус ирж бид хаалганы хажуугийн суудалд суун түүний цамц руу харахад норчихсон бас түүний биеэнд цамц нь наалдсан байв.

Би: та надад хэлэхгүй яасын
Бэкхён: би өөрөө ч норсоноо анзаараагүй ээ!
Би: тийм мэдрэмжгүй байхдаа яадын
Бэкхён: би угаасаа их мэдрэмжгүй хүн болохоор хүмүүс гайхаад л байдаг юм

Үнэндээ тэр худлаа хэлсэн юм. Тэр маш нарийн мэдрэмжтэй бас романтик хүн.

Бид манай гэрийн ойролцоо бууж хамтдаа алхаж байгаад би гэр лүүгээ явж харин Бэкхён такси барихаар зам руу алхлаа.

Гэрт орохоос өмнө би маш их айж байв. Ээж ч намайг алах байхдаа.

Хонх дарахад ээж маш тайван "хэн бэ?" гэж асуух нь улам л айлгана.

Дотор ороход ээж над руу харан
Ээж: миний охин ирчихсэн үү? За тэгээд сургалтын аялал чинь хэр байв даа.
Би: ммм дажгүй ээ! Гэхдээ би таньд хэлээгүй шдээ та яаж ?
Ээж: танай ангийн Жина гээд охин руу бид залгатал тэр чамайг гэнэт сонгогдоод явчихсан гэж хэлсэн. Утасныхаа цэнэглэгчийг гэртээ үлдээчихсэн цэнэг нь дууссан нь тодорхой шүү дээ
Аав: тэгж байгаад Жинатай чинь танилцана шүү! Их яриа хөөрөө сайтай охин байна лээ.
Би: за тэгнээ. Тэгвэл би өрөөндөө орж амарлаа
Ээж: тэг тэг. Нээрэн оройн хоол
Би: идчихсээн
Аав: тэгвэл амар даа миний охин.

Жинагийн ачаар гайгүй өнгөрлөө. Сэргэлэн гэдэг нь.

Хувцсаа солин орон дээрээ хэвтэн Бэкхёныг бодно. Тэр үнэхээр царайлаг бас хөгжилтэй! Яг миний мөрөөдлийн залуу. Миний анхны үерхэл Бэкхён байгаасай!

Ерөнхийдөө миний хайр дурлалын асуудал ийм ахицтай байгаагүй! Хамгийн сүүлд эрэгтэй найздаа сайн болж эцэст нь шархлаж хоцорсон. Үнэхээр хар дарсан зүүд л гэсэн үг!
Түүнийг Бэкхёнтай харилцуулахад тэнгэр газар шиг өөр юм.

Тэр үнэхээр мэдрэмжгүй бас тэнэг бол Бэкхён мэдрэмжтэй романтик ...

Ахх ... Хүний зүрх сэтгэл ингэж хурдан өөрчлөгддөг гэж бодоо ч үгүй юм байна.

~~~~~

Өглөө сэрэхэд Бэкхёнаас зураг авалтаар 2 өдөр явахаар болсноо тайлбарласан зурвас ирсэн байв. Хичээл дээр ирж, Жинад болсон бүх зүйлийг ярихад Жина намайг тэврэн

Жина: Бэкхён та 2т хамгийн сайн сайхан бас сайхан хайрыг бүтээгээсэй гэж хүсэж байна.
Би: би ч бас тэгж хүсэж байна. Бэкхёнд ухаанаа алдталаа дурлаж байх шиг байна. Шархлаад хоцорсон ч би дурсах болгондоо инээмсэглэх байх
Жина: ингээд балайраад байдаг байхгүй юу? Тийм юм бодолгүй зүгээр эцсээ хүртэл хамтдаа байна гэж хичээ.

Бэкхёны талаас

Зураг авалтын завгүй үед ч би Чонаг бодон инээмсэглэж, эрч хүчээ сэлбэж байлаа.

Тэр одоо хичээлтэй завгүй байгаа ч намайг бодож байгаа болов уу?

Дэргэд нь байхад л цаг хугацаа зогсож, түүний төлөө хорвоогийн зах хүртэл хамтдаа туулж ч чадах юм шиг санагдана.

Гүн хөх тэнгэр, үзэсгэлэнтэй байгаль нүдний минь урд харагдах ч чиний тухай бодол намайг галзууруулах нь ... Чи яг хэн юм бэ? Анхны хайрын ичингүйрэл, азгүй дурлалын романсаас ч илүү намайг эзэмдчиж! Магадгүй энэ сүүлийн минь үнэнч бас энгийн хайр минь байх.

~~~~~

Бэкхён байхгүй 2 өдөр би түүнийг маш их үгүйлж байлаа. Түүний хошин бас эгдүүтэй яриа гээд л бүгдийг нь үгүйлэн санана. Гэрийхэн бүгд унтаж чимээ аниргүй ноёлж байхад гар утсанд зурвас ирж зүйрмэглэлээс минь салгалалаа.

Гэрийн хувцсан дээрээ нимгэн цув өмсөн яарсаар гарч ирэхэд Бэкхён намайг харан инээмсэглээд

Бэкхён: сайн уу? Гэхэд нь би өөрийн мэдэлгүй түүн дээр очин тэврээд авлаа.

Тийм ээ, энэ харилцааг өндөрлөж дараагийн үе рүү хамтдаа орцгооё!

Би гэнэт ухаан орон арагшаа нэг алхам ухраад

Би: уучлаарай! Би ...
Бэкхён: намайг маш их санажээ гэхэд нь би толгой дохин доош харахад
Бэкхён: би чамд бэлэгтэй ирсэн гэв. Би түүнрүү харан юу гэдгийг нь тааж ядан харахад тэр инээмсэглэн үүргэвчтэй цүнхээ уудлан шилэн сав гаргаж ирэхэд шилэн саван дотор номин ногоон өнгийн гэрэлт цохнууд байлаа.

Бэкхён: гоё байгаа биз! Гээд шилэн савны тагийг нээхэд эрх чөлөөг хүссэн цохнууд бүгд нисэж би гэрэлт цохнууд руу харж байтал
Бэкхён: Чона! Миний найз охин болох уу? Гэхэд түүн рүү итгэж ядан харахад
Бэкхён: эхлээд би зүгээр л шохоорхол байх гэж бодож байсан ч энэ бүхэн шохоорхлоос илүү дурлал юм шиг байна. Би чамайг цаг минут тутамд бодож тэрнээсээ болж галзуурах нь ...

Би түүний ичингүйрэн хэлсэн үг бүрийг сайтар сонсоод толгой дохин
Би: би ч бас таныг бодохгүй байж чадахгүй байна гээд доош харахад тэр хацар дээр минь үнсээд
Бэкхён: маргааш бидний эхний өдөр шүү! Бас бид болзох болно. Сайхан амраарай гээд гүйгээд явчихлаа. Би түүний араас харж байтал тэр бүдэрч унана над руу харан толгойгоо маажихад нь
Би: болгоомжтой яваарай! Сайхан амраарай!

~~~~~

Шөнөжин Бэкхёныг зүүдлэсээр өглөөг гайхалтай угтсан юм. Жинад хэлнэ гэхээс тэсэж ядан сургууль руу яарна.

Бэкхён бид 2 зурвас бичиж байх хугацаанд би аль хэдийнээ сургуулийн дэргэд ирсэн байв. Би өөрийгөө хүйтэн хөндий хүн гэж боддог байсан ч тийм биш бололтой! Үнэхээр эрх бас нялуун гэдгээ мэдэрсэн юм.

Жина хүртэл миний зурвасуудыг уншихдаа гайхаж байв. Тэр над руу хачин гэгч нь харахад би мөрөө хавчин

Би: ийм л юм болчлоо.
Жина: би ойлгож байнаа гэхдээ бид чиний эхний өдрийн болзоон дээр юу өмсөх талаар сайн бодох хэрэгтэй! Хэт чамин биш энгийн хэрнээ гоё харагдах хувцас сонгий!
Би: гэхдээ надад тийм хувцас байхгүй шдээ!
Жина: тийм болохоор л би танайд очиж чиний хувцасны шүүгээг харах хэрэгтэй байна.
Би: тэгвэл хичээл тараад манайх руу явий!
Жина: ОК!

Олон цагийг миний хувцасны шүүгээтэй зууралдаж өнгөрөөсөн ч Жина намайг гайхалтай хувцаслаж чадсан юм. Яг өөрийнхөө хэлсэн шиг энгийн хэрнээ үнэхээр дажгүй харагдаж байв. Жина магадгүй стилист болвол илүү тохирох байх!

Бид миний хувцасны шүүгээг янзласны дараа хамтдаа зууш идэж, Жина миний зургыг авч өгсөөр Бэкхён бид 2н болзооны цаг дөхсөн байв.

Бэкхёнтэй учирснаас хойш миний амьдралын цаг үнэхээр хурдан өнгөрдөг болчихсон. Бүх зүйл маш хурдан өрнөж байгаа нь зүүд мэт санагдах нь ч бий!

Болзсон газраа ирэхэд Бэкхён саарал өнгийн сорочикон цамц жинсэн өмд өмсчихсөн нэг гартаа цэцэг барьсан байлаа. Би түүнээс зайтай зогсож байсан ч түүний нэрийг дуудан түүн рүү даллан гүйн очиход тэр надад цэцгээ өгөн

Бэкхён: хөөрхөн харагдаж байна гэв. Би түүнд баярласанаа илэрхийлээд
Би: тэгэхээр бид ямар төлөвлөгөөтэй байгаа билээ?
Бэкхён: кино үзэх хэтэрхий уйтгартай санагдаад нам гүм газар сууж бие биенийхээ тухай ярилцвал ямар вэ?
Би: дэмжиж байна гэхэд тэр миний гарнаас хөтлөн
Бэкхён: явцгаая гээд над руу инээмсэглэлээ.

Навчис шаргалтах 9-р сарын сүүл авч түүний инээмсэглэл зүрх сэтгэлд минь мөнхийн хаврыг бэлэглэнэ.

- Бюн Бэкхён

—MN4EVER—

6 страница18 февраля 2021, 19:15

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!