2 страница8 июля 2021, 17:18

제2회 {Шинэ найз}

Тэр өдрөөс хойш сургалтын төлбөрөө олох гэж цагийн ажлынхаа цагийг уртасгаж бараг л ажил дээрээ өнждөг болсон гэхэд буруудахгүй! Энэ мэт завгүй өдрүүд үргэжлэсээр 6 сарыг ардаа үдсэн байв.

Хүсэн хүлээсэн 8-р сарын дунд үе ирж шинэхэн сургуульдаа ирж бүртгэлээ баталгаажуулж өөрийн олсон мөнгөөрөө хагас жилийн сургалтын төлбөрөө хийн сургуулиасаа гарч ирэхдээ анх удаа өөрөө маш их бахархаж үзэж байгаа минь энэ.

Ажил дээрээ ирэхэд нэг ч үйлчлүүлэгч бас ажилчид ч байсангүй! Ажилчдын хувцасны өрөөндөө орж ирэхэд өрөө тэр чигтээ харанхуй байсан тул гэрлээ асаахад манай ажлынхан бүгд зогсож, ахлах маань голд нь бялуу барьчихсан зогсож байлаа.

Би: юу вэ? Миний төрсөн өдөр биш шдээ.
Ахлах: хүссэн сургуульдаа орж байгаад нь баяр хүргэе! Хэдэн жилийн дараа чиний хийсэн нэвтрүүлгийг хүлээн сууна гэдэгтээ итгэлтэй байгаа шүү! Гээд бялууг надад өгөөд бас оюутан хүнд хэрэгтэй гээд ширээний гэрэл өгөх нь тэр.

Тэднийг ийм зүйл бэлдсэнг би гадарлаа ч үгүй байсан болохоор маш их баярлаж бараг уйлах шахсан юм.

~~~~~

Хичээлийн шинэ өдөр эхлэж догдолсондоо эрт гэгч нь босож сургууль руу явах автобус хүлээн зогслоо.

Сургууль дээр ирж хуваарийнхаа дагуу хичээлдээ суухдаа ангийхаа хүүхдүүдийг ажиглана.

Зарим нэг нь аль хэдийнээ найзлаж харин зарим нь над шиг энд тэнд чимээгүй сууж байлаа.

Нүдэнд дулаахан том нүдтэй охин дэргэд минь ирэн

: энд сууж болох уу?
Би: болно болно гээд түүнд зай гаргаж өгөөд утсаа оролдож байтал тэр охин гараа сунган
: намайг Юн Жина гэдэг.
Би: намайг Бан Чона гэдэг.
Жина: танилцахад таатай байна.
Би: надад ч бас ...

Жина гэх тэр охин үнэхээр яриа ... Бурхан минь ... Би бүр цохиод авмаар санагдсан шүү! Гэхдээ тэр охин их гэнэн цайлган санагдсан болохоор би түүнийг чимээгүй сонсохыг хүссэн юм. Зарим ярианаас нь их зүйл ухаарсан шүү!

Жина: Чона! Надад утасныхаа дугаарыг өгөөч бас танайх аль дүүрэгт билээ.
Би: Сунпад
Жина: манайх ганнамд шдээ. 2уулаа ойрхон юм байна
Би: тийм байна.

Жина бид 2 нэг анги учир бүх хичээлдээ хамтдаа сууж би бараг л Жинатай 10 жил найзласан найз нь юм шиг бүх амьдралыг нь маш сайн мэддэг болчих шиг боллоо.

Жина: чи надад өөрийнхөө тухай яриач!
Би: би яахав зүгээр л амьсгалж бас амьдардаг хүн. Чамд тохиолддог шиг адал явдал бараг л миний амьдралд тохиолддоггүй! Нэгэн хэвийн нэг тиймэрхүү л ...
Жина: тэгвэл хайр дурлалын тухайд
Би: тэр бол бүр ч байхгүй!
Жина: үнэхээр уйтгартай юмаа.
Би: надад бол энэ зэргийн байхад хангалттай!

Жина бол баян айлын эрх охин. Түүнд эмэгтэй найз бараг л байдаггүй! Харин тэр найз залуутай! Найз залуудаа маш их хайртай. Ахлах ангиасаа үерхсэн. Нийтдээ 4 жил үерхэсэн гэсэн үг юм байна. Миний хувьд ийм удаан үерхэл гэж байгаагүй болохоор гайхамшигтай санагдаж байлаа.

~~~~~

Хичээл эхлээд сарын хугацаа өнгөрч Жина надад улам л таалагдах боллоо. Би түүнд бага багаар өөрийнхөө тухай ярьж харин тэр анхааралтай сонсдог байв.

Би: би 7 сарын өмнө нэг ханхүүг байнга зүүдлэдэг байсан юм. Нэг хэсэг ерөөсөө зүүдлэхгүй байсан өчигдөр зүүдлэсэн
Жина: тэр ханхүүг зүүдлээд дараа нь хэн нэгэнтэй учраагүй юу?
Би: үгүй ээ! Хэсэг бодол болон зогсож байгаад
Би: аан нээрэн нэг гоё гартай залуутай таарсан юм байна. 2удаа шүү! Гэхдээ нэр нь хэн гэлээ. 7 сар өнгөрсөн болохоор мартчихсан байна.
Жина: өө чи санах хэрэгтэй!
Би: ямар ч байсан тэр их нүдэнд дулаахан бас их гое арьстай, гар нь ч бас гоё байсан.
Жина: үнэхээр сайн тодорхойлжээ гээд хөмсөгөө өргөхөд нь би инээгээд
Би: хэрвээ би тэр залуутай дахиад нэг таарвал бид 3дах удаагаа таарах юм байна.
Жина: санамсаргүй 3удаа таарвал хувь тавилан гэсэн шдээ. Бариад авдаг юм шдээ Бан Чонагуай!
Би: за за ойлголоодоо ойлголоо.

Хичээл маань надад маш хх таалагдаж байлаа. Дуртай зүйл гэдэг цаанаасаа л сонирхолтой санагддаг юм байна. Нэг удаа таслахад л хайран санагддаг тийм л үнэ цэнэтэй юм.

Жинатай хамт хичээлээ ярилцан сургуулийн арын цэцэрлэгт сууж байтал түүний найз залуу бидэн дээр ирэх нь тэр. Тэр залууг Пак Ү-Ён гэдэр бөгөөд Жинагаас нилээн хэдэн насаар ах. Надаас ч бас ах байсан юм.

Тэр 1992 оных бол Жина 1999 онд харин би 1998 онд төрсөн байлаа.

Ү-Ён: сайн уу? Чона
Би: сайн сайн уу?
Ү-Ён: нээрэн мартаагүй дээрээ хэлчий. Энэ баасан гаригт миний төрсөн өдөр болно. Ирээрэй!
Би: за тэгнээ.
Ү-Ён: Жинагаар дамжуулж тодорхой мэдээлэл өгнө. Заавал ирээрэй!
Би: заа

Хичээлээ таран гэртээ орж ирэн

Би: ээж!
Ээж: ммм ?
Би: би баасан гаригт төрсөн өдрийн үдэшлэгт явна. Юу өмсвөл зүгээр вэ?
Ээж: хар даашинз үргэлж эрхэмсэг харагдана. Тийм болохоор даашинз зүгээр байх. Цагаан өнгийн цүнх, ботинк өмсвөл илүү гоё харагдана.
Би: заа

~~~~~

Ү-Ёны төрсөн өдөр болж би ээжийн хэлснээр хувцаслан цагаа хархад би хоцорчихсон байлаа.

Ганнамд болж байгаа болохоор би 10 минут метро хүлээж 3 минутийн дотор зогсоол дээр буун 2 минут алхсаар нийт 15 минутийн дотор ирэх нь тэр.

Хүн ихтэй газар байх бөгөөд би Жина руу залгаж тэр намайг гарч ирэн авлаа.

Тэд энэ газрын V.I.P өрөөнд төрсөн өдөр тэмдэглэж байв. Би Ү-Ён бэлдсэн бэлэгээ өгөөд Жинагийн хажууд суухад Жина миний чихэнд

Жина: Ү-Ёны найз нар дунд ганц бие их шүү! Нэг юм бодно байгаа
Би: ЯА! Та 2 анхнаасаа ийм юм бодож намайг урьсан байхнээ!
Жина: мэдээж шдээ. Ингээд байлгүй ганцаараа яваа найз нарыг нь сайн хараад надад хэлэхэд болно.

Намайг Жинатай ярилцаад зогсож байхад хэн нэгэн над руу ширтэж байхыг би мэдсэн юм. Тэр зүг рүү харвал нэг л танил хүн намайг харж байлаа.

Түүний царай яг л олон сарын ө нө зүүдлэсэн зүүд шиг бүдэг бадаг хэрнээ дотно санагдсан юм. Тэр над руу инээмсэглэсээр бидэн дээр ирэн

: дахиад таарах шив ...
Би: уучлаарай би таныг танидаггүй гэхдээ аягүй дотно санагдаад байх юм.
: хамгийн анх бол орой явж байгаад бид мөргөлдөж байсан. Дараа нь манай ажил дээр тааралдаад өөрөө түрүүвчээ үлдээгээд би аваачиж өгсөн. Бас ажил дээрээ ирж хоол идэхийг урьсан
Би: аан тийн гэхдээ таны нэр чинь ?
: Бюн Бэкхён
Би: аан тийн одоо л саналаа. Sbs телевизийн эфирийн ахлах staff
Бэкхён: одоо л санав уу? Гэхдээ чиний нэр чинь хэн билээ
Би: Бан Чона ...
Бэкхён: ажил дээр чинь хэд хэдэн удаа очсон ч нэрийг чинь мэдэхгүй болохоор асууж чадаагүй бас харагдахгүй байсан.
Би: намайг хэлний сургалтандаа явсан хойгуур очиж таарсан бололтой! Тэрнээс би байнга байж байдаг. Аан бас би тэнд ажиллахгүй байгаа. Тийм болохоор өөр газар орж таныг дайлнаа.
Бэкхён: намайг болзоонд урьж байгаа юм уу? Гээд зальжин инээмсэглэхэд нь тэр өрөөний бүх чимээ алга болж чихэнд минь хонх жингэнэх сонсогдох нь тэр. Зүрх чичирхийлж, чих дүлийрчихлээ. Ядаргаанаас болж ийм болчихов уу? Яагаад гэнэт энэ хүний хажууд ингэж байгаа юм бол ?
Өөрийнхөө ханхүү гэж боддог хүнийхээ хажууд ингэж болохгүй юмсан.

Би түүн рүү харахад тэр яриагаа үргэжлүүлсээр харин би юу ч сонсохгүй байна.

—MN4EVER—

2 страница8 июля 2021, 17:18

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!