제1회 {Цагаан морь унасан ханхүү}
Чона! Чона!
Хөөш сэрээчээ! гэх дуунаар би сэрхэд сайн найз минь намайг харж байлаа. Амаа арчин түүн рүү хархад
: чи ч үнэхээр гайхалтай юм аа,
Би: өнгөрсөн шөнө учирсан хайртайгаа учирч магадгүй гээд өөрийгөө хүчлэж унтсан байхад чи арай намайг буруутгах гээд байгаам биш биз дээ
Өнгөрсөн шөнө гэж зарим хүмүүс буруу ташаа ойлгож мэднэ. Гэхдээ энэ зүгээр л зүүд байсан юм шүү! Яг миний төрлийн залуу цагаан морьтой намайг чиглэж ирсэн гээд боддоо!!!
: цагийн ажилдаа явахгүй юм уу?
Чона: үгүй ээ! Өнөөдөр амарна харин мэргэжлийн шалгалттай
: энэ удаа яг хүссэн мэргэжил чинь мөн биз гээд хөмсгөө өргөхөд нь би түүний мөрөөр тэврэн
Чона: мэдээж би анх удаа л ингэж их өөртөө итгэлтэй бас эргэлзээгүй байж үзсэнгүй!
: тэгвэл амжилт!
Хэлний сургалтаасаа гарч ирэн мэргэжлийн шалгалт өгөх сургууль руугаа алхахдаа анх удаа л ийм сайхан зүйл мэдэрч байлаа. Үгээр хэлэх юм биш.
Би нэг удаа алдаж цаг хугацааг алдсан харин энэ удаа бол яг миний хүссэн зүйл мөн.
Би өөрийнхөө дугаараа хүлээн суухдаа маш их сандарч бас догдолж байлаа. Бараг 30иад минут өнгөрч би дотогш орохоор болж шүүгчдэд өөрийн бэлдсэн цаасаа өгөхөд тэд нухацтай нь аргагүй уншиж байгаад голд суух эмэгтэй шилээ аван
: Чона! Тэгэхээр чиний зохиол таалагдаж байнаа. Гэхдээ бид чамаас нэг л асуулт асуух болно. Гэхэд нь би толгой дохиход
: яагаад заавал цэнгээнт нэвтрүүлгийн зохиолч болохыг хүссэн бэ?
Би: би энэ мэргэжлийг зүгээр нэг сэтгэлийн хөдлөлөөрөө сонгоогүй! Би өмнө нь өөр мэргэжлээр сурч байхдаа энэ миний байх газар биш гэж мэдрээд шууд гарч байсан бараг 2 жил завсардахдаа би яг юу хүсэж байгаагаа өөрөөсөө маш их асууж байсан. Нэг ч удаа эргэлзэлгүй би цэнгээнт нэвтрүүлгийн зохиолч болохыг хүсэх болсон. Мэдээж миний үзэх дуртай нэвтрүүлэгүүд их нөлөөлөж би энэ зүйлийг хийхдээ л аз жаргалтай байх болно гэж өдөр болгон бие сэтгэлээрээ мэдэрч шалгаруулалтад орж ирсэн.
: баярлалаа Чона! Бид таны мэйл хаяг руу хариу хэлэх болно. Гарч болно гэхэд нь ухаан орж өрөөнөөс гарч ирэхэд үүдэнд сууж байсан хүүхдүүд над руу "Ээ хөөрхий" гэсэн харц шидлэж байв.
Гэхдээ би тэдний хүссэн шиг хасагдаагүй! Би тэдний хүчтэй өрсөлдөгч! Харж л бай муу сайн хархнууд ...
Өнөөдөр өөртөө цаг гарган хамгийн дуртай амттанаа идэнгээ цонхоор хүмүүсийг ажиглан суулаа.
Хүмүүсийг ажиглах яагаад ч юм голын урсгал харж ядаргаагаа тайлахтай адилхан санагддаг болохоор би стрессээ ингэж гаргах дуртай!
Цагийн ажилгүй нэг өдрийг бүтэн амарч өнгөрөөгөөд маргааш нь эрч хүчтэйгээр ажилдаа ирж бүх ажилчидтай мэндлээд эхлүүллээ.
Гайгүй нэр хүндтэй зоогийн газар болохоор гоё гоё ах эгч нар зөндөө орж ирдэг нь надад илүү их хүсэл эрмэлзэл өгдөг болохоор ажилдаа дуртай.
: манай Чона өнөөдөр ямар лаг эрч хүчтэй байнаа
Би: байнга гутарч явна гэж юу байхав дээ. Хамгийн залуу нь байна даа
: ажлаа сайн хийгээрэй!
Хүн ихтэй өдөр дуусан гэр лүүгээ алхахдаа мэйлээ шалгасан ч мэйл ирээгүй байв.
Хэлний сургалт бас цагийн ажил ... Аль аль нь надад хэрэгтэй ч сургуульдаа орчихвол заавал нэгнээс нь татгалзах хэрэгтэй болно.
Бодолд автан явж байтал санамсаргүй хэн нэгэнтэй мөргөлдөж орхив. Газар унасан хэтэвчийг минь авч өгөн
: уучлаарай гээд бөхийхөд нь түүний царайг харах гэсэн ч тэр саравчтай малгайтай царай нь харагдсангүй! Би бөхийгөөд
Би: намайг ч гэсэн уучлаарай бас баярлалаа гэхэд тэр инээмсэглээд яваад өгөх нь тэр.
Хүлл эрэгтэй хүн байж яасан гоё гартай бас ямар гоё арьстай байваа. Иччихлээ байна гээд гар луугаа хараад дараа нь халаасандаа хийн цааш алхлаа.
Гэртээ ирэхэд аав ээж 2 намайг угтаж аваад
Ээж: дүү нь унтаж байгаа дүүгээ сэрээвээ
Би: заа
Аав: оройн хоол ?
Би: ажил дээр идчихсэн.
Аав: тэгвэл орж унтдаа гэв. Үнэндээ би турах гэж байгаа болохоор орой хоол идэхгүй байгаа.
Дахиад л өнөөх цагаан морьтой ханхүүг зүүдэллээ. Огт царай нь харагдахгүй хэрнээ тэр үргэлж надад гараа сунгаж байх юм.
Хэдэн удаа зүүдлэж байж царайг нь харах юм бол ?
Дахиад л өнөөх хэв маяг. Хэлний сургалт дараа нь ажил ... Уйтгартай юм
Хэлний сургалтаа таран ажил руугаа явж байтал мэйл ирсэн байв. Мэйлээ нээж хархаас өмнө би таг гацан зогсож байгаад хэсэг хугацааны дараа ухаан орж уртаар амьсгаа аван мэйлээ нээхэд урдаас минь "Та 1-р шатанд тэнцлээ" гэсэн гайхалтай мэдээ угтах нь тэр.
Гэхдээ тийм олон шаттай байсан юм байхдаа гэж бодсон ч хэтэрхий их баярласандаа ажил руугаа бараг нисэж очсон бололтой! Яаж очсоноо ч санахгүй байна. Намайг ажил дээр ирэхэд бүгд маш завгүй байлаа. Хоолны заал руу хархад хүн байхгүй байхад бүгд завгүй! Зохион байгуулагчаас лавлахад
З.Б: Ашгүй Чона чи ирээ юү? Sbs 100 хүний хоол захиалсан. Чи хүргэлтээр явна шүү!
Би: ваат!!! Би яаж тийм их хоол авч явхынбээ?
З.Б: ажлын машинтай явнаа. Энэ захиалгын дараа дахиад хүндтэй зочид ирнэ. Тэгэхээр чамаас өөр хүн алгаа.
Би: за за тэгвэл би эхнээс нь зөөж байя!
З.Б: ОК
Би хоолнуудыг жолооч ахтай зөөж дуусаад sbs-рүү хөдөллөө.
SBS манайхаас нилээн зайтай бас дээрээс нь зам багагүй түгжрэлтэй байв.
Бид хамгийн хурднаараа очиход л 30 минут өнгөрсөн байлаа. Жолооч ахтай бас хэдэн ажилчидтай хамт хоолыг том заал руу зөөн оруулахад үзэх дуртай нэвтрүүлгийн маань зураг авалт болж байлаа. Би хэсэг тэднийг харж зогсоод дараа нь эргэн тойрноо хараад энд үлдэхийг ямар их хүсэж байгаагаа илэрхийлж ч чадахгүй нь ... Өдөр болгон ийшээ хоол зөөсөн ч бэлэн байна. Хоолны тооцоогоо аван жолооч ахтай явж байтал араас нэг залуу "Хөөё" гэсээр ирэхэд нь түүний хоолойг хаана нэгтээ сонссон санагдан эргэж хархад жижиг нүдтэй дулаан төрхтэй залуу зогсож байв.
Би: юу болоов
: хэтэвчээ мартчихлаа гээд над руу сарвайхад нь би хэтэвчээ аван дараа нь бөхийхдөө түүний энгэрийн тэмдэгийг харан
Би: баярлалаа ноён Бюн Бэкхён
Бэкхён: 2уулаа урьд нь уулзаж байлуу
Би: үгүй байхаа.
Бэкхён: аан чи өчигдөр энэ хэтэвчээ надтай мөргөлдөөд унагасан шдээ.
Би: та тэр хүн юм уу гээд дахин бөхийгөөд
Би: баярлалаа. Та манай зоогийн газар ирээрэй би таныг дайлий
Бэкхён: тэгнээ гээд зөөлөн инээмсэглэлээ.
Түүний инээмсэглэл намайг догдлуулж цус минь буцлах шиг л боллоо.
Дотно сэтгэгдэл төрж түүнтэй илүү удаан ярилцахыг хүссэн ч цаг давчуу байлаа. Бид салан би явж байгаад эргэж хархад тэр яг байрандаа араас минь зөөлөн дулаан инээмсэглэлтэйгээрээ зогсож байлаа.
Sbs телевизийн эфирийн ахлах staff Бюн Бэкхён. Та миний цагаан морьтой ханхүү юм уу?
Хэрвээ дахиад нэг удаа санамсаргүй таарвал энэ хувь тавилан гэсэн үг!
Яг л миний сонирходог ах. Сэтгэлд дулаахан дотно мэдрэмжийг надад төрүүлдэг бас түшиг тулгууртай! Яг л ханхүү шиг ...
—MN4EVER—
