10 страница29 апреля 2026, 17:31

Part 9

Түүний тэвэрт нэг л мэдэхэд унтаад өгчээ. Сэрэхэд ганцаараа хэвтэж байх ба гал тогооноос хоолны үнэр үнэртэж байлаа. Байхгүй хооронд нь өрөөг нь сонирхмоор санагдав. Хамгийн эхэнд нүдэнд туссан зүйл нь шургуулган дээрх зураг. Аваад харвал 30 орчим насны эмэгтэй эрэгтэй хоёр дундаа хүүгээ хөтлөчихсөн зогсож байлаа. Аав ээж нь бололтой. Харин дундах нь Тэхён? Итгэмээргүй юм! Үс нь арзайчихсан их л жаргалтай байсан бололтой ярзайчихсан зогсож байлаа. Үнэхээр эгдүүтэй байжээ
: Би тийм хөөрхөн байна уу?
Бушуухан зургийг нь байранд нь тавиад түүн рүү харлаа. Гэтэл тэр гэнэт намайг харчихаад л чанга чанга инээгээд эхлэв. Би инээдтэй харагдаад байгаа юм байх даа гээд ойрхон харагдаж байсан толь руу очоод хартал өчигдрийн буржгар үс арзайгаад шулмын үс шиг, нөгөө сайхан будагнууд нь буух нь буугаад тарах нь тараад үнэхээр аймшгийн болчихсон байлаа. Ичсэндээ нүүрээ дарсаар өрөөнөөс нь гарч ариун цэврийн өрөө хайлаа. Ашгүй яг үүдний харалдаа байж таарч хурдхан шиг гүйж ороод хаалгаа түгжлээ. Ашшш ичиж үхмээр юм сэрэхдээ өөрийгөө нэг толинд харчихгүй яав даа.
Гаднах төрхөө арай л гайгүй болгочихоод хаалга ойрхон байсан болохоор гэрээс нь гялс гарах гэж байтал ардаас
: Хоол хийчихээд байхад амсахчгүй явах гэж байгаа юм уу?
: Хэхэ тэр нөгөө юу л даа
: Ичээд байлгүй хүрээд ир гэхэд нь сэтгэлийг нь бодоод дээрээс нь өлсөөд байсан болохоор гал тогоо руу түүнийг даган орлоо. Гал тогоо нь том өрөөтэй нь залгаа байсан учир бүх зүйл тод харагдаж байлаа. Түүний гэр их тохилог бас цэвэрхэн юм
: Ингэхэд аав ээж чинь өчигдөр гэртээ ирээгүй юм уу?
: Ганцаараа амьдардаг
: Хөөх тэгээд чи гэрээ байнга өөрөө цэвэрлэдэг юм уу гээд гайхан асуутал тэр над руу харж сонин царай гаргачихаад: Тэгээд чи цэвэрлэх юм уу?
: Ааштай амьтан
Тэр аягаласан хоолнуудаа ширээн дээр тавиад
: Миний гарын хоолыг маш цөөхөн хүн идэж үзсэн байдаг юм. Чи ч үнэхээр азтай юм аа
: Зссс гэсээр хоолноосоо халбагдахад гайхалтай! Үнэхээр гоё амттай юм
: Яасан тийм гоё байна уу? Хоёр нүд чинь бүлтэрлээ гэхэд нь гялс хоолоо залгин: Гүээ яахав ээ, чамаас бол гарсан гэмээргүй л хоол байна гэхэд тэр инээснээ: Магтаал гэж бодъё.

Хоолоо идэж дуусмагц тэр аяга тавгуудаа хураан: Минагийн аав ээж байхгүй байгаа гэсэн биз дээ гадуур гарцгаая
: Би яаж ийм хувцастай?
: Зүгээр ээ хувцсаа сольчихоод ирье хүлээж байгаарай гээд өрөөрүүгээ явлаа
Ганцаараа амьдардаг гэхэд үнэхээр цэвэрч залуу юм аа. Түүнийг дагасаар гэрээс нь гарцгаалаа. Тэр надаас холгүй амьдардаг юм байна гэдгийг гадаа гарсныхаа дараа мэдэв.
Тэхён: Өнөөдөр очиж үзээгүй газруудаараа явж үзмээр байна
: Тэгээд хаашаа явах юм?
: Хммм нөгөө кинон дээр гардаг зах руу
: Юу? Чи Түндэмүн захыг хэлээд байгаа юм уу? Үгүй байлгүй дээ чи орж үзэж байгаагүй хэрэг үү?
: Үгүй ээ. Тэгээд намайг дагуулж явна биз дээ?
: Яахав чи ганц ч удаа болов жирийн хүмүүс юм хийж явдгийг мэдэх хэрэгтэй байх. Явцгаая!
: За машин ру-
: Үгүй ээ. Автобусаар явцгаая гээд Тэхёныг чирсээр баяртай гэгч нь алхлаа. Би ч ойрын үед тэрүүгээр зугаалахыг хүсч байсан юм.
Автобусанд суухад дунд ангийн хэдэн охин Тэхёныг харж шивнэлдээд л зургийг нь дараад байхад тэр яах ч үгүй байсанд дургүй хүрэн түүнийг дагуулж явсаар арын суудлын буланд сууцгаалаа. Гоё дуу тавимаар санагдахад гэнэт утсаа өчигдөр өрөөндөө үлдээснээ санаад Тэхёнаас утас чихэвч хоёрыг нь аваад дуртай дуу минь байсныг хараад тавин өөртөө зүүн нөгөө талыг нь түүний чихэнд хийлээ.
Тэхён нааш хандан: Chet Baker-ийг сонсдог юм уу?
: Тийм ээ, миний хамгийн дуртай нь гэхэд тэр инээмсэглэн
: Миний ч бас

Түүнийг дагуулсаар зах руу ороход тэр их хүн харсандаа гайхширч бага зэрэг хөмсөгөө зангидсан байлаа
: Таалагдахгүй байвал явцгаах уу?
: Үгүй ээ, цааш явж үзмээр байна гээд гарнаас минь гэнэт хөтлөөд урагш алхаж эхлэлээ.
Би сандран: Яагаад байгаа юм
: Төөрөлдчихвөл яах юм. Энд их хүнтэй байна гээд цааш явж эхлэлээ.

Явж байгаад бид нэг хувцасны тасгаар орлоо. Тэхён хоёр ширхэг адилхан өнгийн подволк сонгоод: Ямар байна? гэв
: Гоё өнгөтэй юм байна гэхэд тэр худалдагчид хандан энэ хоёрыг авъя гэх нь тэр. Мөнгөө төлчихөөд нэгийг нь надад өгөөд: Өмсчих. гэв.
: Яах юм бээ
: Яаж ийм богинохон даашинзтай явах гээд байгаа юм гэхэд нь нээрээ өчигдрийн хувцастайгаа явж байгаагаа анзааран өмслөө.
Адилхан подволк өмсчихсөн чинь яагаад ч юм хосууд шиг харагдаад ичээд байлаа. Дараагаар нь тэр өөр нэгэн тасгаар ороод өөрийн омд шиг цайвар өнгөтэй өмд кэт хоёр авлаа. Одоо бараг бүх зүйл маань адилхан болчихсон дээрээс нь хөтлөлцчихсөн алхаж байсан болохоор хүмүүсийн нүдэнд өртөхгүй байж чадсангүй.

Явж байхад нэг хөөрхөн хос бугуйвч харагдан өөрийн эрхгүй шохоорхон ширтэж байхыг минь Тэхён анзаарсан бололтой: Авмаар байгаа юм уу гэхэд нь толгой дохилоо.

89927b9a6908edaf56785397d65551ed.jpg

Өнөөх бугуйвчаа авчихаад баяртай гэгч нь бугуйндаа зүүж байхад Тэхён ч гэсэн адил зүйл хийж байлаа. Бид үерхээгүй ч ийм зүйл хийж байгаа нь яг л үерхэж байгаа мэт санагдуулж байсан юм. Захаас гаран усан парк руу явцгаалаа. Өдөржингөө олон гоё зүйлс үзэж явсаар орой болж Намсан цамхаг руу явцгаав.
Сөүл хот гайхалтай өнгө өнгөөр гэрэлтэх нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдах ба шинээр төрчихсөн юм шиг л сайхан мэдрэмж төрж байлаа. Түүний над руу ширтэж байгаа нь мэдрэгдээд эвгүй байсан болохоор түүн рүү харан өөрөө ч гацчих нь тэр. Түүний энэ өөртөө уусгах мэт нууцлаг ер бусын харц. Гэдсэнд олон мянган эрвээхий нисэлдэж, энэ газарт зөвхөн бид л байгаа мэт, түүнээс харцаа салгах л юм бол ахиж хэзээ ч харж чадахгүй мэт учир нь олдохгүй олон мэдрэмж дотор минь тэнцэлдэж байна.  Гэхдээ одоо нэг зүйлийг ойлгож болж байх шиг байна: Би түүнд дурлачихаж...
Тэхён: Анх чамайг харсан өдрөөс л бусдаас онцгой гэдгийг мэдэрсэн. Дургүйг чинь хүргэж тэр бүхэнд эгдүүтэй уурлахыг чинь харах хичнээн дуртай байсан гээч. Өөр хөвгүүнтэй явж байхыг чинь хараад байж сууж чадахгүй тэр дороо л очоод чамайг хаашаа ч хамаагүй аваад хэнд ч харуулахгүй өөрөө л хараад байж байхыг хүсдэг. Чи ямар онцгой гэдгээ миний нүдээр өөрийгөө харж байж л ойлгох байх. Хэн байх чинь хамаагүй, дэргэд минь л байвал би бүхнийг даван туулж чадах юм шиг л хүчтэй болдог. Би чамд сайн Хана. Надтай үерхээч?
Би зүгээр л зөөлөн мишээн: Бид адилхан зүйл мэдэрдэг бололтой. Зөвшөөрч байна Тэхёнаа гэхэд тэр минь намайг чангаас чанга тэврээд авав.
: Баярлалаа Хана. Ямар их аз жаргалтай байна гээч. Чамайгаа үүрд хайрлаж хамгаална аа!

Хоёул удаан тэврэлдсэний эцэст гэр гэрлүүгээ харицгаахаар боллоо. Тэр гэрийн маань үүдэнд эцсийн удаа удаан гэгч нь тэвэрсээр духан дээр минь үнсээд цааш явлаа. Баяр хөөр болсоор гэр лүүгээ ороход яг л төсөөлж байснаар Мина намайг хүлээн зогсож байлаа.
Гараа энгэртээ зөрүүлэн: Бүтэн хоногоор алга болдог болсон байх шив? Тэхёноор оролдоод хэрэггүй гэж уул нь чамд сануулсан л юм сан. Үг авахгүй юм аа?
: Үүнд чиний буруу байгаа гэж бодохгүй байна уу? Гэхдээ би чамд баярлах ёстой юм шиг байна. Чиний хийсэн дарсны ачаар би олон хоног бодоод ойлгохгүй байсан зүйлээ өнөөдөр л ойлгосон
: ЮУГАА ОЙЛГОСОН ГЭЭД БАЙГАА ЮМ?
: Сайн хүнээ чам шиг хөгийн бодолтой охидуудад алдаж болохгүй гэдгийг гэчихээд түүнийг мөрлөсөөр өрөө рүүгээ явлаа.
Харин ард үлдсэн Мина уураа арай хийн барьж: За яахав маргааш та хоёр хоёулаа тамд унах болно доо.

Өрөөнд
Утсанд Тэхёнаас мэссэж ирсэн байв.
Унтаж байна уу?
Үгүй ээ.
Унтахгүй юм уу?
Унтлаа, харин чи?
Зүрх одоо ч хурдан урдан цохилоод унтаж чадахгүй байх юм
Чиний энэ төрх үнэхээр шинэлэг санагдаж байна Тэтэ
Тэтэ? Шинэ хоч маань таалагдаж байна. Хмм чамд ямар хоч өгдөг юм билээ байз.
Хэсэг байсны эцэст түүнээс зурвас ирлээ.
Мими!
Хана гэдэг нэртэй байхад юун Мими вэ???
Минийх♡
Айшш энэ залууг дээ. Ийм нялуун байх байсан юм уу?
Чи л намайг ийм болгосон!
Хнн! Унтлаа шүү сайхан амраарай Тэтэ!
Сайхан амраарай Мими! ♡♡♡

10 страница29 апреля 2026, 17:31

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!