Part 10
Өглөөнөөс хойш сургууль дээр хүн болгон л над руу харж шивэр авир хийлдээд байсан нь сонин санагдаж байлаа. Арай гэж анги руугаа ороод суутал Минагийн хэдэн найз нь хүрээд ирэв.
: Чи хүний хэлсэн үг үнэхээр ойлгохгүй юм аа? Аль хэдийн Тэхён-убба Жонгүг-уббаг урхиндаа оруулчихсан байх шив? Бид чамд хангалттай харамсахаар зүйлс хийж чадна шүү, ЧҮЭ Хана?!
Х*араал идэг! Мина хэлчихлээ гэж үү?!
Би: *санаа алдах* Намайг тэгээд яаа гээд байгаа юм?
: Юуны өмнө чи Минагаас уучлалт гуйх хэрэгтэй байх *зивүүн инээх*
Нэг нь надруу ойртсоор чихэнд минь: Чи ойлгож байгаа биз дээ? Яг үнэндээ хэн болохыг чинь мэдчихвэл гэр бүл чинь ямар хохирол амсахыг?
Уур хүрч тэднийг мөрлөсөөр ангиас гарлаа.
Минаг хайсаар анги руу ороход тэр Тэхёнтай юм ярьчихсан зогсож байлаа.
Миний залуу намайг хараад нүүрэндээ инээмсэглэл тодруулсан ч удалгүй царайны хувирлаар минь ямар нэг таагүй зүйл болсныг ойлгон асуулт ирсэн харцаар над руу ширтэнэ. Саяхан л уур уцаартаа автсан байсан тархи минь түүгээр дүүрч яахаа мэдэхгүй байрандаа таг гацчихав.
Харин Мина мэдээж намайг яах зорилготой ирснийг мэдэж байсан болохоор над дээр ирснээ
: Надтай ярилцахаар ирсэн юм шиг байна. Дагаад яв гээд урд гаран алхлаа.
Тэхён руу хальт инээмсэглэн асуулт эрсэн харцтай нь тэнд нь үлдээн Минагийн ардаас алхана.
Анх Жонгүгтай таарсан тэр газар ирсэн даруйдаа л Минаг хананд шахан асуусан
: Надаар дайжигнаад байгаа юм уу? Би илчлэгдэх юм бол чиний аавд л муу зүйл болно тэрийг мэдэхгүйдээ найзууддаа хэлээ юу айн?!
Харин Мина өнөөх л зивүүн инээдээ тодруулсаар: Гэнэн юм аа. Чамайг баригдсан ч намайг энэ бүхнийг хийсэн гэдгийг хэн ч мэдэж чадахгүй? Тэгээд эцэст нь хэн асуудалд орох вэ? Мэдээж чи! Худал үгийг мянга давтахад үнэн болдог гэдгийг мэдэх үү? Чамайг өөрийгөө нууц охин нь гэдгээ илчилсэн гэдгийг сонсоод аавын урам хэр их хугарах бол? Компаний хувьцааны үнэ буурч, хамтрагч компаниудаа алдаж, нэр хүнд нь ахиж босхооргүй болтлоо унана. Чи ийм зүйлийг хүсээд байгаа юм уу?
: Чамайг х*раал идээсэй билээ! Ичихгүй байна уу? Өнчин хайрынхаа төлөө гэр бүлээ сүүрүүлэхийг хүсээд байгаа юм уу?!
: Тийм болохоор зүгээр л Тэхён ахаас холд! Чи тэгэх л юм бол бүх зүйл хэвэндээ байна үгүй гэж үү? Чамд хоёр хоног байна, ухаантай л байж үзээрэй дээ, Хана!
: ӨӨРИЙН УХААНГҮЙ АМЬТАН! Чи бид хоёрын судсаар нэг цус гүйж байгаа гэхээс ой гутаж байна!
Түүнийг тэнд нь үлдээн дээшээ гарах замдаа Жонгүгтай таарах нь тэр. Нүд минь уйлснаасаа болоод бага зэрэг улаасныг харсан бололтой: Хана юу болсон юм?
: Уучлаарай, дараа яръя
Түүнийг тэнд нь үлдээгээд ариун цэврийн өрөө орлоо.
Эхний цагаа ариун цэврийн өрөөнд нуугдаж өнгөрүүлсний эцэст овоо тайвширч анги руугаа ороход Жүхи над дээр ирээд: Энийг хар даа гээд бичлэг үзүүлэв.
Эхлээд Жонгүг бид хоёрын бүжиглэж буй бичлэг, дараагийх нь Тэхёнд хөтлүүлэн гэрээс гарч машинд нь суугаад явж байгаа бичлэг байлаа.
Жүхи д болсон бүх зүйлийг өнөөдрийн үйл явдлыг ч ярьж өгөхөд тэр намайг тэврэн тайвшруулж байсан юм.
Цайны цагаар юм идэх хүсэл төрөхгүй байсан учраас Жүхиг явуулаад агаар амьсгалмаар санагдаж сургуулийн гадаах саданд суулаа.
: Тэгэхээр надад хэлэх зүйл байхгүй юу?
Хоолойноос нь хэн гэдгийг нь таниж байлаа. Энэ дэлхий дээрх хамгийн уянгалаг, догдлуулам хоолой.
: Байхгүй ээ гэж арай ядан хэлэхэд тэр минь араас минь тэврээд авах нь тэр.
Зүрх зүсэгдэж байна, намайг салъя гэж хэлэхэд түүнд минь ямар хэцүү байх бол? Одоо л хэтэрхий болчимгүй зүйл хийснээ ойлгож байна. Бид дотносох хэрэггүй байж, би л тэр үед арай ухаалгаар хандсан бол тэр минь шаналахгүй байх байсан. Гэхдээ... яагаад би л ингэж хүссэн бүхнээсээ татгалзаж байх ёстой юм бэ? Хувь заяа хэтэрхий хатуу юм!
Тэхён: Цацагдсан байсан бичлэгнүүдээс болоод ингэж байгаа бол битгий санаа зов оо. Би устгуулаад хүүхдүүдэд ахиж ийм зүйл хийхгүй байхыг сануулсан. Бас бидний үерхлийн талаар ч хэлчихсэн *хүүхэд шиг инээх* би буруу зүйл хийгээгүй биз дээ Мими?
Ахх ингээд тэвэрсэн чинь үнэхээр сайхан байна. Чиний үнэр хичнээн гоё гээч?
Нулимс өөрийн эрхгүй урсаж байлаа. Ахиж түүний тэвэрт байхгүй, Мими гэж дуудуулахгүй, хөөрхөн яриаг нь шоолж чадахгүй болно гэхээр л хэцүү санагдаж байна.
Нулимсаа сэмхэн арччихаад түүнрүү харж өөдөөс нь тэвэрлээ.
: Манай Тэтэ улам л өндөр болоод байгаа юм уу даа?
: Үгүй ээ, миний Мими л жижигхэн болоод байгаа юм бишүү гээд хоёр хацарнаас минь зөөлөн чимхлээ.
: Нээрээ өнөөдөр яагаад Минатай юм яриад зогсож байдаг билээ?!
: Би зүгээр л Намжүүнтай уулзах гэж орсон чинь цаадах чинь ирээгүй тэгээд л тэр сонин охин гэнэт хүрээд ирсэн. Хардаад байгаа юм уу? *инээх*
: Хөөе! Хэн хардсан юм?
: Хөөрхөн шдээ
: Хоёулаа гоё юм хийх үү?
: Хмм юу?
: Явж кино үзэх үү?
: Хөөх Ким Хана хичээл тасалдаг байсан хэрэг үү гэхэд нь би хөнгөхөн инээмсэглээд: Яахав зөвхөн өнөөдөр л...
(Өнөөдөр бидний хамт байх сүүлийн өдөр)
Бид ангиасаа сэмээрхэн цүнхээ аван сургуулиасаа гарлаа.
Өдөржингөө түүний гэрт кино үзэж хөгжилдөцгөөсөөр хоол хийж идчихээд салхинд гарцгаав.
: Тэхён аа? Чи бид хоёр хэр удах бол?
: Хэр удна гэж юу гэсэн үг юм? Ирээдүйд сална гэж байгаа юм шиг муухай сонсогдож байна
: Гэхдээ хэрвээ бид салвал чи яах вэ?
: Мэдэхгүй ээ, би магадгүй хамаг ухаанаа алдах байх. Яагаад ийм юм асуугаад байгаа юм бэ?
: Зүгээр л, мэдмээр санагдаад л. Тэгвэл хэрвээ би гэнэт алга болчихвол яах вэ?
: Чамайг олох хүртлээ хайх болно. Гэнэт ийм юм ярихаар чинь айгаад байна, чи хаа нэг тийшээ явах гээд байгаа юм уу?
: Үгүй ээ, зүгээр л. Хоёулаа зайрмаг авж идэх үү?
: Тэгцгээе!
Цааш дандаа инээдтэй юм ярьсаар түүний гэр лүү буцлаа. Түүнийг гуйгаад байсан болохоор гэрт нь хонохоор болов.
Бие биерүүгээ ширтэлцсээр хэр удсаныг мэдэхгүй ч түүний минь нүд анилдаж эхлэхэд л сэтгэлд хуралдах гуниг дийлдэхээ больж нулимс болон гадагшиллаа.
Түүний минь бүх зүйл дэндүү төгс юм. Гаднаа хатуу боловч, дотроо дэндүү зөөлөн сэтгэлтэй хүн. Чамтай учирахаас өмнөх амьдрал минь одоо харахад дэндүү уйтгартай нэгэн хэвийн байж, чи минь миний амьдралд орж ирж гэрэл гэгээ, баяр баясгалан бэлэглэдэг байж.
Богинохон хугацаанд амьдралын чихэрлэг амтыг мэдрүүлсэн баярлалаа, Ким Тэхён. Би эндээс явна аа, намайг уучлаарай...
Үүр цайтал түүнийгээ ширтэж хэвтэж, олон зүйл эргэцүүлсний эцэст түүндээ хэлэхийг хүссэн бүх зүйлсээ цаасан дээр бичиж үлдээгээд тэр газраас үүрд явлаа...
Эцэст нь манай Хана бүхнийг орхиод өөрийнхөөрөө, ганцаараа амьдрахаар шийджээ. Дараагийн хэсэг тун удахгүй...
