12 страница29 апреля 2026, 17:31

Part 11

Тэхёны талаас

Бас л нэгэн тайван шөнө өнгөрч хурц нарны гэрэл нүүрэн дээр тусахтай зэрэгцэн нүдээ нээхэд тэр минь боссон бололтой ганцаараа хэвтэж байлаа.

: Мими! ямар ч хариу байсангүй.

Өрөөнөөс гаран хайтал тэр байхгүй байлаа. Гэр лүүгээ явчихсан юм болов уу гэж бодоод утас руу нь залгатал салгаатай байх нь тэр.

Юутай ч сургууль руугаа явахаар шийдэж угаалгын өрөөнөөс гарч ирснийхээ дараа л орны хажууд тавьсан цагаан цаасыг олж харлаа.

Уучлаарай, Тэхён аа. Энэ захиаг уншиж байх үед чинь би аль хэдийн эндээс явсан байх байх. Явсан шалтгаан нь чамаас эсвэл бидний үерхлээс болоогүй юм шүү. Богинохон хугацаанд ч ч гэсэн чамтай хамт байхдаа би үнэхээр жаргалтай байсан. Намайг битгий хайгаарай, бас надаас ч сайхантай нь ирээдүйд учраарай, чам шиг минь сайн залууг надаас ч илүү хайрлах олон охин олдоно, тийм болохоор намайг хайж алтан цагаа битгий дэмий өнгөрөөгөөрэй. Ингэж хэлэх эрх байхгүй ч, аз жаргалтай амьдраарай Тэхён. Хэзээ ч мартахгүй ээ. Хайртай...

Тэнэг охин. Ийм амархан шантрах байсан юм гэж үү. Илүү сайхныг гэнэ шүү чи энэ хорвоо дээр ганцхан л хувь байдаг байхад, чи аль хэдийн миний хувьд хамгийн сайхан нь болчихоод байж яаж илүү сайхныг олоорой гэж хэлж чадав аа. Чадахгүй чамайг алдмааргүй байна!

Гэрээсээ гүйн гарч тэдний гэр лүү гүйсэн боловч хэн ч байхгүй байлаа. Сургууль руу гүйн анги руу ороход тэр байсангүй. Жүхи дээр очиж асуухад тэр мэдэхгүй гэлээ. Дараа нь хонх дугарсныг ч үл анзааран Минагийн анги руу гүйж орж түүнээс асуухад: Тэр явсан. гэв.

: Хаашаа? Яагаад?!
: Мэдэхгүй ээ, намайг сэрэхэд л бүх хувцсаа аваад явчихсан байсан гэв

Хаашаа ч явсныг нь мэдэхгүй яаж түүнийг хайх ёстой вэ? Бурхан минь дэлхий хэтэрхий уудам юм. Түүнийг олоход хэтэрхий том юм!

Тэр өдөр би хичээлдээ суусангүй. Би үнэхээр тэнэг юм! Өчигдөр уйлчихсан байсныг нь харсан ч юу болсныг асуугаагүй, сонин сонин асуултууд асуухад нь ч ямар ч сэжиг аваагүй. Тэр үед л асууж шалгаасан бол, тэр үед л юу болоод байгааг нь асууж лавласан бол тэр магадгүй үлдэх байсан байх. Одоо яах ёстой юм бэ???

***

Түүнгүйгээр өнгөрөөж байгаа 5 дахь хоног. Бүх зүйл өмнөх хэвэндээ орчихсон. Магадгүй өмнөхөөсөө ч дордсон байх. Түүнийг бодохгүйгээр өнгөрөөсөн ганц ч хором байсангүй. Өөдгүй охин одоо ч ямар ч сураггүй байна, үнэхээр бүх зүйлээс зугтахаар шийдсэн бололтой. Зугтахаар шийдсэн бол миний дурсамжаас ч гэсэн бүрмөсөн алга болохгүй яасан юм, яагаад би л ганцаараа зовж үлдэж байгаа юм?

Утас дугарахад бодлоосоо ангижирч харвал удаан залгаагүй хүн залгаж байх нь тэр.

Аав: Байна уу, сайн уу хүү минь?

: Ямар хэрэг гарсан юм?

: Чи хэзээ ч хүнтэй аятайхан харицахгүй юм аа? Тойруулаад ч яахав, би америкийн шилдэг их сургуультай холбоо тогтоосон тэд чамайг авах талаар хэлэлцсэний эцэст өчигдөр хариу илгээсэн. Чамайг нэг их яаруулахгүй болхоор сургулиа төгсөөд явсан ч болно, гэхдээ хурдан байвал сайн байна.

: Миний ирээдүйг үргэлж та шийдсээр байх бололтой тийм үү?

: Энэ бүхэн чиний л төлөө. Тэр бол баргийн хүн ороод байдаггүй элит сургууль. Энэ бол бидэнд олдсон нэг аз завшаан. Чамайг үүнийг ухаалгаар ашиглана гэж найдъя

: Би бодож үзнэ ээ *таслах*

Хэрвээ эндээс би ч гэсэн явбал чамайг мартаж чадах болов уу?

***
2 сарын дараа

Ханагийн талаас

Бусан бодсоноос ч тайван хот юм. Энд ирээд аль хэдийн 2 сар болчихсон байх ч гэж. Хэнд ч санаа зовохгүй, хэний ч төлөө амьдрахгүй бүгдийг өөртөө зориулж хийж байгаа болхоор үнэхээр л сэтгэл амар байна. Гэхдээ ганцаардлыг мэдрэх муухай юм. Найзуудыгаа санаж байна, тэр хүнийг ч бас. Өдрийг ажиллаж завгүй өнгөрөөдөг ч орой болгон тархи минь түүний талаарх бодлуудаар дүүрдэг. Тэр намайг үзэн ядаж байгаа болов уу? Эсвэл уучилсан болов уу? Эсвэл бүр мартчихсан болов уу? Мэдэхгүй юм даа...

Өнөөдөр Жүхигийн ирэх ээлжит өдөр. Түүнээс ямар ч шалтгаангүйгээр холбоогоо таслах нь хэтэрхий шударга бус санагдсан учраас энд ирээд хэд хоносныхоо дараа залгасан юм. Тэр их уурлаж байсан ч сүүлдээ намайг ямар их өгүүлж байгаагаа илэрхийлж буцаж ирэхийг хэд хэдэн удаа гуйсан. Гэвч эцэст нь тэр бууж өгч амралтын өдрүүдээр энд ирдэг болсон юм.

Ажиллаж буй оёдлын газартаа саяхан зурсан загвартаа бага зэрэг өөрчлөлт оруулан орхиод тэндээс гарлаа. Жүхиг ирэх учир дэлгүүр орон ойр зуурын хүнс аван гэр лүүгээ орлоо. Түрээсний байр маань наддаа таарсан жижигхэн бас цэвэрхэн. Анх ирээд хойд аавын үлдээсэн мөнгөнөөс хэрэглэж байгаад сүүлд ажилд орж цалингаараа амьдарч байгаа.

Хаалга дугарахад очоод нээхэд Жүхи гуай тор дүүрэн зүйлс барьсаар орж ирлээ.

Би: Ашшш үнэхээр үрэлгэн хүн шүү! Би ямар алслагдмал тосгонд амьдарч байгаа биш дээ энд бүх зүйл байхад!

: Хамаагүй ээ, нүдэнд гоё харагдаад байсан юм.

Түүний авчирсан чихэр жимснүүдийг идсээр сонин хачин зүйлсээсээ хуваалцлаа. Сургууль нэгэн хэвийнээрээ л байгаа бөгөөд манай хэд намайг их санаж байгаа гэв.

Би: Жимин та хоёр сайн байгаа биз дээ?

: Тийм ээ, цаадах чинь ямар халамжтай гээч надад жоохон хүүхэд шиг л цаг ямагт анхаарал тавьдаг айгүү эгдүүний бөмбөлөгөө саначихлаа байз

Дотроо тэр хоёр атаархаж байлаа. Магадгүй нийлэх тавьлантай хүмүүс, нийлэх тавьлангүй хүмүүс гэж байдаг бололтой.

Жүхи: Нээрээ Хана?

: Яасан?

Жүхи хэлэх үү байх уу гэсэн байртай эргэлзэж байснаа: Би Жонгүгт чиний талаар хэлчихсэн.

: Юу?! Чи галзуураа юу?

: Харин Жонгүгийг өрөвдөөд байсан юм аа. Байнга л надаас чамайг олсон уу яасан уу гээд асуугаад? Хөөрхий чамайг явснаас хойш их царай алдсан, байнгын л цонхигор унжийчихсан явж байдаг болсон, зөвлөлийн даргын ажлаа ч хийхгүй. Тэгсэн чинь хажууд нь Тэхён юу ч болоогүй юм шиг анх байсан шигээ л явж байдаг. Чи Жонгүгтай ганц ч болтугай уулзчихаж болохгүй юм уу?

Тэгэхээр тэр намайг мартсан бололтой. Гунигтай байгаа ч би баярлах ёстой, тэр надаас болж зовох ёсгүй хүн.

: Үгүй ээ, чамтай уулзаж байвал надад өөр хэрэгтэй зүйл байхгүй ээ. Уулзвал Жонгүгийг сэтгэлийг л өвтгөнө.

: Заза. Нээрээ өнөөдөр нэг компаниас үдэшлэг зохиогдож байгаа болхоор хоноод явж чадахгүй нь дээ найз аа, зүгээр биз дээ?

: Тэгэлгүй яадаг юм бэ? Чи нүүр ам, үс гэзгээ янзлуулах хэрэгтэй биз дээ? Алив хурдан яв яв аягүй бол амжихгүй нь байна шдээ!

Түүнд аятайхан хоол хийж өгчихөөд гаргаж өгөөд гэр лүүгээ орлоо.

Тэхён үнэхээр намайг мартчихсан юм байх даа? Гомдмоор байгаа ч надад тэгэх эрх байхгүй шүү дээ. Би л түүнийг орхиж явсан, гэхдээ яагаад надад ийм хэцүү байгаа юм бэ, орхиж явсан нь би байхад яагаад би л зовоод байгаа юм бэ?

Сэтгэл санаа тогтворгүйжээд бачимдаад байсан болхоор гарч жаахан алххаар шийдэв.

Чихэвчээ зүүгээд цамцныхаа малгайг өмсөөд дууныхаа хэмнэлд тааруулан алхаж байтал толгойг минь нэг зүйл цохих нь тэр. Доошоо харвал ундааны сав байлаа. Уур хүрэн хэн шийдчихэв ээ гээд хартал...

Нүдэндээ ч итгэсэнгүй. 2 сарын турш бодлоос минь салаагүй, намайг мартсан гэж бодож байсан хүн минь нүдний минь урд хүн дүрээрээ зогсож байлаа. Зүүдлээд байна уу даа гээд нүдээ хэд цавчилсан ч тэр байрандаа л байгаад байсан нь энэ зүүд биш гэдгийг нотолж байсан юм. Түүний харц анх уулзаж байсан шигээ хоосон байна.

Тэхён: Олж чадахгүй гээд байсан газар чинь энд байсан хэрэг үү?

Надад хэлэх үг олдсонгүй. Зүрх минь догдлол айдас хоёрыг нэгэн зэрэг мэдэрч байв. Түүний дулаан харц нь замхран алга болжээ.

Бид явсаар нэгэн кафед орж би захиалгаа өгөхөөр явлаа.

Би юу хэлэхээ олж ядан: Намайг энд байгааг яаж мэдсэн юм?

: Жүхиг дагасан юм

: Яах гэж? Бидний дунд одоо юу ч байхгүй шүү дээ

Арай л ширүүдчихэв үү гэж бодсон ч хатуу байж л түүнийг холдуулна гэж бодов.

: Чамд юм хэлэх гэж ирсэн юм. Энэ магадгүй сүүлийх нь байх

Сүүлийх гэдэг үг үнэхээр муухай, би хэзээч энэ үгэнд дуртай байгаагүй.

: Юу юм?

: Тэрнээс өмнө чамаас юм асуумаар байна. Үнэхээр надад явах шалтгаанаа хэлж чадахгүй хэрэг үү?

: Тийм ээ.

: Тэгвэл яаая гэх вэ. Би америк явах гэж байгаа. Хэдэн жилдээ ирэхгүй байх

Түүний мэдээ намайг шоконд оруулах нь тэр. Бид ахиж бараг л уулзахгүй юм шиг байна.

: Бас би Минатай сүй тавих гэж байгаа.

: Ю-юу??

Түүний хэлсэн үг сэтгэлд минь байсан итгэл найдварыг минь үгүй хийгээд хаячихлаа. Тэр ахиж хэзээч минийх болохгүй... энэ бодол үнэхээр дотроос минь намайг алж байлаа

: Ганц л зүйл асууя. Үнэхээр бид дахиж уулзахгүй байсан ч чамд зүгээр хэрэг үү?

Надад хэлэх үг олдсонгүй. Үгүй гээд шуудхан хэлж болох ч энэ нь тийм ч амар зүйл биш юм.

Доош харсаар итгэлгүйхэн: З-зүгээр

: Ойлголоо, баяртай гээд тэр минь босоод гараад явчих нь тэр.

Ингээд жинхнээсээ бүх зүйл дуусч байх шив. Бүгд л миний буруу, дэндүү тэнэг явжээ би.

Кафед цаг гарам юу ч хийлгүй урдах ширээгээ гөлөрч суусны эцэст үйлчлэгч над дээр ирж хаах гэж байгаагаа мэдэгдэхэд кафегаас гаран гэр лүүгээ алхлаа. Ямар ч цог зальгүй, ямар ч амьдрах итгэлгүйгээр...

Гэнэт утас дугарахыг сонсоод авбал танихгүй дугаараас байлаа.

Би: Байна уу?

: Чи худлаа ярьж чаддаггүй гэдгээ мэдэх үү?

: Т-Тэхён?

: Худлаа ярьж өөрийгөө яах гэж зовоогоод байгаа юм? Надад ч гэсэн ямар хэцүү байгааг чи бодож үзээгүй юу? Чи ер нь надад сайн байсан юм уу? Яагаад зөвхөн өөрийгөө бодоод намайг хаяад явж байгаа юм?

: Тэхён аа
Ийн хэлэхдээ нулимсаа тэвчиж чадалгүй уйлж байлаа.

: Арагшаа хар

Түүний хэлснээр хийхэд тээр цаана гэрэлний шонгийн доор тэр минь зогсож байв.

Энэхэн мөчид юу ч бодохыг хүссэнгүй, зүрх минь хаашаа чиглэнэ тийшээ л явж байлаа. Тийм ээ би түүн рүүгээ гүйж байсан юм.

Дахиж хаашаа ч явуулахгүй гэсэн шиг түүнийгээ чангаас чанга тэврэн авлаа.

Би: Уучлаарай, тэнэг намайг уучлаарай

Тэр үсийг минь илэнгээ: Үнэхээр л тэнэг охин шүү, намайг тийм амархан бууж өгнө гэж бодож л байдаг, үнэхээр итгэмтгий юм аа.

Түүнийг цохин: Мангар! Хүнээр тэгж тоголж болдог юм уу?!

Харин тэр инээсээр: Тийм ээ, чи яг үхдэл шиг алхаж байсан гэх нь тэр.

Би ичиж орхилоо, тэр намайг ажигласаар л байжээ.

Би: Яаж миний дугаарыг мэдсэн юм?

: Түрүүн захиалга өгөхөөр явах хойгуур чинь

: Айшш үнэхээр зальтай юм аа?

: Ухаантай гээч

Ийн тэврэлдсээр хэсэг хугацааг өнгөрүүлсний эцэст бид манай гэр лүү орцгоолоо. Тэр орчихоод л ёстой гоё жижигхэн юм аа, би хамт амьдармаар байна гээд л эрхэлж өглөө.

Түүндээ багахан хоол хийж өгөөд бид унтахаар хэвтсэн юм.

Түүний Америк явах гэж байгаа нь үнэн болж таарсан нь намайг хангалттай гонсойлгож байлаа. Гэхдээ зуны амралтаараа над дээр ирнэ гэж амласан юм.

Байнга утсаар ярьж, видео колл хийнэ гэж ч амласан. Ингээд л нэг хэсэгтээ л уулзалдхааргүй болсон бидэн хоёр хэдэн сар хол байсандаа ч тэр үү, ахиж нэг хэсэгтээ уулзалдхааргүй болсондоо ч тэр үү бие биенийгээ чанга тэврэн унтацгаалаа.

12 страница29 апреля 2026, 17:31

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!