13 страница29 апреля 2026, 17:31

Part 12

Тэхён яваад 7 хонож байна. Тэндээ очоод яг л амласан шигээ өдөр бүр видео колл хийж ярьдаг. Эхний өдрөө цагийн зөрүүнээс болж сайн унтаж чадаагүй ч дараагийн өдрөөсөө гайгүй болж, америкийн уур амьсгалд бага багаар дасаж байгаа.

Би эртлэн босоод ээлжит өдрийн ажил руугаа явлаа. Оёдлын газар луугаа орох гэхэд үүдэнд төсөөлөөчгүй хүн зогсож байх нь тэр.

Би: Жонгүг?

Түүний царай нэг л түгшсэн ч юм шиг таагүй харагдаж байлаа.

: Сайн уу?

Би: Сайн. Энд юу хийж байгаа юм?

: Чамтай уулзах яаралтай хэрэг гарсан юм. Чи өнөөдөр завтай юу?

Би: Би одоо л ажилдаа ирж байна гэв.

: Тэгвэл амралтын өдрүүдийн нэгээр нь болох уу?

Би: Юу? Шууд одоо хэлэх зүйл байвал хэлчихэж болохгүй юу?

: Бид Сөүл явах хэрэгтэй байна л даа. Чамтай уулзуулах чухал хүн байгаа юм. Амралтын өдөр зав гаргах уу?

Би: Тийм яаралтай хэрэг юм уу?

: Тийм ээ, чиний хувьд

Түүний хэлснийг нэг л ойлгосонгүй.

Би: Чи арай намайг гэр бүлийнхэнтэй минь уулзуулах гээд байгаа юм биш биз дээ?

: Үгүй ээ, гэхдээ чухал хүн

Би: Заза бүтэнсайн болно биз дээ? Би Жүхитэй хамт очье

: Тэг дээ. Чи сайн биз дээ?

Би: Сайн. Харин чи?

: Тийм ээ, заза би одоо сургууль дээр ажилтай болохоор явлаа. Чамд биечлэн энийг л хэлэх гэж ирсэн юм.

Би: За баяртай

Сонин л юм, тийм чухал зүйл юм байх даа?

Энэ үед өөр нэгэн газар

Нарийн бичиг: Захиралаа, JK компаний Жон захирал ирсэн байна, оруулах уу?

: Оруул

Хаалга онгойж 50 орчим насны эрэгтэй орж ирэн зочдын хүлээн авах буйдангуудын нэгэн дээр нь тухаа олон сууна.

: Уулзаагүй удсан байна шүү, хуучин анд минь?

Жон: Бид одоо ийм харилцаатай байхаар хүмүүс гэж үү? Чүэ захиралаа?

: Одоог хүртэл Ким Чэсоны үхэлд намайг буруутгасаар л байна уу?

Жон: Чиний хийсэн хэрэг мөн гэдэг нь тодоос тод байхад яах гэж ингэж булзайруулж байдаг юм? Би чамд хэзээ нэгэн цагт нотлох баримт олж авчирна гэж хэлж байсныг минь санаж байна уу? Хүлээж л бай, удахгүй чам дээр том бэлэгтэй очно. Чи ч өөдгүй новш хэвээрээ байх шив, хүний өв хөрөнгийг булаагаад болохгүй, амь насыг нь хороосон, сайн ухвал өөр олон зүйл байгаа байх тийм үү?

Чүэ захирал зивүүнээр инээмсэглэн: Найз чинь байсны хувьд чамайг битгий цагаа дэмий үрээсэй л гэж хүсье даа...

Жон: Битгий дэмий чалч! Надад Ким Чэсоноос өөр найз байгаагүй. Анхнаасаа л чи надад таалагдаагүй, Чэсон чамайг найзаа гэж дагуулж ирээгүй бол би чамтай хэзээч ойртохгүй байсан. Чамд болон чиний эхнэрт хтйсэн хэргийн чинь шанг амсуулахдаа л амсуулна. Үүрд санаж яв: Сүүдэр үргэлж чамайг дагаж явах болно

Ийн хэлчихээд Жон захирал өрөөнөөс нь гарахад Чүэ захирал арай гэж тэвчиж байсан уураа барьж ядан утсаа аван хэн нэгэн рүү залгаж эхлэлээ.

Чүэ: Байна уу, Ким захирал уу?

Ким: Ямар хэрэг гараав?

Чүэ: Жон Хюншиг сэжиг авчихаж, удахгүй дайн эхлэх бололтой надад чиний тусламж хэрэгтэй байна.

Ким: Ойлголоо, тэгвэл төлөвлөснөөрөө хүүхдүүдийнхээ сүйн ёслолд бэлдэх үү?

Чүэ: Жон захирал эхний алхамаа хийхтэй нь зэрэгцэж бид дайралтыг шууд хийх болно. Эртнээс хүүдээ мэдэгдсэн нь дээр байх, бид хэзээд бэлэн байх хэрэгтэй.

Ким: Ойлголоо, амласан зүйлээ мартаагүй биз дээ?

Чүэ: Амласан мөнгөө удахгүй шилжүүлэх болохоор санаа зовохгүй байж болно оо.

Чүэ захирал утсаа таслан өөр нэг тийшээ залгаж эхлэлээ

: Байна уу?

Чүэ: Ажил хэр бүтэмжтэй байна. Түүнийг олсон уу?

: Үгүй ээ, захиралаа. Бид одоогоор Бусанд хайж байна

: АЖЛАА ОЛИГТОЙ ХИЙ Л ДЭЭ! ТҮҮНИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ ОЛОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. МӨНГИЙГ ХАРАМГҮЙ ӨГӨХ БОЛОХООР КИМ ХАНАГ Л ХУРДАН ОЛООДОХ!

***
Ажлаа таран гэр лүүгээ тайван алхана. Тэхёны хичээл нь тарчихсан одоо намайг залгахыг хүлээгээд байж байгаа гэхээс л гэр лүүгээ харихын түүс болж байв. Байрныхаа гадаа ирээд л орох гэж байхад гэрийн үүдэнд 3 4 том биетэй залуус зогсож байх нь тэр. Гайхаад булан эргэн тэд нар дээр очих гэтэл гэнэт хэн нэгэн ам даран арагш дагуулж явах нь тэр. Тийчилж тийчилж арай гэж тэр хүнээс салан эргээд хартал

: Жонгүг?

: Чшшш. Бид яаралтай явах хэрэгтэй байна

гээд намайг хаа нэг тийшээ дагуулан явж байлаа.

Би: Чи тэр хүмүүсийг таньдаг хэрэг үү? Яагаад манай гэрийн гадаа байсан юм бол?

: Тэрийг очиж байгаад тухтай тайлбарлъя

гээд нэг машинд суулган бид Сөүл рүү явлаа. Замдаа ярих зүйл ч олдохгүй байсан болохоор зүгээр л цонхоор гаднахыг ажиглаж байгаад унтаад өгсөн байлаа.

Хаалга онгойх дуунаар очих газраа ирчихсэн байна гэж бодоод нүдээ нээтэл Жонгүг бид хоёрын дунд хэтэрхий бага зай байлаа. Түүний ч нүд миний ч нүд томрон яахаа мэдэхгүй хэсэг энэ байрандаа гацчихсан байхад Жонгүг ухаан орон надаас холдох гэж байгаад машины таазанд толгойгоо түс хийтэл цохих нь тэр. Миний инээд хүрэн инээтэл тэр
: Нөгөө... би зүгээр л суудлын чинь бүсийг тайлах гэж байгаад гээд цохисон толгойгоо хөнгөхөн илэн хэлэв.

Би хөнгөхөн инээмсэглэн: Бид ирчихсэн юм уу гэхэд түүний тийм гэх дуунаар машинаас буун харахад 2 давхар том хаусны гадаа ирсэн байлаа. Энэ түүний гэр бололтой.

Түүнийг даган ороход үүдэнд ахимаг насны эмэгтэй угтаж авахад Жонгүг түүнээс аав нь байгаа эсэхийг асуухад тэр ажил гараад гараад явчихсан гэв.

Жонгүг явсаар том өрөөндөө оруулан зочны ширээн дээрээ намайг суулган өөрөө өөдөөс минь харан суув.

Жонгүг: Уул нь чамайг аавтай уулзуулах гэж байсан юм л даа. Даанч түүнд ажил гарсан бололтой гээд сулхан инээмсэглэв.

: Яагаад аав чинь гэж?
Дотор минь анх Жүхигийн Жонгүгийг намайг сонирхож байгаа гэдгийг хэлсэн нь санаанд орж, толгойд минь сонин сонин бодлууд хариулт нэхэн эргэлдэж байлаа.

Жонгүг: Үүнийг тэр өөрөө хэлсэн нь дээр байх.
Чи өлсөж байгаа биз дээ, өдөржингөө хоол идээгүй

Хоол идээгүйг мэпэж байхыг бодвол тэр ч гэсэн намайг өдөржингөө дагасан болж таарч байна уу?

Би: Би зүгээр дээ

Жонгүг: Яалаа гэж. Үйлчлэгч эгч хоол бэлдчихсэн явж идэцгээе гэв.

Түүнийг даган гал тогоонд нь орж ирээд бэлдсэн хоолноос нь идэж эхлэв. Ойрд ийм сайхан хоол идээгүй болохоор үнэхээр амттай байлаа.

Дараа нь бид түүний өрөө рүү орж үзсэн. Бас л Тэхён шиг маш цэвэрхэн бас эмх цэгцтэй. Ингэхэд тэр одоо юу хийж байгаа бол? Намайг залгахгүй болохоор гайхаж байгаа байх даа.

Интернет орон түүнийг байгаа эсэхийг хартал хэдхэн минутын өмнө гарсан гэх бичиг үлдсэн байв. Сонин л юм даа уул нь оройгоор байнга байж байдаг, гарахаар болсон бол надад зурвас үлдээдэг юм сан. Яаралтай ажил гарсан юм байх даа?

Бид бараг 2 цаг хүлээсэн ч аав нь ирээгүй тул Жонгүг намайг нэг цэвэрхэн зассан өрөөнд оруулан эндээ хонохыг гуйсан юм. Би ч нэгэнт оройтсноос хойш үлдэхээр болон орон дээр гаран хэвтлээ. Утсаа оролдон Тэхёныг орж ирэхийг хүлээж байгаад нэг л мэдэхэд унтчихжээ.

***
Өглөө сэрэхэд цаг 10 өнгөрч байсан ба утсаа шалгахад Тэхёнаас ямар ч сураг байсангүй. Ажил ихтэй байгаа байх гэж бодон хэсэг хөрвөөж хэвтэж байгаад босохоор шийдэж өрөөнөөс гаран Жонгүгийн өрөөний хаалгыг хэд тогшиход ямар ч хариу өгөхгүй байсан болохоор бариулыг нь зөөлөн даран ороход өрөөнд хүн байсангүй.

Яахаа мэдэхгүй өрөөнийх нь хаалгыг хаан хоносон өрөөрүүгээ явах гэтэл ашгүй Жонгүг дээшээ гарч ирж байлаа.

Намайг хараад над дээр ирэн: Сайхан амарсан уу? Өглөөний цай болчихлоо доошоо бууцгаая гээд урд түрүүлэн алхлаа. Түүний харц нь бага зэрэг санаа зовсон ч юм шиг тавгүй харагдаж байлаа.

Гал тогоо руу нь ороход түүний аав ээж хоёр бололтой хүмүүс суун цай ууцгааж байлаа. Тэднийг хараад бөхийн мэндэлэхэд аав нь намайг харсандаа ихэд гайхширсан бололтой барьж байсан халбагаа унагах нь тэр.

Яагаад ийм сонин зүйлс гэнэт болоод байгаа юм бол?

13 страница29 апреля 2026, 17:31

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!