Part 13
Жонгүгийн араас явсаар аавынх нь ажлын өрөөнд орцгоолоо.
Аав нь ширээнийхээ ард суун бид хоёрыг урд нь ирж суухыг урилаа.
Тэр нэг гүнзгийн амьсгаа аваад ярьж эхлэв.
Ж.аав: Чи Ким Чэсогийг гэдэг хүнийг мэдэх үү?
Би: Талийгаач эцэг минь тийм нэртэй байсан
Хюншиг ах шургуулгаа ухан нэг зүйл хайж байснаа олсон бололтой гаргаж ирээд надад нэгэн зураг үзүүлэв.
Харвал Хюншиг ах их залуухан харагдаж байна. Хажууд нь байгаа хүн найз нь бололтой мөрөн нь гараараа оруулсан байх ба их дотно харагдаж байлаа. Тэр хүнийг илүү шинжилж харахад өөрийн эрхгүй нүднээс нулимс урсаж байсан юм.
Би арай хийн амьсгаа аван: Э-энэ хүн я-яагаад н-надтай адилхан х-харагдаад байгаа юм бол?
Ж.аав: Учир нь энэ хүн чиний төрсөн аав
Өдийг хүртэл ээж нэрийг нь хэлж байсан ч зургийг нь ганц ч удаа харуулаагүй нь сонин юм.
Би: Та аавын минь найз байсан юм уу?
Ж.аав: Тэр надад байсан цорын ганц найз минь, охин минь
Өдийг хүртэл аавынхаа тухай нэрнээс нь өөр зүйл мэдэхгүй байсан надад гэнэт найз нь гэх хүн гараад ирэхэд сэтгэл маш их хөдөлж, аавынхаа тухай илүү ихийг мэдэхийг хүсч байлаа.
Би: Түүний талаар надад ярьж өгөөч
Жонгүгийг гарнаас минь атгах үед би ч эсэргүйцсэнгүй эргүүлэн атгалаа. Тэр үүнийг намайг зоригжуулахын тулд хийж байгаа гэдгийг би мэдэж байна.
Ж.аав: Юунаас эхлэж ярьхаа мэдэхгүй юм өдийг хүртэл олж мэдсэн зүйл их байгаа болохоор намайг ойлгоно гэж найдъя.
Ж.аав: Юуны өмнө одоогийн Han корпорацийн талаар хэлэх хэрэгтэй байх. Han корпорацийн анхны захирал буюу үүсгэн байгуулагч нь Чэсогийн аав буюу чиний өвөө, аав чинь энэ компанийг өвлөж аваад хамгийн оргил үе дээр нь аваачсан. Чиний нэр ч компаний нэрнээс үүдэлтэй, Чүэ Эра (Хана, Мина нарын ээж) аавын чинь хүссэнээр Хана гэдэг нэрийг чамд өгсөн нь баярлууштай зүйл шүү.
Чиний мэдэж байгаагаар одоогийн Хан корпорацийн захирал бол Чүэ Мансог буюу чиний хойд аав. Ямар ч хамааралгүй хүн гэнэт захирал болчихсон байгаа нь сэжигтэй биш гэж үү. Аав чинь надад хүүхэдтэй болсноо хэлэх гээд бөөн баяр болчихсон залгаж байсан нь одоо ч тод санагдаж байна. Гэвч тэр үүнээс 8 сарын дараа нас барчихсан. Харин гэрээслэлдээ компаниа Чүэ Магсогт үлдээж байгаа талаар бичсэн байсан. Мэдээж тэр нь хуурамч. Цагдаа нар аавыг чинь амиа хорлосон гэж үзсэн, гэхдээ түүнийг хэзээч тийм зүйл хийхээргүй хүн байсныг би хэнээс ч сайн мэднэ. Дахин шалгуулах гэсэн ч цагдаа нар гэнэт л хэргийг хаачихсан. Тэр үед миний компани дөнгөж л сууриа тавьж байсан болохоор би тухайн үедээ үүний эсрэг юуг ч хийж чадаагүй. Тэр үед хэрвээ би одоогийх шигээ байсан бол тэднийг хооронд нь ойртуулахчгүй байсан.
Өдийг хүртэл чамд аавын чинь талаар юу ч цухуйлгалгүй явсан нь ч чамайг тэрний талаар олоод мэдчих вий гэсэндээ л тэр. Дэргэдээсээ холдуулаагүй шалтгаан нь ч бас тэр. Өчигдөр чамайг отож байсан хүмүүс бол Мансогийн хөлслүүлсэн хүмүүс. Тэд чамайг хил даваагүйг шалгуулж мэдээд Солонгос даяар хайж байгаа.
Чүэ Мансог бол алуурчин, чиний ээж ч ялгаагүй. Түүнд чиний эх байх ч эрх байхгүй, чи яагаад төрснөө гадарлаж байна уу? Зүгээр л тэр үед авахуулахад хэтэрхий оройтчихсон байсан болохоор л тэр. Тэд мөнгөний төлөө анхнаасаа л зорилготойгоор аавд чинь ойртсон. Ээж чинь аавын чинь толгойг эргүүлж байх зуур Мансог компанийг булаан авах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байсан. Одооний Хан корпорацийн жинхэнэ эзэн бол чи, Ким Хана! Чи тэдэнд хийсэн зүйлсийнх нь төлөөсийг хүртээх ёстой, тэгээд аавынхаа насан туршийн хөдөлмөрийг хамгаалж үлдэх хэрэгтэй. Би түүний найзын хувьд эцсээ хүртэл чамд тусална. Тэр үед л хүчгүй байсандаа чимээгүй бүхнийг тэвчин өнгөрөөсөн ч одоо бол найзынхаа амь амьдрал нь байсан зүйлсийг буцаан байранд нь оруулах болно. Чи надад хэрэгтэй байна Хана!
Үнэхээр яаж бүхнийг хүлээж авахаа мэдэхгүй нь. Ухаан санаа орж гарч байна. Өдийг хүртэл би худал хуурмаг дунд амьдарч байсан хэрэг үү? Урсгасан цус, хөлс нулимс минь ямар ч үнэ цэнэгүй байсан гэж үү? Миний амьдралыг сүйрүүлсэн хүмүүст бөхөлзөж, тэдэнд саад болохгүй гэсэндээ өөрийгөө хий зовоож байсан гэж үү?
: Б-байж боломгүй юм. Худлаа биз д-дээ? ХУДЛАА ГЭЖ ХЭЛЭЛДЭЭ!
Үүнээс цааш бүх зүйл нүдний өмнө жирэлзэж ертөнц тэр чигтээ харанхуйлсан юм.
***
1 хоногийн өмнө
: Яасан ч үгүй!
: Ким Тэхён!
Тэхён: Та хэдийгээр миний хууль ёсны эцэг ч гэсэн миний хэнтэй гэрлэхийг шийдэх эрх байхгүй шүү!
Ким: Чи ч гэсэн хэзээ нэгэн цагт миний л нэгэн адил энэ компанийг үргэлжлүүлэн удирдана. Энэ удаагийн Han корпорацийн оруулах хөрөнгө оруцлалт биднийг хөгжлийн шинэ үе шатанд аваачна. Тэгээд ч чамайг Чүэ захирлын охинтой дажгүй харилцаатай гэж сонссон болохгүй зүйл юу байгаа юм?
Тэхён: Одоогийн TH хангалттай том компани, яагаад улам ихэд шунаад байгааг чинь ойлгохгүй юм. Юу ч хийсэн одооноос би таны хүү биш! Тань шиг хүний өв залгамжлагч болох сонирхол надад алга!
Ким: Би уул нь хүсэхгүй л байна, гэхдээ чамайг ингээд байвал би Ким биш ээ Чүэ Ханад ямар нэг зүйл хийх хэрэгтэй болох юм шиг байна, яах вэ?
Тэхён: Н-наадах чинь юу гэсэн үг юм?
Ким: *инээх* Чүэ Мансогийн нууц охин Чүэ Хана... Чи үүнийг мэдээгүй байх тийм үү? Гэрээсээ зугтчихсан тэр бяцхан охиныг хайж олоход хэдэн өдөр шаардагдах бол? 2 эсвэл 3? Энэ үнэхээр нүд ирмэхийн дотор л болох зүйл шүү, Тэхён аа
Тэхён: Түүний ширхэг үсээр оролдсон байх юм бол би юу ч хийж мэднэ шүү!
Ким: Хэлснийг минь хийхгүй бол, тэрнийг чиний амьдраалаас бүрмөсөн аряаад хаях энүүхэнд шүү дээ, хүү минь. Би аль болох бусдад энэрэнгүй хандахыг хичээдэг юм сан... Намайг муу хүн битгий л болгоорой доо, Ким Тэхён! *таслах*
Тэхён: ХАРААЛ ИД!!!
Ийн тэрээр орилон уурандаа хана руу утсаа савах нь тэр. Энэ бүх гэнэтийн зүйлс тэрнийг хангалттай биеэ барьж чадахааргүйд хүргэж байлаа.
Мөнгө, эрх мэдэл, хүч чадалтай хүний дэргэд тэр юу хийж чадна гэж? Хэдэн бохир цаас түүний хайртай хүнийг энэ ертөнцөөс авч явж чадахаар хүчтэй байгаад түүний уур хүрч байлаа. Мөн түүнийгээ хамгаалж үлдэхийн тулд түүнээс холдох болчихоод байгаа сул дорой өөртөө дэндүү их гутарч байв.
Тэр өдөр Тэхён юуг ч хайхрахгүй тасартлаа уусан юм. Түүнийг тайвшруулж чадах зүйл нь ганц алкохол л байж таарсан нь гунигтай.
: БИ БАЯН БОЛНО, ЗААВАЛ! ХЭНИЙГ Ч ДЭЭРЭЭ ГАРГАХГҮЙ! КИМ МЁНСУГ ЧИ НАМАЙГ ХАРЖ Л БАЙ, ХАЙРТАЙ ХҮНЭЭР НЬ ТОГЛОХ ЯМАР БАЙДГИЙГ БИ ЧАМД УДАХГҮЙ ХАРУУЛНА АА, ХҮЛЭЭЖ БАЙ НОВШ МИНЬ!
: ХӨӨЕ КИМ БИШЭЭ ЧҮЭ ХАНА ЧИ ЯАГААД ХЭЦҮҮ ҮЕД МИНЬ ХАЖУУД БАЙХГҮЙ БАЙГАА ЮМ. ЯАГААД НАД РУУ ЗАЛГАХГҮЙ БАЙГАА ЮМ БЭЭ!!
: ӨӨ Н*ВШ БИ ЧИНЬ НЭЭРЭЭ УТСАА ЭВДЛЭЭД ХАЯЧИХЛУУ? УУЧЛААРАЙ, ХАНА! МИНИЙ ХӨӨРХӨН ХАНА... БИ АРЧААГҮЙ БАЙГАА БИЗ, МӨНГӨНИЙ БООЛ БОЛЧИХЛОО ШДЭЭ. ОДОО ХОЁУЛАА ЯАХ ЁСТОЙ ВЭ ХАНА? ХАРИУЛ Л ДАА! НАДАД ХАРИУЛААЧ!!!
Тэхён ийнхүү согтсондоо агсан тавих аж. Эцэст нь тэр хайртай хүнийхээ төлөө өөрийгөө золионд тавьхаар шийджээ. Удахгүй хэнийг гаргахааргүй хүчтэй болж байгаад хайртай эмэгтэйгээ дэргэдээ авахыг л хүснэ.
Одоо үе
/Тэхёны талаас/
Хэтэрхий их уусандаа хамаг бие зовиурлан өвдөж арай хийн өөртөө нэг юм хийж идчихээд утсаа янзлуулахаар гарлаа. Ямар азаар өнөөдөр амралтын өдөр юм.
2 цаг хэртээ зүйл болсны эцэст гэртээ орж ирэн хайртай охин руугаа залгахаар шийдэв.
Түүнээс юуг ч нуумааргүй байна, алдахаас ч айж байна. Тэр минь намайг хөл дээрээ босох хүртэл аюулгүй газар тэвчээртэй хүлээж чадна гэдэгт би итгэж байсан юм.
Хэд дуудуулсны эцэст ашгүй утсаа авлаа. Гэхдээ энэ тэр минь байсангүй
Би: Жон Жонгүг! Чи яагаад?
Жонгүг: Хана одоогоор ярих боломжгүй байна
Би: Юу гэсэн үг юм?!
Жонгүг: ....
