Part 14
Тэхён: Юу гэсэн үг юм?!
Жонгүг: Тэр унтаж байна
Жонгүг үнэнийг хэлж бөөн юм дэгдээхийг хүсээгүй тул зүгээр л худлаа ярьчхав.
Тэхён: Н*вш минь, чи яагаад тэрний дэргэд байгаа юм?
Жонгүг: Түүнийг хамгаалах ёстой хүн нь чи биш би. Сүйт бүсгүйдээ л анхаарал тавьбал яасан юм?
Тэхён: Юу гэнэ ээ?!
Жонгүг: Том компаниуд бүгд л Мина та хоёрын сүй тавих талаар ярьцгааж байна. Нуух хэрэг юунд байна аа?
Тэхён: Зүгээр л Ханатай хараал идсэн ямар холбоотойгоо хэлээдэх!
Жонгүг: Хэлсэн шдээ, би энэ хорвоо дээр түүнийг хамгаалах ёстой ганц хүн нь. Үгүй ээ, ер нь эрт хэлчихвэл онцгүй юм байна, удахгүй бүгдийг өөрөө олж мэд. Та хоёр угаасаа л хамт байхаар заяагдаагүй. Ахиж битгий залгаарай *таслах*
Дараагийн хүнд, хүнд гэхэд хэтэрхий хүнд цохилт. Тэхён яахаа мэдэхгүй байлаа. Түүний л төлөө тэр цаашид амьдрахаар шийдсэн атал тэр түүнээс урвачихлаа хэмээн тэр бодож байв. Энэ хорвоод түшиж тулах хүн түүнд үлдсэнгүй. Одоо тэр яах ёстой юм бол? Магадгүй хайр гэдэг зүйлийг мартаж, өөрийн амссан бүх шаналал, зовлонг бусдад мэдрүүлж, түүнд ямар байгаа тэр бүхнийг амсуулах. Тийм ээ, тэр яг энийг л бодож байлаа. Тэр бүхнийг үзэн ядаж байна. Ялангуяа өөрийг нь хаяад өөрөөс нь илүүг сонгосон гэх өрөөсгөл бодолдоо автахдаа, Хана ба Жонгүгийг. Тэр шунаж байлаа мөнгө, эрх мэдэл, хүч чадалд. Бүх хүнийг өөрийнхөө өмнө сөхрүүлэхийг, хэнийг ч хайр гамгүйгээр ашиглаж хүссэндээ хүрэхийг л хүсч байв.
***
/Ханагийн талаас/
Далайн эрэг дээрх гайхалтай өдөр. Тэхён ба бидний хүүхдүүд. Энэ бүхэн зүүд байжээ...
Бодит байдалтай нүүр тулахыг хүсээгүйдээ хэдхэн хормын тэрхүү зүүдэнд өөрийгөө үүрд түгжэхийг хүснэ. Гэхдээ бодит ертөнцөөс би зугтаж чадахгүй учир нь миний өмнө шинэ үүрэг хариуцлага бий болсон. Өөрийн зүйлсийг эргүүлэн авах мөн хайртай хүнээ хамгаалан үлдэх.
Аажмаар нүдээ нээхэд танил тааз харагдах ба гарны судсанд дусал залгаатай байв. Удалгүй өрөөнд хүн орж ирэхийг харвал Жонгүг байлаа.
Жонгүг: Ашгүй сэрчихлээ. Чамайг хүндээр хүлээж авахыг таамаглаж байсан ч хэлэхээс өөр арга байсангүй.
Би: Зүгээр дээ. Хэлсэн чинь зөв зүйл болсон юм. Жүхиг чамд миний талаар бүгдийг хэлсэнд нь зэмлэж байсан ч сайн зүйл болжээ. Намайг Чүэ Мансогийн нууц охин гэдгийг мэдээд л энэ бүхнийг олж мэдсэн үү?
Жонгүг: Тийм ээ, аав үргэлж л Чэсогийн маань хүүхэд байгаа болов уу эсвэл тэд адилхан алчихсан болов уу гээд л ярьдаг байсан тэгээд л гэнэт түүнд нууц охин гараад ирсэн болохоор сэжигтэй санагдаад аавд хэлсэн юм.
Би: Тийм байх нь ээ... үнэндээ одоо ч яг яах ёстойгоо мэдэхгүй байна, магадгүй надад бүхэнтэй эвлэрэхэд хугацаа хэрэгтэй байх
Жонгүг: Тийм ээ, одоо харин жаахан амар даа. Хэрэг гарвал залгаад ч юм уу дуудаарай
Би бүхнийг эхнээс нь бодлоо. Одоо бодох тусам аав ээж гэх хуурамч баг зүүсэн хүмүүст сэжигтэй үйлдлүүд зөндөө байсан юм байна. Нэг их ил харагддаггүй ч намайг бага зэрэг өөрсдөөс нь холдох гэхээр далдаар дургүйцлээ илэрхийлдэг байж. Сэжиг авахуулахгүйн тулд үргэлж надтай сайхан харьцаж цаагуур нь үргэлж харж хянадаг байж. Бодохоос ч дургүй хүрч байна. Ээж... түүнийг эх гэх ч хэцүү юм, хэдий төрүүлж өсгөсөн ч анхнаасаа л би түүний хувьд хүний хүүхэд байсан нь тодорхой.
Хичнээн хэцүү байсан ч би тэднийг дийлж чадах болов уу? Үгүй ээ, би чадах ёстой, чадахгүй байсан ч чадах ёстой. Амь насаа ч дэнжинд тавьсан ч би ухрах ёсгүй гэдгээ мэдэж байна. Надад туслах хүмүүс байгаа болохоор би чадна, заавал чадна.
Бодол санаагаа амраахыг хүсэвч тархи минь замбараагүй их бодлуудаар дүүрэн байв. Энэ бүхнийг ганц хүний талаарх бодол л хормын дотор сарниулан хаяв. Тэхён...
Би түүнийг золиослож чадна гэж үү? Тэгж бодохгүй байна. Надад цаашид юу ч тохиолдож магадгүй, би түүнд надаас болж аюул учрахыг хэзээч хүлээн зөвшөөрч чадахгүй. Магадгүй би түүнийг орхивол тэр аюулгүй байна.
Энэхэн гунигтай бодол намайг ахин шаналалд автуулсан юм. Түүнгүй өдөр ба шөнүүд, түүний хийсэн хоолгүй, түүний хүүхэд шиг эрхэлж гомдоллох үгсгүй, дулаахан инээмсэглэлгүй, ямар ч сайхан амраарай, сайхан амарсан уу, хайртай-гүй, зөөлөн үнсэлтүүд, дулаан тэврэлтүүдгүй ирээдүйг төсөөлөх дэндүү хэцүү юм. Түүнтэй ганцхан өдрийг хамт өнгөрөөхийн тулд магадгүй би амь насаа өгсөн ч харамсахгүй байх...
Хүсэхгүй байна, гэсэн ч би бүхнийг дуусгахаар түүн рүү залгалаа.
Тэр утсаа авсан ч ганц ч үг дугарсангүй. Санаа минь зовж байна гэсэн ч би шүдээ зуусаар хүсээгүй үгсээ амнаасаа урсгасан юм.
: Одоо бүхнийг дуусгаад мартацгаая, уучлаарай Тэхён аа
Утас тасарсан, харин харанхуй намайг ахин нөмрөн авсан. Энэ удаад би үүнд уусч байна. Би хэзээч эндээс гарахгүй байх тиймээс хажууд байх хүмүүсээ энэ харанхуй руу татсаар л байх болно. Хайртай хүмүүсээ хамгаалахын тулд би тэднийг өөрөөсөө түлхэх ёстой, тэгж л би тэднийг хамгаална.
Тэр өдөр би өрөөнөөсөө гарсангүй. Хоол хэд хэдэн удаа авчирсан ч хэн намайг үүнийг иднэ гэж бодсон юм бол оо...
Өглөө нь аажуухан босч өглөөний цайгаа уухаар явлаа. Жонгүгийн аав ихэд зовсон байдалтай харагдсан ч би түүнийг тайвшруулав.
Цайгаа ууж дуусгачихаад ахин түүний өрөө рүү орцгоолоо.
Би: Би үүнийг хийхээр шийдсээн. Таны хэлснээр би хөдлөх болно
Ж.аав: Би ч энэнд юугаараа оролцох вэ, нас минь ч явж элдэв зүйл сэтгэж чадахаа больж байна. Чамд эхлэлийг чинь зөв тавиад өгчихвөл чи цааш нь бүгдийг өөрөө хийчихэж чадна гэж бодож байгаа. Тиймээс эхлээд боловсролд чинь анхаарлаа хандуулцгаая.
Би: Аль болох богино хугацаанд байвал сайн байна
Ж.аав: Наад тал даа 2 жил л болно доо.
Би: Тэрнээс бага хугацаанд байж болохгүй юу? Би бүх зүйлийг шахаж сураад хурдхан шиг гол ажилдаа ормоор байна
Ж.аав: 1 жил ямар вэ?
Жонгүг: Тэр чинь хэтэрхий хүнд шүү дээ аав аа
Би: Зүгээр ээ би чадна!
Ж.аав инээн: Надад чиний эрч хүч таалагдаж байна. Яг л залуу Чэсогийг харж байгаа юм шиг санагдчихлаа.
Ж.аав: Нээрээ чамд хэлэх нэг таагүй мэдээ байна. Чүэ захирал аль хэдийн биднийг уулзалдсан тухай сэжиг авчихсан байж магадгүй. Бид нэг нэгнээ олсон нь түүний хувьд өнгөрсөн 19 жилийн туршийн хөдөлмөр нь нурж байгаатай л адил. Тиймээс тэр бидэнд сэрэмжлүүлэг өгөөд эхэлчихсэн. Удахгүй тэдний охин TH компаний хүүтэй сүй тавих гэж буйгаа зарласан. Юутай ч чи гадуур ганцаараа явж болохгүй шүү.
Би: Ойлголоо, би гаръя даа.
Ж.аав: Жонгүг аа, чи Ханад явж тусал
Жонгүг: Ойлголоо аав аа.
Бид буцаад Бусан явж миний ачааг авчрахаар явлаа. Машинд чимээгүй байдлыг эвдэж
Жонгүг: Түрүүний Минатай сүй тавих гэж байгаа залууг хэн болохыг мэдэх үү?
Би: Үгүй ээ, TH гэж ч сонсож байгаагүй юм байна.
Жонгүг: Тийм ээ, ихэвчлэн гадаадын улсууд руу чиглэж ажилладаг компани. Өв залгамжлагч нь Ким Тэхён
Би: Ю-ЮУ?!
Аянганд ниргүүлэх шиг л боллоо. Яг юу болоод байгаа юм бэ?
Жонгүг: Чи мэддэггүй байсан байх Чүэ ба Ким захиралууд эртний хамтрагчид байгаа юм. Аавыг чинь буулган авахад ч Ким захирал гар бие оролцоогүй ч тодорхой туслалцаа үзүүлсэн.
Амнаасаа авиа гаргая гэсэн ч харамсалтай нь юу ч гарахгүй нь.
Жонгүг: Надад харамсалтай байна Хана. Та хоёр дайсны хүүхдүүд, одооноос түүнд итгээд хэрэггүй байх. Тэр аль хэдийн энэ ажиллагаанд гар бие оролцож эхлэсэн
Би юу ч дугарсангүй.
Жонгүг: Ийм зүйл хэлэх ичмээр ч ирээдүйд бидэнд ч бас ийм зүйл хийх тохиолдол гарна тиймээс би чамайг энэ бүхнийг ахин нэг сайн бодоосой гэж хүсэж байна.
Бас л юу ч дугарсангүй. Бусан руу явж ирэн иртлээ би юу ч дугарч чадсангүй. Чимээгүй явсаар Жонгүгийн гэрт ирэн өрөө рүүгээ ороод маргааш өглөө болтол тэндээсээ гарсангүй.
Энэ тамлалт шөнөтөй хамт би ч өнгөрсөн сайхан, муухай бүх дурсамжуудаа, түүнийг гэх сэтгэлтэй хамт үдэн явуулсан юм. Боломжгүй гэдгийг нь мэдэж байгаа ч ядаж л энийгээ ил гаргаж, бусдад сул дорой байдлаа харуулахыг хүссэнгүй.
Доош буухад ажлын өдөр байсан тул зөвхөн Жонгүг л сууж байлаа. Түүний урдаас харж суугаад
Би: Жонгүг аа, би хэлснээсээ буцахгүй ээ, ямар ч золиос гаргасан хамаагүй
Жонгүг над руу том нүдлэн харж байснаа сэтгэл булаам инээмсэглэн гарнаас минь атган: Баярлалаа гэж хэлэв.
***
Хана: Нислэг хэдээс вэ?
Жонгүг: Маргааш үдээс хойш 3 цагт
Хана: Ойлголоо, явахаасаа өмнө нэг газраар дайраад явж болох уу?
Жонгүг: Сүй тавих ёслол уу? Хэрвээ чи хүсч байгаа бол би дургүйцэхгүй ээ
***
Цэцэг чимэглэлээр дүүрсэн тансаг засалтай танхимд гоёж гангарсан хүмүүс тус тусын ширээндээ суун хоорондоо ярилцана.
Удалгүй хөтлөгч нь бололтой албаны хувцасласан залуу гарж ирэн үдшийн эздийн нэрсийг баяртайяа зарлаж танхимд урихтай зэрэгцэн танхим алга ташилтаар дүүрнэ.
Залуухан хосууд хөтлөлцсөөр тайзан дээр гарч ирж, залуу нь сүйн бөгжөө охиндоо зүүлгэнэ. Хэн ч үүнийг харсан сэтгэл догдлуулам хөөрхөн харагдаж байсан юм. Гэвч сайн харвал залуугийн инээмсэглэл дэндүү учир битүүлэг эсвэл үзэн ядсан гэмээр. Тэрээр хүрэлцэн ирсэн бүх хүмүүсийг хэзээ нэгэн өдөр хөл доороо гишгэнэ гэсэн төсөөлөлдөө автан инээмсэглэх аж.
Энэхэн мөчид танхимын хаалганы хажууд шууд харвал шүтэн бишрэгчдээсээ нуугдаж буй од шиг л харагдах бүхэлдээ хар хувцас өмсөж нүүрээ саравчтай малгайгаар халхалсан залуухан охин сүйт залууг сүүлийн удаа хайрын харцаар ширтэн, түүнд аз жаргалыг дотроо хүсч байлаа.
Явцгаая гэхтэй зэрэгцэн тэр яг өөр шигээ хувцасласан залуугийн хамт онгоцны буудал руу явцгаалаа.
***
Бүх зүйлийг өөрийнхөө гараар эргүүлж байранд нь авчрах болно оо. Өөрийн гэсэн бүх зүйлсээ эргүүлж авна. Тэр хүртэл бүгд сайн сууцгааж байгаарай, намайг эргэж ирэхэд та нар бүгд миний бүтээсэн тамд унах болохоор. *инээмсэглэх*
Сөүлээс Нью-Йорк чиглэлийн онгоц удахгүй хөдлөх учир зорчигчид суудлаа эзэлнэ үү.
Би: Явцгаая Жонгүг!
Удахгүй онгоц хөөрөх гэж байна , зорчигч та аюулгүйн бүсээ зүүнэ үү.
Түр баяртай! Удахгүй бидний ахин уулзах өдөр ирнэ ээ! *инээмсэглэх*
