Part 15
1 жилийн дараа
2 жил хормын дотор л өнгөрөх юм даа. Энэ хугацаанд их зүйлд суралцаж, эцэст нь өөрийнхөө чадварт итгэлтэй болсон. Одоо бардам гэгч нь өөрийн зүйлсийн төлөө тэмцэж, эргүүлж авах болно.
Онгоц шөнө газардаж, Жонгүгийн машиныг буудлын гадаа тавьсан байгаа гэсэн болохоор тэндээс гарч машин дээр нь очоод ачаануудаа хийчхээд суулаа. Жонгүг машинаа бариж явах зуур би гадаахыг ажиглана. Сөүл хот минь улам л үзэсгэлэнтэй харагдаж байлаа.
Онгоцонд сайн унтаж чадаагүй болохоор нойр хүрсэндээ машинд унтаад өгсөн байлаа. Түүнийг сэрээхэд аль хэдийн гэрийн гадаа иржээ.
Одоохондоо гоё тансаг зүйл хэрэггүй болохоор, Жон захирал надад том байшин худалдаж авах гээд байхаар нь гуйсаар байгаад энгийн л орон сууцанд амьдрахаар болсон юм.
Түлхүүрийг манаачаас аван дотогш ороход орчин үеийн засалтай, дунд зэргийн хэмжээтэй яг л надад тохирсон цэвэрхэн, тохилог байр байлаа.
Жонгүг ачааг минь оруулж тавьчихаад "Өлсөж байна уу? Гарч хоол идэцгээх үү?"
Би гэрээ тойруулж харангаа "Зүгээр дээ. Онгоцонд хоол идчихсэн өлсөхгүй байна. Чи өлсөөд байвал бол гарцгаая"
"Тэгвэл зүгээр дээ. Гэртээ очоод юм идчихье. Чи ядарсан байх амар даа" гэв.
Түүнийг гаргаж өгөхөөр хамт гарцгаалаа "Маргааш ямар нэгэн чухал ажил байгаа юу?"
Жонгүг толгойгоо сэгсрэн "Байхгүй ээ. Маргааш бүхэлдээ чинийх" гээд инээмсэглэв.
Түүний машины өмнө ирэхэд тэр эргэж харан намайг тэврээд "Сайн унтаж амраарай. Ядарч л болохгүй шүү. Мөнгө хэрэгтэй бол шууд л хэлж байгаарай, маргааш залгая за?"
Би толгой дохисоор түүнийг явтал нь харж зогссоор буцаад орлоо.
Гэрт аль хэдийн хэрэгтэй тавилгуудыг бүгдийг нь байрлуулсан байсан учир авчирсан зүйлсээ гялс хураачихаад унтлаа.
Өглөө сэрүүлэг дугарахад сэрж, өрөөнд ямар ч гэрэл нэвтрүүлэхээргүй зузаан хөшгөө нээхэд хурц гэрэл өөдөөс угтаж төрсөн хот минь харагдана. Одоо л манай цонхоор Сөүл хот үнэхээр сайхан харагддагийг анзаарч байна.
Гэрт идэх юм юу ч байгаагүй тул дэлгүүр орж хүнс цуглуулаад өндөг талхтай шарж идчихээд нимгэхэн хувцас өмсөн гэрээсээ гарлаа.
Такси Сөүлийн Их Сургуулийн гадаа ирж зогсохтой зэрэгцэн хамгийн сайн найз болох Жүхи рүүгээ залгалаа.
Сургуулийн үүдэнд ирэхэд манай хүн бөөн баяр болсоор гүйж ирж боож алах нь уу гэлтэй чанга тэврэнэ. Аргагүй л санасан хүний тэврэлт мөн дөө.
Бид явсаар ойрхон кафе руу орж суулаа.
Жүхи одоо ч инээмсэглэсээр "За тэгээд Америкийн охиноор юу байна даа? Дурлалт шувуухайтайгаа жаргаад л байна уу?"
Би инээн "Больз үз! Бид сүй тавьсан болохоос биш найзууд шиг л харьцаатай хүмүүс шүү дээ."
Жүхи жуумалзан "Гэхдээ л Жонгүг чамд сайн гэдэг нь үнэн шдээ. Их сургуулиа хүртэл хаяад чамтай хамт сурахаар явсан. Та хоёр ч хурдан юм аа, надад бүр ахиад 3 жил" тэр жимсний шүүсээ уучихаад "Чи арай Тэхёныг мартаж чадахгүй байгаа болоод л Жонгүгийг өөртөө ойртуулахгүй байгаа юм биш биз дээ?"
Би толгой сэгсрэн "Үгүй ээ. Зүгээр л иймэрхүү зүйлд одоохондоо анхаарлаа хандуулмааргүй байна. Надад хийх ёстой том ажил байгаа" хэсэг чимээгүй сууснаа санаа алдаад "Тэгээд ч тэр гэрлэчихсэн шүү дээ, бүр миний дайсантай. Тэгэхээр бид одоо дайснууд гэсэн үг."
Жүхигийн хэлсэн үнэн байж ч магадгүй юм. Тэхёныг мартаж чадахгүй байгаа болохоор л, сэтгэлд минь Жонгүгийг багтаах зай олдохгүй байгаа байх...
Жүхи гарнаас минь атгаад "Хэцүү байх ч гэсэн Жонгүгийн хайрлах гэж хичээгээд үз. Тэр чамайг хэнээс ч илүү жаргалтай байлгаж чадахаар сайн залуу. Өдийг хүртэл чамаас огт холдолгүй, дэргэд чинь байж, түшиж тулсаар ирлээ шүү дээ."
"Би хичээнэ ээ" гээд сулхан инээмсэглэлээ.
Жүхигийн завсарлах цаг нь дууссан учир тэр сургууль руугаа явж би гэрлүүгээ буцахаар боллоо.
Явахынхаа өмнө нэг газар луу очмоор байсан болохоор таксины жолоочид "Хан корпораци" гэж хэлэн цонхоор гадаахыг ширтэн сууна.
***
"Одоо ч хэвээрээ байна" өмнөө байх аавынхаа ганц надад үлдээсэн компанийг харан ярьна. "Жаахан л хүлээчих. Чамайгаа удахгүй алуурчдын гараас суллах болно. Ахиад жаахан л хүлээчих"
Сэтгэлээ багахан ч гэсэн сэргээчихээд явах гэж байхад өөр нэг зүйл намайг түр тэндээ зогсоход хүргэлээ.
Компаний хаалгаар олон хамгаалагчдаар хүрээлүүлэн гарах TH компаний ерөнхий захирал Ким Тэхён.
Түүнийг харах мөчид л өнгөрсөн хугацаанд зүв зүгээр байсан зүрх минь хүчтэй цохилон, гэдсээр эрвээхий нисэлдэх шиг мэдрэмж төрнө.
Бага зэрэг өндөр болж, илүү биерхэг болсон байх ба өмссөн хослол, гадуурх урт хүрэм нь түүнийг төгс харагдуулж байсан юм. Түүнийг аль хэдийн өөр хүнийх болчихсон гэдэгт одоо ч итгэж өгөхгүй нь, гэсэн ч хуруунд нь зүүлттэй байх бөгж нь үүнтэй эвлэрэхээс өөр аргагүйд хүргэнэ.
Түүний харц нааш чиглэхтэй зэрэгцэн шууд л эргэж хараад ахиад жоохон харахыг хүссэн ч гэр лүүгээ явлаа.
Бүх зүйл сайхан байсан тэр үе рүү болдог бол ганцхан өдөр ч болтугай буцах юм сан. Хувь тавилан яагаад надад ингэж хатуу хандаад байдгийг ер ойлгохгүй юм.
***
Том өрөөнийхөө цонхоор шөнийн Сөүлийг ширтэн сууж байхад утсанд зурвас ирлээ.
"Гараад ир өгөх зүйл байна" гэж Жонгүг явуулсан байв.
Гадуураа цамц өмсчихөөд гарахад тэр машинаа налаад тэнгэрийг ширтээд хөнгөхөн инээмсэглэчихсэн зогсож байлаа. Одоо харахад тэр ч гэсэн өнгөрсөн хугацаанд их өөрчлөгджээ. Өндөр, илүү булчинлаг болж эгдүүтэй царай нь илүү эрэгтэйлэг, үсний засалт нь түүнийг улам халуухан харагдуулна. Тэр бол ямар ч эмэгтэйгийн мөрөөдлийн залуу. Түүн шиг сайн залууг надад хүртэх эрх байхгүй атал яагаад үргэлж л намайг гэдгийг нь ойлгодоггүй юм.
Намайг ирж байхыг харан инээмсэглэсээр "Эргээд ирсэн чинь ямар байна? Дасч байна уу?"
"Гайгүй ээ, насаараа л амьдарсан болохоор цаанаа л дотно байна" би инээмсэглэн хариуллаа. "Юу өгөх гэсэн юм?"
"Гараа өгч бай" гайхаж байсан ч түүнд гараа өгөхөд тэр "Одоо нүдээ ань" гэлээ.
Гаран дээр ямар нэг жижигхэн зүйл тавиад "Одоо нүдээ нээ" гэхэд нь нүдээ нээгээд өнөөх зүйлийг харвал "Машины түлхүүр?" гэж гайхан асуулаа.
Жонгүг инээмсэглэн "Дараад үз дээ" гэв. Хэлснээр нь хийхэд ард машины цоож нээгдэх чимээ гарахад эргэж харвал гялалзсан улаан машин зогсож байх нь тэр.
Би амаа даран "Бурхан минь, юу болоод байна аа?" Жонгүг миний үйлдэлд инээд нь хүрэн "Чиний машин. Миний чамд сайн байсны чинь төлөө өгч байгаа бэлэг" гэв.
"Жонгүүг энэ чинь аймар үнэтэй шдээ" гэж хэлэхэд дуу минь суларч сүүлийн хэдэн үгийг тэр сонссон эсэхэд эргэлзэж байлаа. Үнэхээр баяртай байсан ч ийм зүйл авч өгөхөөр би түүний өмнө улам л буруутай, өртэй юм шиг санагдаж байлаа.
Тэр араас минь тэврэн "Сүйт бүсгүйдээ иймэрхүү зүйлийг өгөх нь наад захын зүйл шүү дээ. Харин ч илүү эрт авч өгөх ёстой байсан юм" гэв.
Би санаа алдан "Гэхдээ би чамд юу ч хийж өгч чаддаггүй шүү дээ. Юу ч..."
Жонгүг мөрөн дээр минь эрүүгээ тавин " Битгий сэтгэлээр уна Хана. Хэдэн жил болсон ч хамаагүй би чамайг хүлээнэ."
Түүнийг ингэж хэлэхэд санаа алдахаас өөр хийж чадах зүйл надад байсангүй. Миний юунд нь болоод хайран залуу насаа зориулаад байдаг юм бэ? Надад бусдаас онцгойрч, гайхуулах юу ч байхгүй.
Тэр чимээгүй байдлыг эвдэн "Чамд тийм их гэмтэй санагдаад байвал одоо хариу бэлгээ өгөх юм уу?"
Түүн рүү эргэж хараад: "Яаж?"
Гэхэд тэр хацар луугаа заачихаад эгдүүтэй царай гарган "Энд сүүлийн үед жоохон өвдөөд байгаа. Үнсэлтээр л дутагдаад байх шиг байна." гэв.
Түүний энэ үйлдэлд нь эгдүү хүрэн өлмийгөө өргөөд хацар дээр нь шоб хийлгэн үнсэхэд тэр нүд нь харагдахгүй болтолоо баярлан инээж "Хоо өвдөхөө больчихлоо шд. Чи үүнийг тогтмол хийж байх хэрэгтэй бололтой" гэхэд нь би ичсэндээ доош харна.
Дараа нь бид түүний машинаар хотоор зугаалж, амттай зүйл идэж оройг ойрд байгаагүйгээрээ хөгжилтэй өнгөрүүлсэн юм.
Жоохон хүүхэд шиг л эрхэлж, жижиг үйлдэл болгонд минь баярлаж, хөөрөх энэ залууг харахад л тэр үүнээс ч илүү жаргах эрхтэй гэдгийг мэдэрдэг.
Амьдрал заримдаа бидэнд дэндүү хатуу хандах юм... 19 нас, бид энгийн амьдралаар амьдарсан бол өдийд их сургуульд дөнгөж ороод, найзуудтайгаа хөгжилдөж, дурлалцаж, хичээлээ таслан дэггүйтэж, шийтгүүлээд л, тэгсэн ч гандан буурахгүй ахиад л үүнийгээ давтаж энэ бүхэндээ сэтгэл хангалуун байж, тайван жаргалтай амьдрах байсан байх.
Харин бидний ирээдүй төрөхөөсөө л тодорхой байсан. Энэ залуу хэрэв намайг байгаагүйсэн бол хоёрхон жил ч болтугай эрх чөлөөтэй, жаргалтай амьдрах байсан болов уу? Түүнд би дэндүү их өртэй.
Харин одоо бидэнд зугаацах цаг гэж үгүй. Насандаа багтамгүй хүнд ачааг бид нуруун дээрээ үрэхээр нэгэнт заяагдсан. Бид бол өв залгамжлагчид...
Удааж байгаад оруулсанд уучлаарай, уншигчид аа...
Дараагийн хэсэг 30 vote-ийн дараа.
