Part 16
Эргэж ирээд аль хэдийн долоо хоног болжээ. Энэ хугацаанд энэдэх байдлыг судалж ихэнхдээ гадуур явж, амарсаар дууссан юм.
Харин өнөөдөр маш чухал өдөр бөгөөд энэ нь JK корпорацийн 20 жилийн ой тохиож байгаа. Өнөөдөр сүйт залуу маань албан ёсоор гүйцэтгэх захирлын үүргийг хүлээн авч, бидний харилцаа олонд зарлагдах юм.
Хаалганы хонх дугарахад очоод тайлвал над руу явуулсан нүүр будаач, үсчин, стилистүүд ирсэн байлаа. Тэднийг баяртайгаар угтан авч, уух идэх зүйлсээр дайлсны дараа бид ажилдаа орлоо.
Цаг гаруй болсны эцэст тэд намайг танихын аргагүй өөрчилсөн байлаа. Ингэж хэлэх ичмээр ч би яг л үлгэр дээр гардаг гүнж шиг харагдаж байв.
Урт ургасан бор үсэнд минь шаргал сор тавьж, үзүүрүүдэд нь сул долгион оруулж, талыг нь дээр шуусан байв. Цагаан шаргал арьсанд минь өөгүй харагдуулах суурь тавьж, хацарт бага зэрэг ягаан туяа оруулж, нүдийг минь хүрэн улаан туяат будгуудаар хольж будаад, урт сормуус наан ногоон саарал линз зүүлгэсэн нь үсний засалттай минь төгс зохицож байсан юм.
Эгч нар ч өөрсдийн хийсэн ажилдаа их сэтгэл хангалуун, баяртай байгаа нь харагдаж байв. Дараагаар нь стилист надад хайрцагтай зүйл өглөө.
Нээгээд харахад хүрэн ягаан өнгийн даашинз, өсгийт хоёр байлаа. "Бурхан минь, энэ үнэхээр үзэсгэлэнтэй юм!"
Стилист эгч өдөөс мишээн "Сүйт залуу чинь тусгайлан захиалсан юм. Алив өмсөөд үз чамд гайхалтай зохино" гэлээ.
Ийм сайхан даашинзыг өмсөхөд ч хайран санагдаж байна. Өрөөндөө орж өмсчихөөд гарч ирэхэд тэд бүгд л уулга алдаж, алга ташицгааж байлаа. Тэдэнд маш ихээр таалагдаж байгаа бололтой.
Даашинз гутал хоёр маань яг таарч байсан нь Жонгүгийн хичнээн сайн намайг мэддэгийг илтгэх шиг. Тольны өмнө зогсох би яг л сүпер од шиг харагдаж байлаа.
Тэднийг явахад нь хичнээн их баярласнаа илэрхийлж удалгүй хүргэж өгөх жолооч маань ирэхэд би ч газар шүргэсэн даашинзныхаа торон хормойг муухай болгохгүй гэсэндээ дээш өргөж болгоомжтойхон шиг гэрээсээ гарч үдэшлэг болох газар луу хөдлөлөө.
Машин ордом гэмээр гоёмсог барилгын гадаа зогсоход би ирснээ ойлгон жолоочид талархаад буулаа. Ганц сонирхол татаж байсан зүйл нь гадаа хов хоосон байлаа. Уул нь зочид нэг нэгээрээ ирээд л хүн ихтэй байх ёстой биз дээ. Цагаа харахад яг цагтаа л ирсэн байсан даа...
Үүдэнд зогсох хамгаалагчид урилгаа үзүүлэхэд тэд намайг дагаад явна уу гэсээр том хаалганы өмнө зогсоод хөдлөлгүй зогсож байгаарай гэв.
Юу болоод байгааг ойлгохгүй түүн рүү харж байтал урдах хаалга минь нээгдэв. Яахаа мэдэхгүй сандран зогсож байхад гагцхүү буруу газар ирчихсэн юм шиг байна гэсэн бодол л толгойд минь орж ирлээ.
Юу болоод байгааг үнэндээ л ойлгохгүй байна. Тэд намайг байдалд оруулахыг хүссэн юм байх даа? Анхны өдрөө бусниулахгүйн тулд эвгүй ч гэсэн нуруугаа цэхлэн хөнгөхөн инээмсэглэлээ.
Гайхан зогсохдоо тайзан дээр зогсох гоёмсог хослол өмссөн залууг олж харлаа.
Жонгүг над руу харан инээмсэглээд "Та бүхэнд танилцуулах гэж буй хүн бол Han корпорацийн эзэн талийгаач Ким Чэсог захирлын хайрт охин, миний сүйт бүсгүй Ким Хана."
Танхим тэр чигтээ уулга алдаж, гэнэтийн мэдэгдэлд цочирдож дор дороо шивнэлдэнэ. Над дээр гэрэл тусахтай зэрэгцэн дотор зогсох хүмүүсийн харц над дээр туслаа.
Жонгүгийг нааш алхаж эхлэхэд танхим чимээгүй болж бидэнд хамаг анхаарлаа хандуулна.
Нааш алхахдаа тэр яг л үлгэрийн ханхүү шиг харагдаж байлаа. Над дээр ирээд гараа сунган "Чи хүн мөн үү? Яаж ийм үзэсгэлэнтэй байж болдог юм бэ?" гэв.
Түүний үгэнд инээд хүрэн инээмсэглэхэд тэр "Одоо яг л сурсан шигээ сандрахгүй, дээгүүр харан ихэмсэг алхах хэрэгтэй шүү, за юу?" гэхэд нь би түүнд гараа өгөн хамтдаа танхимын гол руу алхаж эхлэлээ.
Бүх хүмүүс биднийг сонжин харна. Зарим нь биширсэн, зарим нь гайхсан, атаархсан, үзэн ядсан гээд л янз бүр. Үзэн ядсан гэвэл тэр хүн бол цорын ганц Ким Тэхён... Түүнтэй харц тулгарахад хурц нүдээрээ цоолох шахам над руу ширтэж байсан юм. Яагаад гэдгийг мэдэхгүй ч би түүнээс айж байсан юм.
Хүмүүс нэг нэгээрээ бидэн дээр очиж баяр хүргэж, зарим нь аавын маань талаар асууцгааж байлаа. Удах тусам орчиндоо бага багаар дасч байсан ч түрүүнээс хойш нүд салгалгүй ширтэх Тэхёны харц намайг тухгүй байхад хүргэж байсан юм.
Бага зэрэг завсарлахаар шийдэж Жонгүгийг түр тэнд нь үлдээгээд ариун цэврийн өрөө орлоо.
Одоо л нэг биеэ суллаж, өөрийгөө хянахтайгаа болов.
Будгаа сэргээчихээд тэндээс гарахад үүдэнд тааралдахыг хүсээгүй хүн зогсож байх нь тэр.
Танихгүй хүн шиг хажуугаар нь зөрье гэсэн ч тэр гарнаас минь татаж байрандаа зогсоход хүргэв.
"Саяны бүхэн үнэн үү?" Тэхёныг ийн асуухад би одоо ч түүн рүү нуруугаа харуулан зогсоно. Хариулахгүй зогсоход тэр мөрнөөс минь татаж өөр лүүгээ харууллаа. Түүний үйлдэл нь ч тэр, харц нь ч тэр ширүүн байгаа нь таалагдахгүй байна.
"Хариулаач" гэж надаас шаардан асуулаа. Яасан гэж надад ийм ширүүн хандаад байгаа юм бэ? "Тийм ээ, үг үсэг бүр нь туйлын үнэн."
Түүний харц улам ширүүсч "Яагаад надад хэлээгүй юм?"
Юуны талаар яриад байгааг нь ойлголгүй "Юу яриад байгаа юм?" гэж асуулаа.
"Аав чинь, өөрийнхөө хэн болохыг яагаад надаас нуусан юм?" юу гэж хариулахаа мэдэхгүй "Чамд хамаатай зүйл биш гэж бодож байна" гээд эргэж хараад явах гэтэл тэр ахин гарнаас минь татаж хананд шахах нь тэр. Энэ удаад хоёр гараараа хананд тулж намайг явуулахгүй гэсэндээ хашсан байлаа.
Түүний гэнэтийн үйлдэлд цочирдсондоо том нүдлэн, амьсгаа ч авч чадахгүй зогсож байхад тэр өнөөх л ширүүн байдлаараа "Би ярьж дуусаагүй байна" гэлээ.
Солиотой юм... энд ингээд Тэхёнтай зогсож байх ч гэж. Хүмүүс харвал би ингээд л дуусна. Харин тэр айхчгүй ингээд өөрийн дураар аашлаад зогсож байх ч гэж. Түүний нүд рүү харвал одоо ч цоолох шахам над руу ширтэнэ. Хөмсөгөө зангидчихсан, нүд нь юуг ч илтгэхгүй хоосон бөгөөд харц нь дэндүү хүйтэн.
Яагаад? Халамжлах эхнэр, мөнгө, найз нөхөд бүх зүйл түүнд байхад яагаад миний өмнө зогсож байгаа энэ залуу дэндүү ганцаардмал, дэндүү шаналсан, дэндүү их үзэн ядсан харагдаад байгаа юм бол?
"Сүүлийн асуулт. Чи Жон Жонгүгт хайртай юу?"
Энэ асуулт намайг цочирдуулж орхилоо. Юу гэж хариулах ёстой вэ?
"Т-Тэхён" эмэгтэй хүний нарийхан хоолой гарахад хоёул тэр зүг рүү харвал Чүэ Мина үгүй ээ одоо бол Ким Мина гайхширсан өнгө аяс царайндаа тодруулан биднээс 10 метрийн зайнд зогсож байлаа.
Тэхёны гар сулрахыг анзааран боломжийг ашиглаад түүнийг түлхэн танхимын зүг алхлаа.
Өдөөс минь алхах эмэгтэй урдныхаасаа дэндүү өөр харагдана. Харц дээгүүр, ихэмсэг алхах гэж оролдохыг нь харах ч дэндүү хичээгээд байгааг нь би төвөггүй харж байлаа. Урт даашинзандаа тээглэхгүй гэсэндээ хөлөө өргөж эв хавгүй солбилж алхалж байна. Өөр хүн харвал гоё л гэж харах байх. Гэхдээ сурсан бүхэн минь надад үүнийг хэтэрхий хуурамч болохыг харуулаад байлаа. Бодвол надад л гоё харагдах гэсэн бололтой. Урдны өөртөө итгэлтэй охин үгүй болж оронд нь ийм сул дорой амьтан угтаж байгаа нь дургүй хүргэм юм. Түүнийг надаас ч хүчтэй, мундаг байгаасай гэж хүссэн. Тэгж байж л түүнийг бяц дарахдаа миний сэтгэл ханах байсан юм.
Над руу хяламхийлэн зөрөхөд нь ахиж тэвчиж чадахгүйгээ ойлгон ард нь чирэгдэх хормойн дээр нь гишгэхэд түүний падхийн унах чимээ сонсогдов.
Намайг хараах нь сонсогдож түүн рүү эргэж харвал над руу байдгаараа муухай харчихсан сууж байлаа.
Түүн рүү зивүүн инээмсэглэчихээд тээр цаана зогсох Тэхён руу зэрвэс харвал Минаг унасанд баяртай байгаа мэт бахтай инээмсэглэл нүүрэндээ тодруулсан байлаа. Сонин л юм, эхнэрийг нь унагачихаад байхад уурлах ёстой биш билүү? Хараа муудаад буруу хараад байгаа юм байх даа?
Хамгийн гол нь өнгөрсөн хугацаанд шаналгаж байсан асуултынхаа хариуг сая л олох шиг боллоо. Тэхёнтай ойр байхад дэлбэрэх гэж байгаа юм шиг цохилох зүрх минь... Тэр одоо ч сэтгэлд минь хэвээрээ байгаа бололтой. Гэвч одоо юуг ч өөрчилж чадахгүй, түүний гэрлэлт бидний хамтдаа байх боломжийг үгүй хийсэн.
Танхим руу буцаад ороход Жонгүг хүмүүстэй элэгсэгээр ярилцан зогсож байлаа. Түүн дээр очиход тэдэнтэй яриагаа өндөрлөөд надад хандан "Удлаа шүү. Бүх зүйл хэвийн биз дээ?"
Би инээмсэглэн "Тийм ээ, хэвийн" гээд гарнаас нь сугадаж бид үдэшлэг дуустал олон хүмүүстэй танилцаж, олон захирал төлөөлөгчид надтай хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлсэн юм. Үүнээс л аав минь хичнээн мундаг хүн байсныг ойлгож байлаа. Би ч тэдний урмыг хугалахгүй гэдгээ амлаад амжлаа.
Үдэшлэг тарж Жонгүг намайг хүргэж өгөхөөр болов. Тэхён, Мина хоёр ахиж орж ирээгүйг бодоход аль хэдийн явсан бололтой байлаа.
"Өнөөдөр гайхсан уу?" Жонгүг урдах замаа харсаар асуухад анх яаж эвгүй байдалд орсноо гэнэт санаад гар луу нь цохиод "Хэлэхгүй яасан юм! Би ямар их гайхсан гэж бодно оо. Буруу газраа ирчихэж гээд яг эргээд явах гэж байсан шд" гэхэд тэр инээн "Уучлаарай, чамайг намайг эвгүй байдалд оруулахгүй гэдэгт итгэж байсан юм. Бас чи үнэхээр итгэлийг минь даасан. Чиний тэвчээртэй зан надад таалагддаг." гэв.
Би буцаад урдах зам руу хараад "Аавын талаар шууд зарлачих зүгээр байсан юм уу? Би арай удаж байгаад зарлана гэж бодож байлаа" гэхэд тэр "Би ч бас анхандаа тэгэж бодож байсан ч өнөөдөр илүү олон хүнд хүргэж чадах юм шиг санагдсан юм. Аав ч гэсэн санал нэгтэй байсан" гэлээ. Яриа дуусахад бид аль хэдийн манай байрны урд ирсэн байх бөгөөд Жонгүг "Чи одоо ч намайг шинэ гэртээ уриагүй байгаа" гэх нь тэр.
Түүний хэлсэн үгэнд инээд хүрч америкад хамтдаа яаж амьдарч байсан талаараа эргэн саналаа. Жижигхэн байранд тус тусын өрөөтэй, өдөр бүр хамтдаа хооллож, хамтдаа гарч, хамтдаа даалгавраа хийдэг байсан. Түүнд энд ирээд дасахад хэцүү байгаа бололтой.
"Тэгвэл орцгооё, би дуртай хоолыг чинь хийж өгье" гэхэд тэр баярлаж "Чиний хоолны амтыг ч санасан шүү. Үйлчлэгч эгчийн хоол ч чиний хоолны амтыг гүйцэхгүй юм" гэж гомдоллов.
Хоол хийж байхад Жонгүг гэрийг маань сонирхож дараа нь ширээнд суун хөгжилтэй зүйлс ярьж намайг инээлгэж байлаа.
Хоол болоход тэр амтархан идэж дуусгаад, үсийг минь сүлжинэ гэсээр байгаад сүлжчихээд гэр лүүгээ явлаа.
Америкад байхад тэр интернетээс янз бүрийн бичлэг үзэж үсийг минь янзлах дуртай байсан юм. Миний үнэртэй усыг хүртэл хаяа цацчихдаг байсан гээч. Заримдаа тэр эмэгтэй хүн шиг, заримдаа яг л бяцхан хүүхэд шиг байдаг. Түүнийг энэ талаа зөвхөн надад харуулдагт нь би үнэхээр их баяртай байна.
Жүхигийн хэлснээр би Тэхёныг мартаж, Жонгүгийг хайрлахыг хичээнэ ээ. Хэцүү байх ч гэсэн...
Удаачихлаа, уучлаарай...
Дараагийн хэсэг бас л 30vote-ийн дараа...
