Part 17
Ахин нэг долоо хоногийг ардаа үлдээж ажлаасаа тасарч унах гэж байгаа хүн орж ирээд орон дээрээ тэрийн уналаа.
Маш их ядарч байгаа ч ажил бүтэмжтэй болж байгаад сэтгэл хангалуун байна. Хувьцаа эзэмшигчидтэй уулзаж өөрийн талд оруулах гэж олон өдөр наана цаагуур гүйсээр ядарч гүйцлээ. Том зүйлд том л золиос хэрэгтэй, одоо ахиад жаахан л үлдлээ...
Ингэж бодох төдийд сэтгэл амарч, түрхэн зуур ирээдүйгээ төсөөлөн жаргалтай хэвтэнэ.
Утас дугарч авбал Жонгүг байлаа. "Сайн уу? Юу байна даа?" гэж асуухад тэр "Яахав дээ. Байж л байна. Х үсгээр эхэлсэн нэртэй зарим нэг хүмүүс тоохгүй байгааг эс тооцвол дажгүй л байна" гэхэд нь би зүгээр л инээмсэглэлээ. "Уучлаарай, ажил их байгаа болохоор уулзаж амжихгүй юм" гэхэд тэр "Мэднэ ээ. Уул нь ч хамт амьдардаг байсан бол их ажилтай байсан ч зүгээр л байх байсан л даа" гэж ёжлосон маягтай хэлэхэд нь "Тэгэж ч давараахгүй ээ " гэхэд түүний инээх нь сонсогдлоо.
"Хэдхэн хоногийн дараа Ким Хана захиралаа гээд л явж байх нь дээ" гэхэд нь би ч үүнийг төсөөлөн инээмсэглэж байлаа. "Нээрээ чи мэдэх билүү? Захиралууд захиралуудтайгаа л дурлалцдагийг?" гэхэд тэр "Гүйцэтгэх захирал гээд дорд үзчих юм байна л даа. Би хэдий гүйцэтгэх захирал ч муухан захиралаас чадварлаг шүү... бас царайлаг" гэхэд нь түүнийг яг одоо сэтгэл татам чөтгөрийн инээмсэглэлээ гаргачихсан сууж байгаа гэдэгт итгэлтэй байлаа.
"Ахх энэ царайндаа бардчихсан залууг ээ!" гэхэд Жонгүг "Санаад л байна. Дараа уулзахаараа салахгүй гэж мэдээрэй! Одоо унтаж амар даа. Баяртай, үнсий!". Сүүлийн үгийг зүгээр л сонсоогүй юм шиг царайлахаар шийдэн "Баяртай. Удахгүй уулзъя" гээд утсаа тасаллаа. Түүний энэ үйлдлүүдэд дасах арай болоогүй байгаа бололтой.
Утас ахин дугарахад танихгүй дугаараас залгаж байлаа. Аваад "Байна уу?" гэхэд ямар ч хариу байсангүй шууд л таслаад саяны дугаарыг блок хийлээ.
4 хоногийн өмнөөс л ийм хачин дуудлагууд ирэх болсон. Эхний өдөр зүгээр л андуурсан байх гэж бодсон. Гэвч дараагийн өдрүүдэд оройн 11 цагийн үед энэ үйлдлүүд давтагдах болсон нь нэг л муу совин татаад байлаа. Хувьцаа эзэмшигчдийн хурал удахгүй болно, тэр хүртэл би анхааралтай байх хэрэгтэй бололтой. Өмнөх дугаарыг block хийчихсэн болохоор шинэ дугаараас залгасан байх.
***
Ээлжит хувьцаа эзэмшигч Ки компаний захиралтай хоолонд орж халуун дулаан яриа өрнүүлсний үр дүнд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадлаа.
Өдрийн дараагийн хагаст компаний дотоод зохион байгуулалттай танилцахаар болж шинэ туслахаа даган компаний зүг явлаа.
Лифт хүлээн зогсохдоо шат хамгийн дээд давхараас ирж байхыг анзаарлаа. Энэ бол компаний удирдлагууд байрладаг давхар.
Лифтний хаалга нээгдэхэд бие минь бүхэлдээ гайхшралд автлаа. Өөдөөс минь цагтаа бусдаас илүү хайрладаг байсан хоёр хүн сугадалцан зогсож байлаа. Тэд ч намайг харсандаа гайхсан нь харагдаж байсан ч Тэхён бодит байдалдаа эргэн ирж ээжийг дагуулан лифтнээс буухад бид зөрөн дотогш орлоо.
Ээж эргэж харан юм хэлэхтэй зэрэгцэн лифт хаагдаж бид дээд давхар луу хөдлөлөө. Тэр бага зэрэг ядарсан харагдаж байна. Харин Тэхён... түүний харц юуг ч илэрхийлдэггүй.
Ерөнхий захирал Чүэ Мансог гэх хаягтай өрөөний хаалгыг нээн нарийн бичиг дээр нь очиж "Сайн байна уу. Америк дахь компаний төслийн удирдагч Hannah байна" гэхэд нарийн бичиг нь "Ашгүй захирал таныг хүлээж байсан юм, та түр хүлээж байгаарай" гээд цаана байрлах хаалга руу явлаа. Ороод удалгүй гарч ирэн "Та орж болно оо" гэхэд нь туслахаа үлдээн ганцаараа дотогш орлоо.
Өрөө нь яг л хэвээрээ байх бөгөөд өст дайсан минь өрөөний голд цонх руу харан зогсож байлаа.
"Эрхэм Hannah таньтай уулзах өдрийг тэсэн ядан хүлээж байлаа" гэсээр над руу эргэж харахад нь "Би ч бас" гээд байдгаараа муухай инээмсэглэлээ.
Намайг хараад ихээр цочирдсон нь илт "Ч-ч-чи!". Тайван алхалсаар түүний суудлын урд ирэн ямар ч эргэлзээгүй дээр нь суулаа.
"Энэ суудал ч давгүй юм аа. 17 жил энд энхийн цагаан тагтаа шиг суугаад л сайхан байсан биз? Чүэ захирал аа?" ингэхдээ түүн рүү үзэн ядалт, хорслын харцаар харж байлаа.
"Я-Яг одоо наанаасаа бос!" тэр дуугаа өндөрсгөн ярьж байлаа. Би ч суудлаас нь босоод түүн рүү алхсаар "Тийм шүү. Босохгүй удвал алуурчин болчих ч юм билүү?"
Тэр тайвшрахыг хичээж байгаа бололтой амьсгаагаа хянах гэж оролдож байлаа. "Бага байхад чинь л цааш нь харуулчих ёстой байсан юм. Чиний х*раал идсэн ээж байгаагүй бол одоо ийм зүйл болохгүй байсан юм!"
Би чанга чанга инээн "Ээж? Ямар ээж? Өөрийнхөө хамсаатныг яриад байна уу? Үгүй ээ яахав, надад өдийг хүрэх боломж олгосон болохоор талархах хэрэгтэй ч юм уу?"
Би үргэлжлүүлэн "Энэ газартай салах ёс хийхэд хэдэн хоног хангалттай гэж тооцолж байгаа шүү. Удахгүй болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар уулзацгая, аав аа?" гээд зивүүн инээмсэглэхэд түүний царай гэнэт сонин болж дагзаа барьсаар унахдаа "Ч-ЧИ! МУУ ЗУЛБС*Г*!" гэж арайхийлэн хэлэв.
Өрөөнөөс гараад нарийн бичигт нь хандан "Яадаг билээ? Захиралд чинь жаахан таагүй зүйл тохиолдчихлоо. Түргэн дуудсан нь дээр байх" гэчихээд туслахаа дагуулан тэндээс гарлаа.
Доош бууж байхад зөрөлдөн эмч нар дээш гүйж байхыг харлаа. Орой хүртэл олон хэлтсүүдээр явж компаний байдалтай танилцлаа. Өмнөх жилүүдийг бодоход сайжирсан ч олон талаараа TH-ээс хамааралтай болсон байв. Энэ бидэнд том саад учруулж болзошгүй юм.
Пак түслахтай салах ёс хийн компаний үүд рүү алхаж байтал араас "Хатагтай?" гэж дуудах нь сонсогдлоо.
Эргээд харвал харуулын албаны ажилтан байлаа. "Тантай хүн уулзах хүсэлтэй байна гээд хүлээгээд хэдэн цаг болж байна. Та тэр кофе шоп руу орвол олох байх" гээд хажуу тийш заалаа.
Хэн байж болох вэ? Жонгүг юм байх даа?
Дотогш ороход нэг их хүн байсангүй тэр хүмүүсийг гүйлгэн хараад надтай уулзахыг хүссэн тэр хүн нь ээж гэдгийг ойлгосон юм. Шууд л эндээс гарахыг хүссэн ч харуулын олон цаг хүлээсэн гэсэн нь санаанд орж ямар нэг чухал зүйл хэлэх гэсэн юм болов уу хэмээн найдлага тээсээр түүний зүг алхлаа.
Намайг суухад тэр намайг гүйлгэн харсаар "Сайхан бүсгүй болж ээ" гэв.
"Яах гэж уулзъя гэсэн юм?" гэж хөндий асуув. "Сайн сууж байсан уу? Өвдөж бариагүй биз дээ? Хоол ундаа сайн идэж байгаа юу?"
Түүний энэ гэнэтийн асуултуудад цухалдаж "Та одоо надад санаа тавиад байгаа юм уу? Ямар хэрэгтэй гэж? Би бүгдийг мэдэх болохоор ингэж худлаа эхийн дүрд тоглох хэрэггүй!" гэхэд тэр "Үгүй ээ. Би хэзээ ч жүжиглээгүй. Чи миний охин шүү дээ! Ээжийгээ уучлаарай, өмнө олигтой ч анхаарал тавьж байгаагүй, өөрийгөө л боддог байж. Тэнэг эхийгээ уучлаарай, Хана!" тэр уйлж байлаа.
"Яагаад энэ бүхнээ одоо хэлээд байгаа юм? Бүх зүйл хэтэрхий оройтчихсон байхад яагаад одоо ингэж гэмшээд байгаа юм? 17 жил надаас үнэнийг нууж хэн ч биш амьдралаар амьдруулчихаад наад хэдэн үгсээ хэлээд л уучлагдана гэж бодоод байгаа юм уу? Одоо хангалттай биш гэж үү? Бид эх охины холбоотой байх хувьтай хүмүүс биш. Ахиж таарсан ч бид танихгүй хүмүүс! Би ингээд явлаа" гэж хэлээд цааш алхахдаа аль болохоор нулимс тусаачихгүйг хичээж байлаа. Яагаад ингэж их гомдоод байгаагаа ойлгохгүй байна. Ахиж уйлахгүй гэж өөртөө амласан юм сан.
Замдаа элдэв зүйл бодохгүйг хичээн дуртай дуунуудаа чанга тавьж сонссоор гэртээ ирлээ.
Юу ч хийхийг хүссэнгүй зүгээр хувцастайгаа хөнжилдөө орон хэвтлээ. Өнгөсөн амьдрал минь ахин дахин толгойд минь харагдаж урд урдынхаасаа илүүтэйгээр намайг зовоон шаналгаж байлаа. Үүрд мартахыг хүсдэг дурсамжууд, Тэхён... Бусад зүйл хүссэнээр минь болох ч, сэтгэл зүрх минь эзэндээ захирагдахгүй түүнийг өдрөөс өдөрт улам ихээр үгүйлэх юм...
Утас орны хажууд дугарахад залгасан нэрийг харалгүй шууд л авахад ахиад л өнөөх чимээгүй байдал.
Энэ удаад зүгээр л утасны цаана байх хүнийг түрүүлж таслахыг хүлээн чимээгүй хэвтлээ.
Ахиад л толгой минь Тэхёны талаарх бодлуудаар дүүрнэ. Өнөөдөр түүний ээжтэй хамт явж байсан талаар, тэдний сайн хадам ээж хүргэн хүүгийн харилцааны талаар, тэдний жаргалтай гэр бүлийн талаар, удахгүй тэднээс хүүхэд гарвал аавыгаа ямар их дуурайсан байх талаар, хэрвээ би түүний эхнэр байсан бол нөхцөл байдал ямар байх байсан талаар, тийм зүйл болсон бол түүнд хадам ээж ч, аав ч байхгүй, магадгүй хэн ч биш охинтой суусан болохоор өвлөх хөрөнгө мөнгө ч байхгүй, хэрхэн хоногийн цалингаараа гол зууж амьдрах байсан талаар...
Бид анхнаасаа л хамт байхаар заяагдаагүй нь үнэн бололтой. Би түүний одоогийн байгаа байдалд нь баярлах ёстой... гэвч хүссэнээр минь болохгүй байна, ингэж бодох болгондоо би дотроо үхэж байна.
Бодлыг минь утасны цаана бүдэгхэн сонсогдох эмэгтэй хүний хоолой тасалдууллаа. "Тэхён! Чи өрөөндөө байна уу?"
Утас тасарлаа.
С-сая Тэхён?!
***
Сайн уу? Юу байцгаана? Сайхан амарцгааж байна уу? :))
Энэ хэсэг таалагдсан гэж найдъя. Санал бодлоосоо хуваалцаарай...
Дараагийн хэсгийг хөөрхий Тэхёныхаа талаас бичнээ... 30 vote ✌
Give them lots of, lots of love ❤❤❤
