19 страница29 апреля 2026, 17:31

Part 18

Тэхёны талаас

"Тэхён! Чи өрөөндөө байна уу?"

Хараал ид! *утсаа таслах*

Удалгүй хаалга онгойж Мина орж ирлээ.

"Яах гэж ирсэн юм?" ийн асуухад Тэхёны хоолойноос зивүүцэж, дургүйцсэн өнгө аяс тодорч байлаа.

"Зүгээр л чамайг ямаршуухан байгааг мэдэхээр ирсэн юм. Болохгүй гэж үү?" эмэгтэй тоохчгүй хариулах аж.

"Хаалганыхаа кодыг солих цаг болсон бололтой" гэхэд нь Мина түүн рүү муухай харан "Одоохондоо лав биш. Би одоо ч эцэг эх нарт хамт амьдрахаа больсон талаараа залгаад хэлж чадна" гэв.

Харин залуу түүн рүү ёжлон харж "Тийм ээ. Би ахиад жаахан хүлээх хэрэгтэй" гэв. Тэдэнд бие биенээсээ нууж байгаа зүйл байгаа гэдгийг хараад л ойлгохоор байлаа. Анхнаасаа л бүтэлгүй эхлэсэн тэдний харилцаа одоо юу ч үгүй болж хоног аргацаасан ашгийн төлөөх тэмцэл болон хувирсан байсан юм...

***

Өрөөн дахь чимээгүй байдлыг утасны дугарах чимээ эвдэж Тэхён нойрноосоо арай хийн сэрээд утсаа авлаа.

"Байна уу?" түүний хоолой нойрмог боловч уянгалаг бас зөөлөн сонсогдоно.

"Ноён Ким Тэхён уу? Таны шинжилгээний хариу гарсан байна" гэхэд тэр "Ойлголоо. Цагийн дараа яваад очъё" гэчихээд утсаа таслан орноосоо бослоо.

Ханагийн талаас

Тэхён яагаад?

Саяны хүн Тэхён бол өмнөх хүмүүс бүгд Тэхён гэсэн үг. Гэхдээ яагаад? Яагаад нэг дугаарыг блок хийхэд ахиад өөр дугаараас залгасан юм бол? Тэр ямар нэгэн хорон зүйл сэдэж байгаа юу? Гэхдээ байна уу гэхээс өөр үг сонсохгүйгээс хойш ямар ч хэрэг байхгүй, тэгвэл яах гэж?

Түүний үйлдлүүдийг үнэхээр таашгүй юм. Яагаад зөвхөн тэр л надад ийм сонирхолтой санагддаг юм бэ? Хэрвээ тэр надад сайн бол яах уу? Үгүй ээ, байж боломгүй юм түүнд эхнэр бий. Харин намайг гэх багахаан сэтгэл үлдсэн бол яах уу? Мөрөөдөхөө больж үз Хана, тэр чамайг биш өөр нэгнийг аль хэдийн сонгосон...

"Хан корпорацийн ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурал албан ёсоор мэдэгдье" хослол өмссөн дундаж насны эрэгтэй тайзан дээрээс ийнхүү зарлана.

Эхний цаг чухал биш компаний асуудлуудыг ярилцахад уйдсандаа бараг л унтчих шахсан.

Удалгүй хөтлөгч "Дараагийн асуудалдаа орцгоое. Одоогийн Чүэ захиралд сэтгэл хангалуун биш байна гэх гомдлууд ирэх болсны улмаас өнөөдөр хүрэлцэн ирсэн хувьцаа эзэмшигчдээс санал асуулга явуулахаар шийдсэн байгаа. Та бүхэн урдаа байгаа 2 товчлуурыг ашиглан саналаа өгцгөөнө үү" гэхэд нь би ямар ч эргэлзээнгүй Үгүй гэдэг товчлуурыг даран өөрийн талд оруулсан хувьцаа эзэмшигчид рүү харлаа.

Толгой дохиход тэд ч гэсэн Үгүй товчлуурыг дарлаа. 5 минут өнгөрөхөд хөтлөгч ахин тайзан дээр гарч ирж бүх хүн саналаа өгснийг зарлалаа.

Удалгүй дэлгэцэн дээр зураг гарч ирэхэд 72 хувь нь үгүй гэсэн байлаа. Баярлан Чүэ захирал руу харахад түүнд сандарсан эсвэл уурласан ямар ч шинж алга. Түүний царай нэг л зүйл илэрхийлээд байлаа.

Яг л... яг л тэр ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан мэт. Түүний над руу зивүүн гэгч инээмсэглэх нь яг л түүнд өөр сэдсэн зүйл байгаа мэт. Үнэхээр миний тооцоолоогүй өөр зүйл байгаа гэж үү? Бас түүнийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн хувь ийм өндөр гарсан нь их сонин юм. Нэг зүйл биш байна.

"Хариунаас үүдэн бидэнд шинэ захирал томилох шаардлага гарч ирж байна. Тиймээс та бүхэн нэр дэвшүүлмээр байгаа хүнээ бичин төв систем рүү илгээнэ үү"

Бүх зүйл ийм амархан болоод байгаа нь сонин байна. Хувьцаа эзэмшигчдийн 1/3 нь миний талд байгаа тэд бүгд намайг нэр дэвшүүлнэ. Харин үлдсэн нь яаж чадна гэж? Тэд хэнийг дэвшүүлэхээ мэдэхгүй янз бүрийн хүнийг бичнэ. Тэгээд л миний нэр гарч ирнэ. Гэхдээ яагаад ч юм сонин байна. Чүэ захирал юу сэдсэн байж болох вэ?

Хөтлөгч ахин тайзан дээр гарч ирж санал хураалт дууссаныг зарлахад гар минь хөлөрч, зүрх минь хурдан хурдан цохилж байлаа.

"Санал хураалтаас 2 хүн гарч ирсэн байна. Тэдний саналын тоо маш ойролцоо байна" гэх нь тэр.

Юу болоод байгаа юм бэ? Эсрэг тал санал нэгдлээ гэж үү? Гэхдээ хэн... хэн байж болох вэ?

"Эхний нэр дэвшигч төлөөлөгч Ким Хана, дараагийн нэр дэвшигч ... "

Дотроо байж болох хүн болгоныг бодлоо. Гэтэл энэ хугацаанд нэг хүнийг огт тооцоолоогүйгээ ухаарлаа. Чүэ захирал яагаад ийм тайван байсныг одоо л ойлгож байна. Би хамгийн том дайснаа мартчихлаа гэж үү? Ингээд би ялагдаж байгаа хэрэг үү? Ийм зүйл болох ёсгүй...

"... төлөөлөгч Ким Тэхён" гэж хөтлөгч таамаглалыг минь батлан зарлав.

Эсрэг талд суух түүн рүү харлаа. Түүний царай юуг ч илэрхийлдэггүй хэвээр. Царайнд нь баяр баяслын эсвэл уур хорслын өнгө харагдсангүй.

Одоо юу болох бол? Тэр захирлын суудлыг авах уу?

"Эцсийн шийдвэр өнөөдрөөс 3 хоногийн дараа болох хурлаар шийдэгдэнэ. Та бүхэн хэн энэ компанийг авч явахыг сайн бодолцож үзэцгээгээрэй. Баярлалаа"

Хүмүүс нэг хоёроороо гарч байлаа. Манай талын хүмүүс над дээр ирж тэвчээртэй байж, бууж өгөхгүй байхыг хүсч байлаа.

3 хоног... би тэднийг өөрийн талд оруулж чадна гэж үү?

***

Намуухан хөгжим эгшиглэх, найзуудаараа цуглан хөгжилдөх залуусаар дүүрэн лаунжид өөртөө хатуухан зүйл хундагалан сууна.

Бүх зүйл хэтэрхий утгагүй санагдаж, хүссэндээ хүрэхэд дэндүү ойрхон байхад нэг л зүйлийг дутуу бодолцсноосоо болоод өдийг хүртэл босгосон бүхнээ нураачихсан өөртөө гутарч байна.

Гэхдээ яагаад? Яагаад бүх хүмүүсээс Тэхён гэж? Би зүгээр л түүнийг аз жаргалтай үлдэж, түүний амьдралаас холдохыш хүссэн. Гэтэл алхам бүрт бид байнга бие биетэйгээ нүүр тулаад байна. Үнэхээр бид дайснууд л байх заяатай юм гэж үү?

***

Хувьцаа эзэмшигчдийн хурлын дараа Тэхён Ханатай ярилцах эсэхдээ эргэлзэн машиндаа сууна. Юутай ч тэр түүнийг гарч ирэхийг хүлээхээр шийдлээ.

Тэхёны талаас

Гэнэт утас дугарахад харвал (хойд) ээж байлаа.

"Ямар хэрэг гарсан бэ?"

"Хүү минь өнөөдөр хоёр гэр бүлээрээ уулзалдъя гэж аав чинь хэлүүлж байна хурал дууссан юм чинь хадмындаа шууд хүрээд ирэх үү?" гэж тэр утасны цаанаас хэлнэ.

"Уучлаарай, гэхдээ би завгүй байна. Дараа-

"Тэхён! Энэ чинь их бүдүүлэг, аав бид хоёр чинь одоо явж байна. Мина аль хэдийн оччихсон байгаа болхоор чи ч гэсэн ажлаа зохицуулаад ир" гэж тэр захирангүй өнгөөр яриаг минь тасалдууллаа.

Хараал ид!

"Ойлголоо. Яваад очьё"

Утсаа таслахтай минь зэрэгцэн компаний үүдээр гэрэл гэгээ минь гарч ирэх нь тэр. Царай нь цонхигор, саяны явдалд сэтгэлээр унасан бололтой харагдаж байлаа.

"Биднийг үргэлж хэн нэгэн тасалдуулах юм тийм үү? Учрах тавилангүй болоод тэгдэг юм болов уу?"

Санаа алдсаар цонхоор түүнийгээ сүүлийн удаа нэг харчихаад машинаа асаан дайснуудын зүг хөдлөлөө.

***

"Хайр аа, ямар удав аа?" Зивүүн хүүхэн үүдээр орж ирэв үү гүй юу наалдаж нялуурч байх шив.

Түүн рүү ойртон аярхнаар "Тайван. Биднийг хүн харахгүй байхад жүжиглэх хэрэг байгаа гэж үү?"

Түүний царай хувьсхийн өөрчлөгдөж "Явж хоолоо ид. Бүгд ирчихсэн байгаа. Олигтой л жүжиглэж үзээрэй дээ" гээд зивүүн инээмсэглэсээр цааш алхлаа.

"Хоцорсонд уучлаарай" гээд тэдэнд бөхийчихөөд ширээнд суулаа. Хадам ээж энэ гэрийг орхисноос хойш ямар ч дулаан уур амьсгал байхаа больсон байна. Зүгээр л дайснууд хоорондын хэлэлцээр шиг санагдаж байна.

"Ким хүргэн сүүлийн хугацаанд сайн ажиллалаа. Алив нэг тулгаач"

Түүний аягаласан хундгыг ууж дуусган аавуудын хоорондох яриа хангалттай залхааж байлаа. Худал инээмсэглэн ганц хоёр үг ярианд нь нэмэрлэсээр цаг ч явж 10 дөхөж байлаа. Гэнэт үйлчлэгч миний урд хайрцагтай зүйл авчраад тавьчихав.

"Энэ юу вэ?" тэд бүгд гайхан асууцгаана.

"Миний Тэхёнд барьж буй бэлэг байгаа юм" гэж Мина гэнэт дугарав.

Түүний царай руу харахад л яг одоо урд минь байгаа зүйл муу зүйл шиг санагдаад байлаа. Тэр яг юу сэдсэн байж болох уу?

"Алив нээ нээ" (хойд) ээж хэлнэ.

Гараа удаанаар явуулж хайрцагийг нээхэд дотор нь нярай хүүхдийн гутал дугтуйтай зүйлийн хамт байх нь тэр.

Мина руу харахад тэр "Нээгээд үз л дээ" гээд над руу цаанаа л нэг зальжин инээмсэглэнэ.

Дугтуйг нээхэд дотроос нь гарч ирсэн зүйл намайг хэзээч гарч ирж чадахааргүй том ангалд унагачих шиг л боллоо. Гэдэсний эхо зураг...

"Баяр хүргэе Тэхён аа, чи удахгүй аав болох нь"

Тэдний шуугилдаан, алга ташилт бүгд ямар ч утга учиргүй. Ингээд өөрийнхөө бүтээсэн торонд өөрөө орчихож байгаа юм гэж үү?

Харих замдаа юу ч дугаралгүй чимээгүй жолоогоо барина. Энэ бүхнийг зүүд гээд надад хэлээд өгөөч дээ.

"Худлаа биз дээ?" хажууд минь явах эмэгтэйгээс цөхөрсөн өнгөөр асууна.

"Үгүй ээ үнэн. Ээж бид хоёр хоёулаа харсан" гэж Мина итгэлтэй гэгч нь хэллээ.

"Байж боломгүй юм! Бидний дунд юу ч болоогүй!" хоолой минь өндөрсч өөрийгөө барьхад улам хэцүү болж байлаа.

"Биднийг хамт байх сүүлийн сар чи эрүүл байхаасаа эрүүл бус байх чинь илүү байгаагүй гэж үү? Чи юуг ч санахгүй байна Тэхён!"

Машинаа огцом замын хажуу руу эргүүлэн зогсоогоод "Буу"

"Тэхён!"

"БИ БУУ ГЭЖ БАЙНА!"

"Чи хийсэн зүйл дээ эзэн байх ёстой. Чи энэ хариуцлагаас хэзээ ч мултарч чадахгүй!" гэчихээд тэр хаалга онгойлгон буулаа.

Жолоогоо эргүүлэн сэтгэлээ онгойлгож болох газар хайж эхлэлээ. Явсаар гүүрэн дээр зогсоод машинаасаа буулаа.

Бүх зүйл ийм дээрээ тулна гэж огтхон ч бодоогүй. Зүгээр л бүх зүйлийг нь тэднээс булааж юүчгүй хоосон хоцроохыг хүссэн. Гэвч одоо ингээд өөрийнхөө үйлийн золиос нь өөрөө болчихлоо.

Гэхдээ энэ мөчид ганц л зүйлийг мэдэж байлаа. Тэр хүүхдэд сайн аав байж чадахгүй гэдгээ хэнээс ч илүү сайн мэдэж байна. Тиймээс би энэ хүүхдийг хүлээн зөвшөөрөхгүй юу ч болсон зөвшөөрөхгүй. Гэхдээ... гэхдээ хүмүүс намайг өөршөөнө гэж үү? Хана намайг уучилна гэж үү?

Гээт утас дугарч халааснаасаа гаргаж ирэн залгасан хүнийг ч харалгүй шууд аваад "Байна уу?"

"Байна. Өөрөө Ким Тахиа гуай мөн үү?"

"Хана?"

"Өөхөө таньж байна цаадах чинь! Хөөе чи айн гэж бай даа"

"Айн"

"Би яг одоо аймар ууртай байна!"

Түүний хэлсэн үгэнд инээд хүрэн зөөлөн инээмсэглэлээ. Одоо ч эгдүүтэй хэвээрээ...

"Хөөе чи яаж байгаа юм намайг? Чи ингэж болохгүй шдээ, Тэхён! Би чамд ер нь ямар буруу юм хийсэн юм. Би ямар их зүйл хийлээ дээ!" тэр одоо харин уйлж байлаа.

Түүнийгээ гомдоосондоо санаа зовон "Хана, уучлаарай. Одоо хаана байна?"

"Миний хаана байх чамд хамаагүй заюу" гээд тэр утсаа таслачихав. Бурхан минь энэ ч муугийн дохио шүү. Тэр ганцаараа уусан бололтой, түүнийг хаанаас олох вэ?

Гэнэт утас ахиад дугарахад харвал ахиад Хана байлаа. Баярлалаа бурхан минь!

"Хана чи хаана байна? Би яваад очъё" гэж машиндаа буцаад суух зуураа асуулаа.

"Уучлаарай, үйлчлүүлэгч тасраад уначихлаа. Та *** хаягаар ирээд авна уу"

"Ойлголоо, баярлалаа" гээд утсаа таслан хэлсэн хаяг руу хазаа гишгэлсээр яарлаа.

***

"Та дагаад явна уу" залуу үйлчлэгчийг даган явсаар ширээн дээр гараа дэрлэн тайван нойрсох бүсгүйн өмнө ирлээ.

Тооцоог нь хийчхээд түүнийг мөрөөр нь тэврээд дагуулан гарлаа. Урдынхаасаа улам хөнгөхөн болчихжээ, анх харахад л их турсан харагдсан.

Машиндаа түүнийгээ суулган гэрийнх нь зүг хөдлөлөө. Одоо л гэрийнх нь хаягийг хүртэл судлуулсандаа баярлаж байна.

Цүнхнээс нь түлхүүрийг нь гаргаж ирэн хаалгыг нь онгойлгон дотогш орлоо. Их тохилог сайхан байр байна. Хэрэв бид хамт амьдарсан бол сайхан байх байсан даа...

Түүнийг орон дээр нь хэвтүүлэн хэсэг сарны гэрэлд түүнийгээ ширтэн суулаа. Дэндүү үзэсгэлэнтэй... дэндүү хөөрхөн...

"Уучлаарай, хайрт минь. Уучлаарай. Бүх зүйл ийм дээрээ тулна гэж бодсонгүй. Шуналаасаа болоод чам дээр эргэж ирэх замыг өөрөө үгүй хийгээд хаячихлаа" удаан хадгалсан шаналал минь эцэст минь нүднээс минь урсаж дотрыг минь хоосолж байлаа.

Хэсэг хугацаанд энэ хэвээрээ суусны эцэст босоод явах гэтэл тэр минь намуухан хоолойгоороо нэрийг минь дуудлаа. "Тэхён"

"Битгий яв"

Зүүдэндээ ярьж байгаа бололтой. Түүнийхээ хажуугаар хэвтэн зөөлөн тэвэрлээ.

"Цаг хугацааг буцааж болдог байсан бол чамайг орхиж явахаасаа өмнөх үе рүү буцааж чамтайгаа л үлдэхийг хүсч байна, эсвэл зүгээр л энэ мөчийг үүрд хэвээр нь байлгахыг хүсч байна"

"Ийм зүйл хүсэх эрхгүй ч энэ хэдхэн хором л надад хангалттай. Амьдралын минь утга учир чи минь л байсан. Баярлалаа, уучлаарай, баяртай..."





Цаашдаа энэ хоёрыгоо яах талаар эргэлзээд эхэлсэн болохоор та бүхний санал бодлыг сонсмоор санагдлаа.

Тийм учраас дараагийн хэсэг 50 vote, 20 comment -ийн дараа орно.


19 страница29 апреля 2026, 17:31

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!