20 страница29 апреля 2026, 17:31

Part 19

Ханагийн талаас

Нарны туяа хөшигний завсраар тусч, анхилуун үнэр намайг угтаж авна. Үнэхээр сайхан үнэр, нэг л дотно, нэг л дулаахан.

Өчигдөр хэтрүүлж уусандаа юу ч санахгүй байгаа ч хөнжлөөс ханхалах анхилуун үнэр хэн нэгэн намайг гэрт минь авчирсныг баталж байгаа юм. Жонгүг үнэртэй усаа сольсон бололтой, надад үнэхээр их таалагдаж байна.

Өвчиндөө ёолон хөлөө чирсээр түүнийг гэрт байгаа эсэхийг шалгалаа. Гал тогооны ширээн дээр өглөөний хоол бэлдэж тавиад явчихжээ. Халамжтай гэдэг нь!

Түүний хийж тавьсан шөлийг уугаад арай л дээрдлээ. Тэр яагаад Америкт байхдаа ийм амттай шөлийг хийж өгөөгүй юм бол оо!

Усанд орчихоод JK корпораци руу явлаа. Жон захирал дээр орж болсон бүхнийг хэлэхэд тэр надад урмын үгс хэлж, бүх зүйл сайхан болно гэж тайтгаруулж байлаа.

"Юу ч болсон би үргэлж чамайг дэмжих болно. Ким Тэхён ялна гэсэн 100 хувийн баталгаа байхгүй болохоор өөрсдийн хүмүүстэй сайн ярьцгаая" гэлээ.

Юучгүй болчихоод байсан итгэл найдвар минь багаханаар сэргэж түүнд талархалаа. "Жонгүг компани дээрээ байгаа юу?"

"Байлгүй яахав. Сүүлийн хэдэн долоо хоног чамайг асуугаад л, чамд хэтэрхий их ажил даалгаад байна гээд л намайг загинаад байсан. Инээдтэй хүү шүү!" гээд Жон захирал инээв.

Бид инээлдсээр ойр зуурын зүйлсийн талаар ярилцаж байгаад түүнд ахин талархалаа илэрхийлээд гарлаа.

Явсаар Жонгүгийн өрөөний өмнө ирээд хаалгыг нь тогшлоо.

"Ор ор"

Ажил дээр байхдаа түүний хоолой ч өөр сонсогдох юм аа.

"Сайн байна уу, Жон гүйцэтгэх захирал аа" түүний ширээ рүү инээмсэглэсээр очлоо.

"Хана!" саяхан л түүний хөмсөгөө зангидсан, төвлөрсөн царай гайхшрал ба баясгалангаар солигдлоо. Туулай шиг гэдэг нь!

"За тэгээд ажил хэрэгч бүсгүйгээр юу байна даа?" суудлаасаа босон над руу алхлаа. Бид түүний гоёмсог оффисын голд уулзалдахад тэр удаанаар над руу ширтсээр намайг тэврэв. "Санасан шүү"

Би сандран "Ж-Жонгүг!"

"Ингэж нэрээ дуудуулах ч гоё шүү" гэж тэр тоох ч үгүй хэлэв.

"Хүн ороод ирвэл яах юм?"

"Яадаг юм, өрөвдөлтэй залуу найз бүсгүйгээ арай гэж нэг хараад, эрхэлж л байгаа биз" ийн хэлэхдээ тэр улам чанга тэвэрлээ.

Түүнээс хуучин үнэртэй ус нь үнэртэж байна. "Үнэртэй усаа солиогүй юм уу?"

"Үгүй ээ, яасан? Сольчих юм уу?"

"Айн? Ү-үгүй ээ. Энэ чинь гоё" гэхэд түүний инээх сонсогдон "Өдөржингөө ингээд байж байх юм сан. Би ойрд ажлаа л хийсээр байгаад бүр 2кг хассан байна лээ. Юу гэмээр байна даа Ким Хана гуай?" тэврэлтээ салган өөдөөс минь гомдсон харцаар харна.

Хацрыг нь чимхээд "Уучлаарай, удахгүй ажил жигдрэх байх аа. Та гуай харин ажил хийсээр байгаад улам эрх болоод байгаа юм уу?"

Тэр инээн "Магадгүй шүү. Санасан сэтгэл намайг ийм болгож байна. Ийм царайлаг залууг ганцаардуулаад л бусад охидууд чиний оронд байсан бол надаас нэг ч хором холдохгүй дээ?"

Зивүүн гэдэг нь! "Би хэн билээ дээ?" гээд түүн рүү нүдээ ирмэхэд тэр зүрхээ даран "Ёооо зүрх дийлэхгүй нь, туслаарай!" гэхэд нь би инээн "Энийг Ханагийн үхлийн винк гэдэг юм" гээд түүн рүү ахиад ирмэлээ.

Бид компаниас гарч хамтдаа ойролцоох ресторан руу орлоо.
"Хоолоо захиалж байгаарай, би ариун цэврийн өрөө орчихоод ирье" гээд Жонгүгийг үлдээгээд бослоо.

Ариун цэврийн өрөөний хаалга түгжээтэй байх ба хэсэг хугацааны дараа онгойж дотроос нь Мина гарч ирэх нь тэр.

Тэр над руу харан "Сайн уу" гэлээ.

"Сайн"

"Маргааш хувьцаа эзэмшигчдийн хурал болно гэлүү? Энэ удаад ч хүссэнээр чинь болохгүй бололтой" тэр зивүүн инээмсэглэнэ. "Чамд л гэж нэг нууц задлахад одоогийн байдлаар 70% нь манай талыг дэмжиж байгаа гэсэн шүү, тийм болохоор сэтгэлийн бэлтгэлтэй л байгаарай" гэсээр мөрөн дээр минь зөөлөн товшоод цааш явлаа.

Адгийн амьтан. Тэр энд юу хийж байгаа юм бол. Тэхёнтой хамт явж байгаа юм байх даа?

Түүнийг бодоход л айдас догдлол зэрэг сэтгэлийг минь бүрхэнэ. 70 хувьтай байгаа гэсэн үү, манай талаас хүмүүс урвасан бололтой, өрөвдөлтэй юм Хана. Маргааш гэхэд л хар дарсан зүүд минь биеллээ олчихсон, эцэст нь хайртай залуу минь минийх гэх хамгийн үнэ цэнэтэй зүйлийг булаагаад авчихсан байх юм гэж үү?

Тэр хурлыг бодсоор коридороор алхаж байтал хажуугаар өнгөрөх хүний үнэр бодлыг минь сарниуллаа. Яах аргагүй өчигдрийн үнэр мөн!

Эргэж хартал, үгүй байлгүй дээ гэмээр тэр араасаа яг л Тэхён шиг харагдаж байна. Үгүй ээ тэр мөн байх ёстой, Мина байсан шүү дээ!

Тэгэхээр хамгийн аймшигтай зүйл нь, намайг өчигдөр шөнө хүргэж өгсөн, хоол үлдээсэн хүн нь Тэхён гэсэн үг үү? Утсаа гаргаж ирэн өчигдрийн залгасан дугаарууд руугаа ороход таамгийг минь батлах шиг түүн рүү шөнө залгасан байлаа.

Бурхан минь, согтуудаа ч би үнэхээр ухаантай юм аа! Одоо түүнийг яаж харах болж байна аа? Би буруу зүйл ярьчихаагүй байгаа? Ашшш одоо яах вэ? Зүгээр л мартчих уу? Тийм ээ, юу ч болоогүй гэж бодоцгооё Хана!

Хоолны турш Жонгүг юм ярих ч үе үе өчигдөр юу болсон байж болох талаарх таамаглалууд ухаан санааг минь хангалттай ачаллаж байлаа.

"Хана?"

Бодлоосоо салан "Айн?"

Жонгүгийн царай барайн "Бие чинь муу байгаа юм уу?"

"Юу, тийм ээ тийн... өчигдөр хэтрүүлээл уучихсан юм шиг байна"

"Уусан гэнэ ээ? Ганцаараа юу?" тэр гайхан асууна.

Би юугаа хэлчихэв дээ, аашш энэ ухаан санааг ээ! "Т-тийм ээ" гэж би гэм хийсэн хүүхэд шиг доошоо харан хэллээ.

Тэр санаа алдан "Хэцүү байсан юм бол намайг дуудаж болох байсан юм шүү дээ" тэр хэсэг чимээгүй сууснаа "Юу гээч... хаяа яагаад ч юм би чамд огт хамаагүй юм шиг санагдах юм"

Түүнийг гомдоосноо ойлгон "Жонгүг тийм биш ээ би зү-"

Тэр үгийг минь таслан "Зүгээр дээ, Хана. Би ойлгоно, чамд одоо ч хугацаа хэрэгтэй байгаа"

Би гэмшин "Уучлаарай"

Тэр тооцоо хийн "Явцгаая. Ядарч байгаа биз дээ? Би хүргээд өгье"

"Зүгээр дээ. Би өөрөө явчихья" гэхэд тэр сулхан инээмсэглээд "За за тэгвэл дараа уулзацгаая" гэсээр цааш яваад өгөв.

Түүнийг ийм байхыг нь харж байсангүй. Үнэхээр хүндээр нөлөөлсөн бололтой. Гэлээ ч би юу хийж чадна гэж? Би үнэхээр муу хүн юм...

***

Өнгөрсөн шөнө олигтой нойроо ч авж чадсангүй. Тэхён, Жонгүг, компани ээлж ээлжээрээ бодлыг минь гашилгаж амраах сөхөө өгсөнгүй. Амьдралд минь бүтэж байгаа зүйл ганц ч байхгүй байна. Одоо ялагдалаа хүлээхээр хурал уруу явж байгаа нь хүртэл өөрт минь дэндүү гутамшигтай байна!

Хурал эхлэхэд хүлээж байсан зарим хүмүүс ирсэнгүй. Тэр хүмүүс л нөгөө тал руу шилжиж намайг харах зүрхгүйдээ ирээгүй биз.

Гэхдээ тэрнээс чухал зүйл нь гол хүн өөрөө харагдахгүй байлаа. Ийм чухал хурал болж байхад тэр хааччихсан юм бол оо? Чүэ захирал хүртэл их гайхаж байгааг бодвол тэр энэ талаар мэдээгүй бололтой.

"Тайван байгаарай. Хариу яаж ч гарсан чиний талд үргэлж зогсох хүмүүс байгаа" Жонгүг хажууд минь ингэж тайтгаруулна.

"Чи түүнийг яагаад ирэхгүй байгаа гэж бодож байна" өөрийн эрхгүй түүнээс асуучихлаа.

Жонгүг түүний хоосон суудал руу ширтсээр "Мэдэхгүй ээ. Түүний үйлдлүүд хэтэрхий гэнэтийн. Захирал хүн гэхэд тэр төлөвшөөгүй дураараа нэгэн" гэв.

Яагаад ч юм түүний хэлсэн үгс таалагдахгүй түүнтэй маргалдмаар байсан ч энэ нь надаас гарч болох хамгийн тэнэг үйлдэл болохоор чимээгүй толгой домин суулаа. Түүнийг өмөөрөх гэсэн энэ хачирхалтай сэтгэлийг яалтай билээ.

***

"Хурлын хариу гарсан байна. Бас л өрсөлдөөнтэй явагдсан ч энэ удаад Ким Тэхён захирал 75 хувийн саналаар ялж байна. Ким Тэхён захиралд баяр хүргэе!"

Хэцүү байсан ч, энэ бүх алга таших чимээг болиулмаар байвч өөрөө энэ чимээтэй нэгдэж алга ташлаа. Дотороо өчүүхэн хэсэг минь энэ суудлыг өөр хүн биш гагцхүү тэр минь авч байгаад бага ч болов баяртай байлаа. Түүнийг амжилттай авч явна гэдэгт итгэж байна.

Гэнэт хаалгаар нэг хүн орж ирэн тайз руу очлоо. Удалгүй түүнийг TH ээс явж байгааг мэдлээ. Тэр жижигхэн дугтуйтай зүйл зарлагчид өгөх нь тэр.

Танхим хэсэг юу болоод байгааг гайхцгааж зарлагч юм хэлэхийг хүлээлээ.

"Бидэнд гэнэтийн мэдээлэл ирсэн байна. Ким Тэхён захирал энэхүү бичиг дээр захирлын суудлаасаа татгалзаж байгаа бөгөөд Ким Хана захиралд шилжүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Ким Хана захиралд баяр хүргэе!"

Танхим даяараа үймээнд автлаа.

"Жонгүг юу болоод байна аа?" шокноосоо гарч чадахгүй аргагүйн эрхэнд ийн асуулаа.

Жонгүг ч гэсэн их гайхсан байв. "Мэдэхгүй ээ, би ч гэсэн ойлгохгүй байна"

Танхимаас хувьцаа эзэмшигчид бухимдан гарцгааж байв. Бид хэсэг зүгээр л харж суусны эцэст түүн дээр очиж юу болоод байгааг асуухаар шийдэн тэднийг үлдээн танхимаас гаран явлаа.

Ким Тэхён чи ямар зорилготой ийм зүйл хийсэн юм бэ?

20 страница29 апреля 2026, 17:31

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!