21 страница29 апреля 2026, 17:31

Part 20

Flashback

"Сайн байна уу, Ким захиралаа. Та ийшээ суугаач" эмч түүнд сандрангүй хэлнэ.

Тэхён явсаар ширээнд суухад эмч түүний өөдөөс харан суулаа. Тэр төв царай гарган "Тэгэхээр шинжилгээ ямар гарсан юм?" гэж урдаас нь бага зэрэг сандрангүй харан сууна. 

"Юу л даа" эмч хэсэг чимээгүй суусны эцэст "Үнэндээ таныг үзүүлснийг Сокжин захирал олоод мэдчихсэн. Тэгээд тэр өөрийн биеэр таньтай уулзахыг хүссэн"

Түүний царай хувьсхийн өөрчлөгдөж "Чи түүнд хэлчихсэн хэрэг үү?!" гэхэд эмч сандран "Ү-үгүй ээ! Яаж мэдсэнийг нь мэдэхгүй байна. Намайг хариуг авахаар очиход захирал аль хэдийн авчихсан байсан" гэлээ.

"Тэр хаана байна?" түүний хоолой хүйтэн бас айдас төрүүлэм сонсогдож байв.

"Өрөөндөө таныг хүлээж байгаа. Хүсвэл би танд-"

"Хэрэггүй. Би өөрөө явчихна" гэсээр Тэхён эмчийн өрөөг орхиж гарлаа.

***

"Ким Сокжин, өвчтөний мэдээлэлд хамаагүй халдаж болохгүй гэдгийг чи ойлгож байна уу?" тэрээр том цонхоороо хотыг ширтэн суух багын найздаа хандан хэлэв.

"Чи ч өөдгүй амьтан юм аа" түүний найз нь цонх руу одоо ч ширтэх ба хоолойны өнгө нь бага зэрэг өөр сонсогдож байлаа.

Тэхён зочдын ширээнд очиж суун "Би ажил ихтэй байдгийг чи мэдэж байгаа шүү дээ. Тэгээд ч бидэнд уулзаад ч олигтой хийх зүйл байхгүй" гэж тэр хэнэх ч үгүй хэлэв.

Жин огцом түүн рүү харан "ГЭСЭН Ч ЧАМАЙГ САРДАА НЭГ Ч БОЛТУГАЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ОР ГЭЖ ХЭЛДЭГ БАЙСАН!"

Түүний гэнэтийн уурлалтанд Тэхён цочин "Шинжилгээний хариу муу гарсан уу?"

Жин сэтгэл хөдлөлөө хянах гэж аль болох тайван амьсгалж байлаа. Удалгүй тэр Тэхёны суух ширээ рүү битүүмжлэлтэй цаас барьсаар урдаас нь харж суулаа.

"Тэхён надад үнэнээ л хэл, чи ямар нэгэн хүчтэй эм уугаад байгаа тийм үү?" Жины харц үнэхээр ноцтой харагдаж байлаа.

"Үгүй"

"Гуйж байна, худлаа ярихаа боль. Шинжилгээний хариу аль хэдийн баталчихаад байна! Надад юу ууж байгаагаа хэлээдэх" Жины гэнэтийн үйлдлүүд Тэхёныг гайхшруулж байлаа.

"Жин, энэ үнэн! Би ямар ч эм хэрэглэдэггүй!" Тэхёны царайнаас л Жин худлаа яриагүй гэдгийг нь харж байлаа.

"Гэхдээ чиний биенээс хар тамхины бодис илэрсэн. Бүр үнэхээр аюултай нэгэн нь. Тэхён энэ үнэхээр ноцтой зүйл. Чи яагаад эртхэн шиг үзүүлээгүй юм бэ?" Жин түүнд үнэхээр их санаа зовсон байлаа.

"Хар тамхины бодис гэнэ ээ?" энэ гэнэтийн мэдээ түүнийг цочролд орууллаа. Тэр хэзээч тиймэрхүү зүйл хэрэглэж байгаагүй.

"Чамд сэжиглэж буй зүйл байхгүй гэж үү? Ходоодноос чинь илэрсэн болохоор идэх юманд л байгаа гэсэн үг. Сайн бод доо"

Тэхён юу байж болохыг бодоод бодоод олсонгүй. "Тэгээд одоо миний биеийн байдал ямархуу байгаа юм?"

Жины царай үнэхээр таагүй харагдаж байлаа. Тэхён түүнийг хэлсэн хэлээгүй энэ нь маш муу гэдгийг ойлгож байлаа.

"Үнэхээр харамсалтай байна, Тэхён. Энэ бол ходоодны хорт хавдар, сүүлийн үе шат"

***

Хорт хавдар... сүүлийн үе шат...

Амьдрал гэнэт л оронгоороо өөрчлөгдчихлөө. Гэсэн ч Тэхён ямар сэтгэл хөдлөлийг мэдрэсэнгүй. Үнэндээ тэр юу мэдрэх хэрэгтэйгээ мэдэхгүй байсан юм.

Харгис сэтгэл, шуналаар дүүрэн хорвоог эцэст нь орхиж чадах гэж байгаадаа баярлах уу? Насан туршдаа мэдрэхийг хүссэн жаргалаа эцэст нь мэдэрч үзэлгүйгээр явах гэж байгаадаа гуниглах уу?

Тэр үргэлж л мөрөөддөг байсан. Хана Тэхён хоёрын аз жаргалтай ирээдүйг. Түүнийхээ хуруунд хуримын бөгж зүүж төгсөшгүй жаргалын эхлэлийг тавьж байгаааар, анхны хүүхдээ энгэртээ тэвэрч аз жаргалын нулимс унагаж байгаагаар, хүүхдүүдээ хөтөлсөөр паркаар зугаалж байгаагаар, хамтдаа хүйтэн өвлийг халуун шоколад, тэврэлт, үнсэлтүүдээр дулаацаж байгаагаар. Энэ бүхэн эцэст нь зүгээр л түүний төсөөлөлд түүнтэй хамт энэ хорвоогоос явна гэж бодоход түүний нүднээс доголон нулимс унана.

Тэр бол аз жаргалд зориулагдаагүй азгүй амьтан. Тэр дотроо үүнийг өөртөө хэлж, харааж байлаа.

Гэнэт гэдсээр нь хүчтэй хатгуулж өвдөхөд тэр эвхэрэн шалан дээрээ уналаа.

Өвчин намдаах эм хайсаар гал тогоо руугаа арай хийн ороход аль хэдийн сав нь хоосорсон байв. Эм нөөцөлж аваагүйдээ өөрийгөө хараан, өвдөлтөө арай хийн тэсвэрлэнэ.

Ийш тийш харахад ширээн дээр нь байх төмөрийн бэлдмэлийг олж харан жаахан ч болтугай нэмэр болно гэж найдсаар нилээд хэдийг залгиж орхив.

Хэдэн минут тарчлаасны эцэст өвдөлт нь багасаж, тэрээр үүнийг авчирч тавьсан Минад маш их баярлаж байлаа.

Яг одоо шалан дээр тэр тааз руу харж хэвтэхдээ дэндүү их баярлаж байлаа. Тэр үзэн ядмаар аймшгийн өвдөлт эцэст нь алга болчихлоо шүү дээ. Хацраар нь нулимс урсана.

"Айж байна Хана. Ахиж энэ өвдөлт хэзээ ирэх бол гэдгээс айж байна. Ахиж хэдэн удаа үүнийг туулах бол гэдгээс айж байна."

Идэж, уусан зүйл дундаас чинь хар тамхины бодис агуулсан зүйл байна!... Сокжины ноцтой төрх түүнд ахин төсөөлөгдөнө.

Би эм уудаггүй, хоол ихэнхдээ гадуур янз бүрийн газар иддэг. Би эм уудаггүй.
Би эм уудаггүй.
Би эм уудаггүй, харин ходоодонд минь хар тамхины бодис байгаа.
Хар тамхины бодис...
Би эм уудаггүй, гэхдээ төмрийн бэлдмэл уудаг.
Төмрийн бэлдмэл...
Жилийн турш...
Өдөр алгасалгүйгээр...
Мина өдөр бүр уулгадаг байсан.

"Мина уулгадаг байсан"

21 страница29 апреля 2026, 17:31

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!