Part 21
"Энд юу болоод байгаа юм?!" Өрөөнөөс Чүэ захирлын хоолой сонсогдоход онгойлгох гэснээ азнан чих тавин сонслоо.
"М-мэдэхгүй ээ, Ким захирал тушаасан" түүний нарийн бичиг чичирсэн хоолойгоор хэлнэ.
"Захирал чинь хаана байна?! Тэр ингэхэд юу хийж яваа хүн бэ?!" Чүэ захирал үнэхээр их бухимдсан нь илт байв. Аргагүй шүү дээ бүхэл бүтэн том корпорацийг алдчихлаа шүү дээ.
"З-захирал байхгүй ээ. Тэр утсаар-"
Ямар нэг зүйл хагарах чимээ сонсогдож "ЮУ?! Бүхэл бүтэн компаний хувь заяаг утсаар шийдчихэж байгаа юм уу? Тэр хаана байна? Яг одоо олоодох! Яг одоо!!!" Түүний хашгичих нь яг одоогоор бүтэн давхараар цуурайтаж байлаа.
Хөөрхий нарийн бичиг бүүр түгшиж "Н-нөгөө з-захирал аа, Ким захирал утсаа авахгүй байгаа. Т-тэр ойрдоо байнга согтуу, компани дээр бараг ирэхгүй байгаа. Өнөөдөр татгалзсан бичигт гарын үсэг зурчихаад яваад өгсөн" гэв.
Согтуу байгаа гэнэ ээ? Түүнд юу тохиолдсон юм бэ?
"Яасан задарчихсан амьтан гэхээрээ ийм байдаг байна аа. Охиныг минь гэрээсээ хөөгөөд зогсохгүй компанийг минь өөр хүнд өгнө гэнэ ээ!"
Гэнэт нарийн бичгийн "Чүэ захиралаа!" гэж орилох сонсогдон "Түргэн! Түргэн дуудаарай!"
Ахиад л ухаан алдаад уначих шив.
Тэхёныг олох хэрэгтэй. Минаг гэрээсээ хөөсөн гэсэн үү? Энэ бүхэн ямар учиртайг олж мэдэх хэрэгтэй байна.
Утсаа гаргаж ирэн дугаар луу нь залгахад холбогдох боломжгүй байлаа. Туслах руугаа залган түүнийг олох арга чарга хайх тушаал өгөн лифтэнд суулаа.
Дотор нь хэд хэдэн ажилчид зогсох ба урд зогсох хоёр эмэгтэйн яриа анхаарал татлаа.
"Нээрээ түрүүн захирал компаний хажуугаар явж байсан. Гэгээн цагаан өдөр согтуу явж байсан гээд бод доо"
"Тийм үү. Хан корпорацийг авах эрхээсээ татгалзчихсан гээ биз дээ?"
"Тийм ээ. Хэлээд юу гэхэв? Тэр архинд донтсон юм биш байгаа? Эхнэрээсээ салчихсан гэх цуурхалууд яваад байсан шд нээрээ"
Сонсоод тэсгэл алдан "Яриаг чинь тасалсанд уучлаарай. Гэхдээ захирлынхаа тухай үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлс олон нийтийн газар ярих чинь зохистой гэж бодохгүй байна" гэлээ.
Тэд арагш муухай харан намайг таньсан бололтой царайнууд нь хувьсхийн өөрчлөгдөж "Уучлаарай" гээд бөхийн лифтнээс буулаа.
Хүмүүс яагаад бусдын хувийн амьдралд хошуу дүрээд байдгийг нь ойлгохгүй нь. Түүнийг ингэж муугаар ярих нь сэтгэлийг минь улам тавгүйтүүлж байна. Тэр хаана байгаа юм бэ?
Компаний энэ тэрүүгээр түүнийг байх болов уу гэсэн горьдлоготойгоор явсан ч тэр байсангүй. Утас дугарахад нарийн бичиг түүний гэрийн хаягийг олсон гэв.
Хурдхан шиг машиндаа суун түүний зааж өгсөн хаягаар явлаа. Гадаа нь ирэн хонхыг нь дартал хашааны хаалга нь онгорхой байлаа. Хором ч эргэцүүлэлгүй шууд л хашаагаар орлоо.
Орчин нь үнэхээр цэвэрхэн бас тансаг юм аа... Гадаа нь ирээд хонхыг нь дартал ямар ч хариу байсангүй. Хаалгыг нь хэд хэд нүдэж нэрийг нь дуудсан ч ямар ч хаиу байсангүй. Түүнийг ирэх байх гэж бодоод гадаа нь хүлээхээр шийдлээ.
30 минут...
1 цаг...
2 цаг...
4 цаг...
6 цаг...
Шөнийн 11 цаг:
Хүн байтугай нохой ч хашаагаар цухуйсангүй. Урам хугарч байгаа ч үүнээс илүү санаа минь зовж байлаа. Согтуу гадуур ганцаархнаа юу хийж яваад байгаа юм бэ?
Маргааш өглөө ахин ирхээр шийдэн тэднийхээс гарлаа.
Гэрийнхээ гадаа 30 минут л яваад ирлээ. Машинаа зогсоолд тавин орцны зүг алхахдаа газар хүн хэвтэж байгааг харлаа.
Айж байна. Шөнийн цагаар ганцаараа явах аюултай гэж яагаад байнга сануулдаг байсныг нь одоо л ойлгож байна. Гэртээ орохын тулд түүний хажуугаар гарахаас өөр арга байгаагүй тул хажуугаар нь сэмээрхэн алхлаа.
Гэнэт тэр хүн гараараа зүүн хөлний шагайнаас бариад авав. Ийм мөчид орилох ёстой ч амнаас минь авиа ч гарахгүй байлаа.
"Х-Хана"
Энэ хоолой?
Огцом доош түүн рүү харахад үс нь нүүрийг нь халхалж байлаа. Өмнө надаас хэзээч ийм их зориг гарч байсангүй. Түүнийг олох гэсэн хүсэл минь айдсыг минь хол давж байх шиг байв. Би түүн рүү ойртлоо.
Аяарханаар үсийг нь хойшлуулахад тэр минь мөн байлаа. Нүдэнд минь нулимс хуралдаж "Тэхён!"
"Юу хийгээд байгаа юм? Яагаад хэл сураггүй алга болчихдог юм бэ?" өөрийн эрхгүй нүднээс нулимс урсаж байлаа.
"Х-Хан-на" тэр арай ядан үсэг нийлүүлж байгаа нь намайг бүр айлгаж орхилоо.
"Т-Тэхён чи өвдчихсөн юм уу?Мм? Юм хэл л дээ!" түүнийг бэртчихсэн байх вий гэхээс айж байна.
"Ү-үгүй"
Дуухыг нь барьж үзэхэд халуураагүй байв, гэсэн ч хүйтэн байлаа. Гарыг нь барьж үзэхэд цэл хүйтэн байв. "Ингэтлээ удаан гадаа юу хийж байсан юм. Над руу залгахгүй яасан юм? Чи ханиад хүрэх нь байна"
Тэр хөдөлгөөнгүй хэвтсээр л. "Алив орцгооё, мм? Гуйя бос л доо" гарнаас нь татахад түүнд тэнхэл үлдээгүй бололтой.
Өвдөглөж сууж байгаад нуруунаас нь татан дээш суулгалаа. "Алив ээ Тэхён, цахилгаан шат хүртэл л хүч гаргачих" түүний гарыг мөрөөрөө давуулан, тэр ч хичээсээр бид арай ядан лифтэнд хүрлээ.
Түүнийг лифтний булан налуулан хажууд нь унахаас нь сэргийлэн тушиж зогслоо. Түүнээс архины хурц үнэр үнэртэж байлаа. Одоо л гэрэлд царайг нь харахтай болоход ихээр цонхийж, өнгө алдсан байв.
Түүнийг түшиж явсаар өрөөндөө оруулан орон дээрээ хэвтүүлээд хөнжлөөр дээрээс нь хучин хажууд нь суулаа.
"Үнэхээр зүгээр биз дээ? Зүгээр л их согтчихсон тийм үү?"
Тэр юу ч хэлээгүй ч нүд нь хагас нээлттэй байгаа нь сарны гэрэлд тод харагдаж байлаа.
"Юм хэл л дээ! Үнэхээр зүгээр байгаа гэж! Яагаад? Яагаад миний мэдэх Ким Тэхёны талаарх бүх зүйлс худал болж хувираад байгаа юм бэ?" маш ихээр шаналалыг мэдэрч өөрийн эрхгүй мэгшин уйлж байлаа.
"Яагаад? Хариул л даа, Тэхён! Би, би чамайг жаргалтай, сайхан амьдарч байна гэж бодсон. Өөрийгөө ч сайхан амьдарч байгаа гэж харуулахыг хүссэн. Гэтэл энэ бүхэн чинь юу юм? Яагаад байнга архи уугаад яваад байгаа юм, үнэхээр Минагаас салчихсан юм уу? Чамд үнэхээр компани хамаагүй болчихсон юм уу? Үүнээс л болж чи намайг орхиж яваагүй гэж үү?" зогсоо зайгүй урсах нулимсны цаанаас ч түүний нүднээс урсах доглон нулимсыг харж байлаа.
"Гуйж байна надад бүгдийг нь тайлбарлаад өгөөч дээ!"
"Чи намайг биш өөр нэгнийг сонгосон л бол жаргалтай амьдрах ёстой. Ойлгож байна уу, Тэхён? Чамайг жаргалтай байгааг харж байж л би чамайг мартаж чадна. Ийм байхаар чинь би улам л өөрийгөө үзэн ядаад байна. Чи надад өртэй юм шиг санагдаад л ийм зүйлс хийгээд байгаа тийм үү? Надад юу ч хэрэггүй, Тэхён, компани ч юу ч, зүгээр л жаргалтай бай. Гуйж байна, аз жаргалтай амьдар!" Үүнээс цааш ярих гэсэн ч юм ярьж чадахгүй болсон болохоор зүгээр л түүний цээжийг дэрлэн уйллаа.
Түүний нуруун дээр минь зөөлөн цохих мэдрэгдэхэд сэтгэл улам өвдлөө.
Бүх зүйлс ийм болно гэж төсөөлөөгүй. Бүх зүйлс харагддагаасаа хэтэрхий өөр юм. Яг л над шиг, тэр одоо ч намайг хайрладаг хэвээрээ бололтой. Тэгээд л... тэгээд л тэр над руу залгадаг байсан, тэгээд л ийм үед гэрийн минь гадаа бүх дулаанаа алдталаа хүлээсэн, тэгээд л Минагаас салсан. Гэхдээ анхнаасаа яах гэж түүнтэй гэрлэсэн юм? Надад мэдэх хэрэгтэй байгаа хэтэрхий их зүйл байна.
Тайвшран зөөлхөнөөр босоход тэр унтсан бололтой зөөлөн амьсгалж байлаа. Ил гарсан гарыг нь хөнжил дотор оруулаад сайн хучин өрөөнөөс гарлаа.
Шүүгээнээсээ хэзээ ч ууна гэж бодож байгаагүй хатуу вискиг гаргаж ирэн буйдан луугаа явлаа. Ууж буй виски гашуун байгаа ч нөхцөл байдал үүнээс ч гашуун байгаа болохоор төвөггүйхэн хоолойгоор минь давж байв.
Бага багаар нүд анилдаж эхлэхэд арагшаа налан нүдээ аньлаа.
***
Хэн нэгний ханиалгах чимээ сонсогдоно. Хүчтэй бас өвдмөөр... Энэ зүүд үү? Эсвэл...
Огцом нүдээ нээн эргэн тойрноо харахад гадаа харанхуй хэвээрээ байв.
Унтлагын өрөөнөөс тэр чимээ гарна. Сандран дотогш ороход тэр байхгүй байлаа.
Ариун цэврийн өрөөний гадна ирэн хаалгыг татахад цоожтой байлаа. "Тэхён! Чи зүгээр үү?"
Хариу байсангүй. "Тэхён! Хаалгаа онгойлго!"
