Part 22
"Тэхён хаалгаа онгойлго!"
Ямар ч хариу байхгүй түүний хүндээр ханиалгах л сонсогдоно.
Санаа минь маш ихээр зовон "Тэхён! Юу болоод байгаа юм бэ? Чи хүнд өвдчихсөн юм уу?" Өөрийн эрхгүй нүднээс нулимс урсана.
Ханиалгах чимээ алга болоход газар хүчтэй юм унах нь сонсогдлоо.
"Тэхён?"
Хариу байсангүй.
"Тэхён хариу өгөөч дээ!"
Түүнд ямар нэг муу зүйл тохиолдсон нь тодорхой болж яаралтай гэрээрээ ариун цэврийн өрөөний түлхүүрийг хайлаа. Хайсаар зурагтны тавиурын шүүгээнээс олоод яаравчлан буцаад гүйлээ.
Хаалга онгойлгоход гар минь чичирсээр байх ба урдаас минь ямар дүр зураглал угтаж авах бол гэхээс үнэхээр их айж бас санаа зовж байлаа.
"ТЭХЁН!" Тэр 00ийн өмнө ухаангүй хэвтэж байлаа. Харин эргэн тойрны шал, 00ийн суултуураар цус үсэрсэн байв.
Бурхан минь энэ бүхнийг хар дарсан зүүд болгож өгөөч дээ, гуйж байна!
***
Эмнэлэгт яаж ирснээ санахгүй байгаа ч, ханан дахь цагийг ширтэн, түргэн тусламжийн өрөөнөөс ямар нэгэн мэдээ хүлээн сууна. Түүнийг ийм байдалтай байсныг мэдэхгүй, муу санаж, үл тоож байснаа бодон өөрийгөө үзэн ядаж байлаа. Бүгд миний буруугаас болсон бол яах вэ?
Цагийн зүү шөнийн 2 цаг 50 минутыг заахад өрөө нээгдэж эмч гарч ирлээ. Ухаан жолоогүй түүн дээр гүйж очоод "Эмч ээ, юу болсон бэ? Тэр зүгээр үү?" гэж асуухад эмч "Бид яаралтай арга хэмжээг авсан. Гэхдээ байдал ноцтой байна. Түүнийг ухаан орохоор яаралтай шинжилгээ өгөх хэрэгтэй байна. Миний сэжиглэж байгаагаар энэ түүний ходоодтой холбоотой байх, хорт хавдар ч байж болох юм" гэлээ.
Хорт хавдар гэнэ ээ? Хөл минь суларч газар унахад эмч намайг босгон "Бүх зүйл тодорхой биш байгаа болохоор битгий сэтгэлээр уна. Эхнэр нь хүчтэй байж байж л нөхөр нь хүчтэй байна шүү дээ! Түүнийг энгийн тасаг руу шилжүүлчихсэн байгаа. Сэрэх хүртэл нь дэргэд нь бай" гэв.
Итгэлгүйхэн түүний хэвтэх өрөөний хаалгыг нээхэд тэр минь гартаа хэдэн дусал залгуулчихсан ухаангүй хэвтэж байлаа. Харах бүрт түүний цусанд будагдсан төрх нүдний өмнүүр зурайж сэтгэлийг минь зүсэх шиг л аймшигтай өвдөлт мэдрэгдэж байлаа.
Орных нь хажууд очиж суугаад итгэлгүйхэн сул гарнаас нь атгалаа. Унтаж байхдаа тэр минь яг л сахиусан тэнгэр шиг харагддаг хэвээрээ байлаа.
Гэнэт түрүүн эмчийн хэлсэн "эхнэр" гэх үг санагдлаа. Бодоод байх нь ээ, анх үнэнтэй нүүр тулгарч, түүнийг өөрөөсөө холдуулахаар шийдэн залгахдаа ямархуу байгааг нь ч асуугаагүй юм байна. Зүгээр л шууд салъя гээд хэлчихсэн. Хэрвээ тэр үед хэдхэн ч болтугай үг солилцохоор шийдсэн бол би үнэнийг ойлгож, бүх зүйл сайхан төгсөх байсан болов уу? Эцэст нь ахиад л миний буруу болж байх шиг байна. Би Мина руу залгах ёстой юу?
Түүний унтаж байгаа төрх бүх бодлоос минь ангижруулж, сэтгэлийн минь нэгээхэн хэсэгт нуугдах тэр хоосон мэдрэмжийг нөхөж өгч байлаа. Гэхдээ энэ бүхэн буруу... Түүнийг энэ хүртэл хэр их өвдөлтийг тэвчиж ирснийг төсөөлөх ч үгүй байна. Яагаад заавал тэр ингэж зовох ёстой юм бэ? Хорвоо дэндүү шударга бус юм...
***
Нарны илч нүүрэн дээр минь тусахтай зэрэгцэн нойрноосоо сэрлээ. Шөнө түүнийг ширтэн сууж байгаад орыг нь дэрлээд унтжээ.
Босч өрөөний хөшгийг хаачихаад, арийн цэврийн өрөө орохоор явлаа. Толинд өөрийгөө харахад өчигдрийн будаг бууж, нүдний доогуур хөх туяа татаж, үс бага зэрэг сэгсийчихсэн байлаа. Түүнийг ийм төрхтэй угтаж авбал магадгүй түүнийг цочролд оруулчих байх гэж бодоод өөрийгөө янзалчихаад түүний гарыг арчихаар бүлээн ус, алчуур олж аваад өрөө лүү нь явлаа.
Ороход тэр нүдээ нээчихсэн хэвтэж байлаа. Бушуухан түүн дээр гүйж очоод "Тэхён! Ашгүй чи сэргэчихлээ, намайг таньж байна уу?" гэхэд тэр хэсэг хөмсөгөө зангидан над руу харж байснаа танисан бололтой харц нь бага багаар зөөлөрч над руу харсаар л байлаа.
Хэсэг түүн рүүгээ харж байгаад үсийг нь хөнгөхөн илээд "Би эмч дуудчихаад ирье, хэвтэж байгаарай" гээд холдох гэхэд тэр гарнаас минь зөөлхөн барив. Хэсэг байрандаа зогсож түүн рүү ширтэхэд олон жил хэнээс ч авч чадаагүй тэр л дулаан, амгалан мэдрэмжийг харцнаас нь олж авч байлаа.
Гэнэт гарыг минь атгаж байсан түүний гар чангарч, нүүр нь ярвайхад өвдөлт нь эргэн ирсэнийг ухаарлаа. "Тэхён, би эмч дуудчихаад ирье. Жаахан л тэсчих" гээд өрөөнөөс гүйн гарлаа.
Хэдэн эмч сувилагч нарыг дагуулан орж ирэхэд тэр орон дээр гэдсээ гараараа даран эвхрэлдчихсэн шүдээ зуун арай гэж өвдөлтөө тэсвэрлэж байх шиг байлаа. Эмч нар түүн дээр очин яаралтай арга хэмжээ авч байхад надад нэрийг нь шивнэн чимээгүй мэгшин уйлахаас өөр хийж чадах зүйл байсангүй...
Хэд хэдэн тариа хийсний дараа түүний чангарсан бие суларч, ахин гүн нойронд автлаа.
Эмч над дээр ирээд "Өнөөдөртөө түүнд ахиж өвдөлт мэдрэгдэхгүй байх. Маргааш өглөө нарийвчилсан шинжилгээ авцгаая. Хэдэн цагийн дараа сэрэх байх, өвчтөнийг тайван байлгах хэрэгтэй шүү" гээд гараад явлаа.
Дуслыг нь дуустал түүний хажууд сууж сувилагч дуудаж солиулчихаад түүнийг түр эндээ үлдэхийг гуйн өөрөө гэр лүүгээ солих хувцас авчирахаар явлаа. Хэд хоног түүнийг энд сахих болно.
***
Усанд орчихоод үсээ хатаах зуураа өчигдөр утсаа үлдээж гарснаа санан асаагаад харвал туслах, Жонгүг бас нэг танихгүй дугаараас хэд хэдэн дуудлага ирсэн байлаа. Тэдэнд юу гэж хэлвэл зүгээр вэ?
Утсаа тавих гэж байтал Жонгүгаас дуудлага орж ирлээ.
"Байна уу?"
"Байна, бурхан минь чи эцэст нь утсаа авлаа. Чамд ямар нэг зүйл тохиолдоогүй биз дээ?" Түүний хоолойноос л ихэд санаа зовсон нь мэдрэгдэж байлаа.
"Харин утсаа дууг нь хаагаад орхичихсон байна. Өчигдөр бие жаахан тавгүйтсэн юм"
"Өвдчихсөн юм уу? Би очиж аваад эмнэлэг явах уу?" Би шуудхан "Зүгээр дээ, одоо гайгүй болчихсон. Би зүгээр, санаа зовоолтгүй" гэлээ.
"За за тэгвэл компаний ажлыг би зохицуулчихаад орой чам дээр очьё" гэхэд нь юу хэлэхээ бодож олохгүй "Юу чи зүгээр гэртээ амар даа. Их ядрах байх, маргааш уулзацгаая" гээд хэлчихэв. Бурхан минь би сая яагаад маргааш гэчихэв ээ?
"Тэгвэл маргааш уулзъя. Сайн амраад ав даа" түүний хоолойноос бага зэрэг урам хугарсан ч гэмээр юм шиг гомдсон ч гэмээр юм шиг өнгө аяс тодорч байлаа.
"Баяртай, сайхан амраарай Жонгүг аа"
Хувцаснуудаа барисаар Тэхёны хэвтэх өрөөний хаалгыг нээн ороход тэр минь одоо ч тайван унтаж байлаа. Шүгээнд өөрийн болон түүнд авсан хувцаснуудаа хийчихээд ханын цаг руу харахад 5 өнгөрч байлаа. Тэр хоол идээгүй удаж байна, өлсөж байгаа байх даа.
Орны хажуугийн ханан дээр байрлах харилцуурыг аван түүнд хөнгөн хоол захиаллаа. Утсаа тавин эргээд хартал тэр минь нүдээ нээчихсэн тааз ширтэн хэвтэж байв. Намайг очиход харц нь над руу чиглэнэ. Харц нь зөөлөн байх ч, бие нь хичнээн сульдсаныг нүднээс нь харж байлаа.
Орон дээр суун үсийг нь илэхдээ "Өлсөж байгаа биз дээ? Удахгүй сувилагч амттай хоол авчирч өгнө. Чи харин сайн идэх хэрэгтэй шүү, мм?" гэхэд тэр ойлголоо гэж байгаа мэт нүдээ хоёр удаа зөөлөн анивчлаа. Би инээмсэглэн "Сайн хүүхэд" гээд гарнаас нь атгалаа.
Удалгүй хоол орж ирэхэд түүний орыг нь бага зэрэг босгоод шөлнөөс эхлэн түүнд халбагадаж өглөө. Тэр минь амаа арай ядан нээх ч, ядаж л хоол идэж байгаад нь баяртай байна.
Харанхуй болж, Тэхён өмнөхөөсөө арай л тэнхээ орсон байлаа. Түүнийг ариун цэврийн өрөө дагуулан явж, буцах замдаа бид хоёр эмнэлгийн тагтан дээр гараад амжив.
Салхи зөөлөн үлээсэн үнэхээр сайхан орой байлаа. Нүдээ анин зөөлөн үлээх салхийг мэдрэн зогсож байхад түүний тэврэлт биеийг минь ороон авав.
"Ханна?"
Ийнхүү түүний анхны хэлсэн үг минь миний нэр байлаа.
"Мм?" Эргэж харан түүнийг тэврэхдээ ийн асуулаа.
"Энэ зүүд биш биз дээ?" Түүний хоолой сул бас шархалсан сонсогдож байлаа. Яг л намайг үгүй ээ энэ бол зүүд гэж хэлэхийг хүлээж байгаа мэт, яг л зүрх зүссэн хариулт авахаа мэдэж байгаа ч итгэл тээн асууж байгаа мэт түүний хоолой тийм л их өвдөлт, шархлалтыг мэдрэгдүүлж байв.
Түүнийг улам чанга тэврэн "Үгүй ээ, биш Тэхён аа" өөрийн эрхгүй нулимс урсаж байлаа. "Зүүд байсан бол хичнээн сайхан бэ? Яагаад ийм зүйл тохиолдчихов оо?"
Тэр үсийг минь илэн "Үгүй ээ, надад бодит байгаа нь таалагдаж байна" гэлээ.
Түүнийг зөөлхөн цохин "Чи одоо ч тэнэг хэвээрээ байна. Яагаад ганцаараа хамаг бүхнээ үүрээд яваад байдаг юм! Ми- үгүй ээ, гэр бүлийхэн чинь байхад яагаад хэнд нь хандаж болоогүй юм бэ"
Гэтэл түүний хэлсэн үг нь бүх асуултын зангилааг тайлаад өгчихсөн юм. "Анхнаасаа надад зөвхөн чи л байсан"
Анхнаасаа бүгд худлаа байж. Түүнийг бүх зүйлийг хүчээр хийлгэжээ. Хүний үнэргүй н*вшнууд!
Гадаа хэр удаан зогссоныг мэдэхгүй ч, түүнийг даарч байгаа байх гэсэн бодол толгойд минь орж ирмэгц бид дотогш орцгоосон юм.
Давчуу эмнэлгийн орон дээр бид өөд өөдөөсөө харан хэвтэж байлаа. Мартагдсан байсан мэдрэмжүүд минь бүгд сэргэж, одоо л аз жаргалыг жинхэнээсээ мэдэрч байлаа. Үе үе сэтгэл тарчлаасан бодлууд орж ирэх ч яг одоогийн мэдэрч байгаа зүйл яг л зүүд шиг болохоор, ахиж мэдрэгдэхгүй байх вий гэхээс аймшигтай ихээр айж байгаа болохоор зүгээр л юуг ч бодохгүй энэ мөчийг л зүрхэндээ ганц ч хором алгасалгүй бичин авч байна.
Түүний өөртөө сорон авах мэт ховсын харц, нүднийх нь урдуур хаяахан орж ирэх хар хүрэн үс, нимгэн зовхи, далд давхраа, өндөр хамар, зөөлөн уруул... энэ бүхнийг харахыг зүүдэндээ л мөрөөддөг байж билээ. "Энэ яг л зүүд шиг юм" гэхэд тэр хөнгөхөн инээмсэглээд "Зүүд биш гэж үү?" гэхэд нь би түүн рүү ойртон эргэлзэлгүйгээр уруул дээр нь үнслээ. "Одоо зүүд биш гэдэгт нь итгэж байна уу?" гэхэд түүний томорсон нүд хэвийн хэмжээндээ орж инээмсэглэн толгой дохилоо.
"Надад нэг зүйлийг амлаач" гэхэд тэр "За?" гэв.
"Энэ бүхнийг даваад гарна гэдэг ээ"
Тэр хэсэг над руу харж байгаад "Бид хамт байх заяатай бол, амлаж байна" гэлээ.
"Надад амлаач" тэр хэлнэ.
"Юуг?"
"Намайг мартахгүй гэдгээ"
Энэ үгсээс айдсыг мэдэрч байна. Түүнийг алдахаас айх айдас. Гэхдээ л би амласан "Үхэх үү, чамайг мартах уу гэвэл би үхлийг сонгох байсан"
Түүний нүднээс нулимс урслаа. "Уучлаарай, Ханна. Бүх зүйлийг ийм ээдрээтэй болгочихлоо"
Түүний нулимсыг арчаад "Юунд ч уучлалт гуйгаад хэрэггүй, бүгд л алдаа гаргадаг. Тийм болохоор ахиж дэргэдээс минь битгий холд. Бүхнийг мартаад шинээр эхлэцгээе, Тэхён аа"
Тэр юу ч хэлэлгүй цээжинд минь шигдэн, биеийг минь явуулахгүй гэсэн шиг хоёр гараараа ороон тэвэрлээ. Би ч адил. Ахиж чамайгаа алдахгүй ээ...
