9 страница29 апреля 2026, 17:31

Part 8

Тэхёны талаас

Үдэшлэгт ирэхэд хүн ихтэй байсан бөгөөд найзууд дээрээ очиход тэд юм ярьж хөөрөлдөж байлаа. Зарим нь нэг зүг рүү харж шивнэлдээд байсан сонирхолдоо хөтлөгдөөд тэр зүг рүү нь хартал Хана над руу хараад зогсож байлаа. Үзэсгэлэнтэй, үнэхээр үзэсгэлэгтэй харагдаж байна. Түүнээс харцаа ч салгаж чадахгүй зогсож байтал Жонгүг гэгч араас нь хүрч ирээд тэд цааш явцгаалаа.

Жон Жонгүгийг далд оруулаад хаячих юм сан үргэлж л араас нь нойтон хамуу шиг гүйх юм. Түүнийг надтай юм яриасай гэсэндээ хэд хоног Минатай явж дүргүйг нь хүргэх гээд байхад тоож ч хараагүй шүү муу өөдгүй охин.

Дуу явахад бид бүжиглэж Ханагийн зүг рүү харахад тэр юу ч хийлгүй зогсож байснаа гартаа байсан хундагатай дарсыг нэг дор нь уучихаад бүжиглэж эхлэлээ. Бас л өнөөх Жонгүг түүн рүү хараастай. Гэнэт уянгын ая эхлэхэд яг л хүсээгүй зүйл минь болж Жонгүг Ханаг дагуулсаар өрөөний голд очиж бэлхүүсээр нь тэвэрсээр бүжиглэж байлаа.

: Новш гэж *шивнэх*

Жин: Тэр охиноос чи бүр харцаа салгахгүй нь ээ. Хурдхан нэг зүйл хийхгүй бол удахгүй тэр охин өөр залуугийх болох нь байна шүү гэхэд нь би амаа тат гэсээр үргэлжлүүлэн тэдний зүг ширтлээ.

Намжүүн: Нээрээ манайхаан уух юмнаас нь хамаагүй ууж болохгүй шүү

Юнги: Яагаад би 5ыг аль хэдийн уучихсан

Намжүүн: Нөгөө охидууд чинь жоохон тоглох санаатай нэгэнд нь жоохон виагра хийчихсэн байгаа гэж байна лээ.

Юнги: Oh shit! Эртхэн хэлэхгүй яасан юм. Заза гайгүй байлгүй дээ.

Түүний хийх үйлдэл бүр нь намайг айлгаж байлаа. Удалгүй Жонгүг Хана руу ойртоод эхлэв. Юу хийхээ бодсоор байж сууж ядна. Гэнэт нэг санаа дүрсхийн орж ирж шуудхан л Дижэй дээр очин дууг сольж өгөхийг гуйхад тэр зөвшөөрөхгүй байсан тул хэдэн цаас атгуулан болиуллаа. Ашгүй тэр хоёр бие биенээсээ холдчихлоо. Сая л нэг амьсгаа авахтайгаа болох нь тэр.

Ханаг дээш явахыг анзааран араас нь дагалаа. Тэр нэг л биш байна даа. Явсаар өөрийнх нь бололтой нэг өрөө рүү орохоор нь хэсэг яахаа мэдэхгүй зогсож байгаад зориглон орлоо.

Түүнийг гэнэт намайг үнсэхэд гайхаж байснаа, юу болоод байгааг бараг л ойлгочих шиг боллоо. Бодлоо шалгаж үзэх хэрэгтэй байсан болохоор хариу үнсэлцэхэд тэр улам л шунаж байсан нь таамаглалыг минь батлаад өгчихсөн. Ганц шил виагратай дарсыг тэр уучахсан байх нь. Азгүй ч болов уу даа. Энэ түүний явж байгаа анхны үдэшлэг гэдэгт итгэлтэй байна, ийм ч зүйл болчих гэж.

Түүний зөөлөн уруулнаас амтагдах чихэрлэг амт нь шуналыг минь хөдөлгөж байсан ч салан түүнийг эндээс дагуулан гарлаа.

Гэр нь удахгүй согтуу залуусаар дүүрч юу ч болж магадгүй гэж эмээсэндээ гэрлүүгээ дагуулаад явж байгаа минь энэ. Орж ирээд түүнд тайвшруулах эм уулгалаа. Хараа нь одоо ч сайн нэг цэгтээ тогтож өгөхгүй байгааг нь харахад л их  тэмцэж байгаа бололтой. Хөөрхийдөө ийм ч зүйл болчих гэж. Үсийг нь хойш илэн сайтар ажиглалаа. Энэ хөөрхөн царайг нь өмнө нь яагаад анзаарч байгаагүй юм болоо. Түүнийг өрөөрүүгээ дагуулж ороод орон дээрээ хэвтүүлээд өөрөө ч хажуугаар нь хэвтлээ. Янз бүрийн хөдөлгөөн хийхээс нь сэргийлээд хөл гараараа бүх биеийг нь ороож тэврэв.

: Чи тэсч чадна аа Хана, би дэргэд чинь байна
: Тэхён аа, хэцүү байна. Дотор шатаж байна. Надад тусал л даа

Духан дээр нь хөлс бурзайчихсан эм үйлчилж эхлээгүй байгаа бололтой. Түүнийг энэ бүхнийг түр ч болов мартаасай гэсэндээ ягаахан уруул дээр нь үнслээ. Тэр үнсэлтийг ширүүн болгож байсан нь надад таалагдаж байлаа. Бие биедээ уусах энэ мөчид цаг хугацаа үүрд зогсчихдог ч болоосой. Яг л зөөлөн чихэр идэж байгаа юм шиг түүний үнсэлт мансууруулам юм. Хагас цаг ийм байдалтай байсны эцэст түүний бие суларч байсан нь эмний үйлчилгээ гарч нойрсож байгааг нь илтгэж байв. Үнсэлтээ салган дух нь дээр нь үнсээд түүнийгээ тэврэн хэвтлээ.
: Миний сахиусан тэнгэр. Өөрөөсөө ч ингэтлээ харамлаж байхад бусад залуусд ойртуулахаас ч айх юм.

: Жүхи надаа ус гээд тэр минь бяцхан охиных шиг нойрмог хоолойгоор хэлэв. Түүндээ усыг нь авчирч өгөөд хөнжил нөмрүүлэн хажууд нь хэвтлээ.

Гэнэт тэр: Мангар Тэтэ Минатайгаа хол яваарай чи муу! гээд зүүдэлж байгаа бололтой хэлэв.

Тэгэхээр намайг хардсан байх нь ээ. Өхөөрдөм юм аа...

Би: Чи ч гэсэн Жонгүгтай яваад л байсаншд. Тэгвэл Жонгүг үү Тэхён уу гэхэд тэр

: Мэдээж манай Жонгүг ёстой жжан, бүх юм нь төгс миний мөрөөдлийн хөвгүүн гээд л тэнэг хүн шиг инээмсэглэв
Тэгснээ: Гэхдээ Жүхи энэ мангар Тэхён бодлоос ерөөсөө салахгүй байх юм, би хэдэн хоног ердөө ч тайван байгаагүй би уул нь ийм хүн биш байхгүй юу гээд уйлагнаж эхлэв. Согтохоороо улам эгдүүтэй болчих юм аа. Боломж байхгүй байх гэж бодож байсан чинь тэр надад сэтгэлтэй байжээ. Өнөөдөр шиг ийм жаргалтай өдрүүд цаашдаа олон байгаасай...

: Унт даа гүнж минь, сайхан амраарай гээд духан дээр нь үнсээд түүнийгээ тэврэн бөх нойронд автлаа.

Ханагийн талаас

Хурц нар нүүрэн дээр тусахтай зэрэгцэн нүдээ нээлээ. Энэ танихгүй тааз чинь юу билээ байз? Жүхийгийнд байгаа юм байх даа? Ийм таазтай өрөө байгаагүйдээ.

Гэнэт нэг гар орж ирэн бэлхүүсээр минь тэвэрлээ. Цочин хажуу тийшээ хартал нүд минь хэвийн хэмжээнээсээ хэд дахин томров
: Ааааааааааааа Ч-чи яагаад миний хажууд

Тэхён: Яаа ямар чанга дуутай юм бэ? Унтмаар байна шдээ

:Юу яахлээрээ би ёооо би хаана байгаа юм бэ?!

: Манайд л байгаа биз дээ

Толгойгоо барьсаар юу болсныг санах гэж хичээлээ гэтэл сүүлд жонгүгаас салаад өрөөрүүгээ явснаас хойш юу ч санахгүй байлаа. Үсээ зулгаан сууж байтал Тэхён намайг буцаан хэвтүүлэн
: Шөнө унтуулаагүй юм байж одоо унтуул л даа тэр одоо ч хагас нойрмог ийн хэлэх аж
: Шөнө унтуулаагүй байж гэнэ ээ? Би яагаад
Зүрх минь дэлбэрэх нь үү гэлтэй хурдан хурдан цохилж байлаа.

:Өчигдөр юу болсныг санахгүй байгаа юм уу? Хайраа? гээд тэр өнөөх л сэтгэл булаам нууцлаг инээмсэглэлээ гаргах нь тэр

: Х-хайраа?

Тэр намайг хоорондоо хэдхэн см-ийн зай үлдтэл өөртөө ойртуулан тэврээд: Би зөндөө ядарсан болохоор ахиад жоохон л унтаадхъя тэгэх үү

Түүний амьсгал нь хамаг биеийг минь эрвэгнүүлж хэмжээлшгүй их догдлолыг мэдрүүлж байлаа. Ийм байдалтай би түүнийг сэртэл нь хэвтэх болж байна уу, тэнгэр минь энэ ямар гээчийн шийтгэл вэ? Яагаад намайг хайраа гэж дуудсан юм бол оо? Аааш би яг юу хийчихсэн юм бэ???

9 страница29 апреля 2026, 17:31

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!