Part 7
Хонх дугарч хичээл ороход л хүүхдүүд надаас нүдээ салгалаа. Сургууль руу орж ирсэн цагаас хойш л бүгд миний өөрчлөлтөнд гайхацгааж, дундаа шивэр авир хийцгээж байсан нь надад яг л од болчихсон юм шиг мэдрэмж төрүүлж байлаа. Цайны цагаар хоолоо авчхаад нөгөө л ширээндээ суун Жүхитэй хооллож байтал: Хардаа ханхүү чинь ирж байна гэх нь тэр.
Тэр зүгрүү нь хартал Жонгүг, Жимин, Хусог нар ирж байлаа. Миний анзаарснаар бол Жимин Жүхиг сонирхоод байгаа бололтой үе үе түүн рүү харна бас ярих болгонд нь дор нь хариулдаг.
Жонгүг: Чи их хөөрхөн харагдаж байна гэхэд би улайж орхив
Нөгөө хэд цөмөөр ааая гэцгээгээд улам л эвгүй байдалд оруулж байлаа. Гэтэл Жүхи над руу гэнэт ойртон чихэнд:
Нөгөө ханхүү чинь дэлбэрэх гэж байгаа бололтой гэхэд хэн билээ гэж хэсэг босноо Тэхёныг гэнэт санан түүний зүг сэмээрхэн харахад маш аймшигтай харцаар над руу ширтэж байлаа.
Жүхи: Хөөрхөн юм аа, тэр аль хэдийн чамайг хардаад эхэлчихсэн байна гэв
:Хардах гэнэ ээ?
Гэтэл нөгөө хэд: Та хоёр юу хоорондоо ингэтлээ шивнэлдээд байгаа юм бээ бид нар төмс юм уу? гэхэд нь бид хоёр инээлдэв.
Жимин: Нээрээ энэ 5дхад нэг үдэшлэг зохионо гэж яриад байна лээшд та хоёр очно биз дээ?
Жүхи: Хммм очсон ч яахав ойрд гараагүй юм байна гэхэд нь тэр хэд надруу харлаа: Хмм болж байна гэхэд бүгд еээээе гээд л шуугилдаж эхлэв.
Хоолны турш Жонгүг над руу үе үе харж инээмсэглээд байсан нь намайг их ичээж байлаа.
Тэр яг л сахиусан тэнгэр шиг инээмсэглэх юм, гэрэл цацраад л. Нүдний булангаараа Тэхён руу хартал юу вэ Минатай хоёулхнаа суучихсан хоол идэж байлаа. Найзууд нь яачихсан юм болоо. Гэнэт над руу харахад нь гялс хараагаа өөр тийш шилжүүллээ.
Дараагийн хэдэн өдөр нь нэгэн хэвийн өнгөрсөн юм. Хамгийн их дургүй хүргэж байсан зүйл нь Тэхён юм л бол Минатай хамт яваад л, үе үе над руу муухай хараад л үнэхээр сонин. Оройгоор түүнийг кафегаар ороод гарах юм болов уу гээд горьдож хүлээхэд ганц ч өдөр харагдсангүй. Хүлээхгүй байя гэсэн ч өөрийн эрхгүй үүд рүү ширтээстэй хэдэн өдрийг өнгөрүүлсэн юм.
Өнөөдөр үдэшлэг болох өдөр тул хурдхан шиг гэрээсээ өмнөх амралтаар авсан өндөр өсгийт, даашинз хоёроо аваад Жүхигийн гэр лүү явлаа. Учир нь үдэшлэгийг Мина гэртээ зохиохоор шийдсэн байсан юм.
Жүхи нүүрийг минь будаж үс ороож өглөө. Боллоо гэхэд нь толинд харвал
: Хөөх гайхалтай! Энэ би мөн гэж үү?
: Тийм ээ, энэ бол чи. Хэлсэн шүү дээ бурхан чамд хөөрхөн царайг харамгүй заяасаан гэж
: Баярлалаа Жүхи чи үнэхээр мундаг юм аа
Түүний гэрээс гараад үдэшлэг болох газар буюу гэр лүү явлаа. Олон хүн ирсэн байх ба Жүхи бид хоёрыг тойрон харцгааж байлаа. Биднийг ирнэ гэж боддогүй бололтой, бас ялангуяа ийм гоё болчихсон байгаагаар.
Бид явсаар Жонгүг ба бусдыгаа арай гэж олон тэдэн дээр очиход тэд гурвуулаа амаа ангайгаад л янз бүр болцгоож байсан нь бид хоёрыг их ичээж байсан юм. Тэд үнэхээр сайхан харагдаж байв. Жонгүг үсээ арагш болгож янзалсан нь түүнийг наснаас нь ахмаг боловч гайхалтай харагдуулж байлаа. Тэр үнэхээр царайлаг юм.
Жүхи болон өөртөө уух юм авахаар гал тогоо руу явж байхдаа цонхны дэргэп хэд хоног нүдээ ширгэтэл хүлээсэн хүнээ олж харлаа. Тэхён найзуудтайгаа юм ярин инээлдэж зогсох ба үнэхээр халуухан харагдаж байв. Өмнө нь анзаарч байгаагүй ч тэр ч гэсэн үнэхээр царайлаг юм. Энэхэн мөчид бид харц тулгарав. Хэн нэгэн мөрөн дээр гараа тавих хүртэл бид бие биерүүгээ ширтэн зогсож байснаа анзаарсангүй. Ухаан ороод хартал Жонгүг: Нөгөө хэд ч гэсэн уух юм аваад ир гэнэ ээ Хамтдаа явцгаая гэв.
Бид хоорондоо хөгжилдөн юм яриж байтал хөгжим явж эхлэн хүмүүс бүжиглэцгээж байлаа. Манай хэд үнэхээр сайн бүжиглэдэг юм байна, уусан юмандаа ч бага зэрэг халж эхлэн би ч бүжиглэж эхлэв. Удалгүй гэнэт цоглог ая уянгын аяар солигдоход бид хэсэг зүгээр зогслоо.
Гэнэт Жонгүг: Хамт бүжиглэх үү гээд гараа сунгав.
: Гэхдээ би сайн бүжиглэж чадахгүй шдээ гэхэд тэр зүгээрдээ гэсээр гарнаас минь хөтлөөд өрөөний гол хэсэг рүү явлаа. Араас Жимин ч Жүхитэй нааш ирж байх нь харагдав. Тэр хоёрыг харж инээчихээд Жонгүг рүү харлаа. Гараа бүсэлхийгээр минь оруулан өөртөө ойртуулан зөөлөн хөдөлж эхлэв. Би ч түүний хүзүүгээр ороон түүнийг даган хөдөлж байлаа. Зүрх минь хурдтай цохилж байгаа нь мэдрэгдэж байнх. Түүнээс ханхалах анхилуун үнэр нь мансууруулах шиг л болж байв. Гэнэт биенд хачирхалтай мэпрэмж төрж эхлэв. Дотор давчдаад ч байгаа юм шиг. Жонгүг руу харахад над руу ер бусын зөөлөн харцаар ширтэж байлаа. Доошилсоор хараа минь түүний урүуул дээр тогтох нь тэр. Яагаад байгаагаа мэдэхгүй ч хараагаа түүний интоорын нэгэн адил чийглэг уруулаас салгаж чадахгүй байлаа. Удалгүй түүний над руу удаанаар ойртож байх нь мэдрэгдэв. Энэхэн мөчид маш ихээр догдолж нүдээ анихад түүний дулаан амьсгал надад мэдрэгдэж биеэр тог гүйж байх юм шиг өвөрмөц мэдрэмж төрөв.
Гэнэт дуу солигдож доргио ая явж эхлэх нь тэр. Бид бантсандаа бие биенээсээ салж тэр эв хавгүй инээж байлаа.
Бие нэг л биш байгааг мэдээд түүнд ариун цэврийн өрөө орчихоод ирье гэчихээд өрөөрүүгээ явлаа. Би ямар нэг болохгүй зүйл уучихсан юм байх даа. Дотор халуу шатаж байна, нэг л зүйл хүсээд байгаа ч юу гэдгээ ойлгохгүй байв. Өрөөндөө ороод цонхоо онгойлгон сэрүүцэх гэсэн ч нэг л болж өгөхгүй байлаа.
Ард хаалга дугарах сонсогдож эргээд харвал Тэхён зогсож байв. Түүнийг хармагц дотор өнөөх хачирхалтай мэдрэмж улам ихсэж байж суухад хэцүү болж байлаа.
: Тэхён аа
Ярихад хоолой минь нэг л янаг өнгө аястай болчихсон байх шиг санагдав.
: Надад туслаач, бие сонин болоод байна гэхэд тэр
: Согтчихоо юу?
: Мэдэхгүй ээ, ганц хундага л уусан юм сан
Биеэ захирч чадахгүй түүн рүү дөхөж эхлэв.
: Би яагаад байгаагаа үнэхээр мэдэхгүй байна гэж хэлсэн даруйдаа л саяхнаас хойш нүднээс салахгүй байсан түүний уруулыг озон авлаа. Тэр гайхан юу ч хийж чадахгүй байснаа, удалгүй хариу үнсэлцэж эхлэв.
Үнсэлт гүнзгийрэх тусам илүү ихийг хүсч байгаагаа мэдэрч байлаа.
Гэнэт тэр надаас холдоод: Чамд юу болоод байгааг мэдчих шиг боллоо гээд инээмсэглэх аядав.
Жаахан тэсч чадхуу гэхэд би хэцүү байсан ч толгой дохив.
Тэхёнд хөтлүүлсээр гэрээс гарч түүний машинд суулаа. Тэр намайг хаашаа авч явж байгаа юм бол? Ийм үед айх ёстой байтал түүнээс ямар нэг зүйл хүсээд байлаа. Ямар нэгэн зүйл болохгүй байна. Энэ би биш...
