4 страница29 апреля 2026, 17:31

Part 4

Шөнөжингөө түүний хоёр мянган долларын үнэтэй цамцыг бодсоор олигтой унтаж ч чадсангүй сэрсэн юм. Юм идэх ч хүсэл төрөхгүй байсан болохоор шууд сургууль дээрээ очтол нилээд эрт ирчихсэн байх ба хийх зүйл олдохгүй гадаах сандал дээр суун эргэн тойрноо ажлаа. Явж байгаа хүүхдүүдийг харахад л гоёмсог гутал цүнх барьцгаасан сайн харвал дандаа л алдартай брэндүүдийн эдлэлүүд байв.

Өөрийнхийгөө харвал захаас худалдаж авч байсан цагаан кэт, даавуун үргэвч. Гэхдээ сэтгэл минь огт гутарсангүй, харин ч эцэг эхийнхээ мөнгийг хайр найргүй үрж буй хүүхдүүдийн хажууд өөрийгөө ухаалгаар мэдэрлээ. Ямар ч үнэтэй хувцас миний энэ хямдхан хувцаснаас хямдхан санагдана.

Удаан суусан чинь даараад сургууль руугаа орж анги руугаа явлаа. Ороход нэг охиноос өөр хэн ч байхгүй байв. Суудалдаа сууж байтал тэр над дээр хүрээд ирэв: Сайн уу, танилцья Кан Жүхи
: Таатай байна, Ким Хана
: Өчигдөр байдлыг чинь харахад нилээн л асуудалд орсон бололтой байсан. Охидууд угаасаа л ийм атаархуу байдаг шүү дээ. Тэднийг нэг их тоогоод хэрэггүй ээ
: Тийм шүү. Чи багаасаа энд сурч байгаа юу?
: Тийм ээ
: Тусалж дэмжиж байгаарай.
: Тэгнэ ээ. Үнэндээ найз маань шилжиж явснаас хойш нийлчихмээр дажгүй охин олдохгүй байсан юм л даа. Гэхдээ чи надад их таалагдсан. Найзууд болцгооё
: Тэгье, дуртайя *инээмсэглэх*

Түүний яриаг сонсвол бага зэрэг этгээд санагдлаа. Амьдралдаа анх удаа хүнээс найзууд болох санал авсан болохоор үнэхээр баяртай байна. Ядаж л тэр намайг хүнд хэцүү байдалд орсон үед туслах байх.

Хичээл эхэлж Тэхён хоцрон орж ирэв. Түүнээс аль болох хол суусан болохоор намайг нэг их анзаарахгүй гэж найдаж байна.

Цайны цаг болоход Жүхитэй хамт цайны газар луу явлаа. Түүнтэй хамт явж байгаа болоод ч тэр үү цаанаа л түгшүүргүй тайван байлаа. Хоолоо аваад хоосон ширээнд суутал Жонгүг найзуудтайгаа бидний ширээнд ирээд суучихав.

: Сайн уу? гэхэд нь би инээмсэглэн түүнтэй мэндэллээ.
: Аль хэдийнээ найзтай болчихжээ. Манай сургуулийн алдарт мөсөн хатан Жүхи байх шив *инээх*
Жүхи ямар ч нүүрний хувиралгүй: Амаа тат гэчихээд хоолоо үргэлжлүүлэн идэв.
Би гайхан Жонгүг рүү харахад ингэж л байдаг юм гэсэн шиг хальт инээчихээд хоолоо идэж эхлэв. Харин миний хараа өөр хэн нэгэн дээр тогтсон байлаа. Тэхён... тэр над руу нэг л учир битүүлэг харцаар харж байв. Сандран урагш хоол руугаа хараад идэж эхлэв. Түүнд баригдаж болохгүй юм сан.
: Нээрээ танилц манай найзууд болох онигор Жимин, гонзгой Хусог гэхэд нь Жимин: Яа хэдий бид чиний найзууд ч гэсэн угтаа чамаас насаар бол ах юм шдээ. Ах нарыгаа бага ч болов хүндэлж бай л даа гэхэд нь Жонгүг сая хэн надтай ярив Жимин уу? Хаана байна аа гээд дээгүүр хайж байснаа доошоо түүн рүү харангуутаа өө энэ байна шдээ гээд инээтэл Жимин -_- царайтай үлдэв. Жонгүг өндөрөөр нь ийнхүү тоглож байгаа нь үнэхээр инээдтэй санагдаж бид чанга инээлдлээ.
Гэтэл Жонгүг: Хөе Хусог наад амаа. Улам л морь шиг харагдаад байх юм гэхэд Хусог ч бас -_- царай гаргасаар хоолоо идлээ.

Тэд үнэхээр хөгжилтэй юм аа. Хоолоо идчихээд гарч явахдаа хэн нэгний хөлөнд тээглээд уначихав. Жүхи намайг босоход туслаж намайг унагасан хүн рүү хартал Тэхён байлаа.

Түүн рүү байдгаараа муухай харчихаад Жүхиг дагуулан анги руугаа явлаа. Өнөөдрийн хичээл  нэгэн хэвийн өнгөрч хичээлийн дараагаар болох дизайны хичээлдээ суулаа. Жүхи бизнесийн хичээл сонгосон тул ганцаараа суух хэрэгтэй болов.
Анги руу ортол өөр ангийн олон танихгүй хүүхдүүд байх ба дундуур нь алгуурхан явсаар хоосон суудал олоод суув.

Хичээлийн явцад багш хэд хэдэн асуулт асуухад мэдэж байсан тул төвөггүй хариулахад багш надаас хаанаас энэ бүхнээ сурсныг асуув.
: Би зун оёдлын үйлдвэрт ажилласан юм л даа. Тэнд эгч нараас олон сонирхолтой зүйлсийг сурсан гэхэд бүгд л гайхаж уулга алдацгааж байлаа.

Хичээл тарахад ганц хоёр хүүхэд над дээр ирж яаж ажиллаж байсан тухай, энгийн амьдралаар амьдрах ямар байдаг талаар сонин2 асуулт асууцгааж байлаа. Нэг бодлын тэнэг ч юм шиг эсвэл өрөвдмөөр ч юм шиг. Баян хүмүүс үргэлж жаргалтай амьдраад байдаггүй гэдгийг мэднэ ээ. Хэдий тэд хүссэн зүйлсээ өмсөж, хүссэн бүхнээ авдаг ч тэдэнд эцэг эхийх нь даалгасан үүрэг гэж байдаг. Хүссэн ч хүсээгүй ч энэ нь тэдний заавал хийх ёстой зүйл болохоор хүсэл мөрөөдлөө хаях ч тохиолдол их гардаг.

Хичээлийн хоёр дахь өдөр маань их хөгжилтэй, шинэлэг зүйлсээр дүүрэн байсанд маш их сэтгэл хангалуун байна.

Жүхигээс салаад гэрлүүгээ явж хувцсаа сольчихоод кафе руугаа явлаа. Үйлчлүүлэгчид ажил тарах үеэр ихсэж байсан бол 8 гэхэд бараг л хүнгүй болсон байв. Тэхёны цамцыг яах талаар толгойгоо гашилгаж байтал чөтгөрийг дурсав гэгчээр тэр ороод ирэх нь тэр. Гэхдээ ганцаараа явж байна.
: Нэг американо гээд мөнгөө өгөв. Захиалгыг нь бэлдээд түүнд өгтөл: Тарах цаг чинь болчихсон биз дээ, гараад ир гэв.

Тэр намайг буруу зүйл хийчихсэн гэдгийг мэдчихсэн юм шиг л гэнэт ингэсэн нь намайг айлгаж байлаа.
: Ү-үгүй ээ би нөгөө өнөөдөр илүү цагаар ажилна. Ер нь л ойрдоо их орой тарна гэж хэлж дуусаагүй байтал эрхлэгч өрөөнөөсөө: Хана кафегаа хаагаарай гэх нь тэр.

Айшш би яах ёстой вэ? Хальт түүн рүү хартал харцандаа өнөөх л зивүүн инээмсэглэлээ тодруулсаар: Чи үнэхээр худлаа ярьж чаддаггүй бололтой. Хурдан гараад ир гээд түрүүлээд гарчихав.

Толгойгоо гудайлгасаар яахаа бодон түүний араас гарлаа.
: Миний таамаглаж байгаагаар чи ямар нэгэн буруу зүйл хийчихсэн байна тийм уу?
: Айн? Үгүй ээ! Тэгээгүй бүх зүйл хэвийн
: Тийм биш л байна даа. Хурдан үнэнээ хэлээдэх
: Ү-үгүй ээ. Үнэхээр зүгээр ээ
: Яг биз юу ч гэсэн 2 хоногийн дотор цамцыг минь эргүүлж өгөөрэй
: ЮУ?  Яаж тийм хурдан
: Айн? Юу нь тийм хурдан байгаа юм? Чи арай миний хувцасыг хаячихсан юм биш биз?!
: Үгүй ээ!
: Арай угаалгын машинд
: ҮГҮЙ ЭЭ ЮУ ГЭЖ ДЭЭ гэхдээ өөрийн мэдэлгүй дуугаа өндөрсгөчихөв
: Нэг л биш байна даа. Ерөөсөө одоо зүгээр байгаагаар нь л аваад ир
: Яаж дээ нөгөө хими цэвэрлэгээнд өгчихсөн байгаа. 2 хоногийн дотор өгчих болохоор зүгээр л байж бай
: Хэлсэн шүү
: Юу л даа... хэрвээ 2 хоногийн дотор өгөхгүй бол яах вэ?
: Цагдаагийн өмнө л шалтгаанаа хэлэх хэрэгтэй болж дээ

Цагдаа гэнэ ээ? Ахиж цагдаад баригдаж болохгүй юм сан. Өмнөх удаад хэдэн охидуудтай зодолдсоноосоо болоод үйлчлэгч эгчээс гуйж зүгээр гарсан. Тэрнээс өмнө нь байсан хамаг мөнгөө өгөөд гуйж байж мултарсан энэ удаад аав ээжид баригдвал өмнөх хэргүүд маань ч гэсэн сөхөгдөнө шүү дээ...

Бодсоор бодсоор ганц л арга оллоо. Гэртээ очоод Минагийн өрөөний хаалгыг тогшив.
: Ор ор
: Мина, нөгөө би чамаас юм гуйх гээд
: Юу юм?
: Эгч дээ 2 сая вон зээлээч
: ЮУ?
: Харин яаралтай хэрэг гараад
: Яахав зүгээр авбал ав л даа надад нэг зүйл хийж өгвөл гээд инээмсэглэв
: Юу юм?
: Тэхёнтай улзуулаад өг
: ЮУ? Чи чинь өдөр бүр л уулздаг биз дээ
: Тийм биш ээ, болзоонд явуулаад өг гэх гэсэн юм.
: Би тэрийг чинь яаж чадах юм? Өчигдөрхөн л шилжиж ирсэн шдээ
: Тийм болохоор л оронд нь 2 саяыг зүгээр өгч байгаа биз дээ. Чадахгүй бол хэрэггүй ээ

Муу зивүүн шулам. Болдогсон чамд таван салаа боовны амт үзүүлээд өгөх юм сан.

: Болж байна, мөнгөө маргааш өгч чадна биз дээ.
: Хэзээ л бол хэзээ ав. Гол нь мөнгө авчихаад хэлсэндээ хүрэхгүй бол харин ээжид хэлнэ шдээ.
: Тохирлоо

Зивүүн амьтан сул талыг минь анзаарчихсан байх шив. Ээж аавд л төвөг удмааргүй бардам хэвээрээ л явж байвал бусад нь ч яахав. Ийнхүү санаа амран тайван гэгч нь унтлаа.

4 страница29 апреля 2026, 17:31

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!