Part 5
Маргааш нь амралтын өдөр байсан тул өдөржингөө кафедаа ажиллахаар шийдлээ. Хүмүүс найзуудаараа орж ирцгээн хөөрч сууцгааж байв. Өдөр нэгэн хэвийн өнгөрсөн ба орой нь яг л таамаглаж байснаар Тэхён орж ирлээ.
: Чи эндхийн байнгын үйлчлүүлэгч юм уу хаашаа юм? Өөр газар луу явж болдоггүй юм уу тэгээд бүр үргэлж орой хаахын өмнө шүү.
: Нэг американо. Олон юм яриад байвал эрхлэгчид чинь хэлнэ шүү. Над шиг үйлчлүүлэгч байхгүй байсан бол чи цалингаа ч авж чадахгүй байсан юм мэдэв үү?
: Үглээ юм бэ юутай ч хүлээж байгаад цамцаа аваад яв гэхэд тэр цонхон талын ширээн дээр очоод суув
Өөр тийшээ харж байгаагаар нь далимдуулаад түүнийг ажиглатал харцанд нь хөнгөхөн гуниг тодорсон байлаа. Хажуугаар нь бяцхан жаалхүү ээжтэйгээ хөтлөлцсөөр зайрмаг долоон явахад түүний царайнд инээмсэглэл тодровч цаанаа л гунигтай байлаа. Гэнэт над руу эргэж харахад өнөөх хоосон харц нь эргээд ирсэн байв. Тэр над шиг л ганцаардмал нэгэн бололтой.
8 цаг болоход кафегаа хаан түүн дээр очлоо.
: Май гамтай өмсөөрэй *цамцыг өгөх*
: Чи ямар надад бэлэглэж байгаа юу
: Тэгсэн ч гэсэн их зовж байж цэвэрлэсэн юм, муухай болговол алчихна гэж мэдээрэй
: Ямар үглээ юм бэ! Болсон бол явлаа гээд цааш эргэхэд нь
: Тэхён! тэр эргэж харав
: Нөгөө... чи маргааш завтай юу?
: Яах гэсэн юм?
: Юу хамт кино үзэх үү? гэж арай ядан хэлэхэд тэр гайхаж харж байснаа
: Завгүй ээ гээд цааш алхаж эхлэв.
: ХӨӨЕ! түүний араас гүйцэж очлоо
: Завтай гэдгийг чинь мэдэж байна аа. Хамт үзчих л дээ тэгэх үү?
: Яагаад чамтай үзэх ёстой гэж?
: Харин нэг хэрэг байна аа...
: Чи арай миний араас гүйгээд байгаа юм биш биз дээ
: Яасан гэж чам шиг юмны *амаа дарах* үгүй ээ нөгөө би ингэж хэлье гэж бодоогүй шүү
: Хэлэх үг чинь дууссан бол явлаа
Сүүлийн хэлсэн үгэнд минь уурласан бололтой бага зэрэг ширүүн өнгөөр хэлчихээд алхаж эхлэв
: Тэхён! Намайг уучлаарай, би тэгэж хэлэх гээгүй юм аа гэнэт л тэгэж асуухаар чинь. Гуйж байна шдээ үзчих л дээ тэгэх үү?
: Чи яг л нойтон хамуу шиг юм аа? Яахав хэрвээ үзэх юм бол дараа нь миний нэг хүслийг биелүүлж өг
: Хүсэл ээ? Ямар хүсэл?
: Тэрийг би яаж мэдэх юм. Тухайн үеэсээ л болно
: Тэр нөгөө арай ямар нэгэн...
: Үгүй ээ үгүй. Би тийм завхай хөвгүүн биш. Чамайг овоо даруухан юм болов уу гэсэн чинь ийм юм бодох ч гэж дээ
: Заза тохирлоо. Маргааш яг үзнэ шүү
: Болох л юм
: Нээрээ дугаараа өгчих гэхэд тэр надруу огцом харснаа
: Чи яг миний дугаарыг мэдэх зорилготой ингэж байна тийм үү? Чамд хэн нэгэн олоод өг гэж даалгасан уу?
: Үгүй ээ огтхон ч тийм юм байхгүй. Дугаарыг чинь мэдэхгүй бол маргааш яаж холбогдох юм? гэхэд тэр гартаа барьж байсан утсыг минь аваад өөр лүүгээ бололтой дохиод орхив.
: Миний дугаарыг хэн нэгэнд тараасан байх юм бол өөр гоё дугаар шинээр авч өгнө шүү
: Ойлголоо. За баяртай их баярлалаа! гээд гэрлүүгээ явлаа.
Гэрт ирэхэд үүдэнд чемодан цүнх тавьсан байлаа. Удалгүй аав ээж хоёр өрөөнөөсөө гарч ирэв.
Би мэндлэн бөхийчихөөд: Ямар нэг тийшээ явах гэж байгаа юм уу гэхэд аав
: Тийм ээ, яаралтай Америк рүү явах хэрэг гараад тэндээ жаахан удаж магадгүй. Хана дүү нараа сайн хараарай гэв
: Ойлголоо сайн яваарай гээд хажуугаар нь гартал
: Өө нээрээ май миний охин гэхэд нь эргээд хартал карт байлаа
: Аав ээж нь удаж магадгүй болохоор та хэд мөнгө төгрөгний асуудлаа зохицуулна биз Мина, Гону хоёрт ч бас өгсөн байгаа
: Өө хэрэггүй дээ, надад мөнгө байгаа гэхэд
: Нэрлэхэлгүй ав даа, чамайг цагийн ажил хийдгийг мэдээгүй гэж бодоо юу? Өөрийгөө тэгэж зовоогоод байлгүй хэрэгтэй зүйл байгаа бол бид хоёроор авхуулж бай гэв
: Надад үнэхээр гэж хэлж дуусаагүй байтал гарт минь атгуулав
: Чи эннээс ч илүүг хүртэх эрхтэй гээд ээж аав хоёр гараад явлаа
Тэднийг гарахад Мина дээрээс бууж ирэв.
: За юу болов?
: Маргааш цагаа чи товло
Минагийн царай нь цаанаасаа гэрэлтээд л ам нь урагдах нь уу гэлтэй мишээж байлаа. Тэгснээ намайг тэвэрч авснаа
: Баярлалаа. Би худлаа болох байх л гэж бодож байлаа. Үнэхээр баярлалаа. Ачийг чинь мартахгүй ээ гээд л өмнө хэлж байгаагүй сайхан үгсээ урсгаж байлаа.
Ганц хөвгүүнээс болж ингэж өөрчлөгдөж байгаа түүнийг харахаас дургүй хүрж тэврэлтээс нь салаад өрөөрүүгээ алхлаа.
: Нээрээ чи яаж үүнийг хийсэн юм гэхэд нь
: Тэр бол миний асуудал. Бид ийм зүйлсийг хуваалцхаар дотно гэж бодохгүй байна гэсээр цааш явлаа.
Нойр нэг л хүрэхгүй байсан болохоор гадуур жаахан алххаар шийдлээ. Ойрхон дэлгүүрээс зайрмаг авчихаад гудамжаар алхаж байтал араас хэн нэгэн дуудах шиг болов гайхаад хартал
: Жон Жонгүг! Чи энд юу хийж байгаа юм
: Цаг агаар сайхан байсан болохоор алхмаар санагдаад л. Харин чи?
: Адилхоон
: Гэхдээ яагаад ганцаараа явж байгаа юм. Аюултай шдээ
: Гайгүй ээ. Хүн ихтэй байна шүү дээ
: Тийм л дээ. Гэхдээ л цаашдаа болгоомжтой байгаарай
Ийнхүү бид хоёр ярилцсаар нилээн удаан алхав. Бид бие биенээ илүү мэдэж авсанд баяртай байлаа. Түүнтэй хамт байхад цаанаа л дулаахан, түшигтэй байдаг. Яг л сахиусан тэнгэр шиг. Түүний царай, ааш зан, сэтгэл гээд л бүгд өөлөхийн аргагүй сайхан. Гэхдээ л би түүнд дурлаж болохгүй гэдгээ сайн мэдэж байлаа.
Хайр дурлал миний замд л саад болно. Бас түүн шиг ийм төгс хөвгүүнтэй хэзээч бүтэхгүй байх.
Гэнэт тэр надаас: Чамд найз хөвгүүн байгаа юу гэж асуув.
: Байхгүй ээ
: Үнэн гэж үү? Би чамайг аль хэдийн л нэг азтай хөвгүүн нь өөрийн болгочихсон байгаа байх гэж боддог байлаа
: Үгүй ээ. Би тийм ч онцгой нэгэн биш шүү дээ
: Чи үнэхээр тэгж бодож байна уу?
: Тийм ээ. Тэгээд ч надад үерхэх бодол байдаггүй юм л даа
: Яагаад? Хажууд чинь үргэлж түшиг тулгуур болж, чамайг хайрлаж халамжилж байдаг хүнтэй байх гоё биш гэж үү?
: Мэдэхгүй ээ. Хүн хайрлах чинь хэцүү шүү дээ гэв
Харин тэр: Зүгээр дээ. Чамайг юунаас ч илүү хайрлаж чадах хүн гарч ирж л таарна. Магадгүй гараад ирчихсэн байх ч юм билүү?
: Мэдэхгүй ээ. Над шиг хүйтэн зүрхтэй хүнийг хайрлах хэцүү л байх байх гэхэд тэр
: Чи өөрийгөө ямар онцгой гэдгээ мэддэггүй бололтой гэчихээд цааш яваад өгөв.
Би онцгой гэж үү? Анх удаа л ийм үг сонсож байна
