6 страница29 апреля 2026, 17:31

Part 6

Мина 6 цагаас уулзмаар байна гэсэн учир Тэхён руу мэссэж бичлээ. Тэгэхэд удалгүй түүнээс хариу ирж уншвал: Хөөх чи ийм орой болзох гээд байгаа хэрэг үү?

Болзох гэнэ ээ? Түүнтэй болзож байгаа талаар бодоход яагаад ч юм ичиж байлаа.

: Цк цк юу гэж бодно уу өөрөө л мэд

: Ийм орой унтахгүй юу хийж байгаа юм?

: Чиний мэдэж болохгүй зүйлийг...

: OMG чи арай нөгөө +18 нтр? О.о

: Ёооо арай гоё зүйл төсөөлж болсонгүй юу? Юутай ч унтлаа. Маргааш заавал ирээрэй

: Ойлголоо, сайхан амраарай :)

Яагаад ч юм сүүлийн үед түүнтэй ярихад нэг л өөр гаригийн хүнтэй ярьж байгаа юм шиг сонин мэдрэмж төрдөг болчихсон байлаа. Маргааш миний оронд Мина байхыг хараад тэр яах бол? Уурлах болов уу? Намайг үзэн ядах болов уу?

***
Өглөө сэрээд хийх юмгүй байж байтал Жүхи залгах нь тэр.

Жүхи: Хээе юу байна даа? Өнөөдрийг юу хийж өнгөрүүлэх гэж байна?

: Хийсэн юмгүй ээ, гэртээ л байх байх

: Тэгвэл хоёулаа хамт гадуур гарах уу? Ойрд дэлгүүрээр яваагүй авах хэрэгтэй зүйл их байдаг, хамт явах хүн байдгүй ээ.

: Тэгье, чамд юм сонгоход чинь туслая

: За тэгвэл би чамайг очиж авъя, гэр чинь хаана вэ гэхэд нь би таг гацаж орхив

Бодож байгаад кафены ойролцоох хаягийг хэлж өгчихөөд хувцсаа өмслөө. Юмыг яаж мэдэхэв гээд өчигдрийн аавын өгсөн картыг аваад гарлаа.

Түүний машинаас буун дэлгүүрийн АТМ дээр очин аавын өгсөн картыг хийж хэр их мөнгө байсныг нь шалгатал

О.о 10 сая вон? Яаж хэдхэн долоо хоног явж байгаа байж бүхэл бүтэн 10 саяыг өгдөг байна аа? Мина ийм их мөнгийг үрчихдэг л байсан юм байх даа. Гайхширлаасаа арай хийн гарч Жүхи дээр очлоо.

Өдрийн эхний хагаст Жүхиг дагаж том дэлгүүрүүдээр явж, тэр бараг л өмсөж үзээд таалагдсан хувцаснуудаа бүгдийг нь авч байлаа. Сүүлдээ түүний ятгалганд би ч хэдэн хувцас өмсөж түүний сонголтоор нэг даашинз, өндөр өсгийтийн хамт авлаа. Үүнийг бараг л өмсөж гарахгүй гэдэгтээ итгэлтэй байсан ч дотроос шунал гэгч нь хөдлөж тэсэлгүй авчихав. Дараагаар нь бид тансаг ресторанд орлоо. Өмнө нь бараг л ийм үнэтэй газар орж байгаагүй ба Жүхи намайг даана гэж зүтгэсээр байгаад хамт орсон нь энэ байлаа. Тэр намайг баян айлын охин гэдгийг мэдэхгүй байгаа шүү дээ.

Үдээс хойш тэр гоо сайхан ормоор байна гээд бид бас л тансаг зэрэглэлийн нэгэн салон руу орлоо. Жүхи үсчинд хэдэн юм хэлчихээд нааш ирснээ:

: Миний бодлоор чамд шинэ дүр төрх дутагдаж байна. Чи хэтэрхий даруухан болохоор өмнө нэг их өөрийгөө өөрчилж үзэж байгаагүй байх тийм биз? Би үсчин эгчид чамайг яаж өөрчлөх талаар хэлээд өгчихсөн байгаа найз нь явж хумсаа янзлууллаа түр бакаа гэсээр юм хэлэхийн завдалгүй явчихав

Удалгүй үсчин эгч намайг ч цааш нь дагуулаад явлаа. Түүнийг юу юу гэж хэлснийг мэдэхгүй ч түүний үгэнд орохоор шийдлээ. Үсээ засуулж байх хойгуур яагаад ч юм Тэхён бодолд орж ирээд байлаа.

Тэр одоо Минатай кино үзэж байгаа байх даа. Намайг очоод хайсан болов уу? Минаг хараад урам нь хугарсан болов уу, эсвэл баярласан болов уу? Мина надаас хөөрхөн, авьяастай бас загварлаг. Ер нь тэр хоёр бие биендээ тохирсон ч юм уу? Гэхдээ яагаад надад энэ байдал таалагдахгүй байгаа юм бол? Харамлаад ч байгаа юм шиг, уг нь тэгж болохгүй юм сан. Бас Жонгүг өчигдөр нэг л сонин байсан. Яалангуяа сүүлд хэлсэн үгийг нь би одоо ч ойлгоогүй. Миний юу нь тийм онцгой юм бол оо?

Үсчин эгчийн болчихлоо гэх дуунаар сая л нэг ухаан орон толь руу хартал

: Ээ бурхан минь

: Чи хөөрхөн биш байна гэж үү? Найз чинь үнэхээр мэдрэмжтэй юм аа, чи яг л охидын хамтлагийн дуучин шиг харагдаж байна гэв

Үсийг минь мөрөөр татуулан тайрсан байх ба бор шаргал ч гэмээр өнгөөр будсан байв. Үнэхээр толинд харагдаж байгаа охин би мөн үү гэмээр л санагдаж байлаа. Надад маш их таалагдаж байна би өмнө нь яагаад үсээ тайруулах талаар бодож байгаагүй юм бол оо. Томоос том инээмсэглээд: Баярлалаа эгч ээ, танаас өөр хүн ингэж янзлахгүй байсан даа 

Удалгүй Жүхи өөр өрөөнөөс гарч ирээд: Эгч ээ, манай Ха- гээд надруу харж хэсэг зогссоноо: Хана? Тэнгэр минь, чи үнэхээр гайхалтай харагдаж байна гээд л уулга алдаж байлаа

Би ч баярлан: Баярлалаа Жүхи, чи надад юу зохихыг үнэхээр мэдэх юм аа гэв.

 Дараагаар нь бид хоёр гоо сайханд орлоо. Анхандаа эвгүй байсан ч хийж байсан массаж нь хамаг ядаргаа тайлах шиг болж нэг л мэдэхэд унтчихсан байлаа. Сэрэхэд бараг л дуусч байсан ба гараад харахад нүүрэн дээр гарсан байсан ганц хоёр зүйлс ор мөргүй алга болж, хөмсөгийг хэлбэрт оруулан зассан байсан нь царайг маань улам тодруулж цэвэрхэн харагдуулж байлаа. 

Жүхи намайг хараад: Бурхан чамд хөөрхөн царайг харамгүй заяажээ. Чи эртхэн ийм байсан бол өдийд нэг хөвгүүн хөтлөчихсөн явж байгаа даа

: Чи ч дутаад байхааргүй хөөрхөн юм байж гээд бид инээлдсээр салоноос гарлаа. Жүхигээс замаараа бөс барааны дэлгүүрээр орохыг гуйж тэндээсээ даавуу, чимэглэлийн зүйлс авлаа. Яах гэсэн бэ гэвэл Тэхёны муухай болсон цамцыг хаяхад хайран байсан болохоор түүнийг бага зэрэг янзалмаар санагдсан юм.

Замдаа Жүхид өөрийнхөө талаар хэлэх үү байх уу гэж эргэлзсээр байгаад найзуудын дунд иймэрхүү нууц байх ёсгүй гэж бодоод хэлээхээр шийдээд эхэндээ гацаж ээрч байгаад хэлтэл тэр гэнэт огцом тормоз авч над руу харлаа

: Юу? Нээрээ юу? Чи Минагийн эгч нь гэж үү

: Тийм ээ, гэхдээ үүнийг хэнд ч мэдэгдэж болохгүй л дээ

: Тэгэхээр чи Ким би Чүэ Хана гэсэн үг үү

: Тийм ээ

Цааш нь гэр бүл, бага нас гээд л өөрийнхөө амьдралын талаар ярьхад тэр анхааралтай гэгч нь сонсож байлаа. Тэхёны цамцыг яасан талаараа ярихаа ч мартсангүй.

: Ээ тэнгэр минь. Мөсөн зүрхт Ким Тэхён тэгээд чамтай кино үзэхийг зөвшөөрсөн гэж үү?

: Тийм ээ, тэр намайг гуйж гуйчаад оронд нь өөр хүн байсанд уурласан байх даа. Түүний царайг яаж харах вэ?

: Тэр өмнө хэзээч эмэгтэй хүнтэй тэгж харьцаж байгаагүй. Цамц ч тэр өдөр болгон кафед чинь ирж чамаас нэхдэг байсан гэхээр гээд л тэр инээгээд явчихав

: Яасан бэ?

: Чи ч түүний хувьд онцгой хүн болж таарах нь ээ гэв

: Онцгой гэнэ ээ? Яагаад? Жонгүг ч бас-

: Ваат? Жонгүг гэнэ ээ? Чи ч манай хэдэн сор хөвгүүдийн зүрхийг аль хэдийнээ эзэмдчихжээ. Заза найз даа санаа зоволтгүй болчихож чи тэгээд хэнийг нь сонгож гэж байна даа?

: Сонгох оо? Боль доо тэд чинь зүгээр л тэнгэрийн одууд гэсэн үг, над шиг газрын хүмүүсийг тоох ч үгүй гэхэд тэр

: Тоочихсон л байгаа юм даа. За тэр ч яахав дараа нь цаад Тэхёноосоо уучлалт гуйгаарай. Аягүй бол чамд хөөрхий сэтгэлээ нээх гээд л зөвшөөрсөн байгаа даа

: Мэдэхгүй юм даа, Мина тэрэнд намайг хэн болохыг хэлчихээгүй л байгаасай. Хэрвээ хүмүүс мэдэх юм бол аавын нэр хүнд л унах байх даа. 

Түүнтэй өөр олон зүйлсийг ярьсаар гэрийнхээ гадаа буулаа. Авсан тортой зүйлсээ барьсаар гэр лүүгээ ороход том өрөөний гэрэл асаалттай байлаа. Минаг ирчихсэн юм байх гэж бодоод өрөөрүүгээ орж юмнуудаа тавьчихаад гал тогоо руу ороход төсөөлөөчгүй хүн зогсож байх нь тэр

Тэхён: Чи?

: Харин чи?

Гайхаад бие биенрүүгээ хараад зогсож байтал араас Мина орж ирээд

: Энэ юун охин гэснээ намайг таньсан бололтой Хана?

Тэхён: Энэ энд?

Гэхэд нь Мина: Аан манай үйлчлэгчийн охин гэх нь тэр

Цочролд орон түүн рүү хартал: Өнөөдөр ажиллахгүй байж болно оо, өрөөндөө орж амар амар гэх нь тэр.

Тэхён: Тэр танайд амьдардаг хэрэг үү?

Мина: Тийм ээ, түүнд өөр амьдрах газар байхгүй гэв

Уур минь маш их хүрч түүнийг алгадаад авчихмаар байсан ч эгч нь гэдгээ мэдэгдэж болохгүйгээс л хойш шууд л өрөөрүүгээ явлаа.

Итгэж чадахгүй нь, яаж намайг үйлчлэгчийх нь охин дээрээс нь амьдрах газаргүй учраас гэрт нь амьдардаг гэж хэлж чадав аа. Адгийн шулам түүнд тусласандаа харамсаж байна. Тэхён одоо юу гэж бодож байгаа бол? Уурласандаа надаар доог тохуу хийх болов уу? Эсвэл сургуулиар нэг шуугиан дэгдээх болов уу? Ааашш галзуурах нь, болж бүтэж байгаа юм гэж алга. 

Дотор бачимдаад байж суухад хэцүү байсан болохоор дээгүүрээ өмсөх юм аваад гарлаа. Ойролцоох дэлгүүрээс хоёр шил шар айраг авчихаад гадаа суугаад ууж байтал

: Хүйтэн байхад чам шиг ингээд сууж байх охин өөр байхгүй дээ 

Гайхан хажуу тийш харвал: Тэхён?

Тэхён: Ингэж гайхаж харахаа боличихооч *хажууд суух*
Энийг чинь өнөөдөр намайг хуурсны чинь төлөөсөнд авчихья гээд уух гэж авсан хоёр шар айрагны нэгийг нь авлаа.
: Чи үнэхээр сонин охин юм аа. Даруухан харагддаг мөртлөө одоо ингээд шар айраг ууж байна

Надад хэлэх үг олдсонгүй.

: Бодвол ямар нэг зүйл болохгүй байгаа болоод л ууж байгаа байлгүй. Намайг чиний талаар хүмүүсд хэлчихнэ гэж айсны хэрэггүй ээ. Би хэнд ч хэлэхгүй

: Баярлалаа

: Мина ч зальтай охин юм аа.  Чамаар гуйлгаж ийм зүйл хийлгэж байдаг, тэрний урхинд орж л байдаг би нээрээ гээд хальт инээвхийлэв

: Цамц чинь гоё харагдаж байна (нөгөө gucci)

: Үс чинь гоё зохисон байна

Түүнийг ингэж хэлэхэд ичиж орхив: Баярлалаа

Шар айргаа дуустал түүнтэй юм ярьж суухад сүүлдээ шар айраг нөлөөлж эхэлсэн болоод ч тэр үү яриандаа халсан болоод ч тэр үү өөрийн эрхгүй нулимс урсаад байв. Ямар ч шалтгаангүй уйлж байсан нь доторхи шаналал минь хуралдсаар багтах зайгүй болсондоо нулимсаар гадагшилж байгаа мэт. Тэхён намайг үгээр тайтгаруулах гэж оролдсон ч олигтой үр дүнгүй байсан болохоор гэнэт тэврээд авлаа.
Ахин нэг шинэ мэдрэмж... Энэ дулаахан бас тааламжтай мэдрэмж...түүний тэврэлтээс салмааргүй байна.

Тэхён: Битгий уйл. Бүх зүйл жамаараа болоод л өнгөрнө. Биднийг инээмсэглэлээр дүүрэн өдрүүд хүлээж байгаа болохоор битгий шантар, битгий гутар.

Түүний үгэнд сэтгэл тайтгарч бид гэрийн зүг алхлаа. Түүнийг явсны дараа өрөөндөө ороод таван хошуу болж хэвтлээ. Өчигдөр уржигдраас гоё өдөр байсан бол өнөөдөр өчигдөрөөс хэд дахин сайхан өдөр байлаа. Өдөр болгон ийм байдаг бол ч тун сайхан даа. Маргааш өнөөдрөөс ч илүү сайхан өдөр байгаасай. Тэхёныг ахиад хармаар байна.

6 страница29 апреля 2026, 17:31

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!