Part 3
Цайны цаг болоход ангидаа суугаад яахав гэж бодоод бусдыг даган цайны газар луу явлаа. Бас л хүүхдүүд бүгд над руу сониучирхан харж байлаа. Би тийм сонирхолтой байгаа юм байх даа. Уг нь баян хүүхдүүд чинь баргийн л зүйлд анхаарлаа хандуулдаггүй тийм л хүүхдүүд байдаг шүү дээ яг л Мина шиг. Тэр багаасаа л эрх дураараа өссөн. Хүссэн бүхнээ авахуулж хүссэн болгоноо хийдэг гэсэн ч чин сэтгэлээсээ эцэг эхдээ талархаж байсныг нь яагаад ч юм би санахгүй байна. Түүнийг энүүгээр хайтал захын ширээнд найзуудтайгаа суун бас л хүн хүлээж байгаа юм уу гэлтэй цайна газрын үүд рүү ширтээстэй байлаа. Гэнэт түүний нүүрэнд өмнө нь харж байгаагүй инээмсэглэл тодроход харж байгаа зүг рүү нь хартал Тэхён? Үгүй байлгүй дээ. Өөр хүн рүү хараад байгаа юм болов уу гэтэл тэнд түүнээс өөр явж байгаа хүн харагдсангүй. Тэгэхээр тэр Тэхёнд сайн бололтой. Мина сохорчихоогүй байгаа? Тэр явсаар байгаад Минагийн хажуу талын ширээнд сууж байсан хэсэг хөвгүүд дээр очиж суув. Гэнэт бид хоёр харц тулгарчихав ингэхэд би түрүүнээс хойш нэг газартаа л зогсоод байсан байна шүү дээ. Яахаа мэдэхгүй ийш тийшээ харахад ганц ч сул суудал харагдсангүй.
: Хана гэж хэн нэгэн дуудах шиг болоход харвал жонгүг нэг ширээнд найзуудтайгаа сууж байх бөгөөд намайг дуудаж байв. Яах ч аргагүй байсан болохоор тэдний зүг алхлаа.
Гэнэт ямар нэгэн зүйлд тээглэн бариж байсан хоолтойгоо уналаа. Барьж байсан шөл нь шинэхэн дүрэмт хувцасыг минь завааруулж орхив. Үүнийг харахад өөрийн эрхгүй сэтгэл минь өвдөж нүднээс хүсээгүй зүйл минь урсав. Ямар их үнэ цэнэтэй хувцас билээ дээ...
Хүүхдүүд азгүй амьтан гэх мэтээр инээлдэцгээж байлаа. Жонгүг босч ирээд намайг дэгээдсэн хүүхэд дээр очин: Яаж байгаа юм?!
Цаашаа юу ч сонсохыг хүсэхгүй байсан болохоор цайны газраас хамаг хурдаараа гүйн гарч ангиасаа цүнхээ авчихаад гарлаа.
Гарахад бороо орж байлаа. Яагаад ч юм шиврэн орох бороо нэг л дулаахан мэдрэмж төрүүлж байлаа. Хорвоо дээр ганцаархнаа байгаа намайг бороо өрөвдсөндөө тайтгаруулж байгаа юм шиг. Ийм үед нулимсаа нуух ч шаардлага байсангүй. Удаанаар алхасаар л байлаа. Алхсаар л... цаг хугацаа намайг гээд зогсчихсон юм шиг Сөүл хот тайван байдалд автсан байлаа. Удалгүй бороо ширүүсч эхлэхэд хажууд минь нэгэн машин зогслоо.
Цонх нь нээгдэхэд Тэхён байх нь тэр.
: Суучих
Яагаад ч юм өдрийн бүтэлгүйтэл тэрнээс эхлэсэн юм шиг санагдаад дургүй хүрч, бардам зан хөдлөн: Чиний тусламжаар дутаагүй байна гэчихээд хурдан алхаж эхлэв. Тайвширч байсан сэтгэлд минь гал дүрэлзүүлж хаясан түүнд уур хүрч байлаа. Гэтэл тэр хажуугаар минь хурдтайгаар өнгөрч зам дээр тогтсон шалбааг тэр чигтээ над руу цацарчихав. Яг л багтарч үхэх гэж байгаа мэт санагдан хамаг чадлаараа хашгирлаа. Надаас өмнө хэзээч ийм авир гарч байгаагүй юм сан. Түүнийг алчихмаар санагдаж байлаа. Яаж хүн тийм зивүүн хүний үнэргүй байж болдог юм бэ?!
Гэртээ ороход үйлчлэгч эгчээс өөр хүн байсангүй. Хурдхан шиг усанд орж хувцсаа солиж өмслөө. Дүрэмт хувцсаа харахад л хайран санагдаж намайг ийм байдалд оруулсан хүүхдүүдийг алаад хаячихмаар санагдаж байлаа. Өөрийнхөө энэ байдлыг маш ихээр үзэн ядаж байна. Магадгүй би энгийн л айлын хүүхэд байсан бол бүх зүйл өөр байх байсан байх. Эцэг эхийн хайран дунд өсч, хүссэнээ хийж, хүссэнээ хэлж эрх чөлөөг мэдрэх байсан байх.
Бага зэрэг амарч байгаад цагийн ажилдаа явахаар гарлаа. Бороо зогссон байх ба чийглэг үнэр ханхалж сэтгэл сэргээж байлаа. Ажилладаг кафедаа яг цагтаа ирж ажлаа хүлээн авлаа.
Хүмүүс өнөөдөр цөөн орж ирж байлаа. Гэнэт адгийн Тэхён өдрийн найзуудтайгаа ороод ирэв. Найзууд нь намайг хараад гайхацгааж байгаа бололтой хоорондоо шивнэлдэцгээж байлаа. Тэд хэсэг сууж байснаа нэг нь захиалгаа өгөхөөр нааш ирэв.
: 1 американо, 2 латте, 1 капучино
: Нийт ... вон болж байна.
: Чамайг Ким Хана гэдэг байх нь ээ?
: Үгүй ээ
: Энгэрийн тэмдэг дээр чинь тэгчихсэн л байна даа гэхэд нь өөрийнхөө тэнэгийг гайхав.
: Чи тэтгэлгээр сураад дээрээс нь ажиллаад л яаж амьдардаг байна аа? Аймар юм аа гэсээр цааш явав.
Тэдний захиалгыг хийж дуусгаад зөөж явтал хаалгаар Мина найзуудтайгаа ороод ирэв. Түүнийг хараад өнөөдөр над дээр ганц ч ирээгүйд нь уур хүрч байлаа. Захиалгуудыг нь ширээн дээр тавьж байхдаа дургүй хүрсэндээ Тэхёны кофег нь тавихдаа хувцсан дээр нь асгачихав.
: Яана аа намайг уучлаарай! гэхэд тэр зүгээр л инээж байснаа гараад явчихав. Нөгөө хэд нь ч яахаа мэдэхгүй байснаа араас нь гарцгаалаа. Гэтэл Минагийн найзууд нь хажууд ирж: Чи албаар тэгсэн үү? Жонгүгийг эргүүлж яваад байгаа гэсэн яриа яваад байсан одоо Тэхёныг эргүүлэх санаатай байна уу?
: Уучлаарай, захиалга өгөхгүй бол эндээс гарна уу
: Сонс, охин минь. Тэхён ч бай Жонгүг ч бай нэгэнтэй ч орооцолдохгүй байсан нь чамд өлзийтэй байх шүү! Тэхён Минагийх гэдгийг сайн мэдэж ав. Найзууд руу нь ч харна гэж бодолтгүй. Чамд сануулсан шүү гэсээр гараад явав.
Мина, өөдгүй охин. Түүнийг арай ч ийм гэж бодсонгүй. Найзууддаа ч миний тухай хэлээгүй байжээ. Үнэхээр хүйтэн сэтгэлтэй юм аа...
Цагаа харахад 8 болж байлаа. Ойр тойрноо цэвэрлэчихээд эрхлэгчид хэлээд кафегаас гарахад үүдэнд Тэхён хувцсаа сольчихсон зогсож байлаа. Намайг харсан даруйдаа гартаа барьчихсан байсан тортой зүйлээ сунгалаа.
: Завааруулсан хувцас чинь. Санаандгүй хийх гэсэн юм бол арай сайн жүжиглэх хэрэгтэй байсан юм шдээ гээд зивүүн гэгч нь инээмсэглэж байлаа.
: Гэхдээ чи ч гэсэн миний хувцасыг завааруулсан юм шиг санагдаад байх юм?
: Тийм ээ. Хүсвэл цэвэрлүүлээд өгье л дөө
Зивүүн амьтан угаасныг минь мэдсэн юм шиг л итгэлтэй гэгч нь хэлж байх шив: Эргүү амьтан цэвэрлээд өгчих болохоор далд ор гэсээр гарт байсан хувцасыг булааж авлаа.
: Наадхыг чинь угаалгын машинаар угааж болдоггүй юм шдээ? Заавал хими цэвэрлэгээнд өгөөрэй гэх нь тэр.
Би тийм мөнгөө илүү зүйлд зарцуулахаар хүн шиг харагдаап байгах юм байх даа?
Гэртээ очоод хувцасыг нь угаалгын машиндаа хийн угаав. Цагийн дараа гаргаад хартал
: Ээ бурхан минь тэрний хэлсэн нь үнэн байсан бололтой хувцасных нь өнгө алдаад нилээд агшчихсан байлаа.
Хувцасных нь зааврыг унштал угаалгын машинд угаахыг хориглосон байлаа. Ядаж энэ чинь Gucci гийн цамц байна шүү дээ. Интернетээс хайгаад хартал зуны гаргасан алдартай загвар байв үнийг нь хартал 2000 доллар гэсэн байлаа.
Үсээ арзайлган газар сөгдөн уналаа. 2000 доллар би яах ёстой вэ?!
